- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сентерра Гоулд Корпорацийн тухай
Сентерра Гоулд Корпорацийн тухай
- Канад улсын Торонто хотод төвтэй, Хойд Америкийн алт олборлогч тэргүүлэх компани бөгөөд Төв Азийн бүс нутагт алтны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа Барууны хамгийн том компани.
- Бүгд Найрамдах Киргиз Улсад Кумторын уурхай, Монгол Улсад Бороогийн уурхай гэсэн алтны хоёр уурхай ажиллуулдаг.
- Кумтор нь Төв Азид Барууны компани ажиллуулж байгаа алтны хамгийн том уурхай юм.
- Бороо нь Монголын хамгийн том, алтны үндсэн ордын уурхай юм.
- Кумторын ойр орчмын хайгуулын талбайнууд, Бороогийн уурхайтай ойролцоо орших Гацууртын орд, Дорнод аймаг (Монгол Улсын зүүн хойд хэсэгт)-ийн нутагт байрлах Алтан Цагаан Овоо (АЦО) зэрэг найдвар төрүүлэхүйц хайгуулын талбайнуудыг эзэмшдэг.
- Сентерра 2008 оноос хойш ОХУ, Турк, Монгол Улс, АНУ-д хайгуулын хамтарсан компаниуд шинээр байгуулан ажиллаж байна.
- Ашигт малтмалын ордуудыг эзэмших, ашиглалтанд бэлтгэх, ашиглах, хайгуулын ажил явуулах туршлагатай, чадварлаг удирдлагын багтай.
- Алтны томоохон үйлдвэрлэгч болох тэргүүлэх зорилготойгоор тэнцвэртэй өсөлтийн стратеги баримтлан ажиллаж байна.
Удирдлагын баг
Компанийн ажил хэргийг удирдан чиглvvлэгч багийн гишүүдийн намтар
ЖОН КАЗАКОФФ, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал,
Ази болон Канадын уул уурхайн салбарт 40 гаруй жил ажилласан ажлын
туршлагатай. Тэрээр Сентеррагийн Киргизэд байрлалтай Кумторын уурхайд
14 жил ажилласан ба Ахлах дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Тэрээр
одоогийн албан тушаалаа 2007 онд хүлээн авсан. Жон нь Канадын Бритиш
Колумбын Их сургуулийг Шинжлэх ухааны Бакалаврын зэрэгтэй төгсөж, Баруун
Онтариогийн Их сургуулийн Удирдах Менежментийн сургалтыг дүүргэжээ.
ДАГ КРАН, Санхүү- Захиргаа хариуцсан дэд ерөнхийлөгч,
Бороо Гоулдад 2006 оноос ажиллаж эхэлсэн ба Бороо Гоулд, Сентерра Гоулд
Монголия компаниудын санхүү, нягтлан бодох, татвар болон захиргааны үйл
ажиллгаануудыг удирдаж ажилладаг. Тэрээр Канадын мэргэшсэн удирдлагын
нягтлан бодогч ба Летбриджийн Их сургуулийн Менежментийн бакалаврын
зэрэгтэй. Тэрээр PWC Интернэйшнл-д Гүйцэтгэл сайжруулалт ба Эрсдлийн
Менежментийн зөвлөгөөний чиглэлээр Зөвлөгөө үйлчилгээний хэлтэст
менежерийн алба хашиж байсан ба тус компанийн Их Британи Умард Ирландын
Вант Улс дах компанийн Европын бүсийн санхүүгийн хяналт хариуцсан
захирлаар ажиллаж байсан.
РИК БЛЕЙК , Хүний нөөцийн захирал,
Уул уурхайн салбарт 10 жил ажилласан туршлагатай ба Бороо гоулд ХХК-д
2008 оны 8 сараас эхлэн ажиллаж байна. Тэрээр Хүний нөөц – сургалт
хөгжил, Аюулгүй байдал, Ажилчдын эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээг
хариуцаж ажилладаг ба Бороо гоулд ХХК-д орохоосоо өмнө Африкийн
Мадагаскарын Шэрритт Интэрнэйшнл-ийн Хүний нөөцийн хэлтсийн Захирлаар
ажиллаж байсан. Тэрээр Канадын Карлтоны Их сургуулийг Сэтгэлзүйн
бакалавр, Нийгмийн ажлын магистр зэрэгтэй.
НИЛ МОРГАН, Хангамж – мэдээлэл технологийн захирал,
Бороо гоулд ХХК-д 2006 оны 3 сараас ажиллаж эхэлсэн ба Австралийн Эзэн
хааны Агаарын цэргийн хүчинд 15 жил ажилласаны эцэст тэрээр BHP болон
Минком компанийн Мэдээлэл технологи, хангамжийн асуудлыг Австрали болон
АНУ-ад хариуцан ажиллаж байсан. Тэрээр Бороо гоулд ХХК-д худалдан авалт,
ложистик, агуулах болон мэдээллийн технологийн үйл ажиллагаануудыг
удирдан ажилладаг.
ДАЛХЖАВЫН САНДАГ, Засгийн газартай харилцах асуудал эрхэлсэн захирал, Тэрээр
Бороо гоулд ХХК-д 2005 оны 4 сараас ажиллаж эхэлсэн ба Бороо гоулд
болон Сентерра гоулд монголия компаниудын засгийн газар, орон нутгийн
харилцаа, орчуулгын хэсгийн үйл өжиллагааг удирдаж ажилладаг. Тэрээр
Монгол Улсын яам агентлагуудад 25 жил ажилласан ба энэ хугацаанд Япон,
АНУ, Канад, Энэтхэг орнуудад ажиллаж амьдарч байсан. 2001-2004 онуудад
МАК компанид Дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Мөн Монгол Улсаас Канад Улсад
суух өргөмжит консулаар ажиллаж байсан. Сандаг нь Москвагийн Их
Сургуулийг хуулийн чиглэлээр дүүргэсэн ба 2008 онд Сингапурын Бүтээлч
удирдлагын төвийн Удирдлагын манлайллыг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж
байсан.
СТИВ МАКИНТОШ, Байгаль орчны хэлтсийн захирал,
АНУ, Монгол, Эквадор болон Пакистан орнуудад уул уурхайн салбарт 25
гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр Бороо гоулд компанид 2004 -2006
онд Байгаль орчин, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны захирлаар ажиллаж
байсан ба 2011 оны 7 сараас Бороо гоулд, Сентерра гоулд монголия
компаниудын Байгаль орчины захирлаар дахин ажиллаж эхэлсэн. Тэрээр
Бороод орохоосоо өмнө Пакистаны Исламабадад байдаг Тэфян Коппэр компанид
БОЭМАА- ны захирлаар ажиллаж байсан. Стив нь АНУ-ын Монтанагийн Их
Сургуулийн Загас, Онгон байгаль судлалын бакалавр, Газрын нөхөн
сэргээлтээр магистрын зэрэгтэй.
ЛАМЖАВЫН ЖАРГАЛСАЙХАН, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хуулийн хэрэгжилт хариуцсан хэлтсийн захирал, Эрүүл
мэнд Аюулгүй ажиллагаа, Хуулийн хэрэгжилт хариуцах хэлтсийг удирдаж
ажилладаг. Тэрээр 1993 – 2003 онд зөвлөхөөр ажиллаж байсан ба 2003 оноос
үндсэн ажилтнаар Засгийн газартай харилцах хэлтсийн орлогч захирлаар
ажиллаж эхэлсэн. 2004 онд Аюулгүй ажиллагаа, 2006 онд Тогтвортой байдлын
менежерээр тус тус ажиллаж байсан ба 2007 оны 4 сард одоогийн албан
тушаалд дэвшин ажиллаж байна. Тэрээр ОХУ-ын Олон Улсын Харилцааны Их
Сургуулийг Олон улсын харилцааны мэргэжилтнээр төгссөн.
ТОГООГИЙН ОРГОДОЛ, Үйлдвэрийн менежер, Монголын уул уурхайн салбарт 26 жил ажилласан ажлын туршлагатай ба Бороо гоулд компанид 1999 оны 9 сард Бороогийн төслийн БОНБНҮ- ний Металлургийн мэргэжилтнээр орсон ба 2003 оноос Үйлдвэрийн дэд даргаар ажиллаж байгаад 2006 оны 5 сард одоогийн албан тушаалаа авсан. Тэрээр ОХУ-ын Уралын уул уурхай, геологийн Их сургуулийг Уул уурхайн инженер – Ашигт малтмалын баяжуулагч мэргэжлээр төгссөн ба Магистр зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер юм.
ОЧИРХҮРЭЭТИЙН ОТГОНТОГТОХ, Санхүү бүртгэлийн менежер, Бороо
гоулд компанид 2004 оны 9 сард орсон ба Санхүү бүртгэл, нягтлан бодох,
тайлан тооцоо, татварын үйл ажиллагааг удирдан ажилладаг. Тэрээр Бороо
гоулд компанид орохын өмнө Эрнст энд Янг Монгол компанид Аудитор,
Ерөнхий нягтлангаар ажиллаж байсан. Отгонтогтох нь Санхүү Эдийн Засгийн
дээд сургуулийн Бизнесийн бакалавр зэрэгтэй ба Монголын Мэргэшсэн
Нягтлан бодогч юм.
РОД ЧАНИН, Засварын менежер,
Уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан ажлын туршлагатай бөгөөд
үүнээс 12 жилийг нь Сентеррагийн Киргиз дэх Кумторын уурхайн Засварын
хэсэгт олон төрлийн ажил гүйцэтгэж өнгөрүүлжээ. Тэрээр 2010 оны 1 сард
Бороогийн уурхайд Хүнд даацын тоног төхөөрөмжийн засварын ерөнхий
мастераар ажиллаж эхэлсэн ба одоогийн албан тушаалдаа 2010 оны 9 сард
орсон. Тэрээр Бороо гоулдад орохынхоо өмнө Африкийн Буркина Фасо Улсын
SMB уурхайд Засварын даргаар ажиллаж байсан. Тэрээр мэргэшсэн
гагнуурчин, Үйлдвэрийн мэргэшсэн механик 4-р зэрэглэлийн цахилгааны
инженер юм.
Товч баримтууд
- Сентерра Гоулд корпораци (хуучнаар Камеко Гоулд корпораци) нь Бороогийн уурхайн байгууламжуудыг барьж ашиглалтанд оруулахад 75 сая орчим ам.доллар зарцуулсан.
- Бороогийн уурхайн үйлдвэрлэлийн олборлолт 2004 оны 3 дугаар сарын 1-нд эхэлсэн.
- Бороо нь Монголын хамгийн том, алтны үндсэн ордын уурхай юм.
- Уурхайн уулын ажил 2010 оны 11 дүгээр сарын эцсээр зогссон боловч Нуруулдан уусгалтын төслийн хүрээнд нөөцлөн овоолсон, бага агуулгатай хүдрийг Бороогийн баяжуулах үйлдвэрт 2013 оны 3-р улирал хүртэл боловсруулна.
- БГК-д одоогийн байдлаар гэрээт компаниудын ажилчдаас гадна 300 орчим ажилчид ажиллаж байна.
- Одоо ажиллаж байгаа нийт ажилчдын 97% нь Монгол Улсын иргэд.
- БГК нь "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” (ОҮИТБС)-ыг Монгол Улсад байгуулагдсан цагаас нь хойш шаардлагатай тайлангуудыг гаргаж өгч, бүрэн дэмжин ажиллаж байна.

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||