- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоно
Эрдэс баялгийн нөөц ихтэй Монгол Улсын
эдийн засгийн голлох салбар бол уул уурхай. Уул уурхайн ид ажил
өрнөхийг угтан энэ салбарын хамгийн том үзэсгэлэн болох "Mongolia Mining
2014” экспо болох гэж байна. Ирэх долоо хоногт буюу 2014 оны
дөрөвдүгээр сарын 10–12-ны өдрүүдэд болох үзэсгэлэнд Монголын уул
уурхайн салбарыг зорилтот зах зээлээ гэж үзсэн 16 орны 120 гаруй компани
ирж оролцоно. Энэ тухай үзэсгэлэнг зохион байгуулах хорооны дарга Т.
Баттулгаас тодрууллаа.
-Монгол Улсын эдийн засаг уул
уурхайн салбараас шууд хамааралтай. Тэр ч утгаараа уул уурхайн сэдвээр
уулзалт, чуулган, үзэсгэлэн цөөнгүй болдог. Тэгвэл "Mongolia mining”
тэднээс юугаараа ялгардаг юм бэ?
-Уул уурхай бол Монгол Улсын эдийн
засгийн хамгийн гол салбар. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл манай
улсын экспортын 89, ДНБ-ий 21 хувийг эзэлдэг. Энэ хоёрхон үзүүлэлт л энэ
салбарын эдийн засагт эзлэх байр суурь, бизнесийн үйл ажиллагааны цар
хүрээг илтгэж байна. Түүнчлэн Монгол брэнд, Монгол Улсын өрсөлдөөний
давуу талыг тодорхойлъё гэвэл юуны өмнө энэ салбарт анхаарлаа хандуулах
учиртай. Эрдэс баялаг, түүнээс гарган авсан эцсийн бүтээгдэхүүнээрээ
Монгол улс дэлхийн зах зээлд бодитой өрсөлдөх боломжтой.
Нэгэнт уул уурхай эдийн засагт хамгийн
нөлөөтэй салбар учраас энэ салбартай хамааралтай чуулган, хурал,
зөвлөгөөн, арга хэмжээ тогтмол зохиогдох нь зүйн хэрэг. "Mongolia
Mining”-ийн тухайд энэ бол чуулган биш, бодлогын хурал ч биш, харин
техник, технологийг сурталчилсан худалдааны үзэсгэлэн. Хамгийн олон
орон, компанийг төлөөлөн үзэсгэлэн гаргагч оролцож, хамгийн том талбай
хамардаг, Монголд шинээр ирж байгаа технологийг чухамхүү эндээс харж
болдог гэхчлэн үзүүлэлтээр "Mongolia Mining” Монголын уул уурхайн
салбарын чухал үзэсгэлэн юм.
-Өнгөрсөн жилүүдэд танай үзэсгэлэн ямар цар хүрээг хамарч байв? Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа хэрхэн өргөжиж байна?
-Бид "Mongolia Mining” экспог 2011
оноос хойш зохион байгуулж байна. Мэдээж эхний жилдээ цар хүрээний хувьд
харьцангуй жижиг, зөвхөн дотоодын компаниудыг хамарч байсан. Хоёр дахь
жилээс гадаадын компаниуд оролцдог болж олон улсын арга хэмжээ болж
өргөжин, сонирхогчдын тоо ч асар хурдтай өсөн нэмэгдсэн. Ижил төстэй өөр
арга хэмжээнүүд зохион байгуулагддаг ч "Mongolia Mining” дөрөвхөн
жилийн дотор Монголын уул уурхайн техник технологитой танилцах,
худалдагч худагдан авагчийг холбох хамгийн том үндсэн гарц болсон.
"Mongolia Mining” үзэсгэлэн нийт
дөрвөн удаа зохион байгуулагдахад давхардаагүй тоогоор 50-иад орны
компаниуд оролцсон байдаг юм. Харин энэ жил 16 орны 120-иод компани
оролцож бүтээгдэхүүнээ сурталчилна. Гадна талд нь техник дэлгэн үзүүлэх
томоохон талбай зайлшгүй шаардлагатай тул үзэсгэлэн энэ жилээс
"Буянт-Ухаа” цогцолборт зохион байгуулагдах болсон.
Үзэсгэлэн үзэж сонирхогсдын тоо жилээс
жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил үзэсгэлэнг салбарын 4000 орчим хүн
үзэж сонирхсон бол энэ жил үзэсгэлэн болохоос өмнө урьдчилан бүртгүүлсэн
үзэгчийн тоо л гэхэд 2000 хүрээд байна. Үзэсгэлэнг нийт 5000 – 6000
хүн үзэж сонирхоно гэж тооцож байна. Зочлон очиж үзэх хүмүүст зориулан
үзэсгэлэнгийн гурван өдрийн турш хотын төвөөс үнэгүй шатл автобус
(shuttle bus) үйлчилнэ.
-Үзэсгэлэнд томоохон ямар компаниуд оролцож байна вэ?
-Цөөн хэдийг дурдвал, дэлхий дахинд
үйл ажиллагаа явуулдаг хүнд машин механизмын "Joyglobal”, манайд Вагнер
Ази ХХК-ийн нийлүүлдэг "Caterpillar”, уул уурхайн үйлдвэрлэлийн хүнд
техникийн хөдөлгүүр үйлдвэрлэгч "Cummins”, "Sew Eurodrive”, тоног
төхөөржмийн "Vermeer” корпораци, ОХУ-ын дэлхийд алдартай Уралмашзавод,
Rubex group, Mitsubishi-гийн охин компани "Ryoko Sangyo Corporation”,
Швейцарийн "Greenland Enterprises”, "Iventex” group, Австралийн "Petro
Industrial”, "Scantech”, Туркийн "Sahinler Metal”, Германы "Sensor
group”, Польшийн "Sempertrans”, БНХАУ-ын "Shaanxi Heavy Duty Automobile”
болон бусад томоохон машин механизмын үйлдвэрлэгч компаниуд оролцож
байгаа.
-Техник, технологи асар
хурдтай хөгжиж байна. Ийм өөрчлөлтийн дунд энэ үзэсгэлэн зохион
байгуулах нь Монголын уул уурхайн салбарт ямар өгөөжтэй вэ?
-Уул уурхайн салбарт том, жижиг олон
компани үйл ажиллагаа явуулж байна. Олон зуун хүн ажиллаж байна. Ямар ч
салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хэдий чинээ
хурдтай технологийн шинэчлэл хийнэ, төдий чинээ өрсөлдөөний давуу талтай
болдог. Бид уул уурхайн салбарынханд ийм л боломж олгохыг зорьж
ажилладаг. Монголдоо болж байга дэлхийн дахины бүтээгдэхүүнийг харуулдаг
үзэсгэлэнг очоод, үзээд, хооронд нь харьцуулаад сонголт хийх нь сайхан
боломж шүү дээ.
Дэлхийн олон улс оронд уул уурхайн
томоохон үзэсгэлэнгүүд зохиогддог. АНУ-ын Лас Вегаст дэлхийн хамгийн том
үзэсгэлэн болдог, Азийн хамгийн том үзэсгэлэнгүүд БНХАУ, Индонези зэрэг
оронд болдог. ОХУ, ӨАБНУ, Бразильд уул уурхайн салбарын томоохон
үзэсгэлэнгүүд уламжлал болон зохион байгуулагддаг л даа. Гэхдээ тэр
үзэсгэлэнгүүдэд байнга оролцоод байх цаг хугацааны болон санхүүгийн
боломж бололцоо хүн бүхэнд байхгүй шүү дээ. Түүнээс гадна тухайн улсыг
зорьж, тэр улсын уул уурхайн салбарыг өөрийн зорилтот зах зээлээ гэж
сонгосон компаниуд тэр улсын үзэсгэлэнд оролцох хандлагатай. Тэр
утгаараа "Mongolia Mining” экспод яг л Монголын уул уурхайн салбартай
хамтарч ажиллах зорилготой, Монголд бүтээгдэхүүнээ нийлүүлье гэсэн,
Монголын уул уурхайн нөхцөл, хэрэгцээ, шаардлагад нийцсэн техник,
технологи санал болгох гэсэн компаниуд ирж оролцоно шүү дээ. Тэр нь
бусад оронд болж байгаа үзэсгэлэнгтэй харьцуулахад бидний бас нэг давуу
тал. Олон улсын уул уурхайн технологийг Монголдоо нэвтрүүлэх зорилготой
манай үзэсгэлэнгийн уриа бол "Дэлхийн технологи дэргэд ирлээ”. Дэлхийн
технологийг заавал бөмбөрцгийн нөгөө бөөрөнд очиж биш, Монголдоо,
дэргэдээсээ сонгох бололцоо бүрдэж байгаагаараа ач холбогдолтой.
-Үзэсгэлэнгийн гол үйл
ажиллагаа яриа хэлцэл үзэсгэлэн гаргагч, худалдан авагчийн дунд өрнөх нь
тодорхой. Гэхдээ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах өөр арга хэмжээ
бий юу?
Үзэсгэлэнгийн үеэр хурлын танхимд
бизнесийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, танилцах, холбоо тогтоох
олон арга хэмжээ болно. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул
уурхайн салбарын бодлого, өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар уулзалт
ярилцлага хийнэ. Мөн "Mongolia Mining 2014” үзэсгэлэнгийн хамтран
зохион байгуулагч Эрдэнэс МГЛ, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо
бүхий Эрдэнэс Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ
Овоо зэрэг томоохон уул уурхайн компаниуд оролцож, төсөл хөтөлбөр,
хэтийн төлөв, худалдан авалтын шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид,
ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ. Мөн зарим үзэсгэлэн гаргагчид,
тухайлбал, Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбоо, ОХУ-ын
Уралмашзавод зэрэг байгууллагууд танилцуулга, хамтын ажиллагааны
уулзалтууд хийнэ. Эдгээр уулзалт ярилцлага бүр оролцохыг хүссэн уул
уурхайн салбарынханд нээлттэй.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
“Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани