- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алтны тушаалт нэмэгдэх хүлээлттэй байна
Монголбанк өнгөрсөн онд 13 тонн алт гадагш экспортолж, мөнгөн дүнгээр 420 орчим сая ам.доллараар валютын нөөцөө нэмэгдүүлж байсан. Тэгвэл оны эхний хагас жилд төв банк 6.47 тонн алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны эхний хагас жилд худалдан авсан алтны хэмжээтэй харьцуулахад 1.7 дахин нэмэгдсэн дүн юм. Гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэх дотоодын эх үүсвэрүүдийн нэг нь алт худалдан авалт байдаг. Энэ утгаараа манай улсын эдийн засагт алтны салбар чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр.
Монголбанк 2014 оноос хойш нийт 36.43 тонн алт худалдан авчээ.
Төв банкны хувьд дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдээс худалдан авсан алтаа гадаадад олон улсын жишигт хүргэн цэвэршүүлэн мөнгөжүүлж, валютын улсын нөөцийг нэмэгдүүлж ирсэн. Алттай байна гэдэг нь улс валюттай гэсэн үг. Тиймээс эдийн засаг эмзэг үед алтны салбар орлогын голлох эх үүсвэр болсоор байгааг 1990 болон 2000 оны эхэн үеийн нөхцөл байдал харуулдаг. Монголбанк 2014 оноос хойш энэ оны долдугаар сарын 30-ныг хүртэл нийт 36.43 тонн алт авчээ. Тоймлон хэлбэл, 24 сар хүрэхгүй хугацаанд шар металлын бизнес эрчимжиж, энэ хэрээр татварын орлого нэмэгдсэн байна. Түүнчлэн төгрөгтэй харьцах ам.долларын ханш өнгөрсөн хугацаанд тогтвортой байхад дээрх байдалд нөлөөлжээ.
Төв банк энэ оны хоёрдугаар улиралд давхардсан тоогоор 553 аж ахуйн нэгж, байгууллага болон 789 иргэнээс нийт бохир жингээр 4.61 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өнгөрсөн оны хоёрдугаар улирлын худалдан авалттай харьцуулахад 1.7 дахин өссөн үзүүлэлт аж. Алтны салбар уул уурхайн үйлдвэрлэлийн 9.6 хувийг бүрдүүлдэг. Мөн экспортын орлогын 10 орчим хувийг эзлэх болсон.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, улмаар алтны нөөц ашигласны татварын хувь хэмжээг 2.5 хувь болгон хоёр жилийн өмнө бууруулсан. Энэ нь алтны худалдан авалт ил тод болж, улмаар Монголбанкны алт худалдан авалт эрс нэмэгдэхэд бодитой хөшүүрэг болсныг
эдийн засагч Ч.Хашчулуун онцолсон удаатай. Өнгөрсөн онд төв банк 15.1 тонн алт худалдан авсан нь 2010 оныхтой харьцуулахад долоо дахин, 2011, 2012 оны худалдан авалттай харьцуулахад бараг тав дахин нэмэгдсэн үзүүлэлт.
Манай улсын хувьд 2005 онд 15.23 тонн алт худалдан авч байсан бол хожим 10 жилийн дараа буюу өнгөрсөн онд 15.1 тонныг авсан юм. Алтны салбарт татварын хөнгөлөлт үзүүлж, бодлогын түвшинд төрөөс дорвитой дэмжсэн нь тушаалт болон уг худалдааг "гоилэн” болгоход нөлөөлсөн гэдгийг тус салбарынхан хэлж байсан.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Монголбанк түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү байхаар заасан. Хууль 2014 оны эхний сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ үеэс алт худалдан авалт эрс өссөн дүнтэи гарчээ.
Хуульд өөрчлөлт орсноор хоёр жил дараалан алт тушаалтын хэмжээ нэмэгдсэн. Энэ онд ч ялгаагүй алтны тушаалтын хэмжээ эрс нэмэгдэх хүлээлтгэй байна. Мөн дэлхийн зах зээлд сүүлийн жилүүдэд алтны үнэ өсөж байгаагаас хамаарч тушаалтын хэмжээ ч нэмэгдэж байгааг зарим тайланд тодотгох болсон. Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатар энэ онд алт тушаалт өнгөрсөн оныхоос илүү гарахаар байгааг дурдсан юм. Мөн гуравдугаар улиралд огцом нэмэгддэг.
Мэргэжлийн хэмээх тодотголтой Засгийн газар нийт найман төрлийн татвар нэмэгдүүлэх саналыг УИХ-д өргөн бариад байгаа. Уг татварын нэмэгдүүлэх жагсаалтад Монголбанкинд тушаах алтны роялтийн хэмжээг 2.5.хувиас таван хувь болгож нэмэгдүүлэх санал багтсан. Энэ нь алтны тушаалтыг бууруулах, улмаар худалдааг далд хэлбэрт шилжүүлэх сөрөг талтайг Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа учирласан юм. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа алтны салбарт өдгөө 80 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Баяртогтох
[ЗГМ]
Алтны тушаалт нэмэгдэх хүлээлттэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани