Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss
K

Карат (Karat, kt) - Баяжмалын нунтаглалтыг хэмжих нэгж 24-ний нэгтэй тэнцүү. Заримдаа металлцэвэршүүлэлтийнүзүүлэлтэд хэрэглэх ба үнэт металлын ямар ч хольцгүй цэвэр байдлыг илэрхийлнэ.

Кимберлит (Kimberlite) - Перодитын төрлүүд. Алмаасыг агуулагч хамгийн түгээмэл чулуулаг.

L

Таазны бэхэлгээ (Lagging) - Гүний малталтын хонгилын таазыг нурахаас хамгаалж ган бэхэлгээний хооронд суулгасан модон тааз.

Лампрофиллит (Lamprophyre) - Дэл судалд байдаг бараан өнгийн эрдсээс бүрдсэн галт уулын чулуулаг. Зарим үед алмаас агуулсан байна.

Латерит (Laterite) - Халуун орны бүсэд голчлон тохиолдог цахиур нь уусан арилсан хөрс. Хүдрийн их бие нь төмөр, никель, кобальт, хөнгөн цагааны хүдэр, манганит хэлбэртэй байж болно.

Ховоо маягийн зөөгч (Launder) -Тээрэм доторхи ус буюу нунтаг хүдэр, зөөхөд зориулагдсан хэрэгсэл.

Галт уулын хайлмаг(Lava) - Галт уулаасхайлан гарсан чулуулгийн ерөнхий нэр.

Уусамтгай (Leachable) - Химийн уусгагчаар ялгаж болохуйц

Уусгах (Leaching) - Үнэ цэнэтэй эрдсийг хүдрээс ялган баяжуулахад хэрэглэгддэг химийн үйл явц. Түүнчлэн газрын гүний ус эрдсийг уусгадаг байгалийн үйл явц бөгөөд жинхэнэ агуулгаасаа өөрчлөгдсөн, зарим эрдсийг бага хэмжээгээр агуулсан чулуулгийг үлдээнэ.

Линз (Lens) - Хүдрийн их биеийг голоороо зузаан, төгсгөл хэсгээрээ нимгэн эсэхийг дүрслэхэд гол төлөв хэрэглэгдэнэ.

Давхар гүдгэр (Lenticular) - Давхар гүдгэр линз хэлбэртэй агуурс.

Төвшин (Level) - Далд уурхайн уулынажил явуулах хэвтээ нээлхий. Төвшинхоорондын зай гол төлөв 50 буюу түүнээс дээш метр байна.

Хүрэн нүүрс (Lignite) - Зөөлөн, чанарын зэрэглэл доогуур, хар-хүрэн нүүрс.

Шохойн чулуу (Limestone) - Давхарга бүхий гол төлөв кальцийн карбонатаас бүрдэх тунамал үелэл.

Хязгаартай захиалга (Limit order) - Үйлчлүүлэгчээс брокертой хийх хувьцааг тогтоосон буюу илүү үнээр худалдах. худалдан авах захиалга

Лимонит (Limonite) - хүрэн өнгөтэй. төмрийн усан исэл

Шугам таталт (Line cutting) - Геофизик, болон бусад тандалт судалгаа хийх зорилгоор ширэнгэн ой. бутыг шулуун огтлох

"Ачих хэсэг” (Loading pocket) Чулуулгийг мөргөцгөөс олборлон газрын гадарга руу ачиж зөөхөөр бэлтгэсэн хүдэр овоолох талбай.

Оршдос (Lode) - Хатуу чулуулаг дахь эрдсийн орд.

Бүртгэл (Logging) - Өрмийн чөмгийн бичлэгийг цаасан дээр буюу компьютер дээр бичиж буулгах геологийн тогтцыг судлах үйл явц.

Лондон фикс (London fix) - Алтны үнэ тогтоох зорилгоор таван диллер компаниас зохион байгуулагддаг өдөрт хоёр удаа явагдах дуудлага худалдааны үе. Мөн бусад үнэт металлын үнэ тогтоодог өдөр тутмын Лондон фикс байдаг.

Лондонгийн металлын бирж (London Metals Exchange) - Холимог металлын үнэ хаялцуулах гол зах зээл. Лондонд өдөр тутам үйл ажиллагаагаа явуулдаг.

Хүнд жин (Long ton) - 2, 240 iЬ (1 iЬ= 40,454 гр) авейрдупойс унци. (хөнгөн жин гэдэг нь 2,000 гр байна.)

Далд уурхайн малталтын технологи (Longwall) - Хүдрийн биетийг нарийн босоо хэлбэрээр зүсэн авах уурхайн нэг арга.

M

Бараан өнгөтэй эрдсийн бүлэгт хамаарах (Mafic) - Ихэнхдээ бараан өнгийн төмөр, магниар баялаг эрдсээс бүрдсэн галт уулын чулуулаг.

Галт уулын хайлмаг (Magma) -Газрын гүнд байдаг галт уулын чулуулгийг үүсгэдэг хайлмаг материал.

Галт уулын хайлмагийн тусгаарлалт (Magmatic segregation) - Хөрсөн хайлмагаар үнэ цэнэтэй эрдэсийн баяжигдаж хүдэр бий болох үйл явц.

Шатлуур соронзон тандалт (Magnetic gradient survey) – Тогтоогдсон зайд хоёр соронзон хэмжигч ашиглан газраас дээш өндөрт соронзон орны ялгааг хэмжих геофизикийн тандалт судалгаа.

Соронзон тусгаарлалт (Magnetic separation) - Хүчтэй соронзон орны үйлчлэлээр соронзлогдох

чанартай металлыг бусдаас нь ялгах. Төмрийн хүдэрт голдуу энэ аргыг хэрэглэнэ.

Соронзон чанар (Magnetic susceptibility) - Чулуулгийн соронзонд татагдах байдлын хэмжээ. Соронзон тандалт (Magnetic survey) -Газрын соронзон орны хүчин чадлыг хэмждэг газарзүйн тандалт судалгаа.

Магнетит (Magnetite) - Хар, соронзон төмрийн хүдэр, төмрийн исэл.

Соронзон хэмжигч (Magnetometer) -Доорхи чулуулгийн соронзонд татагдах байдлыг хэмжихэд хэрэглэгддэг хэрэгсэл.

Гантиг (Marble) - Хэт халуун ба өндөр даралт дахь шохойн чулуулгийн дахин талстжилтаас гаралтай метаморф чулуулаг.

Ахиуц (Margin) - Ямар ч хэлбэрийн, бүртгэлтэй хувьцааг худалдан авах үнийн хэсэгчилсэн төлбөр хэлбэрээр брокерт хадгалагдаж байгаа бэлэн мөнгө. Хувьцаа нь зээлийн баталгаа болж брокерт хадгалагдана.

Хамгийн бага орд (Minimal deposit) -Ашигт байдал нь хамгийн бага хүдрийн их бие.

Зах зээлийн захиалга (Market order) - Хамгийн сайн боломжийн үнээр зарах буюу худалдан авах захиалга. Тогтоогдсон ямар нэгүнэ буюу хязгаар байхгүй тохиолдолд захиалгыг «зах зээл дэх» гэж үзнэ.

Их хэмжээний сульфид (Ма$-5|'уе 5и1рЫс1е) - Бүхэлдээ буюуголчлон галтмар (пирит), пирротин, зэсийн кольчедан зэрэг сульфидын эрдсээс бүрдсэн хүдрийн их биеийг баталдаг чулуулгийн үндсэн хэсэг. Түүнчлэн их хэмжээний сульфит байдлаар орших эрдсийн орд.

Матте (Matte) - Цаашид цэвэр металлгарган авахынтулд дахин цэвэршүүлэхёстой зарим металл, хүхэрагуулсан хайлагчаас гарсанбүтээгдэхүүн.

Хэмжигдсэн нөөц (Measured resourse) - Тодорхой зайнаас авсан дээжийн агуулга болон тоо хэмжээ нь тогтоогдон батлагдсан нөөц

Металлургын нүүрс (Metallurgical coal) - Ган хийхэд хэрэглэгддэгнүүрс.

Металлург (Metallurgy) – Металлыг хүдрээс салгах аргыг судалдаг шинжлэх ухаан

Метаморф чулуулаг (Metamorphic rocks) - Халуун ба даралтын улмаас найрлага, бүтэц нь өөрчлөгдсөн чулуулаг.

Метаморфизм (Metamorphism) - Халуун ба даралтын улмаас хэлбэр, бүтэц ньөөрчлөглөх үйл явц

Мигматит (Migmatite) - Боржин, занарын нимгэн давхарга бүхий чулуулаг.

Тээрэм (Mill) – Хүдэрболовсруулж, металл хайлахадбэлтгэх үйлдвэр.

Бутлагдсан хүдэр (Milling ore) – Бутлах явцад боловсруулагдсан хүрэлцэхүйц хэмжээний үнэтэй эрдэс агуулсан хүдэр.

Мянганы нэгвольт (Millivolts) -Цахилгаан гүйдлийн хүчдлийн хэмжээ буюу мянганы нэг вольт.

Олборлогдох нөөц (Minable reserves) - Нөөцийн нэр томъёо. Тодорхойлолтоороо ашиголох боломжтой ордын хэсгээс бүрдэнэ

Эрдэс (Mineral) - Тодорхой физикийн шинж, химийн найрлага бүхий байгалиас унаган төрхөөрөөоршдог нэгэн төрлийн шинжүүрт бодис Хэрэв тодорхой нөхцөлд үүсвэл талст хэлбэртэй байна.

Цөөнхийн ашиг сонирхол (Minority interest) - Компани дахь хяналтын багцыг эзэмшдэггүй хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй компаний хөрөнгийн хэсэг. Охин компаниудад хувьцаа эзэмшигчдийн цөөнхийнхуримтлагдсан хөрөнгө буюу ашгийн хэсэг.

Бутарсан чулуулаг (Muck) Тэсэлгээнээс хагарсан хүдэр буюу чулуулаг.

Бутарсан чулуулгийн сорьц (Muck sample) - Буталсан чулуулгийн овоолгоос авсан хүдрийн жижиг биет. Дараа нь түүний агуулгыг тогтоохын тулд туршина

N

Нанатесла (Nanotesla) – Соронзон урсгалын нягтыг хэмждэг олон улсын нэгж

Цэвэр металл (Native metal) -Байгальд хольцгүй цэвэр байдлаараа буюу өөр элементтэй нэгдээгүй металл.

Нийт хөрөнгийн үнэ цэнэ (Net asset value) - Корпорацийн нийт хөрөнгөөс нийт өр төлбөрийг хассан дүн. Түүнчлэн эзэмшигчдийнөмч буюутайлангийн үнэ цэнэ гэнэ.

Цэвэр өнөөгийн үнэ цэнэ (Net present value) - Төсөл буюу үнэт цаасанд зориулж гаргасан үнэ цэнэ. Тооцоот ирээдүйн орлого ба эрсдэлгүй өгөөжийг тооцно.

Цэвэр ашгийн хувь (Net profit)- Татвар, бүртгэлийнхураамжбуюу элэгдэл зэрэг бүхтөлбөрийг төлждууссаны дараах хувь хэмжээ.

Шатаах зуухны цэвэр өгөөж(Net smelter retum) - Хүдэр буюубаяжмалд байгаа металлын нийт үнэ цэнээс тээвэрлэлт, хайлуулах, дахин баяжуулах зардлыг хассан дүн.

Цэвэр ашиг (Net worth) – Нийт хөрөнгө ба өр төлбөрийн зөрүү.

Нэрлэсэн үнэгүй (No par value) - Хувьцааг гаргах үед уг хувьцаанд тогтсон үнэ байхгүй

байх үе.

Норит (Norite) - Онтариогийн Судбуридбайдаг зэс, никелийн ордод агуулдаг бүдүүн ширхэгтэй, галт уулын чулуулаг.

Шижир (Nugget) - Байгалиас цэврээрээ олдсон жин ихтэй үнэт металл.

O

Бага хэмжээ (Odd lot) - Хөрөнгийн бирж дээр худалдаа хийх нэгжээс цөөн багц хэсэг хувьцаа

Нээлттэй захиалга (Open order) -Хувьцаа зарах, худалдан авах захиалга Үйлчлүүлэгчээс

цуцлах хүртэл ашиглагдана.

Ил уурхай (Open pit) -Хүдрийг газрын гадаргуугаас ил аргаар олборлох уурхай.

Мөргөцөггэй малталт (Stoping) -Харьцангуй том хэмжээний хүдрийг холдуулж, бий болсон онгорхойг олборлох ажил дуусах хүртэл нээлттэй чигээр нь үлдээх. Мөргөцгийг хожим дахин бөглөж болно.

Опцион (Option) - Өмчийг худалдагч худалдан авахыг хүссэн талуудын хооронд тохиролцсон өмч худалдан авах гэрээ.

Опцион (хувьцаагаарх) (Option, on stock) - Зах зээлийн үнэ цэнийг тооцохгүйгээр, тогтоогдсон үнээр хувьцааг зарах, худалдан авах эрх

Хүдэр (Оге) - Хүдэрт доод тал нь нэг төрлийн эрдэс агуулсан ашигт малтмал болон сул чулуулгийн нийлбэрийг хэлнэ.

Хүдэр дамжуулалт (Ore pass) - Хүдрийг доош нь өргөх цооногийн төвшинд буюу хамгийн бага төвшинд шилжүүлэх босоо буюу налуу хонгил.

Хүдрийн их бие (Orebody) Баяжуулан, заржашиг олж болох үнэ цэнэтэй эрдэс буюу түүний бөөгнөрөл.

Хүдрийн нөөц (Ore Reserves) -Ашигтайгаар баяжуулж болох эрдэсжүүлэлтийн тооцоолсон агуулга ба жингийн тоо хэмжээ. Найдвартай байдлын зэрэглэлийн дагуу боломжит, батлагдсан байдлаар нь ангилалд оруулж болно.

Хүдрийн хэмжээ (Oreshoot) Ашигтайгаар баяжуулж болох хүрэлцэхүйц хэмжээний үнэ цэнэтэй эрдэс агуулсан судал буюу бусадтогтцын хэмжээ буюу урт.

Органик боловсруулалт (Organic maturation) - Хүдрээс нүүрс үүсэх процесс.

Уул үүсэл (Oregeny) - Эх газрын царцдасын хэсэг атирснаар тодорхойлогдох уул үүсч бий болох хугацаа.

Илэрц (Outcrop) - Газрын гадарга дээр орших,нүдэнд харагдахбуюу ус, хөрсөөр хучигдаагүйчулуулаг болон эрдсийн ордынхэсэг.

Дам зах зээл (Over-the-counter-market) - Хөрөнгийн бирж буюу үнэ тогтоохсистемээрарилжаалагддаггүй үнэт цаасны зах зээл,

Эргэлт (Overturned) – Тунамалчулуулгийнхуучин болон шинэ давхаргын дээр гарах.

Исэлдэлт (Oxidation) - Тодорхой нэг эрдэс нь исэлдэлд орсноор химийн найрлагад нь өөрчлөлт бий болох химийн урвал.

Исэл (Oxide) - Хүчилтөрөгч болон бусад элементийн нэгдэл. Төмөр, титан, манган, цагаан тугалгын хүдэр зэрэг нь бүгд исэл болно.

Исэлдсэн хүдэр (Oxide ore) Сульфидын эрдэс агаарын мандал, гүний ус бүхий элэгдэлтийн бүсэл исэлт

байдалд шилжихба уг бүсэд байгаа хүдэр буюу эрдэсжүүлэлт. (Хүхэрлэг нэгдэл-ийг үзнэ үү)

P

Шигших (Pan) - Алт буюу бусад үнэ цэнэтэй металлыг гэдгээрийн өндөр нягтшилаас нь салгахын тулд хайрга, элс, буталсанчулуулгийн хамт угаах тунгаах.

Оролцох ашиг сонирхол (Participating interest) - Уурхай дахь компаний ашиг сонирхол. Төслийн капитал зардалд тодорхой хувь оруулаад оронд нь ашгийн тодорхой хувийг эзэмших эрхтэй байх

Нэрлэсэн үнэ (Par value) - Тодорхой нэг хувьцааны тухайлсан үнэ. Нэрлэсэн үнэтэй хувьцаанд тухайлсан тодорхой үнэ байхгүй бөгөөд зөвшөөрөгдсөн хөрөнгөний нийт хэмжээ компаний дүрэмд заагдана.

Патент (Patent)- Олборлох бүхий л эрхийг авсны улмаас илүү үнэлгээний ажил шаардлагагүй болсны дараа хөрсөн доорх баялгийг эзэмших эцсийн үе шат.

Пегматит (Pegmatite) - Бүдүүн ширхэгтэй, галт уулынчулуулаг гэхдээ жирийн бус бүтэц мөн боржин төст агууламжтай. Дэл судал буюу судалд голчлон тохиолддог, зарим үед үнэ цэнэтэй металл агуулсан байна.

Пеллит(Pellet) - Гантиг хэмжээтэй төмрийн хүдрийн бөмбөлөг. Тээвэрлэхийн тулд шавартай нийлүүлэх бөгөөл ган хийхэд хэрэглэнэ.

Пентладит (Pentlandite) -Хамгийн их тархсан никелийн хүдэр. Никелът төмрийнсульфид

Перодит (Perdotite) - Хашигаас голлуу бүрлэх нэвтрэмтгий галт уулын чулуулаг. Фанеритик(Phaneritic) – Галт уулын зарим чулуулгийн бүдүүн ширхэгтэй бүтцийг нэрлэхэд хэрэглэдэг нэр томъёо.

Хамгаалалтын шугам (Picket line) -Газрын зураг гаргах, тандалт хийх зорилго болон шинж байдлаар нь ялгах шивээ, хайсаар тэмдэг тавьсан хянах шугам.

Гулдмай ширэм(Pig iron) Шатаах зуухнаас гаргасан боловсруулаагүй төмөр.

Орхиц (Pillar) - Уурхайн цооног, хана, таазыг тулах зорилгоор ашиглаагүй үлдээсэн их хэмжээний хатуу хүдэр буюу бусад чулуулаг.

Туршилтын үйлдвэр (Pilot plant) - Баяжуулах эсвэл хайлах үйл явцыг турших зорилгоор байгууллагдсан жижиг хэмжээний хагас үйлдвэрлэлийн металлургийн үйлдвэр.

Ташилт (Pitch) - Буулгах, цуглуулах гэдэгтэй ойролцоо утгатай хэрэглэгдэж байсан хэрэглээнээс гарсан нэр томъёо.

Ураны давирхай (Pitchblende)-Ураны хүдрийн чухал эрдэс. Хар өнгөтэй, гулгамтгай гялгар чанараа хадгалсан, цацраг идэвхт байдал өндөртэй.

Шижирмэг (Placer) - Алт, цагаан тугалга, алмаас зэрэг үнэ цэнэтэй металл агуулсан элс, хайрга голдирлын орд.

Үйлдвэр (Plant) - Үйл ажиллагаа явагддаг нэг буюу хэсэг барилга. Уурхайн газарт агуулах, өргөгч төхөөрөмж, компрессор, засварын газар, оффис ба тээрэм, баяжуулагч багтана.

Тектоник хавтан (Plate tectonics) - Эх газрын гадаргуу олон тооны маш хатуу хавтангаас тогтох бөгөөд тэдгээр нь хоорондоо мөргөлдөж, бие биенээсээ тарж, холдож байдаг гэдэг

онолд үндэслэгдсэн газар зүйн онол.

Багана (Plug) - Маш том цутгамал чулуулгаас авсан жижиг салааллын ерөнхий нэр. Буулгалт (Plunge)- Хөндлөн хавтгайд газар зүйн онцлогоос үүссэн босоо өнцөг үүсгэсэн геологийн тогтоц

Плутон (Pluton) - Газрын маш гүнээс гарсан галт уулын гаралтай чулуулгийг хэлнэ.

Пункт (Point) - Хөрөнгийн биржээр тогтоогдсон хувьцааны үнэ цэнийн нэгж. Хөрөнгийн биржээс хамааран нэг доллар, нэг цент буюу долларын наймны нэгээр илэрхийлэгдэнэ. Пойзон пилл (санхүүгийн тактик), (Poison pill) - Нийт хувьцаа эзэмшигчдэдээ зах зээлийн ханшнаас доогуур үнээр худалдах нэмэлт хувьцаа гаргах эрхийг компаний удирдах зөвлөлд олгох компаний дотоод журмын заалт. Хувьцааны хяналтын багцыг авахыг худалдан авагчид санал болгоход хэрэглэгдэнэ.

Цэвэршүүлэх цөөрөм (Polishing pond) Тээрмээс гарсан урсгал байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхээс нь өмнө тогтоох зорилгоор байгуулсан хамгийн сүүлд байрлах цөөрөм Пуул хувьцаа (Pooling pond) -Эскроу хувьцааг үзнэ үү.

Порфир (Porphyry) - Фенокристал хэмээгдэх харьцангуй бүдүүн ширхэг бүхий галт уулын чулуулаг.

Порфир зэс (Porphyry copper) -Түрмэл чулуулгийн их биед буюу ойролцоо байх зэсийн эрдэс тархсан орд.

Амсар (Portal) - Тунель буюу орцын үүдний ам.

Багц (Portfolio) - Санхүүгийн хөрөнгийн цуглуулга.

Нүүрстөрөгчийн кали (Potash) Химийн аж үйлдвэрийн хэрэглээ, бордоонд зориулж олборлогдсон калийн нэгдэл.

Кембрийн өмнөх галавын хамгаалалт (Precambrian shield) - Эх газрын гадаргын хамгийн тогтвортой, хамгийн эртний хэсэг. Хамгийн том ньКанадын хамгаалалт юм

Давуу эрхийн хувьцаа (Preferred shares) - Хязгаарлагдмал хариуцлагатай компаний хувьцаа бөгөөд ноогдол ашиг хуваарилахад буюу компани татан буугдах үед компанийн хөрөнгийг нэхэмжлэхэд энгийн хувьцааны өмнө, бонд дараах зэрэглэлд ордог хувьцаа. эдгээр нь энгийн хувьцаатай адил саналын эрхгүй боловч тогтоосон хэмжээний ноогдол ашиг авна.

Анхдагч орд (Primary deposit) -Эрдэсжилтийн буюу эх үеийн туршид хадгалагдсан эрдэс. Өгөршилт буюу өөрчлөлтөд ороогүй гэсэн утгатай.

Албан ёсны бус байршуулалт (Private placement) - Хэвийн зах зээлээс гадуур, тохиролцсон үнээр хувь хүмүүст буюу корпорациудад борлуулсан хувьцаа. Уул уурхайн жижиг компаниудын хөрөнгийг өсгөхөд заримдаа хэрэглэнэ.

Хувь тэнцүүлсэн (Pro rata) - Эзэмшил, орлого буюу тусламж, дэмжлэгт ихэвчлэн ноогддог хувь хэмжээ.

Боломжит нөөц (Probable reserves) -«Батлагдсан» ангилалд багтах туршилтанд тэнцээгүй үнэцэнэтэй эрдэс.

Ашиг,алдагдлын тайлан (Profit and loss statement) – Орлогоос нийт зардлыг хассан нийт

ашгийг дэлгэрэнгүй харуулдаг компаний орлогын тайлан.

Хайгуул (Prospect) – Өрөмдлөгөөс өмнөх геологи хайгуулын ажил.

Хувьцаат компаниудын нийтлэл (Prospectus) - Хувьцаа гаргах замаар олон нийтийн санхүүжилтийг эрж байгаа аль нэг компаний үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаар тодорхой үнэт цаасны байгууллагаас гаргасан бичиг баримт.

Протонголчтой соронзон хэмжигч (Proton precession magnetometer)-Босоо градиент,нийт соронзон орны талаас нь соронзон орны эрчимжилтийг хэмждэг геофизикийн тоног

төхөөрөмж

Батлагдсан нөөц (Proven reserves) - Хоорондоо ойрхон байрласан алмаасан өрмийн цооногийн агуулга, жинг нарийн тооцоолон тогтоосон хүдрийн нөөц.

Итгэмжлэл (Ргоху) – Хувьцаа эзэмшигчийн хувьцаа нь хувьцаа эзэмшигчдийн хуралд

Нэр дэвшигчийн саналыг өгөх эрхийг зөвшөөрсөншүүгчийн бүрэн эрх

Зутан (Ри1р) - Уусмал дахь нунтагласан ббуюу газар дээрх хүдэр.

Санал оруулах (Put) - Тодорхой хугацаандзөвшилцсөн үнээр хувьцаа зарах санал. Эзэмшигч гэрээ байгуулагч брокерт саналын хугацааны дотор хувьцааг худалдан авахыг шаардах эрхтэй байх

Пирамид. (Pyramiding), (Их хэмжээний хувьцаа авахын тулд хувьцаагаа биржээр зарах) - Үнийн өсөлтийн улмаас эзэмшлээ нэмэгдүүлэхийн тулд худалдан авах чадвараа дээшлүүлэх арга.

Пирит (Perate) - Ерөнхийдөө бага үнэ цэнэтэй, шар өнгийн төмрийн сульфидын эрдэс. Үүнийг «тэнэг хүний алт» гэнэ.

Пироглаз чулуулаг (Pyroclastic rock) -Туфф, галт уулаас шидэгдсэн туфф, бөөн чулуу, нэг өнцөгт хэсгээс бүрдсэн халил зэрэг галт уулын жижиг чулуулаг.

Пирротин (Pyrrhotite) - Хүрэл өнгөтэй, соронзон, төмрийн сульфидын эрдэс.

Q

Цахиур (Quartz) - Цахиур ба хүчилтөрөгч агуулсан ердийн чулуулаг хэлбэрийн эрдэс.

Цахиржин (Quartzite) - халуун, даралтын нөлөөллөөр элсэн чулууны хувиралтаар бий болсон метаморф чулуулаг.

R

Цацраг идэвхт байдал (Radioactivity)- Атомын цөмийнзадралаас альфа, бета, гамма туяа зэрэг ялгаруулах шинж байдал.

Радон тандалт (Radon survey)- Цацраг идэвхт бодисыг илрүүлдэг геохимийн тандалтын аргачлал.

Өргөх (Raise) - Уурхайн ёроолоос дээш өргөгдсөн босоо буюу налуу, газар доорх ажил.

Өргөгчийн өрөм (Raise borer) -Өргөгчийг онгойлгохын тулд хэрэглэдэг өрмийн эргэдэг толгой бүхий машин.

Хэвгий (Rake) - Тогтцын хавтгай дээр байрлах хүдрийн их биеийн буулгалтын хэмжээг хэмжих.

Газрын ховор элементүүд (Rare earth elements) - Лантаноид, актиноидын дараалалд байдаг 30 элемент:

Өрмийн хамгаалалт (Reaming shell) – Алмаасанөрөмдлөгөд хэрэглэгддэг өрмийн цооногийнөргөнийг (буюу диаметр) хадгалах зориулалттай өрөм, цилиндрын гол хоёрын дунд байдаг хэсэг. Нөхөн сэргээлт (Reclamation) Олборлолтын ажлын дараа буюу боловсруулах үйл ажиллагаа дуусгавар болоход тухайн газрыг буцаан хэвийн байдалд нь оруулах.

Ерөнхий эрэл (Reconnaissance) -Газрын урьдчилсан тандалт.

Бүртгэлийногноо (Record date) -Компаний асуудлаар санал өгөх, ноогдол ашиг хүртэхийн тулд компаний бүрттэлийн дэвтэрт хувьцаа эзэмшигч бичигдсэн байх огноо.

Метал авалт (Recovery) Металлургийн аргаар олборлосон хүдэр дэх үнэ цэнэтэй металлын олборлогдох хувь хэмжээ.

Галд тэсвэртэй хүдэр (Refactory ore) - Даралтат шүлтжүүлэлт, химийн реактив үйлдэлд тэсвэртэй хүдэр.

Бүс нутгийн метаморф шинж (Regional metamorphism) - Тестоник даралт, галт уулын халуунаас шалтгаалсан метаморф шинж

Хүдрийн дахин байршуулалт (Replacement ore) - Хүдрээс, байгалийн уусгалтаар өөрийн байгаа

худрээсээ салан урсаж өөр газар очиж тогтсон хүдэр.

Нөөц (Reserve) - Ашигтайгаар олборлож болох эрдсийн нөөцийн хэсэг.

Эсэргүүцэл бүхий тандалт (Resistovity survey) - Цахилгаан гүйдэлд чулуулгийн үүслийн эсэргүүцлийг хэмжихэд хэрэглэдэг геофизикийн арга.

Баялаг нөөц (Resouce) - Эрдсийн орд дахь материалынтооцоологдсон хэмжээ.Өрмийн нүхний нягтын мэдээлэлд үндэслэн дүгнэлт, заалт, хэмжээгээр ангилагдсан байна.

Рес арга (Resuing) - Нарийн судалтай оршдосыг олборлохын тулд зэрэгцээ орших чулуулгийг тэслэн зайлуулаад дараа нь хүдрийг тэслэн бутлах арга.

Тусгагч пийшин (Reverberatory furnace)- Хэрэгцээгүй эрдсээс шаариг гаргаж матте үйлдвэрлэхэд ашиглагддаг урт, хавтгай шатаах пийшин

Бутлах өрөмдлөг (Reverse circulation)- Чулуулгийг бутлан өрөмдөж хэмхдэсийг ус болон шингэний тусламжтайгаар дээш гарган шинжлэх арга. Алмаасан өрөмдлөгтэй адил дээжийг бүтэн хэлбэрээр гаргаж чаддаггүй.

Риолит (Rhyolite) – Нарийн ширхэгтэй, боржинтой адил химийн найрлагатай галтуулын чулуулаг.

Захынтуршиц (Rib samples) - Металлын агууламжийгтодорхойлохын тулд уурхайн хүдрийн хатуу биеэс авсан туршиц.

Эрх (Rights) - (Санхүүд) Заагдсантоо хэмжээ, үнэ, хугацаа бүхий урт хугацаат хувьцаа худалдан авах баталгаажсан эрх Голдуу хувьцаа гаргасны дараа үнэ дээр нь тохирч болох хэдий ч баталгаат хувьцааг бодвол арай богино хугацаатай байна. Хувьцаа эзэмшигч бүр эрхээ эдлэхийг хүсдэггүй учир хүчинтэй хугацаа дуусахаас өмнө зөвшөөрөл, эрхийг нь арилжиж, худалдан авч болно.

Чулуулаг (Rock) - Эрдсүүдийн байгалийн аливаа нэгдэлт. Эх газрын өнгөн хэсэг.

Чулуулгийн таазын бэхэлгээ (Rockbolting) - Чулуулаг дахь нээлхийг өрөмдсөн хонгилын аль нэг хэсгийг нуралтаас хамгаалан ган боолтоор бэхлэх үйлдэл.

Чулуулгийн хуваагдал (Rockburst) - Орчин тойрны чулуулгийн даралт, хүндийн жингээс шалтгаалан уурхайн хана буюу хөвөө гэнэт нурах.

Чулуулгийн коэффициент (Rock factor) - Нэг тонн материал хийхэд шаардагдах тодорхой төрлийн чулуулгийн куб метрийн тоо. Нэг тонн сульфидын хүдрийн хэмжээ дөнгөж 0.25 куб метр байхад нэг тонн латерит маягийн хүдэр 1.0 куб метр байна. Энэ нь хувийн жин, нягтын харьцаагаар тодорхойлгдоно.

Чулуулгийн механик (Rock mechanics) -Уурхайг нээхэд тухайн орчмын даралтын нөхцөл ба эдгээр даралтыг даах чулуулгийн чадвар буюу газар доорх тогтоц зэрэг механик шинжийг судаллаг судлагдахуун.

Цлиндрэн тээрэм (Rod mill) - Ган торлогийг хүдэр бутлах хэрэгсэл болгон ашигладаг эргэлдэгч ган цилиндр.

Целикийн олборлолт (Room-and pillar-mining) - Олборлолт хийх газруудад хүдрийн багана үлдээн олборлох арга.

Агаар үлээгч өрөм (Rotary air blast) -Өрөмдлөгөөс гарсан үйрмэгийг гадагшлуулахын тулд

даралттай агаар ашигладаг эргэлдэгч өрөмдлөгийн арга.

Эргэлдэгч өрөм (Rotary drill) -Өрмийн үзүүрт суулгасан чавчрага дахь хатуу, хөндий гол эргэлдэж нүхийг өрөмддөг машин. Ил уурхай дахь том диаметр бүхий тэсэлгээний нүхийг өрөмдөхөд түгээмэл хэрэглэгдэнэ.

Нөөц ашигласны төлбөр (Royality) - Газар доорх баялгийг олборлогч нь бүтээгдэхүүний борлуулалтаас улсад төлөх хувь хэмжээ.

Хүдрийн нөөцийн хөдөлгөөн (Runof-time) - Хүдрийн агуулга, тоо хэмжээний шавхагдлыг илэрхийлэх нэр томъёо.

S

Давслалт (Salting) - Орд буюу сорьцод байгаа металл ба эрдсийг хуурамч их агууламж бүхий туршиц үзүүлэн хуурч мэхлэн танилцуулах.

Дээж, сорьц (Sampling) – Металлын Агуулгыг туршилтаар тогтоохын тулд авсан чулуулаг буюу эрдсийн агуурс.

Элсэн чулуу (Sandstone) -Хоорондоо барьцалдсанэлсний ширхэг бүхий тунамал чулуулаг.

Ялзмаг нүүрс (Saprolite) – Чулуулагбүхий газар бүрэлдэн тогтсон нилээд элэгдсэн үлдэгдэл хөрс. Голдуу лаг, шавраас бүтсэн гэхдээ латерит болон түүний цахиурын хэсэгтэй адилгүй. Цаашдын элэгдэл нь латерит болгож .магадгүй бөгоөд голчлон үндсэн чулуулаг, латеритын хоорондох

давхаргад тохиолдоно.

Хайрсжилт (Scaling) - Газар доорх нээлхийн болон мөргөцгийн ар талын чулуулгийн хэлтэрхий ховхрох үйлдэл. Голчлон алх ашиглан гараар ховхлох ажил хийгдэнэ.

Мөргөцөг (Scrap) - Тэгш тал газар, хавтгай оройт уул, эрэг дэвсгийн хөвөө дагуух хад буюу эгц газар.

Занар (Schist) - Бараг параллель шахуу ширхэгтэй, үелсэн метаморф чулуулаг бөгөөд ерөнхийдөө хэрчигдлээс бий болно.

Гэрлийн цацаргалт хэмжигч (Scintillation counter) - Гамма туяагаар цацраг идэвхт байдлыг илрүүлж, хэмжих хэрэгсэл Радиаци хэмжигчийг бодвол илүү мэдрэмтгий.

Хоёрдогч баяжуулалт (Room-and pillar-mining) - Дээжийг баяжуулах нэг процесоос авч өөр баяжуулах аргад шилжүүлэх

Тунамал чулуулаг (Sedimentary rocks) - Усан доор орших ба өөр бусад чулуулгаас үүсэлтэй материалаас бүрэлдэн тогтсон хоёрдогч чулуулаг. Жишээ нь шохойн чулуу, занар, элсэн чулуу.

Чичиргээ ашиглах хайгуул (Seismic prospecting) - Чулуулаг дахь дууны давтамжийн ойлтын хурдны талаарх мэдлэгийг ашиглан хайгуул хийх геофизикийн арга.

Өөрийн боломж (Self potential) -Сульфидын ордын гаргасан цахилгаан гүйдлийг танинмэдэх, хэмждэг геофизикийн хайгуулд хэрэглэгддэгаргачлал.

Савхан тээрэм (Semi-autogenous grinding SAG) - Чулуулгийг нарийн нунтаг болгох арга. Бутлагч хэрэгсэлд том ган саваа, бөмбөлөг багтана.

Серпентин (Serpentine) – Ногоовтор өнгөтэй, магнийн силикат агуулсан метаморф чулуулаг.

Далд Уурхайн ам (Shaft) – Хүдрийних биед хүрэх зорилгоор хийсэн чулуулаг дахь босоо налуу ухалт. Голдуу дээр байдаг ажилчид, материалыг дээшлүүлж, доошлуулахад хэрэглэдэг.

Занар (Shale) - Лаг буюу шаврын нэгдэлтээс бүтсэн тунамал чулуулаг.

Цууралтбуюу хэрчигдэл (Shear or shearing) - Тоо томшгүй паралель хавтгайн дагуух хөндлөн шилжилтын улмаас чулуулаг деформацид орох. Ерөнхийдөө үе давхраа үүсэх, занаршил гэх мэтметаморф тогтоц, даралтын улмаас бий болно.

Цуурлын бүс (Shear zone) - Цууралтих хэмжээгээр тохиолдсон бүс

Дамар (Sheave wheel) - Татагч олсөнгөрдөг копёрындээд талд байдаг том, ховилтой дугуй.

Эрдсийн хэсэг (Shoot) – Хүдрийнүнэ цэнэт зүйлийг агуулсан бүс буюу судлын эрдсийн үнэ цэнэт зүйлийн бөөгнөрсөн хэсэг.

Үнэ багасгах (Short selling) – Дараань бага үнээр худалдан авна гэж найдаад, зарах зорилгоор

брокерээс хувьцаа зээлдэн авах

Хөнгөн жин (Short ton ) - 2,000 1Ьsавейрдупойс.

Үзүүлэлт (Showing) - Хэмжээ, зэрэг нь мэдэгдээгүй, оршин байгаа эрдэс

Шахаж тогтоох(Shrinkage stoping) - Хэмхэрсэн хүдрийн хэсгийг ажлын тавцанболгож ханыг

тулах байдлаар ашигладаг тулах арга.

Жоншийн төмөрлөг (Siderite)-Цэвэр байх үедээ 48.2 %-ийн төмөр агуулсан төмрийннүүрсхүчлийн давс. Ширэм хайлах зууханд хэрэглэгдэхээс өмнө нүүрстөрөгчийн давхарислээс ангижирч шатаагдсан байх ёстой.

Цахиур (Silica) - Цахиурын давхар исэл. Цахир бол нийтлэг эрдэс.

Гейзерит (Siliceous) - Хэмжээгүй' их цахир агуулсан чулуулаг.

Ялуу (Sill)- Галт уулын чулуулгийн хоёр давхаргын хооронд байх чулуулгийнүйлчлэлээр бараг нэгэн жигд нимгэрсэн хучаас

Лаг (Silt) - Нуурын ёроолд голдуубайх нарийн ширхэгт хурдсын шаварлаг оршдос

Өнгөр (Sinter)- Шатаах зуухны түлш маягаар хэрэглэгддэг төмрийн хүдрийн нарийн ширхэг бүхий хэсгүүд

Скарн (Ыойжи) - Шохойн чулуу буюу доломитын үүсэлтэй үйлчилсэнээс бий болсон галт

уулын нэвтрэгч чулуулгаар хүрээлэгдсэн метаморф чулуулгийн нэр.

Өргөгч чингэлэг (Skip) – Уурхайн цооногт хүдэр буюу чулуулгийг өргөхөд хэрэглэгддэг өөрөө асгадаг өргөх чингэлэг.

Төмрийн шаар (Slag) - Хайлуулах явцад их хэмжээний шилэрхүү материалыг хайлдаг металлаас тусгаарлах.

Онгойлт (Slash) - Газар доорх нээлхийн нэг талаас нүхийг өргөн болгохын тулд чулуулгийг дэлбэлэх үйл явц.

Занар (Slate) - Метаморф чулуулаг. Шаварлаг занартай адил метаморф.

Цэвэрхэн хажуутай (Slickenside) - Нэг хана нөгөөтэйгөө үрэлцсэнээс болж хэв гажгийн гадаргуу толигор, шантай болох.

Булингар (Sludge) - Алмаасан өрмийн нүхээе- авеан чулуулаг ба заримдаа туршилт хийхэд хэрэглэгдэнэ.

Натрийн цианид (Sodium cyanide) - Алт, мөнгийг уусгахын тулд алтны хүдрийн тээрэмд ашигладаг химийн бодис.

Электролитын уусмалаас металлыг гарган авах явц (Solvent extraction-electrowinning, SX-EW) -Хүдрээс зэс гаргах одоог хүртэл хэрэглэгдэж байгаа гидрометаллургын арга. Металлыг чулуулгаас

органик уусгагчаар уусгах ба электролитын уусмалаар зэсийг ялгах

Хувийн жин (Specific gravity) -Нягтшил.

Техникийн цайр (Spelter) - Их буюу бага хольцтой цутгамал металлыг шингэн шавар буюу билүү хайрга руу хийн гаргаж авсан техникийн цайр.

Сфалерит (Sphalerite) - Цайрьщ сульфидын эрдэс. Хамгийн өргөн дэлгэр цайрын хүдрийн

эрдэс.

Хувьцааг хуваах (Split) - Хувьцаа эзэмшигчдийн баталсан компанийн хэсгээс гүйлгээнд байгаа хувьцааг маш олон тооны энгийн хувьцааг шинээр гүйлгээнд даргаж солих Эсрэг арга нь хувьцааг нэгтгэх

Спот үнэ (Spot price) - Спот буюу нэг удаагийн хэлцлээр зах зээлд арилжаалагдсан өргөн хэрэглээний барааны хүргэж ирсэн үнэ.

Хэмжээг тогтоох (Station) - Тухайн төвшний нүүлтийг чиглүүлэх, тоног төхөөрөмжийг хадгалах, ажиллуулах зорилготойцооногийн томсголт.

Хэмжээстэй өрөмдлөг (Step-out drilling) - Сунал буюу уналын дагуу эрдэсжсэн тогтоц давхраасын үргэлжлэлийг огтлох гэж өрөмдсөн нүх

Хөрөнгийн бирж (Stock exchange) - Гишүүнчлэлийн шаардлага хангасан, биржид өөрийн суудалтай биржийн брокерууд энгийн, давуу эрхийн, баталгаат хувьцааг худалдах, худалдан авах явдалтай холбогдох зохион байгуулалттай зах зээл.

Хуримтлал (Stockpile) - Хүдрийг газарт овоолоод ачуулах буюу баяжуулахад бэлтгэх

Сток ажил (Stock work) - Үе, судал бүхий, хэлбэржих байдалтай болж тархсан эрдэсжүүлэлт дэх хоолой буюу яндан хэлбэртэй зөрлийн бүс. Интрузив чулуулгийн ойр орчимд тархсан сульфидын орд

Мөргөцөг (Stope)- Хүдэр баяжуулахад зориулсан уурхай дотор ухсан нүх.

Алдагдлыг хаах заавар (Stop-loss order) - Зах зээл дэх тооцсон хэмжээнд үнэ нь унах үед хувьцаа борлуулах зааврыг үйлчлүүлэгч брокертоо өгөх зохицуулалт.

Үе, давхаргын зураглал (Stratigraphy) -Үндсэн чулуулгийн үе давхаргын анигилал буюу тодорхойлолт. Тодорхоймуж дахь үндсэн чулуулгийн дараалал гэж хааяа хэрэглэгдэнэ.

Зураас (Streak) - Эрдсийнялгарсан ишнж. Дээжийг шаазангийн хэлтэрхийгээр зурахад улдсэн нунтгийн өнгөөр шинж чанарыг нь тодорхойлно.

Гудамжны гэрчилгээ (Street certificate) - Тодорхой тооны хувьцааг хуучин эзэмшигчийн нэрээс шинэ эзэмшигч рүү шилжүүлэхэд лавлагаа авах шаардлагагүй.

Шан судлууд (Striations) - Үндсэн чулуулагт зүүн талд зэрэгцээ мөстөлтийн үр дүнд үлдсэн мэдэгдэхүйц товгор гүдгэр.

Орд газрыг олох (Strike) - Жинхэнэ хойд зүгээс авсан хэвтээ гадарга дээрх судал буюу чулуулгийн үүслийг хэмждэг чиг, хазайлт.

Тууш хөндөл (Stringer) - Бөөндөл чулуулгийн хөндлөн чигт эрдэс буюу эрдсүүдийн нарийн судал буюу хэвийн биш цуулдас.

Хуулалт (Strip) - Хүдрийн их бие дэх хаягдал, илүү чулуулгийг ил уурхайн аргаар олборлоход бэлтгэн зайлуулах.

Хөрс хуулалтын харьцаа (Stripping ratio) - Нэгж хүдэр олборлоход хуулах хөрсний харьцаа. Давхаргын дагуу олборлох ил уурхай (Strip mine) - Голдуу нүүрсолборлодог ил уурхай.

Хүрэн нүүрснээс чулуун нүүрсэнд шилжих ангилалын нүүрс (Sub-bituminous) - Хүрэн нүүрс, чулуун нүүрс хоёрын завсрын хар өнгөтэй нүүрс.

Дэд төвшин (Sublevel) - Үндсэн ажлын төвшингүүд хоорондох мөргөцөг буюу ажлын талбар. Охин компани (Subsidiary company) - Хувьцааны ихэнх хувь (хяналтын багц)-ийг нь өөр компани эзэмшдэг компани.

Сульфид (Sulphide) - Хүхэр болон өөр бусад элементын нэгдэл. Ихэнхи үндсэн металлын хүдэр хүхэртэй байдаг.

Сульфидын тоосын дэлбэрэлт (Sulphide dust explosions) - Сульфидын эрдэс агуулсан агаар дахь тоос аяндаа дэлбэрэх газар доорхи уурхайн аюул.

Хүхрийн давхар исэл (Sulphur dioxode) - Ихэнх сульфидын хүдэр хайлах явцад бий болсон хүхрийн хүчил буюу хийн хэлбэрээр агаарт тархсан хий.

Сульфидын хүдэр (Sulphur ore) - Тропикийн болон хуурай бүсийн алтны ордодгол төлөв сульфидын эрдсээс бүрддэг хүдэр. Үндсэн орд нь элэгдсэн чулуулгийн доор орших исэлдээгүй чулуулагт байна. (исэлт хүдрийг үзнэ үү)

Усны зайлуулах нүх (Sump) - Газрын гадарга руу насосоор гаргахаас өмнө ус хуримтлуулах газар доорхи нүх.

Хэт үүсэл (Supergene) - Эх газрын галаргад ойрхон тохиолдох үйл явц

Хэт үүслийн баяжуулалт (Supergene enrichment) - Гүний усны урсгалаар эрдэсийн баяжих явц.Порфир, зэс, төмрийн исэл, зэс, алтны орд зэрэг илүү их агууламжтай эрдэсжүүлэлтийн бүсэд бий болж болно.

Тогтвортой хөгжил (Sustainable development.) - Ирээдүй үеийнхэндээ үр ашгийг нь хүртээх байгаль орчны тогтвортой байдлыг хангах үйлдвэрийн хөгжил.

Сиенит (Syenite) - Ихэвчлэн ортоглазаас бүрдэх түрмэл, галт уулын чулуулаг.

Сильвин (Sylvite) - Бордроны үйлдвэрлэлд хэрэглэхийн тулд олборлодог калийн үндсэн хүдэр болох калийн хлорид

Синклинал (Syncline) - Үндсэн чулуулаг дахь доошоогоо харсан атираа.

Синформ (Synform)-Синкинальтай адил атирсан чулуулаг,гэхдээ үүссэн хугацаа нь мэдэгддэггүй атираа.

Хам гарлын (Syngenetic) - Орд дахь эрдэсжүүлэлт түүн доторхи агуулагч чулуулагтай харьцангуйгаар бүрдэх үеийг дүрслэхэд хэрэглэгддэг нэр томъёо. Энэ тохиолдолд эрдэсжүүлэлт агуулагч чулуулагтай адил хугацаанд бүрдэж бий болно. (эсрэг нь Эпигенезын)

T

Таконит (Taconite) - Их арзгар (абразив) төмрийн хүдэр.

Хаягдал хүдэр(Tailings) - Олборлогдсон хүдрийг баяжуулан металлыг ялган аваад хоосон чулуулгийн үлдэгдэл

Хаягдалын усны цөөрөм (Tailings pond) - Хүдрийн хаягдлыг олон жил агуулан цэвэршүүлэх зорилгоор нам дорхотгор газар байгуулсан цөөрөм

Нураг (Talus) - Уул, хадны хормойд байх хэмхэрсэн, том ширхэгтэй чулуулаг.

Теллурид (Telluride) – Теллур болон өөр элементүүдийнхимийн нэгдэлба хааяа алт

буюу мөнгө байна.

Дулаанынүүрс (Thermal coal) -Цахилгаан үүсгэдэг ашигладаг уурын турбин ажиллуулдаг

нүүрс.

Өтгөрүүлэгч (Thickener) – Шингэнээс хатуу биеийг тусгаарладаг тээрмийн үйл ажиллагаандхэрэглэгддэг том, дугуйёмкость. Цэвэр шингэн дээр нь гарч, жижиг чулуулагтай нь живдэг.

Тонн (Tonne) - Метр тонн, 1,000 килограммтай тэнцүү.

Босоо метр дэх тонн (Tonnes-pervertical-metre) - Ордод байгаа хүдрийн нийт хэмжээг дүрслэхэд хэрэглэгддэгнийтлэг нэгж. Хүдрийн уртыг өргөнөөр нь үржүүлж босоо метр тутамд харгалзах

чулуулгийн коэффициентэд хуваана.

Трам (Tram) - Уурхайн хаягдал буюу хүдрийг зөөх.

Төрийн сангийн хувыдаа (Treasury shares) - Компанийнүнэт хөрөнгөнд байгаа зарагдаагүй

хувьцаа.

Суваг (Trench) - Хүдрийн тогтоц буюу судлыг ил гаргах зорилгоор урт нарийн ухсан нүх.

Сунал (Trend) - Жинхэнэхойд зүгээс хэмжсэн хүдрийн сунаж тогтсон чиглэл.

Савхан тээрэм(Tube mill) – Ган саваа, бөмбөлөгөөр хагасдүүргэсэн бутлагдсан хүдэр нарийн бутлагдахаар унадаг эргэлддэг цилиндр бүхийаппарат.

Туфф (Tuff) - Галт уулын нарийн үнснээс бүрдсэн чулуулаг.

Хонгил (Tunnel) - Бүх хэсэгт агаар оруулах далд, хөндлөн нээлхий.

Хонгил өрөмдөгч машин (Tunnel-boring-machine) - Механик аргаар хөрс, чулуулагыг ухаж туннель гаргадаг машин. Өрөмдөх тэслэхийн эсрэг

Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани