- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ганга нуурын гаслан
Дарьгангачуудад эмгэнэл илэрхийлье. Ийн хэлэхийн учир нь энэ нутгийн нэрийн хуудас, Монгол түмний нэгэн бахархал болсон Ганга нуур өдгөө мөхлийн ирмэгт тулчихаад байна. Монголд илүүтэй мэдэгдэж буй дэлхийн дулаарал, цөлжилтийн нөлөө энд бий.
То вангийн амилуулсан домог хуурай сайр болчихоод байна
Гэхдээ үүнээс илүү уул уурхайн салбарын хөгжил, хүмүүсийн буруутай үйлдэл дэлхийд данстай Ганга нуурын амийг таслахад ойрхон байна. Өдгөө нуурын ус эрс татарч, цутгаж тэтгэдэг 21 булгийн нэлээд нь ширгэж алга болжээ. Хун шувууд чуулж чадахаа болих үзэгдэл сүүлийн жилүүдэд ажиглагдах болов. Хэдхэн хоногийн өмнө Ганга нуурын хуурай сайран дээр зогсож буй гурван жаалын зураг фэйсбүүк хуудсаар тарж, хүмүүс халаглахаас хэтэрсэнгүй.
МЯНГАН ХУН ЧУУЛАХ НЬ БАЙТУГАЙ ЗУУН ХУН УНДААЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХ НЬ
Усны шувуудын жаргалын нутаг Ганга нуур мянган хун чуулуулж, цэн тогоруу бүжиглүүлэх нь байтугай зуун хун ч ундаалах усгүй болсныг нутгийнхан халаглан ярьж байна.
Нуурыг тэжээгч гол амин судас нь болсон Дагшин оргихын булаг бараг л ширгэх дээрээ тулжээ. Энэ булаг нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарна. Чангаар дуугарах тусам элс улам ихээр бужигнан оргилдог онцлогтой. Гэтэл энэ зун нам гүмхэн байгаа аж.
Уг нь Ганга гэдэг нэр үүрд ширгэшгүй ундран оргилдог, мөнх гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Энэ тухай тус нуурын домогт өгүүлсэн байдаг юм билээ. Нутгийн иргэд Ганга нуурын үзэсгэлэнг тольдохоор очсон хүмүүст замчлахдаа нуурын тухай олон домог хуучилдаг. Харин одоо жинхнээсээ үлгэр болж мөнхрөхөд ойрхон болчихлоо. Ганга ингэж сайр болоход уур амьсгалын өөрчлөлтөөс гадна нутгийн иргэдийн байгалиа хайрладаггүй хэнэггүй зан нөлөөлсөн гэдгийг усны мэргэжилтнүүд хэлж байв.
ГАНГА НУУРААС ӨМХИЙ ХАНХАЛЖ БАЙНА
Нуурын усан гадаргын талбай 2.2, гүн нь 1.6, эргийн урт 6.2, өргөн 1.5, далайн түвшнээс 1294 метрийн өндөрт байдаг юм байна. Судалгаанаас харахад 1999-2011 онд 1-1.2 метрээр доошилж, гадаргын талбай нь 0.53 ам метрээр хумигджээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас тус бүс нутагт 2005 онд хур тунадас хамгийн бага хэмжээгээр унасан тухай мэдээлсэн байна.
Тэрчлэн жил ирэх тусам агаарын дулааны нөөц нэмэгдсээр байгаа аж. Судлаачид 30 градусаас дээш халуун өдрийн тоо нэмэгдэж буй нь нуурын усыг ууршуулдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн зүүн бүсийн хур тунадасны хэмжээ 12.7 мм-ээр буурсан байна. Нөгөөтэйгүүр шороон шуургатай өдрийн тоо 2007 оноос хойш жилд 33 удаа тохиолдож байгааг тогтоожээ. Энэ нь элсний нүүдэл бий болгож байгаа гэсэн үг.
Эдгээр байгалийн хүчин зүйлээс гадна малын баас, шивтэр нуурыг бохирдуулж замаг ургах таатай орчин бүрдүүлсэн аж. Угтаа бол ус нь хүчилтөрөгчгүй болж, нуур өмхийрч ногоорсоор бүрмөсөн хатна гэсэн үг. Ийнхүү нуурын экосистем доройтож, гундахын хэрээр жил бүр мянга гаруй хун ирж зусдаг байсан бол сүүлийн үед цөөрсөөр 100 хүрэхтэй, үгүйтэй болсон байна. Тэдний зарим нь Гангаас дайжиж, ойролцоох Холимогийн нуурт шумбах болсныг нутгийн иргэд сонирхуулав.
2016 оны долдугаар сар Ганга нуурын сайр болсон байдал2011 онд нуурын экосистем бүхэлдээ доройтсон талаар хэсэгтээ хүчтэй ярьж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан. Харамсалтай нь, сум орон нутаг хийгээд холбогдох яам, агентлаг өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авсангүй. Үүний гороор тухайн үед гадаргын усны хумигдал нь 25 хувьтай гарч байсан бол одоо 50 гаруйд хүрчихээд байгаа юм.
НУУРАА СЭРГЭЭХЭД НУТГИЙНХНЫ СЭТГЭЛ ДУТАВ
Цаашлаад нуурыг хамгаалах асуудлаар томоохон төлөвлөгөө боловсруулсан ч ажил хэрэг болсонгүй. Одоогоос таван жилийн өмнө нуурын усыг аргачлалын дагуу цэвэрлэх, хөрс ургамлын бүрхэвчийг сайжруулах, цөлжилт элсний нүүдлээс хамгаалах арга, туршлага нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, 2012-2017 онд эрчимтэй сэргээнэ гэсэн төлөвлөгөө боловсруулсан нь ердөө цаасан дээр л үлдэв.
2011 онд ширгэлтийн байдал нь 25 хувь байсан бол энэ жил гадаргын усны хэмжээ 50-аас илүү хувиар багасчээЯг одоо Ганга нуур урьд үзээгүй ихээр гаслан гашуудаж, харуусан гомдоллож байна. Нутгийн иргэд ч, орон нутгийн байгаль орчны газрынхан ч хуруугаа хөдөлгөсөнгүй. Хамгаалалтын хашаа нь ялзран муудаж, хүчтэй салхинд нурахад бэлэн болжээ. Малын шивтэр, ноос, хялгасаар үндсэндээ дүүрээд нуур гэхээсээ илүү өтгөн хар ногоон лаг шавар болчихсон байна.
30 градусаас дээш халуун өдрүүд нэмэгдсэнээс болж нуурын ус ууршсан гэв
Ганга нуурт 12 овогт хамаарагдах 29 төрлийн 56 зүйлийн усны ёроолын болон хөвөгч амьтан, ургамал тэмдэглэгдсэнээс сүүлийн жилүүдэд амьтан, ургамлын зүйлийн тоо эрс цөөрсөн байна.
Уг нь энэ нуурыг аль 1993 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг утгаар нь бага ч болов анхаарал тавиад, жаахан ч гэсэн хөрөнгө зориулсан бол өнөөдрийн өнгө арай өөр харагдах байсан болов уу. Угтаа энэ бол орон нутгийн удирдлагууд, иргэдээс шууд шалтгаалах асуудал юм.
Ганга нуур Монголоос өөр улсын нутагт байсан бол хэдийнэ аялал жуулчлалын бүс нутаг болгоод өөд татчих байсан биз. Харин манайхан харсаар байгаад мөхөөж байна. Энэ байдлаараа жилдээ ганцхан удаа хуран чуулдаг үзэсгэлэнт хунгийн сүргийг харж, нүд, сэтгэлээ баясгах хувь дутаж магадгүй нь.
Жил бүр "Ганга нуурын чуулган” гэж сүр бадруулан зар түгээж хуралддаг ч ярихаас хэтэрсэнгүй.
Х.ТӨМӨРХУЯГ: САНХҮҮГИЙН ГАЧИГДЛААС БОЛООД НУУРЫГ НӨХӨН СЭРГЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Төмөрхуягтай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Ганга нуурын талаас илүү хувь нь ширгэсэн гэсэн мэдээлэл авлаа. Танай байгууллагынхан ойрын үед Ганга нуур дээр очсон уу. Байдал ямар байгаа вэ?
-Уур амьсгалын өөрчлөлт зүүн бүсэд илүүтэй мэдрэгдэж байна. Хэт халуун өдрүүд их тохиолдох боллоо. Энэ жил долоо, наймдугаар сард Сүхбаатар аймагт огт бороо орсонгүй. Бороо ороогүйгээс болоод Ганга нуурын ус бараг ширгэчихээд байна. Ууршилт их хэмжээгээр явагдсан байх. Цэнгэг устай нуур гэж хэлэх аргагүй, гадарга дээгүүрээ өрөмтсөн өтгөн лаг шавар л болсон.
Дулаарлаас гадна элсний нүүдэл нөлөөлж байна. Элсэрхэг газар байдаг нуур болохоор цөлжилтөөс болоод эргэн тойрных нь элсний хэмжээ ихэссэн. Уг нь хэдэн жилийн өмнө нуурыг хамгаалж хашаа барьсан юм. Одоо хашаа нь муудаад солих шаардлагатай болоод байгаа. Хашаа нь муудсанаас болоод ойр орчмын малчдын мал орж ус уух нь нэмэгдсэн. Нуурыг тэжээдэг байсан булаг, горхины нэлээд нь ширгэсэн болохоор Ганга нуур үндсэндээ малын ундны ус л болчихоод байна.
-Ойр орчмынх нь малчдыг нүүлгэж болдоггүй юм уу. Тусгай хамгаалалттай газарт малаа оруулсан иргэдэд хариуцлага тооцдог биз дээ?
-Аймгийн Засаг дарга өнгөрсөн жил Ганга нуурын ойролцоох малчдыг нүүлгэх захирамж гаргасан. Гэхдээ айлуудын буух газрыг тогтоож, худаг ус гаргах шаардлагатай байгаа юм. Бэлчээр усгүй болохоор малчид нүүхгүй байна.
-Ганга нуурын ойролцоо хэдэн малтай, хэчнээн айл байдаг вэ?
-Нуурын ойролцоо 20 гаруй хот айл бий. Барагцаагаар 16-17 мянган мал нуурын уснаас ундаалж байна. Малын бэлчээрийн усны асуудлыг шийдчихвэл малчдыг нүүлгэнэ.
-2011 онд нуурыг нөхөн сэргээх талаар төлөвлөгөө боловсруулчихаад таван жил өнгөрч байхад юу ч хийгээгүй байх юм. Яагаад нуурыг хамгаалах талаар сэтгэл гаргасангүй вэ?
-Бид зүгээр суугаагүй. Эрдэмтдийг авчирч судалгаа хийлгэлээ. Бас нуурын эргэн тойрны экосистемийг сайжруулах цогц төлөвлөгөө боловсруулж гаргасан. Эрдэмтдийн зөвлөж буйгаар нуурын ойролцоо гүний усны судлууд байна гэсэн. Тиймээс гүний худаг гаргаж, нуурыг зориудын аргаар усаар тэтгэх замаар нөхөн сэргээх боломжтой юм билээ. Бид энэ ажлыг нөхөн сэргээх төлөвлөгөөнд тусгасан.
Мөн бут, сөөг тарьж элсний нүүдлийг зогсоох шаардлагатай байгаа. Гэвч нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгө, санхүү хүндрэлтэй байна. Нэлээд их хэмжээний хөрөнгө зарцуулах тооцоо гарсан. Хөрөнгө, санхүүгийн гачигдлаас болоод нөхөн сэргээлтийн ажил удааширсан. Энэ амралтын өдрүүдэд Ганга нуурын асуудлаар чуулган болно.
Чуулганаар нөхөн сэргээлтийн асуудлыг хөндөж, ажил хэрэг болгоно. Дахин анхааруулахад, дорвитой арга хэмжээ авахгүй бол нуур үнэхээр хэцүү болчихоод байна. Барагцаагаар тодорхойлж хэлбэл, талаас илүү хувь нь усгүй болсон гэдэг бол аюул ойртсон гэсэн үг. Ерөнхийдөө харахад л ус гэж хэлэхэд хэцүү өтгөрсөн лаг л тунаж үлдээд байна шүү дээ.
Б.Гандолгор
Засгийн газрын мэдээURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||