- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ганга нуураа аврах хөдөлгөөнийхөн Кожеговь компанийн үйл ажиллагааг шалгахыг хүслээ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших 1000 хун чуулдаг гэх домогтой үзэсгэлэнт Ганга нуур ширгэж үгүй болох аюулд өртөөд байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Тэгвэл Ганга нууртай холбогдсон асуудлаар "Ганга нуураа аврах хөдөлгөөн"-ийхөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт хандаж ил захидал илгээсэн байна.
Хөдөлгөөнийхөн өнөөдөр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол, Байгаль Орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ нартай биечлэн уулзаж Дарьгангад байгаль экологийн ноцтой асуудал үүсээд буйг сонордуулж ил захидлыг гардуулжээ.
Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна:
2016.8.27-28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болсон "Ганга нуурын чуулган" түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын хөтөлбөрийг санаачлагч, дэмжигчдийн хувьд уг үйл явдалд оролцож аяны дөрөө дөнгөж мултлаад яаравчлан та бүхэнд хандаж буйг минь болгоон толилно уу?
1. Монгол эх орны төдийгүй, манай гаригийн үзэсгэлэнт байгаль-нүүдлийн шувуудын диваажин болсон Ганга нуур ширгэж буйг нүд хальтран үзээд, энэхүү харамсалт мэдээг та бүхэнд сэтгэл түгшин дуулгаж байна. Ганга нуурын экологид ноцтой өөрчлөлт гарсаар нилээд хэдэн жил болж, энэ талаар эрдэмтэн судлаачид, ард иргэд, зохиолч сэтгүүлчид хэвлэл мэдээллээр нийтэлж, эрх үүрэг бүхий байгууллага болон олон түмэнд сонордуулан, төсөл хөтөлбөр боловсруулж төр засагт удаа дараа хандсаар ирсэн санал санаачилгын түүх намтарыг дахин нурших нь илүүц биз ээ.
Дарьгангын нуур ус татран, экологийн эмзэгшилд өртөөд байгаа тухайд олныг үл өгүүлэн, юуны өмнө төрийн тусгай хамгаалалтад байгаа Ганга нуураа аврах талаар Монгол Улсын Засгийн газар яаралтай арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.
2. Ганга нуурын ширгэх явц төгсгөлийн үе шатандаа орж, түүнийг тэжээгч олон булаг ус татарч эргэн тойрны нь өвс ургамал хомстон тачирдаад ард нийтээрээ эмзэглэн цочирдож буй яг энэ цаг үетэй давхцуулж байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэгддэг ураны олзворлолт явуулдаг "Кожеговь" хэмээх компани Дарьганга нутгийн эмзэгшиж буй хөрс рүү маш олон цэгт өрмийн хошуу зоож, үйл ажиллагаагаа яаравчлан явуулж эхлээд байна.
Монгол эх орны минь өдий төдий газарт олон жилийн турш ураны хайгуул хийж буй нэрээр өрөмдлөг хийж, хүн малын эрүүл орчинд хөнөөл учруулсан гэгддэг энэ компани үйл ажиллагааны талбайгаа улам өргөжүүлэн тэлж Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Асгат, Эрдэнэцагаан, Наран, Баяндэлгэр сумдын малын бэлчээр болон түүх соёлын дурсгалт онгон нутгийг үй олноор нь цоочин сэглэхээр дайран орсон энэ их эх адаггүй үйлдэл нь Монгол эх орны байгаль экологи, унаган төрхийг сүйтгэхэд чиглэсэн далдын санаатай хүнийрхэг харийн бусармаг үйлдэл хэмээн бид эрс эсэргүүцэж байна.
-Дарьгангын бүс нутгийн ард түмний хэтийн зорилго болгон сонголт хийсэн, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлээ хадгалсан бэлчээрийн мал аж ахуйг, экологийн аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх чиг баримжаанд сөрөг нөлөөтэй уул уурхай хайгуул олзворлолт хийх тухайлбал "Кожеговь" компанид олгосон лиценз зөвшөөрлүүдийг хянан үзэж цуцлах,
-Ганга нуурыг аврах, сэргээх, хамгаалах талаар эрдэмтэн судлаачдын удаа дараа гаргасан, санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдтэй нухацтай танилцаж дэмжих, хамтран ажиллах,
-Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн дагуу газар дээрээ болон хөрсөндөө түүх соёлын үлэмж их дурсгал хадгалсан Дарьгангын бүс нутаг дахь археологийн судалгааг хийж дуусгахаас нааш геологийн хайгуул, олзворлолт хийхгүй байх,
-Орон нутгийн ард иргэдийн санал, тэдний эрх ашигт харшлах олон үр дагаварыг харгалзан үзэлгүй, нутгийн иргэд асуудлыг эерэгээр хүлээн авч буй мэт хуурамч мэдээлэл бүхий албан бичгийг эрх бүхий байгууллагуудад илгээн төөрөгдүүлж, мэхэлж буй "Кожеговь" компанийн үйл ажиллагааг газар дээр нь яаралтай шалгаж, буруу үйлдлийг таслан зогсоох,
-Хайгуул өрөмдлөг хийхэд татгалзах зүйлгүй гэж зөвшөөрөл олгосон Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын 2016.07.19-ний 1/1971 тоот бичгийг хянан үзэж хүчингүй болгон, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх,
Эдгээр санал шаардлагыг хүргүүлж буйг хүлээн авч яаралтай шийдвэрлэж хариу өгнө үү?
Та бүхнийг хүндэтгэсэн:
"Чингис хаан" одонт, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо
Монгол Улсын Ардын Их Хурлын Дарга асан, гавъяат эдийн засагч Ж.Гомбожав
Монгол Улсын Байгаль Орчин, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга асан геологийн ухааны доктор Ч.Хурц
Монгол Улсын үйлчилгээний гавъяат ажилтан, "Нью Жуулчин" компанийн ерөнхий захирал Ш.Нэргүй
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||