Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss
А

Acidic preciptation (Хүчиллэг хур тунадас) - Үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас агаар мандалд тархсан хүхрийн давхар исэл, азотын ислийн хийн бага хэмжээний рН (хүчиллэг байдлыг илэрхийлэх тоон үзүүлэлт) бүхий цас, бороо.

Acidic rock (Хүчиллэг чулуулаг) -65%-иас илүү цахиур бүхий галт уулын чулуулаг.

Acid mine drainage(Уурхайн хүчиллэг усыг шүүрүүлэх) - Уурхайн хог хаягдал, тогтоол уснаас гарсан хүдрийн эрдэс агуулсан хүчиллэг хаягдал ус Түүнчлэн уурхайн хөрсний усыг газрын гадаргууд шахаж гаргахыг бас хэлнэ.

Аdit (Штольн) - Эрдсийн уурхайг ашиглахын тулд уул, толгодыг хажуу талаас нь хөндийлөх, нээлхий гаргах.

Aerial magnetometer (Агаарын соронзон хэмжигч) - Нисэх онгоцоос соронзон хүчин чадлыг хэмжихэд ашигладаг төхөөрөмж

Aeromagnetic survey (Аэро соронзон тандалт) - Агаарьш хөлгийн бүхээгт буюу гадна талд соронзонхэмжигч зүүдэг геофизикийн тандалт.

Agglomerate (Бөөн чулуу) –Том хэмжээний мөлгөр хэлбэрийн галт уулын чулуулгаас бүтсэн хамтдаа нийлж ургасан брекчи гэх хад

Agglomeration (Овоолго) - Жижиг буюу буталсан чулуунуудыг нэг том цул хэсэг болгож барьцалдуулах нь, тэдгээрийг тээвэрлэхэд нэн тохиромжтой, үүнээс гадна овоолгыг хүчлээр уусгах ажлыг гүйцэтгэхэд ашигладаг.

Аgitation (Хутгалт) – Металлургид хэрэглэгддэг механикаар хутгах, холих үйлдэл Заримдаа үүнийг даралтанд оруулсан агаарын үйлчлэлээр гүйцэтгэнэ.

Аirborne survey (Агаарын тандалт)-Агаарын хөлгөөс зураг авах, соронзон шинж чанар, цацраг идэвхт байдал зэргийг хэмждэг тандах ажиллагаа

Alloy (Хайлш) - Хоёр буюу түүнээс дээш металлын хольц.

Alluvium (Аллюви) - Голын голдирол, үерийн татам, нуур буюу уулын хаяанд байх тунамал эрдэс бодис харьцангуй сүүлийн үеийн орд (тэмдэг нэр. хунгарласан, гулгасан.)

Alpha meter (Апфаметр) - Эерэг цэнэгтэй цацраг идэвхт эрдэс бодисоос ялгардаг тоосонцрын хэвийн байдлыг хэмждэг төхөөрөмж.

Alpha ray (Апьфа туяа) - Эерэг цэнэгтэй цацраг идэвхт материалаас ялгарах биетийн хэвийн хэмжээ.

Alteration (Өөрчлөлт орсон байдал)-Тодорхой нэг эрдэс бүрдэж тогтсоны дараа бий болдог эрдэс дэх химийн өөрчлөлт, агуулагч чулуулаг ба эрдэсжсэн шингэн зүйлийн хоорондын харилцан үйлчилсэн ерөнхий байдал ба чулуулгийн гадаргын өгөршлийн байдал. Ерөнхий төрөл нь альбитжилт (хужирын танш), аргиллитжилт (шавар), хлоржилт (хлорид), цөржих өөрчлөлт (цагаан байвангийн танш, биотит), пропилитжилт (эпидот), серицитжилт (цагаан гялтгануур), цахиуржилт(цахиур).

American Depository Receipt (Америкийн хувьцаа худалдаж авсан тухай баримт ) -АНУ-ын зах зээлд арилжаалагддаг гадаадын компанийн хувьцаа хэлбэрээр АНУ-ын трестүүд буюу банкны эзэмшдэг үнэт цаас. Гадаадын компаний хувьцааг худалдах хэрэгсэл бөгөөд эдгээр компаниуд нь АНУ-ын хууль тогтоомжийн дагуу хувьцаа гаргах зөвшөөрөл авах шаардлагагүй.

Amorphous (Аморф) - Чулуулаг, эрдсийн тодорхой хэлбэр дүрсгүй байдлыг илтгэхэд хэрэглэгддэг нэр томъёо. Үүнд хэлбэр дүрсгүй галт уулын үүсэлтэй хар шил.

Amortization (Элэгдэл хорогдол) - Тодорхой хугацаанд аливаа хөрөнгийн элэгдлийг системтэйгээр тайлан балансаас хасалт хийх.

Amphibolite (Амфиболит) - Ихээхэн хэмжээний амфибол ба плагиоклаз эрдэс бий болгодог гнейс буюу занар.

ANFO – Ammonium Nitrate and Fuel Oil (аммониум нитрат болон дизелийн түлш)-ийн товчилсон үг. Уурхайд тэсэлгээ хийхэд хэрэглэдэг тэсэлгээний бодисын холимог нэр.

Annual report. (Жилийн тайлан)-Тайланг жилийн төгсгөлд тухайн корпорациас хувьцаа эзэмшигчдэдээ зориулан гаргадаг албан ёсны санхүүгийн тайлан.

Anode (Анод) - Цахилгаан задлалын явцад тохиромжтой болгосон хавтгай, тэгш өнцөгт хэлбэртэй металл цутгамал.

Anomality (Хэвийн хэмжээнээс өөр байдал)-Үндсэн чулуулаг дахь эрдэсжилтийн байдлыг үзүүлэхэд хэвийн хэмжээнээс ямар нэг хэмжээгээр гажих

Anthracite (Антрацит) - Ихээхэн хэмжээний нүүрстөрөгчийн агуулгатай, дэгдэмтгий чанараар бага, хатуу, хар нүүрс.

Аnticline (Антиклинал)-Нум буюу атираа хэлбэрийн чулуулгийн давхарга.

Antiform (Антиформ)Антиклиналтай төстэй атираагэхдээ атирсан чулуулгийн насжилт харьцангуй тодорхойгүй байх.

Арех (Оройн хэсэг)-Газрын гадарга дээрх судлын дээд хэсэг буюу газрын гадаргатай хамгийн ойр хэсэг.

Аsh (Үнс)- Нүүрс шатсаны дараах органик бус үлдэгдэл.

Аssay (Туршилт, шинжилгээ)Хүдэр болон бусад эрдсээсдээж авч түүний найрлага дахь үнэт металлын хэмжээг тодорхойлдог химийн шинжилгээ.

Assay,(Туршилтын фут(метр,инч,сантиметр) - Сонгон авч байгаа дээжийг, уртыг фут,метр,инч, сантиметрийн тоогоор үржүүлж гарсан туршилтын утга. Аливаа эх үүсвэрийн дундаж төвшинг тооцоолоход хэрэглэгдэнэ.

Аssay mar (Туршилтын зураг) -Бүх дээжийн шинж байдлын туршилтын утга, байршлыг үзүүлсэн тодорхой нэг талбайн дэвсгэр зураг.

Аssessment work (Үнэлгээний ажил)-Уул уурхайн тухай хуульдзаасан хяналтыггүйцэтгэхёстой ажил.

Authorizet capital (Эрх бүхий хөрөнгө) -Хөрөнгө оруулалтын хувьцааг үзнэ үү.

Autogenous grinding (Өөрөөр нь бутлах) - Эргэх цилиндрт байгаа хүдрийг ган бөмбөлөг, ган торлогийн оронд том хэмжээний хүдэр ашиглаж өөрөөр нь бутлах явц.


B

Васк (Арын хэсэг) - Газар доорхи нээлхийн тааз буюу дээвэр.

Васkfill (Зайг дүүргэх) - Хүдрийн эх биеийг олборлоход бий болдог хоосон зайг дүүргэхэд хэрэглэгддэг хаягдал материал.

Background (Дэвсгэр) - Хэвийн хэмжээнээс хэтэрсэн радио идэвхт эрдэс ойролцоо байсны улмаас бий болох цацраг идэвхт бодис бага хэмжээгээр ойр орчмын газар бага хэмжээний огторгуйн туяа, цацраг идэвхт бодисын үлдэгдэл байх.

Back sample (Нүхнээс авсан дээж) - Хүдрийн агуулгыг тодорхойлох зорилгоор газар доорхи малталтын тааз болон ханын хэсгээс цуглуулж авсан чулуулгийн дээж

Backwardation (Ачигдсанаас хойшхи үнэ) - Ачигдсан металл хэрэглэгчид очихоос өмнө, зарсан үнэ өндөр байсныг хэлнэ.

Balance sheet (Тайлан баланс)-Хувьцаа эзэмшигчдэд жил нэг удаа тогтсон өдрөөр тасалбар болгонтанилцуулдаг тухайн компаний санхүүгийн байдлын талаарх албан ёсны тайлан.

Ball mill (Бөмбөлөгт тээрэм) - Ган бөмбөлгүүд хийсэн хүдэр буталдаг ган цилиндр. Бутлуур эргэхэд ган бөмбөлөг доошоо унаж хүдрийг бутална.

Banded iron formation (Жирхэн төмрийн үүсэл) - Төмрийн эрдсийн үе давхраат орд,

Basalt (Хүрмэн чулуу) - Гол төлөв плагиоклаз, пироксен ба бага зэрэг оливиноос бүрдсэн галт уулын түрмэл чулуулаг.

Basal till (Мөстлөгийн үндсэн шаварлаг чулуу) - Ул чулуутай наалдсанмөстлөгийн үеийнбул чулуу болон шавар.

Вasement rock(Суурийн чулуулаг) - Үндсэн буюу хуучинчулуулгийн тарамцаг. Голдуу Кембрийн галваас өмнөх үеийн чулуулгийг авч үзэх бөгөөд үүнд арай залуу чулуулаг орж болно.

Base camp (Хайгуулын суурин анги) -Хайгуулын ажил явагддаг үйл ажиллагааны төв.

Base metal (Холимог металл) – Ямар нэг үнэт бус металл (ж:нь зэс, хар тугалга, цайр, никель зэрэг).

Basic rocks (Үндсэн чулуулаг) - Цахиурын хэмжээ харьцангуй бага, гол төлөв бараан өнгөтэй эрдсээс бүрдэх галт уулын чулуулаг.

Batholith (Батолит) – Газрын гүн лүү их хэмжээгээр үргэлжилсэн дээд хэсэг нь дугираг хэлбэртэй галт уулын маш том хэмжээний чулуулаг. Үүнтэй адил бага хэмжээний галт уулын чулуулгийг шток, багана гэнэ.

Ваuxite (Боксит) - Хөнгөн цагааны исэл агуулсан хүдэр.

Bear market (Баавгайн зах зээл) - Хувьцааны үнэ буурах үеийн зах зээлийн нөхцөлийг илэрхийлэхэд хэрэглэдэгнэртомъёо.

Bedding (Үелэл) – Давхарга хооронд орших тунамал чулуулгийн байршил.

Bench testing (Багц туршилт) – Дээр үеийн лабораторийн хэмжээнд хийдэг байсан тухайн металл эрдэсжсэн дээжээр баяжсан эсэхийг тодорхойлдог металлургийн туршилт.

Beneficiate (Боловсруулах) Бөөгнүүлэх буюу баяжуулах, гол төлөв төмрийг хайлуулах зорилгоор бэлтгэхийг хэлнэ.

Bentonite (Бентонит) - Ус шингээх чадвар маш сайн, тэр хэмжээгээрээ хөөдөг шаварлаг.

Bessemer (Бессемер) - Фосфорын найрлагаар маш бага төмрийн хүдэр.

Bio leaching (Био уусгалт) - Бага агуулгатай хүдрийг уусгах замаар металл ялган авах технологи ба уг уусгалтад бактерийг ашиглана.

Вiotite (Биотит) - Галт уулын чулуулагт элбэг байдаг ялтаст бүтэцтэй хавтгай төмөрт магнийн гялтгануур.

Bit (Бит) – Аж үйлдвэрийн алмаас, вольфрамын карбид зэрэг туйлын хатуу материалаар хийдэг өрмийн хошууны шүд

Blackjack (Сфалерить эсвэл нүүрслэг шаврыг бас хэлдэг) - Сфалерит (цайрын сульфид)-ыг нэрлэдэг уул уурхайн нэр томъёо.

Black smoker (Хар утаа гаргагч) Сульфидын агууламжтай шингэн урсдаг далайн ёроолын идэвхтэй бүсэд байдаг галт уулын өрх

Blaster (Тэсэлгээчин) - Шпурыг цэнэглэх, гал авалцуулах, дэлбэлэх үүрэг гүйцэтгэдэг уурхайн ажилчин.

Blast furnace (Тэслэх зуух) - Хүхэрт исэл, шингэлэгч, бензиний холимог бүхий халуун, тодорхой металлын химийн нэгдлийг багасгахын тулд хүчилтөрөгчөөр баяжсан агаараар үргэлжилсэн тэсрэлт хийдэг сав.

Blasthole (Шпур) - Ихээхэн хэмжээний чулуулгийг зайлуулах зорилгоор тэсрэх бодисоор дүүргэсэн уурхайн ханыг өрөмдсөн нүх

Blister copper (Хар зэс) - Зэсийн боловсруулаагүй хэлбэр (ойролцоогоор 99%-ийн сорьцтой) ба хайлах цехээс гарсан үйлдвэрийн зорилгоор хэрэглэхээс өмнө цаашид дахин баяжуулах шаардлагатай зэс.

Block caving (Бөөн цөмрөг) - Маш том хэмжээний хүдрийг өндрөөс олборлон унагахад өөрийн жингээрээ цохигдоод бутардаг олборлолтын хямд төсөр нэгэн арга. Далд уурхайд илүү өргөн хэрэглэнэ.

Board lot (Биржийн худалдаалах нэгж) - Энгийн байдлаар 100 хувьцаа. Зарим тохиолдолд 500 байна.

Воnd (Бонд) - Зээлийг заасан хугацааны дараа тодорхой хэмжээний хүүтэйгээр төлөх тухай гэрээ. Хөрөнгийн эх үүсвэр нь баталгаагаар хангагдсан байдаг.

Boom (Өргөгч цамхгийн сум) - Гидро удирдлагатай оптик бүхий хөвүүр, гидро алх тогтоосон ган цохиур.

Battle roll test (Шил өнхрүүлэх туршилт) - Тусгайлан гаргаж авсан уусмалд (ж нь: цианид) дээжийг хийж сэгсрэх химийн шинжилгээ бөгөөд бий болсон шүлтлэг бодисын металлын агуулгыг шинжилнэ. Тухайн хүдрээс хичнээн хэмжээний металл гарах вэ гэдгийг олохын тулд металлургийн туршилтанд хэрэглэдэг шинжилгээ.

Box hole (Нүхэн газар) - Хүдрийг ачихад зориулан нээж хааж байдаг цэг.

Break(Хагарал) – Томоохон хэмжээнии газар нутгийн цууралт буюу зөрөөбүхий тогтцыг дүрслэхэд хэрэглэгдэнэ.

Breast (Бэхэлгээгүй уулын ажлын мөрөгцөг) - Олборлолтын үйл ажиллагаа явуулж буй үед хүн зогсохыг хориглосон газар

Вгеccia (Брекчия) - Их хэмжээний мөхлөг материалиас бүрдсэн шовх хэсгүүдтэй чулуулаг. Энэ нь галт уулын дэлбэрэлтээс буюу эсвэл газрын гүнээс түрж гарсан чулуулаг өөр чулуулагтай наалдан бэхэжсэн байхыг хэлнэ.

Broken reserves (Хуваагдсан нөөц) -Тэсрэлтээр хуваагдсан, далд уурхайгаас газрын гадаргуу руу хараахан зөөгдөөгүй, уурхайд байгаа хүдэр.

Brunton compass (Брунтон луужин) - Урьдчилсан тандалт хийхэд хэрэглэдэг соронзон хазайлт, шугам хэмждэг хараалагч, ойлгогч дуран бүхий халаасны луужин.

Bulk mining(Том хэмжээний олборлолт ) - Өдөрт мянга мянган тонн хүдэр газрын гадарга руу тээвэрлэдэг том хэмжээний, механикжсан олборлох арга.

Bulk sample (Их хэмжээний дээж) - Хэдэн зуун тонн жинтэй хүдрийн дээж. Металлургийн шинж чанарыг тодорхойлоход ашиглана

Bullion (Гулдмай) - Хавтгай, цул буюу ембүү маягийн металл.

Bull market (Бухын зах зээл) -Хувьцааны үнэ өсөх үеийн санхүүгийн зах зээлийн нөхцөлийг илэрхийлэхэд хэрэглэгддэг нэр томъёо.

Bull quartz (Бух цахир) - Цагаан, том ширхэгтэй, хоосон буюу металлын агуулгагүй цахиурыг нэрлэдэг хайгуулчдын нэр томъёо.

Вyproduct (Дайвар бүвэгдэхүүн) -Хүдрийг тээрэмдэн нунтаглах ажлын явцад үлдсэн хоёрдогч металл буюу эрдсийн бүтээгдэхүүн,

C

Cable bolt (Кабеяь ороомог) - Хэдэн арван тонн уулын цулыг тогтоон барихад зориулсан бөгөөд түүнийг өрөмдсөн нүхэнд цементээр бэхжүүлэн суулгасан ган утас буюу урт ган боолтууд

Саgе (Зөөврийн хэрэгсэл) - Газрын гадарга уурхайн гүн хоёрын хооронд хүн, тоног төхөөрөмж тээвэрлэхэд хэрэглэгддэг зөөврийн хэрэгсэл.

Саlcine (Калцин) - Хайлахад бэлэн болгосон баяжмалын нэр (баяжмалыг хайлахаас өмнө хүчилтөрөгчөөр исэлдүүлэн хүхрийг нь салгасан).

Саll (Санал) - Тодорхой үнээр хувьцааг худалдаж авах санал.

Call factor (Хувь) - Амжилттай олборлосон хүдрийг хувааж авах

Сapitalization (Хөрөнгөжүүлэлт)- Тодорхой нэг компаний санхүүгийн зах зээлийн үнэ цэнийг танилцуулахад хэрэглэгддэг санхүүгийн нэр томъёо. Тухайн компаний гүйлгээнд байгаа хувьцааны тоог хувьцааны тухайн үеийн үнээр үржүүж бодно.

Capital stock (Капитал хөрөнгө) - Нэг хязгаарлагдмал хариуцлагатай компаний нийт эзэмшил ба энэ нь тодорхой тооны хувьцаанд хуваагдана.

Captive stope (Далд уурхайн мөрөгцөг) -Зөвхөн уурхайчин хүн орж ажиллах хэсэг.

Саrat (Карат ct) - Алмааз болон бусад үнэт эрдэнийн чулуу хэмждэг 0.2 граммтай тэнцэх хүндийн стандарт нэгж (Карат кг. нь баяжмалыг хэмжих нэгж.)

Carbon-inleach (CIL) (Шүлтийн уусмалаас нүүрстөрөгчөөр металл ялгах арга) - Идэвхжсэн нүүрстөрөгч бүхий шүлтийн уусмалаас алт гаргах арга.

Carbon-in-phup (СIP) (Уусмал дахь нүүрстөрөгчид шингээх арга) Идэвхжсэн нүүрстөрөгчийн мөхлөгөөс үнэт металлыг шингээх байдлаар цианидын уусмалаас алт, мөнгийг ялган гаргах арга.

Cash flow (Мөнгөн гүйлгээ) -Бүртгэл, тооцооны хугацаан дахь бэлэн мөнгөний орлого зарлагын гүйлгээ. Элэгдэл зэрэг бэлэн мөнгөний зарлагад хамаарахгүй дансны гүйлгээг тооцохгүй.

Сathode (Катод) - уусмал дахь металлыг цахилгааны гүйдлийн тусламжтайгаар барихад зориулсан хавтгай, тэгш өнцөгт хэлбэртэй металл

Cesium magnetometer (Цезийн соронзон хэмжүүр) - Соронзон орны үйлчлэлээр босоо градиент, нийт соронзон орныг хэмждэг геофизикийн төхөөрөмж.

Chalcocite (Зэсийн гялтанга) Хоёрдогч баяжуулалтын бүсэд элбэг тохиолдох зэсийн сульфидын эрдэс

Сhalcopyrite (Зэсийн колчедан) - Зэс болон төмрийн сульфидын эрдэс. Хамгийн түгээмэл зэсийн хүдрийн эрдэс.

Change house (Солих газар) -Ажилчид ажлын хувцсаа солих уурхайн байшин. Түүнчлэн «хуурай» гэнэ.

Channel sample (Сувгийн дээж) - Гол төлөв 10 см өргөнтэй, 2 см гүн хэмжээтэй жижиг суваг малтаж судлын дээж авах

Charter (Дүрэм) - Компани буюу корпорацийг байгуулахын тулд удирдах эрх бүхий субьектээс гаргасан бичиг баримт.

Chartered bank (Эрх бүхий банк) Хадгаламж хүлээн авч, зээлээр үйлчилдэг санхүүгийн байгууллага.

Chip sample (Үйрмэгээс дээж авах) - Чулуулгийн байдлыг шинжлэхээр олон тооны, хэвийн чулуулгийн үйрмэгээс нүүрний эсрэг шугамын дагуу дээж авах нэг арга.

Chromite (Хромит) - Хромын гол хүдрийн эрдэс.

Chute (Хүдэр хадгалах сав) - Голдуу дүнзээр барьдаг, хаалгатай онгорхой газар бөгөөд цэвэрлэгээний газраас хүдрийг зөөж уурхайн машинд ачна.

Cinnabar (Синибар) - Тод улаан өнгийн мөнгөн усны хүдэр.

Circulating load (Дахин нунтаглагдах хүдэр) - Тээрмээс гарсан сайн нунтаглагдаагүй том хэмжээний хүдрийг баяжуулалтын дараагийн үе шат руу орохоос өмнө буцаан тээрэм рүү оруулах

Сlaim (Эзэмшил газар) - Хайгуулын буюу уул уурхайн компанийн эзэмших хэсэг газар. Канадад үндсэн хэмжээ нь 1,320 фут (ойролцоогоор 400 м) квадрат буюу 40 акр (16 гектар) байдаг.

Clarification (Булингарыг нь тунгаах) -Усыг бохирдуулж байгаа материалыг нь тунгаан авах замаар цэвэршүүлэх явц

Classifier (Ангилагч машин) Эрдсийг хэмжээ, нягтшилтаар нь ялгадаг хүдэр баяжуулах машин.

Сlay (Шаварлаг) - хөнгөн цагаан силикат агуулсан сайн нунтаглагдсан материал.

Cleavage (Ташгай) - Эрдсийг талсзүйн байдлаар нь хуваах хандлага.

Closed circuit (Хаалтай хүрээ) - Тухайн тээрмийн дотор бутлагдаж буй материалыг шаардлагатай хэмжээнд хүргэх зорилгоор буцаан тээрмийн толгой хэсэгт ирүүлэх төхөөрөмж.

Соаl (Нүүрс) - Түлш хийх зорилгоор олборлосон чулуун нүүрс.

Coalification (Нүүрсжилт) - Нүүрс бүрэлдэн бий болох метаморф процесс.

Collar (Зах) - Цооногийн амын эргэн тойрныг дүнзээр буюу цементээр бэхлэхэд хэрэглэдэг нэр томъёо. Голдуу өрөмдсөн нүхний дээд талыг бэхлэхэд хэрэглэгдэнэ.

Column flotation (Хөвдөг хоолой) - Босоо цилиндрийн хоолойд ашигт эрдсийг хэрэггүй чулуулгаас чийг шингээх чанараар нь ялган баяжуулах ажиллагаа

Common stock (Энгийн хувьцаа) Тодорхой нэг компаний саналын бүрэн эрхтэй, компанийг хянах эрхтэй хувьцаа. Компаний хөрөнгө, ашгийг хуваарилахад хамгийн эхэнд олгодог давуу эрхийн хувьцаатай адил тогтоогдсон буюу баталгаатай ноогдол ашиг байхгүй.

Complex ore (Олон төрлийн металл агуулсан хүдэр) - Эдийн засгийн үнэ цэнэтэй маш олон тооны эрдсийг агуулдаг хүдэр. Энэхүү нэр томъёо нь үнэ цэнэтэй металлыг ялгах, өөр хооронд нь ялгахад учирдаг металл ургийн хүндрэлийг мөн хэлнэ.

Cone crisher (Конусан бутлагч) - Үзүүр нь дээш болон доошоо зөрсөн хоёр конусан бутлагчийн хооронд хүдрийг буталдаг машин.

Concentrate (Баяжмал) - Тээрэмдэх явцад ялгаран гардаг ихээхэн өндөр хувийн үнэ цэнэтэй металл агуулдаг нунтаг бүтээгдэхүүн.

Concentrater (Баяжуулагч) - Үнэт эрдэс, металлын баяжмал гаргадаг тээрэм. Цаашдын баяжуулалт нь цэвэр металл гаргаж авахыг шаардана.

Confirmation (Баталгаажуулалт)- Брокерээс үйлчлүүлэгчид хүргэх хэлбэр. Үйлчлүүлэгчид хувьцаа зарах, худалдан авсан тухай дэлгэрэнгүй таниулдаг.

Conglomerate (Хөрзөн чулуу) - Хатуу биеттэй барьцалдсан мөлгөр, усанд элэгдсэн чулуу буюу бул чулуугаас бүрдэх тунамал чулуулаг.

Contact (Зааглал) - Хоёр ялгаатай чулуулгийн тогтолцоо давхцдаг шулуун буюу хавтгай дүрслэхэд хэрэглэгддэг газарзүйн нэр томъёо.

Contact metamorphism (Метаморф зааглал) - Үндсэн чулуулаг болон доороос түрж гарсан чулуулгийн зааг.

Contango (Хувьцааны төлбөрийг сүүлд төлөх) - Форвард буюу фьючерсийн гэрээний дагуу металлыг хүргэж өгөх үед байсан үнэ. Энэ нь голдуу хар зах болон бэлэн мөнгөний арилжааны үнээс өндөр байдаг.

Continuous miner (Байнгын олборлогч) - Ажлын талбараас хүдрийг тасралтгүй олборлон зөөх жижигхэн төхөөрөм

Controlled blasting (Хяналттай тэсэлгээ) - Тодорхой нэг объектод чиглэсэн дараалал бүхий тэсэлгээний нэг хэлбэр. Шидэлтэй тэсрэлт гэж тэслэгдэхматериалыг тодорхой нэг чиглэлд тэсэлгээний хүчээр зөөвөрлөх

Converter (Конвертер) - Зэс хайлуулахад зэсийн металлыг бусад зүйлээс салгахад хэрэглэдэг зуух.

Convertible (Хувьцаа хөрвүүлэх) -Тогтсон томъёогоор бондыг хувьцаа болгон хөрвүүлэх арга.

Соге (Өрөмийн чөмөг) - Алмаасан өрөмдлөгөөс гарсан урт хэрчим бүхий нэг инчийн диаметртэй цилиндр чулуулаг.

Соге Ьаггеl (Өрмийн ороомог) -Алмаасны өрмийн нүхэн дэх өрөмдлөгийн дээж цуглардаг багажны хэсэг.

Cordillera (Кордилерра) - Хойд, Өмнөд Америкийн баруун захад байдаг үргэлжилсэн уул, нуруу.

Country rock (Агуулагч чулуулаг) -Хүдрийн их биеийн ойролцоо байх чулуулгийн их массыг жигнэхэд хэрэглэнэ.

Crosscut (Хөндлөн огтлол) Цооногоос хажуу тийш нэвтрээд судал буюу бусад хүдрийн их биеийн сунал руу эгц (ойролцоо) орох нээлхий.

Crust (Хатуу давхарга) - Газрын хөрснөөс алслагдсан давхарга Эх газар болон далайн ёроолын давхарга хоёулаа багтана

Cum-dividend (Үнэт цаасны ноогдол ашиг) - Хувьцааг худалдан авагч ноогдол ашгийн төлбөрийг авахаар хүлээж байх үе.

Current assets (Эргэлтийн хөрөнгө) - Нэг жилийн дотор бэлэн мөнгө рүү хөрвөдөг буюу хөрвөх чадвартай компанийн хөрөнгө. Үүнд бэлэн мөнгө, зарж борлуулах үнэт цаас, авлагын данс, борлуулалт орно.

Current liabilities (Богино хугацаат өглөг) - Нэг жилийн дотор компанийн төлж барагдуулах ёстой өр төлбөр.

Custom smelter (Захиалгаар металл хайлах) - Уурхайгаас гарах баяжмалыг хайлуулах замаар металл гаргагч. Хайлуулагч үйлдвэр нь баяжмалыг биеэ даасан компаниас худалдан авах эсвэл нийлүүлэгчээс гэрээгээр баяжмалыг хайлан ашгаа хуваах гэрээний зарчмаар ажиллах.

Cut and fill (Олборлох ба дүүргэх)- Далд уурхайн мөргөцгөөс хүдэр олборлоод үлдсэн орон зайг хоосон чулуулгаар дүүргэх технологи.

Cut and fill (Дээжийн өндөр агуулгын хязгаарлалт) - Олон дээжийг шинжлэх явцад гарсан ганц нэг хэт өндөр агуулгыг хязгаарлах аргачлал,

Cutoff grade (Захын агуулга) – Баялаг нөөцийн ангилалд тооцогдсон болон эдийн засгийн хувьд ашигтай олборлох нөөцөд тооцогдоогүй агуулга багатай хүдэр.

Cyanidation (Цианийн хүчлээр уусгах)- Буталсан эсвэл хөндөгдөөгүй хүдрийг цианидын уусмалд хийж уусган алт, мөнгийг уусган олборлох арга

Cyanite (Цианид) - Хүдрээс алт, мөнгийг уусган авахад хэрэглэдэг нүүрстөрөгч, азот агуулсан химийн нэгдэл.

D

Day order (Өдрийн захиалга) Хувьцаа, барааг зөвхөн захиалга орж ирсэн үед зарах, худалдан авах захиалга

Debenture (Облигаци) - Ямар нэг тодорхой хөрөнгөөр барьцаалаагүй буцаан олгох зээлийн бичиг.

Debt financing (Өрийн санхүүжилт)- Зээлдүүлэгч байгууллагаас мөнгө зээлснээр компани хөрөнгөө өсгөх арга

Dесk (Тавцан) - Далд уурхай руу хүн, материал зөөхөд хэрэглэгдэх төхөөрөмжийн талбай.

Decline (Налуу газар) - Газрын гадаргаас, гүн рүү орох хэвгий нээлхий. Түүнчлэн налуу гарц гэнэ.

Deffered chages (Хойшлуулагдсан төлбөр) - Үйл ажиллагаатай холбоогүй тухайн жилд үйл ажиллагаатай холбогдоогүй гарсан зардал.

Density (Нягт) - Нэгж эзлэхүүн дэх бодисын жин. Чулуулгийн болон ашигтмалтмалын Баялаг болон нөөцийн тооцоололд куб метр тонн, куб фут тонноор илэрхийлэгдэнэ. Жижиг чулуулагт ихэвчлэн куб сантиметр граммаар илэрхийлэгдэнэ. Мөн хувийн жин гэх.

Depletion (Депляци) – Татварыгтооцоолоход голчлон хэрэглэдэг нягтлан бодох бүртгэлийн хэрэгсэл. Хүдрийнхэрэглээ, уурхайн үндсэн хөрөнгөнд хэрэглэнэ.

Deposit (Орд) - Үнэцэнэтэйэрдэс агуулсан их хэмжээний чулуулаг. Дээжлэлтээр тогтоогдсон хүдрийн биет.

Depreciation (Элэгдэл) – Хөрөнгийнэлэгдлийг буцаан суутгах нягтлан бодох бүртгэлийн систем.

Development (Бэлтгэл малталт (Далд уурхайд)) - Хүдрийг далд уурхайгаас олборлон гаргах зорилгоор уурхайн ам нээх болон газар доорх ажил Цооног суулгах, нэвтрэлт хийх хүдрийг гадаргууд ил гаргах зэрэг багтана.

Development drilling (Өрөмдлөг эхлүүлэх) - Эрдсийн нөөцийг нарийвчлан тооцоолохын тулд их хэмжээний өрөмдлөг хийх

Diabase) (Диабаз (долерит) – Голдуу уулынхяр руу түрж гарсан ердийн галт уулын үндсэн

Diamond (Алмаас) - Одоо мэдэгдэжбайгаа цэвэр нүүрстөрөгчөөс бүрдэх хамгийн хатуу эрдэс Чанар муутайалмаасыгчулуулаг өрөмдөхөд зориулж ашиглана.

Diamond drill (Алмаасан өрөм) - 2 см буюу түүнээс дээш диаметртэй урт цилиндр хэсэгтэй эргэлддэг чулуулгийн өрөм.

Diamond driller (Алмаасан өрөмчин) - Алмаасан өрмийг ажиллуулдаг хүн

Dilution (Холдуулах (уурхайн)) - Газар доорх уурхайн хүдрийн дагуу орших хаягдал чулуулгийгзайлуулах. Хүдрийн нийт чулуулаг болон олборлон гаргасан чулуулаг хоёрын харьцаа. Голдуу хувиар илэрхийлэгдэнэ.

Dilution of shares (Хувьцаа солих) - Хувьцааны үнэ цэнийг илүү хувьцаа буюу опцион гаргаж бууруулах.

Diorite (Диорит) - Гол төлөв натрийн плагиоглаз, эвэр хуурмагт, биотит, пироксиноос бүрдэх галт уулын чулуулаг.

Dip (Унал) - Хэвтээ биш хүдрийн биетийн уналыг өнцгөөр тодорхойлох.

Dip needle (Уналын зүү) - Босоо хавтгайд эргэдэг зүү угсарсан луужин, чулуулгийн соронзон таталт тогтоох зорилгоор хайгуулд ашиглана.

Cirectional drilling (Чиглүүлэх өрөмдлөг) - Цооногийг тодорхой чиглэлээр өрөмдөхийн тулд тухайн чиглэлээс хазайхаас сэргийлэн өрөмдөх арга.

Discounted cashglow (Мөнгөн гүйлгээний хөнгөлөлт) - Төслийн ашигт ажиллагаа, үнэ цэнийг бүтээгдэхүүний орлого, капитал ба үйл ажиллагааны зардал, эрсдэлгүй хөрөнгө оруулалтын боломжит өгөөжийг харгалзан тооцох аргачлал. (хөнгөлөлтийн хувь хэмжээ)

Disseminated ore (Холимог агуулгатай хүдэр) - Их бага хэмжээний, өөр төрлийн эрдсүүдээс тогтсон хүдэр.

Dividend (Ноогдол ашиг) - Давуу эрхийн болон энгийн хувьцаа эзэмшигчдэд компаний захирлуудын зөвлөлөөс олгох бэлэн мөнгө буюу хувьцаа.

Dividend (Ноогдол ашгийн нэхэмжлэл) - Биржээс шинэ хувьцаа эзэмшигчийн нэр дээр шилжээгүй байх үед түрүүчийн хувьцаа эзэмшигчид олгосон ноогдол ашиг.

Doui bar (Гулдмай) -Уурхайгаас хамгийн эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр борлогдох гулдмай. Голдуу алт, мөнгө байна.

Drag fold (Нумрах) - Чулуулгийн давхаргын уян хатан байдалд өөрчлөлт орсны улмаас өөрөө нугларч, эвхрэх

Drawpoint (Татах цэг) - Шаталсан ухалтын ёроолд байдаг хүдэр гаргаж авдаг газар доогуурхи нээлхий.

Drift (Хэвтээ малталт) - Судал буюу чулуулгийг тогтцын дагуу олборлох зорилгоор нээсэн хэвтээ малталт.

Drifter (Далд уурхайн нэвтрэлтийн өрөм) - Хэвтээ малталтыг нээх, чулуулгийг тэслэх зорилгоор өрөмдөх машин

Drill-indicated resorces (Өрөмдөж тогтоосон баялаг нөөц) - Хүдрийн биеийн хэмжээг гаргах зорилгоор хол зайтай өрөмдөн тогтоосон баялаг нөөц Үүнийг ашигтай нөөц болгоход дахин их хэмжээний өрөмдлөгийг хийнэ.

Dry (Хуурай газар) - Уурхайчид ажлын хувцсаа солих байшин.

Due diligence (Хяналт баталгаажуулалт) - Удирдлагаа аливаа шийдвэр гаргахаас өмнө зайлшгүй нягтлах зорилгоор хийх ажил. Хөрөнгө оруулалтаа найдвартай нөхөх эсэх зэргийг тодорхойлох санхүү, техникийн хянан шалгах ажиллагаа.

Dump (Овоолго) - Газрын гадаргадээр байховоолсон хаягдал чулуулаг.

Dyke (Дэл судал) - Хуучин үндсэнчулуулаг дундуур түрэн гарсан галт уулын хайлмал чулуулгийн нарийн үе.

E

Электорлиз (Electrolysis) - Металл бүхий уусмалаар урсан өнгөрөхдөө металлыг катодод оруулдаг цахилгаан гүйдэл.

Электролитээр цэвэршүүлэх (Electroletic refining) - Анод бүхий элетролитийн ваннд катодын үүрэг гүйцэтгэн уусмал дахь металлыг металл ялтаст хуримтлуулан цэвэршүүлсэн металл гарган авах явц

Цахилгаан соронзон тандалт (EM survey) - Чулуулгийн цахилгаан соронзон шинжийг хэмжих геофизикийн тандалтын арга.

Еn эшелон (En echelon) - Бараг параллель гэхдээ тогтворгүй тогтоц.

Орчны нөлөөллийн судалгаа (Environmental impact study) - Үйлдвэрлэл явуулах буюу шийдвэр гарахаас өмнө санал болгож байгаа уул уурхайн үйл ажиллагаа нь хүрээлэн буй байгаль орчинд нөлөөлөх эсэхийг судалсан тайлан.

Эпигенези (Epigeyetic) - Агуулагч чулуулгийн хаа нэгтээ нэвтэрч ороол тухайн агуулагч чулуулаг дахь нүх сүвийг бөглөдөг гидротермал шингэн ба хийгээс бүрлсэн хүдрийн их бие.

Эпитермал орд (Epithermal deposit) -Голдуу галт уулын үйл явцаас үүссэн судлын орд, Ийм орд нь үнэт металл, бага зэрэг холимог металл тунамал чулуулгуудаас тогтсон байна. Хөрөнгийн санхүүжилт (Equity financing) - Компанийн мэдлийн үнэт хувьцаагаа зарах замаар санхүүжилт олж авах арга

Галав (Era) - Геологийн цаг хугацааны том хэмжигдэхүүн. Жишээ нь Кембрийн өмнөх галав.

Элэгдэлт (Erosion) – Газрынгадарга болон чулуулаг салхи, бороо, урсгал долгио, хөлдөлт, хайлалт болон бусад явцаас болж элэгдэлд орж анх байсан байрнаасаа шилжих

Эрратик (Erratic) - Том мөсөн бул чулуу эсвэл нүдэнд харагдах алтны аль алийг хэлнэ .

Эскроу хувьцаа (Escrowed shares) - Тодорхой нөхцөл биелэгдэхийг хүлээж буй кредитэд хадгалагдсан хувьцаа ба хадгаламжаас гарах хүртэл арилжаалагдахгүй.

Экс ноогдол ашиг (Ex-dividend) - Бирж дээр ногдол ашиг зарахыг түдгэлзүүлэн хадгалах явц.

Хайгуул (Exploration) - Хүдрийг хайхтай холбогдсон эрэл, сорьц, зураглал, алмаасан өрөмдлөг болон бусад ажил.

F

Мөргөцөг (Face) - Ажил явагдаж буй штрек, хөндлөн огтлол, газар доорх байгууламжийн төгсгөл.

Хагарал (Fault) - Тектоник хүчний нөлөөллөөр газарт хагарал үүсч нэг тал нь дээш нөгөө тал нь доош шилжихийг хэлнэ.

Техник эдийн засгийн үнэлгээ (Feasibility) - Уурхайн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны өртөг зардлыг тооцон, тухайн ордыг ашигтайгаар олборлогдох эсэхийг судлан тооцоолсон тайлан. Хээрийн жонш (Feldspar) Микроклин, ортоклаз, плагиоклаз болон бусад эрдсийг агуулсан жирийн бүлэг чулуулаг.

Фельзит (Felsic) - Хээрийн жонш, түүний төрлийн чулуулаг, цахиур агуулсан цайвар өнгийн чулуулгийг илэрхийлэхэд хэрэглэгддэг нэр томъёо.

Төмөртэй (Ferrous) - Төмөр агуулагч.

Үнэт металлын сорьц (Fineness) -Гулдмай буюу эрдэнэс бүхий алт, мөнгөний цэвэр тоон харьцаа бөгөөд мянганы хувиар илэрхийлэгдэнэ. 925 цэвэр алт гэдэг нь 1000-аас 925 нь цэвэр буюу 92.5% хувийн цэвэр алтыг заана.

Хагарал ан цав (Fissure) - Чулуулаг дахь үргэлжилсэн цуурал, тасрал, хагарал.

Үндсэн хөрөнгө (Fixed assets) Байшин барилга, машин тоног төхөөрөмж, газар зэрэг эзэмшиж буй зүйлс. Бизнесийн хэвийн мөчлөгийн үед бэлэн мөнгөнд хөрвөх боломжгүй эргэлтийн хөрөнгөөс өөр үндсэн хөрөнгө.

Хөдлөл (Float) - Цэвдэг, мөсдөлт зэрэг байгалийн хүчний үйлчлэлээр чулуулгийн хэсгүүд өөрийн байрлалаасаа ховхрох, хөдлөх.

Хөвөлт үүсэх (Flotation) - Үнэ цэнэтэй эрдсийн хэсгүүд хөвж хөөсөнд наалдаж байхад бусад хэсэг нь живдэг баяжуулах үйл явц.

Үйлдлийн дарааллын график (Flowsheet) - Хүдрийг бутлах, баяжуулах буюу цутгах үйл явц зэрэг үйл ажиллагааны дарааллыг алхам алхмаар үзүүлсэн зурагт тайлбар. Хувьцаагаарх урсгал (Flow-through shares) - Ордод хайгуул хийх зорилгоор компаниас гаргасан хувьцааны хөрөнгийг татварт ногдох орлогоос хассан үзүүлэлт.

Техникийн шингэн (Flux) - Төмрийн шаар зэрэг шатаах зуухны температурт шингэн байдалтай байгаа хоосон чулуулгийг хатууруулахад хэрэглэдэгхимийн бодис.

Соронзон хэмжигч (Fluxgate magnetometer) - Нийт соронзон орныг хэмжих геофизикийн багаж.

Атираа (Fold) - Чулуулгийн давхаргууд нумрах, нугаларах.

Ул чулуулаг (Footwall) - Хүдэр болон судлын тогтцын доор орших ул чулуулаг. Форвардын гэрээ (Forward contract) -Ирээдүйн тодорхой хугацаанд төлөхөөр худалдан авсан эсвэл зарсан бараа материал.

Хагарал (Fracture) - Чулуулаг дахь хагарлаар бий болсон нүхээр эрдэс агуулж байгаа шингэн урсах. «Хөндлөн хагарал» гэж үндсэн хагарлын чигээс перпендикуляр байдлаар бага зэрэг дээш, доошоо жижиг цууралт үүсэх.

Хэсэг чулуулаг (Fragmental rock) Бие биетэйгээ талсжсан эрдсийн ширхгээс ялгаатай жижиг хэсгүүд буюу хүдрийн хэлтэрхийгээс бүрдсэн чулуулаг. Илүү тодруулбал туфф, бөөн чулуулаг зэрэг хэсгүүдээс бүтсэн галт уулын чулуулаг. Түүнчлэн хойшид хэрэглэхдээ пирокласт чулуулаг гэж дуудна.

Чөлөөт тээрэмдэлт (Free milling) Даралтат уусгалт буюу химийн бусад бодис ашиглан баяжмалаас нь ангилаагүй нунтагласан үнэт металлын алт, мөнгө бүхий баяжмал. Хувьцааны бүрэн үнэлгээ (Fully diluted, of shares or earnings) - Компаний хувьд байж болох хамгийн их хувьцааны хөрвөх чадвар. Энэ нь өр, эрх баталгаа ба опцион зэрэгт хөрвөх дээд үнэ.

G

Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий зарчим GААР - (Generally Accepted Accounting Principles); Санхүүгийн бүртгэлийн баримтлах ёстой конвенц. Өргөн хэрэглэгддэг хоёр G-ААР систем байдаг нь Европт давамгайлсан Олон Улсын Нягтлан Бодох Бүрттэлийн Стандарт Зөвлөл, АНУ-ын Санхүүгийн Бүртгэлийн Стандарт Зөвлөл.

Харлагжин (Gabbro) - Бараан, бүдүүн ширхэгтэй галт уулын чулуулаг.

Галевнит (Galena) - Хар тугалганы сульфид, Хамгийн түгээмэл хар тугалганы хүдрийн эрдэс.

Гамма (Gamma) - Соронзны эрчимтэй байдлыг хэмжих нэгж

Хоосон чулуулаг(Gangue) - Хүдрийн орд дахь хэрэгцээгүй эрдэс

Гейгерын тоолуур (Geiger counter) - Гейгер-Мюллерийн хоолойн тусламжтайгаар тодорхой эрдсээс гарч буй цацраг идэвхт байдлыг хэмжихэд ашиглагддаг төхөөрөмж. Геохими (Geochemistry) Чулуулгийн химийн шинжийн судлал

Геологи (Geology) – Газар судлалын шинжлэх ухаан.

Геофизик (Geophysics) - Эрдэс,чулуулгийн физик шинжийнсудлал.

Геофизикийн тандалт (Geophysical survey) - Чулуулгийн тогтцын физик хэв шинжийг хэмжих

хайгуулын шинжлэх ухааны аргачлал. Нийтлэг судлагдах шинжид соронзон чанар, хувийн жин, цахилгаан дамжуулах, цацраг идэвхт байдал багтана.

Геотерм (Geothermal)- Газрынгүн дэх дулааны үйлчлэлийн царцдас.

Мөсөн нүүлт (Glacial) – Мөсөнголоор тээвэрлэгдсэн тунамалматериал.

Мөсөн шан судал (Glacial striations) - Мөсний үрэлтийн улмаас гөлгөр чулуун гадаргуу дээр зураас, судал гарах.

Глори нүх (Glory hole) – Ил уурхайгаас олборлон буталсан хүдрийг газардоорхибайгууламжид шилжүүлэн баяжуулахын өмнөтүүнийгбайрлуулах талбай.

Гнейс (Gneiss) - Талст бүтэцтэй үе, давхарга бүхий ширхгүүд бараг параллель маягаар сунаж байрласан метаморф чулуулаг.

Алтаар төлөх зээл (Gold loan) – Өрийн санхүүжилтын нэг хэлбэр. Алт үйлдвэрлэгчид нь зээлдүүлэгч байгууллагаас мөнгө зээлээд алтаа олборлосны дараа бодит бүтээгдэхүүнээсээ эргэж төлөх.

Төмөрлөг оройвч (Gossan) - Ерөнхийдөө төмрийн сульфидын исэлдэлт, буюу өнгөний өөрчлөлтөөр үүсч бий болсон төмрийн ордын дээд хэсэг.

Зальбанд (Gouge) - Хагарлын дагуу тааралдах ул чулуулгийн дээр байх нунтаг маягийн материал.

Санаандгүй байдлаар авсан дээж (Grab sample) - Чулуулагт үнэ цэнэтэй металл байгаа эсэхийг нь тодорхойлох зорилгоор чулуулгийн илэрцээс авч туршсан дээж. Дээжийг шууд ордоос биш харин дажгүй харагдсан материалаас сонгоно.

Ховдол (Graben) - Хугарлаар доошоо шилжсэн чулуулгийн блок.

Агуулга (Grade) - Чулуулагт агуулагдах металлын хэмжээ, ихэнхдээ тонн грамм, унци граммын хувиар илэрхийлэгдэнэ. Түүнчлэн баяжмал дахь металлын агуулагдах хэмжээ. Боржин (Granite) - Цахир, хээрийн жонш, гялтгануур зэргийг агуулсан бүдүүн ширхэгтэй галт уулын түрмэл чулуулаг.

Хүндийн татах хүч хэмжигч (Gravity meter, gravimeter) – Дэлхийн хүндийн татах хүчийг хэмжих хэрэглэл Хүндийн татах хүч нь ойролцоох чулуулгийн нягтаас болж өөрчлөгдөнө.

Ногоон чулууны бүслүүр (Green stone belt) - Тунамал болон метаморфжсон галт уулын чулуулаг бүхий газар нутаг.

Саарал зах зээл (Grey market) - Хөрөнгийн биржид бүртгэлгүй, квотын системээр арилжаалагдахгүй үнэт цаасны зах зээл.

Хамгаалалтын тор (Grizzy (or mantle) - Овор ихтэй чулуулаг буюу хүдрийн том хэсгийг бункерт оруулахгүй зорилгоор барьсан ган сараалж.

Нийт үнэ цэнэ (Gross value) - Тухайн ордын хүдэрт агуулагдах нийт металл буюу тэдгээрийг тухайн үеийн зах зээлийн үнээр тооцсон үнэлгээ.

Нийт үнэ цэнийн төлбөр (Gross value royalty) - Уурхайгаас олборлож борлуулсан бүтээгдэхүүний нийт орлогын хэсэг хувь.

Шингэн зуурмаг (Grouting) - Усыг чулуулагтай хольж, усархаг шингэн цемент буюу бусад химийн бодисын хамтаар судал агуулсан ангал руу хийж ус цааш нэвтрэх боломжийг хаах явц. Ихэвчлэн алмаасан өрөмний нүх рүү хийнэ.

Мөнгө болон материалыг олгох (Grubstake) - Мөнгө буюу хоолны материалаар хайгуулчныг санхүүжүүлэн ямар нэг орд илрүүлсэн тохиолдолд эргүүлэн өгөх нөхцөлөөр хангах.

Бэхэлгээ (Guides)- Уурхайн малталтын ханыг тогтвортой байлгах, чиглүүлэхийн тулд баригдсан модон хайс.

Селенит (Gypsum) - Элементийн устөрөгчийн нэгдэлтэй кальцийн сульфат агуулсан тунамал чулуулаг.

Эргэлддэг бутлагч (Gyrotory crusher) -Эксцентрик суурилуулалттай хүдэр буталдаг машин. Хацар бутлагчийг бодвол илүү хүчин чадалтай.

H

Галит (Halite) - Чулуун давс.

Дүүжин тааз (Hangingwall) – Хүдрийн орд буюу судлын тааз хэсгийн чулуулаг.

Скелет (Headframe) - Уурхайн босоо амны дээр байдаг өргөх зориулалттай барилга байгууламж.

Эх агуулга (Head grade) - Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга.

Овоолгыг уусган баяжуулах (Heap leaching) - шингэн уусмал хийсний улмаас буталсан хүхрийн овоолгоос алт, мөнгө зэрэг үнэ цэнэтэй металл түүнд уусан урсан гарч ирэх явц бөгөөд доорхи дэвсгэр нь шингэн нэвтрүүлдэггүй материал байна.

Хеж хамгаалалт (Hedging) - Бэлэн мөнгөний зах зээл дээрх үнийн өөрчлөлтөөс санхүүгийн алдагдал хүлээх эрсдлийг багасгахын тулд фьючерсийн зах зээл дээр худалдан авах, зарах байр суурийг олж авах.

Гематит (Hematite) - Төмрийн исэл ба металлын хамгийн түгээмэл хүдрийн эрдэс.

Өндөр агуулга (High grade) -Баялаг хүдэр. Өөрөөр хэлбэл тухайн ордын хамгийн сайн агуулгатай хүдрийг шилж сонгон олборлох гэсэн үг.

Өндөр агуулга эзэмшигч (Highgrader) - Уурхайгаас, ялангуяа алт зэрэг баялаг хүдрийг хулгайлагч хүн.

Өргөгч (Hoist) - Уурхайн босоо ам дахь өргөгч шат буюу зөөврийн хэрэгслийг өргөх, буулгахад хэрэглэдэг машин

Холдинг компани (Holding company) - Нэг буюу түүнээс дээш компанийн хяналтын багцыг эзэмшиж байгаа корпораци.

Эвэржин (Hornfels) – Нарийнширхэгтэй метаморфикчулуулгийн заадал.

Морь (Horse) - Хүдрийн их бие болон судлын дотор орших их хэмжээний хаягдал чулуулаг. Гүвдэл (Horst) - Хэв гажиг байхгүй чулуулгийн тарамцаг.

Агуулагч чулуулаг (Host rock) -Хүдрийн ордын эргэн тойрон орших чулуулаг.

Гидрометаллург (Hydrometallurgy) -Хүдрийг уусган уусмал болгон металл ялгах явц Гидротермик (Hydrothermal) Газрын царцдасдоторхи халуун шингэний урсгалтай хамааралтай байх.

Гүний (Hypogene) - Гүнд болдог үйл явц. Ялангуяа эрдсийн ордыг гидротермийн процесс бий болгодог.

I

Галт уулын чулуулаг (Igneous rocks) - Газрын гадаргаас маш гүнд байх хайлсан материалын хатуужилтаас үүссэн чулуулаг.

Ильменит (Ilemenite) - Титаны хүдрийн эрдэс, төмөр-титаны исэл

Баримжаа нөөц (Indicated resource) Хүдрийн, үргэлжлэлийг агуулга ба хэмжээгээр нь баримжаалан тооцоолсоннөөц

Өдөөгдөх туйлшрал (Induced polarization) - Геофизикийн газрын тандалт судалгааны эрдэсжүүлэлтийн үзүүлэлтийг тодорхойлохдоо цахилгаан гүйдлийг хэрэглэх нэг арга. Үйлдвэрлэлийн эрдэс материал (Industrial minerals) - Хими, аж үйлдвэрт хэрэглэгддэг металл бус, нефть бус эрдэс Жишээнь шөрмөсөн чулуу, гипс, давс, графит, гялтгануур, хайрга, барилгын чулуу, стеатит.

Таамаг нөөц (Inferrred resource) - Геологийн тогтцын дагуу хүдрийн биетийн хэмжээг гарган түүнд хийсэн хязгаарлагдмал дээжийн агуулгаар нийт хүдэрт тооцсон нөөц

Нийтэд зарлах анхны санал (Initial public offering) - Хөрөнгө оруулалтыг хүсэмжлэн хамгийн анх нийтэд худалдаалах хувьцаа.

Хэсэгчлэн төлөх баримт (Installment receipt) - Бодит хувьцаа гарахаас өмнө шаардагдах цаашдын төлбөрийн облигаци, шинээр гарсан хувьцааг төлөөлөх үнэт цаас.

Зохион байгуулалттай хөрөнгө оруулагчид (Institutional investors) -Олон тооны хувийн хөрөнгө оруулагчид удирддаг хувь хүмүүст зориулсан тэтгэврийн сан, харилцан туслах сан.

Завсрын чулуулаг (Intermediate rock) -52%-66% цахир агуулсан галт уулын чулуулаг.

Түрмэл чулуулаг (Intrusion) Галт уулын халуун хайлмаг нь газрын гадаргад түрэн гарахдаа бусад чулуулагт нэвтэрч нэгдсэнээр үүсч бий болох галт уулын чулуулаг.

Ион солилцоо (Ion exchange) Уусмал дахь төмрийн ионы солилцоогоор үүсэх талст. Уусмалаас уран зэрэг үнэт металл гаргаж авахад ашигладаг.

J

Хацран бутлагч (Jaw crusher) – Ган хавтангуудын үйлчлэлээр чулуулгийг бутлах машин.

Жиг (Jig) - Тээрмийн тоног төхөөрөмжийн нэг бөгөөд доороос нь өгөх усны үйлчлэлийн хүчээр баяжмалыг усанд хагас живсэн байдалтай байлгах төхөөрөмж


Өмнөх Дараах
Дээш
Шинэ мэдээ
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

Өнөөдөр, 09:54
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өчигдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани