Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УБТЗ-ыг татвараас чөлөөлөхгүй бол транзит тээврээ зогсооно гэж ОХУ мэдэгджээ

УБТЗ-ыг татвараас чөлөөлөхгүй бол транзит тээврээ зогсооно гэж ОХУ мэдэгджээУлсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2016.08.25/ хуралдаан 15 цаг 35 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Энэ удаагийн хуралдаанаар 4 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд мөн 2016 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан төсөл санаачлагчаас тодруулах зүйлс байгаа тул ажлын 5 хоногийн завсарлага хүссэн юм. Тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, дээрх хуулиуд яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн тул дэгийн хуулинд заасны дагуу ирэх 7 хоногийн мягмар гараг хүртэл завсарлага өгч байна гээд дээрх хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан.
 
Үүний дараа Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
 
Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг тус нийгэмлэг болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлээд байгаа аж.
 
БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээр болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй байгаа юм байна.
 
Татварын ерөнхий хуулийн 3.1-д "Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан тул тусгайлсан хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх замаар тус нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжтой. Мөн Төсвийн тухай хуулийн 6.2.5-д "Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасан тул дээрх хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгалаа хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн байнгын хорооны гишүүдэд танилцуулав.
Танилцуулагтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Байнгын хорооны гишүүд, ажлын хэсгийнхэн энэ талаар юу ярьсныг хүргэе.
 
-Ц.Нямдорж: Жилд хэдэн төгрөгийн татвар төлдөг юм бэ. Оруулж ирсэн танилцуулга дээр чинь тооцоо, судалгаа юу ч алга?
 
УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар: 1998 оноос жилд 2-4 тэрбум төгрөгийн татвар төлж ирсэн. 2014 онд 2.4 тэрбумыг, 2015 онд 21 тэрбумын татвар төлж байсан байна. Татвар хэт ихэссэн нөхцөл байдлаас болж УБТЗ-ын эдийн засаг хүндэрснээс гадна өөр нэг шалтгаан байна. 2023 онд төлж дуусах ёстой Японы Засгийн газраас авсан 115 тэрбум төгрөгийн иений зээл байна. Онцгой албан татвараас чөлөөлж өгсөн өдрөөс эхлэн иений зээлийг жил бүр 20 тэрбум төгрөгөөр төлөхгүй бол 2023 онд бид олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болно.
 
Ч.Хүрэлбаатар: Энэ жил хэдэн төгрөгийн татвар төлөх ёстой вэ?
 
Л.Пүрэвбаатар: 2016 онд 36 тэрбум гаруй төгрөгийн татвар төлнө гэсэн судалгаа гараад байна. Түлшний онцгой албан татварыг 15 дахин нэмсэн учраас ингэж нэмэгдэж байна.
 
Ж.Энхбаяр: 1949 оны гэрээг ярьвал их юм бий. 70 жилийн хугацаанд маш их зүйл өөрчлөгдсөн шүү. Японы зээлийг төлөхийн тулд онцгой албан татвараас чөлөөлөх ёстой гэсэн үндэслэл чинь сонин байна. Японы зээлээс чинь илүү онцгой албан татвар чинь УБТЗ болон Монгол Улсад хэрэгтэй. УБТЗ-ын дизель түлшний жилийн хэрэглээ хэд вэ?
 
Б.Чойжилсүрэн: 1949 оны гэрээ нэлээд салаа утгатай. Өнгөрсөн жилүүдэд ОХУ-ын талаас үүнийг чөлөөлж өг гэсэн шаардлагыг байнга тавьж байсан. Гэхдээ 1997 оноос хойш Монгол Улсын Засгийн газар онцгой албан татвар байнга тавьж байсан. 1949 оны гэрээ хуучирсан учраас өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа.
 
Би ОХУ-ын Элчин сайдтай уулзсан. Өнгөрсөн жилүүдэд төлсөн татвар нь 35-36 орчим сая ам.долларын татвар байдаг. Хэрвээ бид 1949 оны хэлэлцээрийн дагуу онцгой албан татвараас чөлөөлнө гэвэл энэ хэмжээний нөхөн төлбөр гарах магадлалтай. Ийм учраас бид төлөх боломжгүй. ОХУ-ын Элчин сайдын яриагаар бол, Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайд чөлөөлж өгнө гээд ОХУ-ын холбогдох албан тушаалтантай уулзахдаа амлачихсан юм байна лээ.
 
Л.Пүрэвбаатар: 1949 оны олон улсын гэрээ хэлэлцээрээр явбал их хэмжээний үүрэг хүлээх асуудал байгаа учраас энэ удаад хуулийн заалтаар хөнгөлөлт, чөлөөлөлтийг дэмжие гэсэн бодлого барьж байгаа юм байна. Онцгой албан татвар ингэж өссөн шалтгааныг тайлбарлая. 2014 онд хоёр тэрбум байсан татвар 2015 онд 21 тэрбум болж өссөн нь 2014 онд нэг тонн дизель түлш 80 мянган төгрөг байсан нь 520 мянган төгрөг болсноос өссөн. УБТЗ сард 6000 тонн дизель түлш хэрэглэж байгаа.
 
Х.Баделхан: 1949 оны гэрээг үндэслэж онцгой албан татвараас чөлөөлж байсан түүх байгаа юм уу. Яагаад Монгол Улсыг эдийн засгийн хямралд орсон үед татварыг нь чөлөөлөх гэж байгаа юм. Ой тоонд багтахгүй байна?
 
Б.Чойжилсүрэн: Урьд өмнө чөлөөлж байгаагүй. ОХУ-ын Элчин сайдтай уулзахад хэлж байна лээ. ОХУ маань төсөв санхүүгийн хүнд байдалд байгаагаа надад тайлбарласан. Бусад сайдуудтай бас уулзсан байх. 2014 онд нефть бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр унасан учраас 2015 онд онцгой албан татварыг нэмсэн. Би бас чөлөөлмөөргүй байна.
 
Д.Эрдэнэбат: Онцгой албан татвар бүгдэд ижил байх зарчимтай. Шатахуун, түлшний онцгой албан татвар бүх аж ахуйн нэгжид ижил тавигддаг учраас ганц УБТЗ-ыг чөлөөлж болохгүй. Өмнөх Засгийн газрын үед яригдаж байгаад болохгүй гээд больсон. Чойжоо сайдыг гайхаад байх юм. Өөрөө хуулийн төсөл оруулж ирчихээд энд ирээд чөлөөлмөөргүй байна гэж яриад байна. Туршлагагүй, мэдэхгүй байж болно.
 
Мэддэг хүмүүсээсээ асуу л даа. Та нарыг зогсоож байгаа "Сайн оюутан” хөтөлбөр 11 тэрбум төгрөг. Тэгсэн мөртлөө УБТЗ-ыг жил бүр 36 тэрбумын татвараас чөлөөлөх гээд байна. УБТЗ, Сангийн сайд хоёр ямар ч эдийн засгийн тооцоололгүй, таг харанхуй юм оруулж ирчихээд "татвараас чөлөөлөөд өг” гэж болохгүй. Өмнөх, хойдох гэхгүйгээр эдийн засаг нэг л байдаг. Тийм учраас энэ татвараар оролдох буруу.
 
Б.Чойжилсүрэн: Ялгаварлаж болохгүй гэдэгтэй таньтай санал нэг байна. Гэхдээ олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагана гэсэн зарчимтай. Төр залгамж чанартай. Татвараас чөлөөлнө гэдгийг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд биш Ч.Сайханбилэг Ерөнхий сайд амалчихсан. Протоколийг жич хүргүүлье. Монгол Улс амлалтаа биелүүлдэг байя гэдэг бодлого барихгүй бол нэр хүнд гадаадад нэлээд уначихжээ. Ойрхны нэг жишээ хэлье.
 
Монгол Улсын Засгийн газар Японд газар хөдлөлт болоход 50 мянган ам.долларын тусламж үзүүлнэ гэж 2014 онд амласан юм байна. Тэрнээс хойш сүүлийн хоёр жил болоход өгөөгүй юм байна. Японы Элчин сайдтай уулзахаар ил, далд байдлаар "Та нар 50 мянган ам.долларын тусламж үзүүлнэ гэсэн юм бол тэрийгээ өгөөч ээ” гэж шүүмжлээд байна. Ийм ичгэвтэр байдалтай. Монголоос бусад улсад амласан амлалтыг эхнээс нь гүйцээхгүй бол гадаад нэр унасан байна шүү. Ийм учраас Оросын хүсэлтийг харгалзаад шийдээд өгчихье гэж хуулийн төсөл оруулсан юм. Сангийн сайдын хувьд гаргахад хэцүү л шийдвэр байлаа.
 
Л.Пүрэвбаатар: 1949 оны гэрээгээр УБТЗ НӨАТ-ын болон гаалийн, бусад төрлийн татвараас чөлөөлөгдөх заалттай. Энэ гэрээний заалтаар одоо хүртэл чөлөөлөөгүй байгаа. Онцгой албан татварыг 1998 оноос хойш төлж явсан. 2015 онд 21 тэрбумын татвар төлсөн учраас Монгол Улс транзит тээврийн ашгаас энэ хэмжээний орлогыг олох юм байна гэсэн тооцоолол хийсэн. Ингээд УБТЗ-ыг татвараас чөлөөлөхгүй бол транзит тээвэр явуулахгүй гэсэн хатуу мэдэгдлийг Оросын тал өгсөн. Энэ асуудлыг нэг тийш болгож байж транзит тээврээс Монгол Улсын олох 50-60 сая ам.долларын тээврийн орлого шийдэгдэх боломжтой.
 
Ч.Хүрэлбаатар: 1949 оны гэрээн дээр "дизель түлш” гэж алга. Төмөр зам өөрсдөө дизелиэ импортолдог юм уу. Эсвэл аль нэг компани импортлоод танайд нийлүүлдэг юм уу. Сануулаад хэлэхэд, Л.Пүрэвбаатар даргын хэлж байгаа тоо их эргэлзээтэй байна шүү. Онцгой албан татвар 6.5 дахин ихсэхэд төлж байгаа татвар чинь 18 дахин ихэснэ гэж байх уу. Яагаад вэ?
 
Л.Пүрэвбаатар: Гэрээний "материал” гэдэг үг дотор чөлөөлж ирсэн юм аа. Дизель түлшээ Роснефтиэс шууд авдаг. Өөр компаниар дамжуулдаггүй. 30 мянган төгрөгийн үнэтэй байсан дизелийн онцгой албан татвар 525 мянган төгрөг болсон юм аа.
 
О.Батнасан: Бид хэмнэлтийн горимд шилжиж, эдийн засгаа тогтворжуулах гэж хичээж байхдаа ОХУ-ын Элчин сайдын үгээр татвараас чөлөөлдөг зөв үү. Казахстан улс Астана хотыг цалингаа багасгаж байж барьсан. Гэтэл бид төсвийн хэмнэлтээрээ цалингаа яаж тавих вэ гэдэг асуудлыг л ярьж байна. Ийм байж жил бүр 36 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөх шаардлага байгаа юм уу.
 
 
Ж.Энхбаяр: УИХ-ыг буруу мэдээллээр хангаж байсан, олон тоон баримтыг нуун дарагдуулж байсан. Хууль зөрчиж олон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн гэх мэт эрүүгийн гэмт хэргүүд бий. Ийм учраас Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар маш дэлгэрэнгүй задаргааг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал дээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулмаар байна. Үүнээс яаж гарах вэ, төсвөө яаж хэмнэх вэ гэдгээ мэргэжлийн байнгын хороон дээрээ ярилцая аа. Ард түмэн дээрээ ил тод хэлье ээ. Нийтийн сонсгол зохион байгуулъя.
 
Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлхөөр санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь  дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцахаар тогтлоо
 
Л.Пүрэвбаатар: 30 тэрбумын татварын төлөө транзит тээврийн ашгаа алдах гээд байна.
 
Дээр хэлэлцсэнчлэн хуулийн төслийн дагуу "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэрэглээний дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлбөл Монгол Улс 30 гаруй тэрбум төгрөгийн татварыг авч чадахгүйд хүрнэ гэж үзлээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийг танилцуулаад "Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед бид жилд 30 тэрбумын татвараасаа татгалзмааргүй байна.
 
Гэхдээ УБТЗ-ын дизель түлшийг татвараас чөлөөлж өгөхгүй бол манай улсаар дайрах дамжин өнгөрүүлэх транзит тээврээ Оросын тал явуулахгүй гээд байгаа. Өмнөх Засгийн газрын үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд УБТЗ-ыг онцгой албан татвараас чөлөөлж өгнө гээд ам гарчихсан юм билээ” гэв. Бид энэ талаар "Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатараас тодрууллаа.
 
-Та сая дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлбөл тэр мөнгөөрөө Японоос авсан зээлээ төлнө гэв үү?
 
-Тийм ээ. 1993-1999 онд авсан зээл шүү дээ. 20 жилийн хугацаатай. Бид эхний ээлжийг нь 2023 онд, дараагийн ээлжийг нь 2025 онд төлж дуусах ёстой.
 
-Хэдий хэмжээний зээл авч, юунд зарцуулсан юм бэ?
 
-1993-1999 онд Японы Засгийн газраас "Улаанбаатар төмөр зам” зээл авч болохгүй учраас Монгол Улсын Засгийн газраар дамжуулан зээл авсан юм. Тийм учраас Монгол Улсын төсвийн зээл гэсэн үг л дээ. Тухайн үедээ 20 миллиард иен буюу тэр үеийн 100-аад сая ам.долларын зээл юм л даа. Энэ зээл "Улаанбаатар төмөр зам”-д 1993 онд учраад байсан техникийн болон эдийн засгийн бэрхшээлийг даван туулахад зориулагдсан. Тэр үед Америкийн зүтгүүрүүд авсан. Шилэн кабель тавьж, суудлын вагонууд авч, зам харгуйгаа зассан.
 
-1999 оны иений зээлээр авсан Америк зүтгүүрүүд одоо явж байгаа юу?
 
-Тэр бол ойлгомжтой.
 
-Улсын эдийн засаг хүнд байгаа талаар Засгийн газар мэдэгдсэн. Ийм үед УБТЗ-ын хэрэглээний дизелийг татвараас чөлөөлөх хүнд гэж сая хэллээ. Японы зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжгүй юм уу?
 
-20 жилийн хугацаатай өгсөн зээлийг одоо төлөхгүй бол болохгүй. Олон улсын өмнө хүлээсэн нэр хүнд байна, үүрэг байна. Тийм учраас 2023 оныг хүлээж, тэр үедээ гэнэт ачаалал өгөхгүйгээр одооноос төлөөд явъя гэж байгаа юм. Тавхан төгрөг байсан иений ханш 15 төгрөг болсон байна. Удахгүй 20 төгрөг болно. Томоохон байгууллагыг удирдаж байгаа хүн ийм нөхцөл байдал үүсэхийг олж харж байх ёстой. 2025 он надад хамаагүй гэж бодож огт болохгүй. Тийм учраас 2017 онд эхний 20 тэрбумыг, 2018 онд дараагийн 20-ыг гээд шилжүүлж явсан дээр.
 
-Дизель түлшнээс онцгой албан татвар авч байгаа байдлыг Оросын тал юу гэж үздэг вэ?
 
-Онцгой албан татварыг олон улсын гэрээ хэлэлцээрээр авах ёсгүй гэдгийг Оросын тал тодорхой хэлчихсэн. 1949 оны гэрээний заалтаар ч тийм байдаг. Манайх 1949 оноос авалгүй явж байгаад сүүлийн жилүүдэд авч ирсэн.
 
-Түрүүн Байнгын хорооны хурал дээр Б.Чойжилсүрэн сайд хэлж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа энэ татвараас чөлөөлж өгнө гээд амласан нь протоколд байдаг гэж. Ямар хурал дээр тэгж хэлсэн юм бол?
 
-Би тэнд байгаагүй. Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улс энэ онцгой албан татвараа болих ёстой. Хэрвээ тэгвэл УБТЗ-д өчнөөн тэрбумын хөрөнгө оруулъя, өчнөөн транзит ачаа өгье гэж Оросын тал хэлсэн гэх юм билээ. Тэр үед, дизель түлшний онцгой албан татварт 2-3 тэрбум төгрөг төлдөг байсан. Харин өнгөрсөн жилээс 30 тэрбум төгрөг болоод байна.
 
-Тэгж их нэмэгдсэн юм уу?
 
-30 мянга байсан юмыг 520 мянган төгрөг болгохоор тэгнэ шүү дээ.
 
-Сүүлийн асуулт. Хэрвээ онцгой албан татвараас дизель түлшийг чөлөөлөхгүй бол транзит тээврээ танай улсаар дамжин өнгөрүүлэхгүй шүү гэсэн шахалтыг Оросын талд үзүүлсэн юм уу. Ер нь транзит тээврээс жилд хэдэн төгрөгийн ашиг Монголд унах вэ?
 
-Дизель түлшнээс жилд авч байгаа татварын хэмжээ 30 тэрбум төгрөг. Транзит тээврээс жилд 90 тэрбум төгрөгийн ашиг манайх олно. Тэгэхээр бага зэргийн онцгой албан татварын төлөө тэр их эдийн засгийн эргэлт, вальютын орлогыг алдах гээд байна. Тийм учраас Монголын удирдлагууд жаахан татварын төлөө их хэмжээний орлого алдана гэдгээ ойлгосон. Яриа хэлэлцээртээ ч тэр байр сууриа барьж байгаа.
 
Эх сурвалж: "Ганзам” сонин
УБТЗ-ыг татвараас чөлөөлөхгүй бол транзит тээврээ зогсооно гэж ОХУ мэдэгджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани