- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бороогийн уурхай
Бороогийн уурхай
Тойм
Сентерра Гоулд нь 1979 оноос хойшхи Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн явцадтохиосон гадаадын томоохон хөрөнгө оруулалтаар боссон Бороогийн алтны үйлдвэрийг бүхэлд нь эзэмшдэг.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 110 км зайд орших Бороогийн уурхай нь 2004 оны 3-р сарын 1-ний өдөр эдийн засгийн үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд оны эцэс гэхэд 245,000 унци алт (ашиглалтад оруулах үед олборлосон алтыг оролцуулан) олборлосон байна.
2010 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар уг төслөөс нийт 1.5 сая унци алт гаргасан байна. Исэлдсэн хүдрийн нөөц шавхагдсаны улмаас 2010 оны 11-р сард ил уурхайн олборлолтын ажил зогссон байна.
Бороогийн боловсруулах үйлдвэр нь одоо байгаа хүдрийн овоолго дах хүдрээ боловсруулж дахин 2 жилийн хугацаанд ажиллана. Гацуурт төслийн эцсийн зөвшөөрлийг авахаар хүлээж байх хугацаандаа үйлдвэрээр бага агуулгатай хүдрээ боловсруулж үйлдвэрлэл явсаар байна. Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл олгох хүртэл Нуруулдан уусгах төслийн боловсруулах үйлдвэр түр зогсолтын байдалд байна.
Бороогийн алтны орд 2.5х1.5 ом хавтгай, ерөнхийдөө тэгш талбайд оршдог. Талбайгаар өргөнөөрөө 400 хүртэл метр, зузаанаараа 10-30 метр бүхий хэд хэдэн эрдэсжсэн бүс тааралддаг.
Хэдийгээр Бороо нь дэлхийн харьцангуй алслагдсан бүс нутагт оршдог ч одоо байгаа дэд бүтцэд ойр байршилтай. Жилийн бүх улиралд ашиглагддаг Улаанбаатар – Эрхүүгийн засмал зам уурхайгаас 3 км зайд байдаг. Улаанбаатарыг Оросын Эрхүү, Хятадын Бээжин хотуудтай холбодог Монголыг нэвт гарч өнгөрдөг төмөр зам уурхайгаас 20 км зайд орших Баруунхараагаар дайрч өнгөрдөг.
Үйлдвэрлэл ба нөөц
Үйлдвэрлэл ба нөөц
Үйлдвэрлэл | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 |
Нуруулдан уусгалтын олборлосон хүдрийн тонн (000) | – | – | – | – | 3,601 | 3,629 | 3,481 | 1,694 | 0 | 143 |
Олборлосон хүдрийн тонн (000) | 145 | 1,884 | 2,865 | 3,082(4) | 2,362 | 2,416 | 2,913 | 2,399 | 0 | 907 |
Боловсруулсан хүдрийн тонн (000) | 113 | 1,850 | 2,231 | 2,387 | 2,549 | 2,496 | 2,077 | 2,466 | 2,340 | 2,382 |
Үйлдвэрийн тэжээлийн дундаж агуулга (гр/тонн) |
2.9 | 4.5 | 4.2 | 4.3 | 3.6 | 2.7 | 2.6 | 1.38 | 1.1 | 1.3 |
Металл авалт (%) | 97.0 | 93.7 | 91.5 | 87 | 85.3 | 77.7 | 72.9 | 71.8 | 68.9 | 64.0 |
Цутгасан алтны унци (1) (2) (000s) |
4 | 218 | 286 | 283 | 255 | 193 | 151 | 111 | 59 | 72 |
1. 100%-ийн үндсэн дээр, 2007 оны 10-р сарын 17-ны өдрөөс эхлэн Сентеррагийн хөрөнгийн хувь 100% болсон.
2. 2003, 2004 онд цутгасан алтны хэмжээнд 2003 оны 12-р сар, 2004 оны 1 ба 2-р сард явуулсан ашиглалтын өмнөх үйлдвэрлэлийн хэмжээг тусгасан.
3. GAAP бус тооцооллоорх нийт бэлэн мөнгөний зардал
Нөөц ба баялаг
Бороогийн алтны нөөц болон баялгийг 2010 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар тооцоолсныг дараах хүснэгтэд үзүүллээ.
Тонн (000s) |
Агуулга гр/т |
Агуулагдаж буй алт |
||||
НӨӨЦ | ||||||
Баттай | 8,767 | 0.8 | 215 | |||
Бодитой | 891 | 2.9 | 83 | |||
Нийт нөөц | 9,658 | 1.0 | 298 | |||
БАЯЛАГ | ||||||
Баттай | 452 | 2.2 | 32 | |||
Бодитой | 4,464 | 1.5 | 210 | |||
Нийт баттай ба бодитой баялаг | 4,916 | 1.5 | 242 | |||
Боломжтой баялаг | 7,323 | 1.0 | 233 |
Уурхайн олборлолт ба Тээрэм
Уурхайн олборлолт
Бороогийн уурхай нь ил аргаар өдөртөө 7 мянга орчим тонн хүдрээр үйлдвэрийг тэжээх хүчин чадалтайгаар байгуулагдсан. Олборлолтын хэмжээ 2006 онд өдөрт 42 мянган тонн байсан нь 2007 онд 35 мянга, 2008 онд 12 мянга хүртэл буурсан.
Уурхай нь 2 ээлжээр 12 цагаар 7 хоногийн өдөр бүр ажилладаг. Хүдэр бүхий талбайд тэсэлгээний цооногийг өрөмдлөгийг 3 ш эргэлт-цохилттой 114 мм-ийн өрмөөр 4.25х3.7 метрийн тороор 5.5 м гүнтэй өрөмдсөн. Хаягдлыг илүү том диаметраар илүү өргөн бөгөөд гүн цооногоор өрөмдсөн. Тэсэлгээний тов оврын ачаанйы машинаар тэсэлгээний цооногуудыг аммоны нитрат ба түлшний тосны хольцоор (АНФО) цэнэглэж цахилгаан бус тэсэлгээний системээр тэсэлж байсан. Нойтон хэсэгт эмульсэн тэсэлгээний бодис ашиглаж байсан.
Олборлолтыг 5 метрийн мөргөцөгөөр гүйцэтгэсэн. Хүдэрт болон хаягдалд 2-оос хагас метрийн хэмжээтэй хоёр зүсэлт хийсэн. Ил уурхайн хананд 5 метрийн өргөнтэй мөргөцөгийг уурхайн нэг мөргөцөг алгасан (10 м босоо) үлдээсэн.
Тэсэлсэн хөрсийг 2 экскаватор, 8 ш 50 тонны даацтай өөрөө буулгагчаар ачиж тээвэрлэсэн. Хуулсан хаягдал материалыг дан карьертай залгуулан хаягдлын овоолгод хуримтлуулна.
Үүнээс гадна хүдрийг ачих, холих ажилд хүнд даацын хоёр ачигч, уурхайн үйлчилгээний ажлуудад 3 шоо метрийн экскаватор, хаягдлын овоолго болон мөргөцгийн ажилд 3 ш гинжит бульдозер, замын болон мөргөцгийн улыг тэгшилэх ажилд 2 ш грейдер ажиллаж байна.
Ил уурхайд гүний ус илэрсэн. Эмульсийн төрлийн тэсэлгээний бодис ашиглан тэсэлгээ хийх шаардлагатай болсон ч усыг шүүрүүлэх ихээхэн ажил шаардагдаагүй. Өрмийн цооногийн талаарх мэдээлэлд тасралтгүй ундарч дүүргэх бус салангид perched lenses хэлбэрээр ус илэрч магадгүй гэж тэмдэглэсэн байна.
Ил уурхай дах хүдрийн агуулгын хяналтыг тэсэлгээний цооногоос дээж авч агуулгаар нь ангилдаг. Тэсэлгээний цооногийн дээжлэлтийн дүнг Улаанбаатар хот дах лабораториор хийлгэдэг ба янз бүрийн агуулгын хил хязгаарыг тодорхойлж сар бүрийн олборлолтын хэмжээг тогтоох зорилгоор хүдэр хяналтын загвар болгон нэгтгэдэг.
Тээрэм
Бороогийн хүдэр боловсруулах үйлдвэр нь бутлах, нунтаглах, гравитациар баяжуулах, алтыг цианидад уусгаж нүүрсэнд шингээх (CIP) зэрэг циклүүдээс бүрдэх өргөн хэрэглэдэг загвараар ажилладаг. Хацарт бутлуураар хүдрийг 100% 20 см-ээс бага хэмжээтэй бутлана. Буталсан хүдрийг хагас өөрөө нунтаглагч 8,5 м диаметртэй тээрэмд шууд өгөх ба мөн зарим хэсгийг нь нөөц хүдрийн овоолгод хуримтлуулна. Энд овоолсон хүдрийг бутлуур засвартай байх үед тээрмийг тэжээхэд ашигладаг. Гидроциклон нь нунтаглалтаас гарч буй зутанг 2 урсгалд хувааж ангилах ба доод урсгал буюу элсийг бөөрөнцөгт тээрэмд гүйцээн нунтаглана. Энэ урсгалын 17%-ийг гравитацийн аргаар баяжуулдаг бөгөөд энэ циклд 750 мм-ийн диаметртэй 2 ширхэг Нельсон баяжуулах төхөөрөмжийг ашигладаг. Гравитацийн аргаар авсан алтны баяжмалыг Акашиа реакторт оруулан өндөр концентрацитай цианидын уусмалд уусгаж боловсруулдаг.
Гидроциклоны дээд урсгал буюу халиаг өтгөрүүлэн шахсан агаар өгөлттэй
уусгалтын 2 ган, мөн нүүрсэнд шингээх шингээлтийн (CIP) 6 гангуудад
дамжуулан боловсруулна. Уусгалтын дамжлагад ууссан алтыг идэвхижүүлсэн
нүүрсний гадаргууд шингээж адсорбциор авна. Дараа нь нүүрснээс алтыг
десорбциор салгаж уусмал байдалд оруулна. Энэхүү алтаар баяжсан
уусмалаас алтыг электролизийн аргаар ялган авдаг. Үүний дараа алтыг
хайлуулж гулдмай болгох процесс явагдана.
Боловсруулах дамжлагуудаас гарсан хаягдал зутанг "Агаар-хүхэрийн давхар
исэл” (INCO) аргаар хоргүйжүүлдэг. Мөн энд буй хүнд металлыг төмрийн
сульфатаар саармагжуулдаг. Хаягдал зутанг боловсруулах үйлдвэрээс 5 км
зайд 135 м-ийн доор газар байрлах хаягдал хадгалах байгууламжид өөрийнх
нь урсгалаар тусгай хоолойгоор урсгаж хуримтлуулдаг. Далангийн ус
хөлдөхгүй дулааны улиралд хаягдал хадгалах байгууламж дахь тунасан усыг
үйлдвэрийн процесст боломжийн хэмжээгээр эргүүлж ашигладаг.
Боловсруулах үйлдвэрийн зураг төслийг жилдээ 1,8 сая тонн (өдөрт 5000 тонн) хүдэр боловсруулах хүчин чадалтай байхаар хийсэн ба цаашид төслийн хүчин чадлыг нэмэгдүүлсээр одоогийн байдлаар жилд 2,1-2,4 сая тонн буюу өдөрт дундчаар 7000 тонн хүдэр боловсруулж байна. Гравитацийн аргаар хүдэрт байгаа алтны 40 орчим хувийг авч байгаа ба төсөл эхэлснээс өнөөг хүртэл нийт металл авалтын хэмжээ 84% байна.
Байгаль орчин ба Аюулгүй ажиллагаа
Бороо гоулд компани нь Монголын төв хойд хэсэгт байдаг хосгүй үзэсгэлэнтэй газрыг хүндлэн үйл ажиллагаагаа явуулдаг |
Бороо Гоулд Компани (БГК) нь өөрийн ажилчид болон олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, уурхайн үйл ажиллагаанд өртсөн газар нутгийн байгаль орчныг хамгаалах нь өөрийн нэн чухал үндсэн үүрэг хариуцлагуудын нэг хэмээн үздэг. Энэхүү зарчмыг дэмжсэн компанийн бодлого журмыг сийрүүлбэл:
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд учирч болзошгүй аюул болон эрсдлүүдийг тогтоох
- Ажилчдыг тэдний ажлын төлөвлөгтөөтэй холбогдох эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хөтөлбөр, журмуудыг боловсруулах болон хэрэгжүүлэх ажилд зайлшгүй оролцуулах
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор бүх шатны албан тушаалтнуудыг зохих сургалтад хамруулах
- Болзошгүй осол, онцгой нөхцөл байдлыг таньж мэдэн тэдгээр тохиолдолд хэрхэх тухай сургалт, туршилтууд явуулах
- Энэхүү бодлого журмуудын хэрэгжилтийг хангах, хэрэгжилтийг үнэлэх зорилгоор тогтмол аудит явуулах
- Байгаль орчны бохирдол үүсэхээс сэргийлсэн, аюулыг бууруулсан мөн/эсхүл хяналтандаа байлгасан байдлаар хаягдлыг хадгалж устгах
БГК нь дээрх зорилгуудаа хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулсаар байгаа ба зорилго тус бүрийн хувьд хамгийн өндөр түвшинд хүрэхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо зориулсаар байна. Энэхүү хүчин чармайлтын үр дүнд Бороо нь Монгол Улсын үндсэний, бүсийн болон орон нутгийн түвшинд томоохон оролцогч болсон байна. 2003 онд БГК-ийг МҮХАҮТ-аас Гадаадын Шилдэг Хөрөнгө Оруулагчаар нэрлэсэн байна.
БГК нь Бороогийн уурхайг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай бүхий л байгаль орчны тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрөлтэй компани юм. Бороогийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, Байгаль хамгаалах төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас баталсан билээ. Бороо нь холбогдох зөвшөөрлүүдийг авахтай холбоотой Монгол Улсын бүхий л хуулиар тогтоосон шаардлагуудыг чандлан даган мөрддөг бөгөөд хэдий заавал даган мөрдөхөөр хуульчлаагүй ч Монгол Улсын томоохон хэмжээний орон нутгийн зүгээс санал болгосон удирдлагын сайн туршлагууд болон орон нутагтай харилцах харилцааг өргөжүүлэх арга хэмжээнүүдийг мөн хэрэгжүүлдэг.
Үүнээс гадна тус компани нь олон улсын хэмжээнд хүлээгдэж буй хүлээлтүүдэд нийцүүлэн ажиллах үүрэгтэй гэж үздэг. Тиймээс, Бороо Олон Улсын Санхүүгийн Корпораци, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк гэх мэт олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгосон удирдлагын шилдэг туршлагуудыг хэрэгжүүлдэг.
Бороогийн төслийн үйл ажиллагааны байгаль орчинд нөлөөлөх байдалд анхаарал хандуулах, үндэсний болон орон нутгийн удирдлагуудаас олгох төрөл бүрийн зөвшөөрөлтэй холбогдох хууль зүйн шаардлагуудыг даган биелүүлэх явдлыг хянах зорилгоор БГК Байгаль орчны удирдлагын систем ("БОУС”) бий болгосон. Уг системд хуваарьт хяналт, инженерийн хяналт, мөн хаягдал хадгалах байгууламж, үйлдвэр, уурхайн хаягдал овоолгын хаягдал, хүчил үүсгэх магадлалыг туршилтаар шалгах, тоосны хяналт, уурхайн талбайд болон талбайн гадна хальж асгарсан тохиолдлыг судалж, аюултай материалтай харьцах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хяналт, уурхайг хааж нөхөн сэргээлт хийх талаарх төлөвлөлт, ундны усыг цэвэршүүлэх системийг хянах, хаягдал ус цэвэршүүлэх, хаягдал булах ажиллагаа зэрэг ордог.
Бороогийн төслийн үйл ажиллагааны байгаль орчинд нөлөөлөх байдалд анхаарал хандуулах, байгаль орчны талаар холбогдох хууль зүйн шаардлагуудыг даган биелүүлэх явдлыг хянах зорилгоор БГК Байгаль орчны удирдлагын систем ("БОУС”) бий болгосон. Уг системд хуваарьт хяналт, инженерийн хяналт, хаягдал хадгалах байгууламж, тээрэм, уурхай, амьд байгаль, хаягдал овоолгын хаягдал болон хаягдлын менежментийн талаар тайлагнах ажиллагаа зэрэг ордог. Байгаль орчинд нөлөөлөх байдлын хяналт шинжилгээний тусгай хөтөлбөрүүдэд хүчил үүсгэх магадлалыг туршилтаар шалгах, тоосны хяналт, уурхайн талбайд болон талбайн гадна хальж асгарсан тохиолдлыг судалж, тайлагнах, байгаль орчны нөхөн сэргээлт, аюултай материалтай харьцах, уурхайг хааж нөхөн сэргээлт хийх талаарх төлөвлөлт, ундны усыг цэвэршүүлэх системийг хянах, хаягдал ус цэвэршүүлэх болон хаягдал булах ажиллагаа зэрэг ордог. БОУС-д ISO-14001 стандарт, Монгол улсын байгаль орчинтой холбоотой хуулиуд болон үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны асуудлуудыг тодорхойлох, зохион байгуулж шийдвэрлэхэд баримтлах, байгаль орчны аливаа онцлог асуудлын талаарх Канадын Холбооны улс, Саскачеван муж улс, Дэлхийн банкны/ОУСК-ийн стандартуудаас хамгийн шаардлага өндөртэйг нь баримталдаг.
Байгууламжууд
- Ил уурхай
- Үйлдвэр
- Засварын цех
Засварын цехийн барилга байгууламжууд нь 2 өөр үүрэг бүхий 2 үндсэн хэсэгтэй. Эхнийх нь хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэсэг бөгөөд энд уулын хүнд даацын болон туслах 70 тоног төхөөрөмж, суудлын тэрэг, хөнгөн үйлдвэр, генератор, хүн тээвэр гэх мэт жижиг оврын 80 тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ үзүүлдэг. Хоёр дах нь үйлдвэрийн засварын хэсэг бөгөөд үйлдвэрийн ихэнх засвар үйлчилгээг үйлдвэрийн барилга дотор ажиллаж буй том оврын тоног төхөөрөмж болон бутлуур дээр гүйцэтгэдэг буюу тэдгээрийн засварын цех рүү тээвэрлэх боломжгүй тул энэ хэсэг нь тийм ч том хэмжээтэй биш юм.
Аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутаг нь Засварын хэлтсийн анхаарвал зохих асуудлуудын жагсаалтад нэлээн дээгүүр бичигдсэн байдаг. Бид ажилтнуудаа аливаа ажил гүйцэтгэхээс нь өмнө зохих сургалтад хамруулж ажил гүйцэтгэх үед нь тохирох багаж хэрэгсэл, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжөөр ханган хяналт тавьж ажилладаг. Аюулгүй ажиллагааны талаах бидний үзүүлсэн амжилтууд салбартаа дээгүүр ордог бөгөөд бид үүгээрээ маш их бахархаж энэ амжилтаа хадгалахын төлөө ажилладаг. Засвар үйлчилгээнд байгаль орчны асуудлууд хамаардаг ба бид ашигласан ган, дугуй, тос зэргийг дахин боловсруулахад идэвхтэй оролцдог. Агуулж буй савнаасаа гарсан аливаа бодис эсвэл шингэнийг нэн даруй битүүмжилж мэдээллээд дэлхийн стандартад нийцсэн цэвэрлэгээг хийж гүйцэтгэдэг. Бид ашиглагдсан хавхлага эсвэл мотор зэрэг сургалтад хэрэглэж болох материалыг орон нутгийн механикийн мэрэгжлийн сургалтын төвүүдэд хангаж ажилладаг. Орон нутгийн олон оюутан ирээдүйн ажлын байрандаа үнэ цэнэтэй аюулгүй ажиллагаа явуулж сурахын тулд дадлагын ажлаа манай засварын хэлтэс дээр хйисэн.
- Агуулах
БГК-ийн уурхайн талбайд ажилладаг тоног төхөөрөмжүүдийн жижиг хэмжээтэй, цаг агаарын нөхцөлд тэсвэргүй сэлбэг буюу автомашины эд анги, авулгүй ажиллагааны мтаериал хангамж, хувцас, хүнд даацын тоног төхөрөөмжийн сэлбэг, техник хангамж, багаж, үйлдвэрийн хангамжийн материал болон бусад оффисын хангамжийн эд зүйлсийг агуулахад хадгалдаг. Ил агуулах нь нэвтрэх хоёр гол хаалгатай ба түүнийг тойрсон торон хашаатай.
- Түлшний агуулах
Уурхайн талбайд зөвхөн нэг цэгээс түлш түгээдэг. Түлшний агуулах нь дизель түлш хадгалах 400 м3-ийн 2 танк, бензин хадгалах 10 м3-ийн нэг танкаас бүрддэг.
- Хүдэр тээвэрлэх зам
- Хаягдлын далан
- Захиргаа
- Ажилчдын кэмп
Уурхайн ажилчдын кэмп нь орчин үеийн тав тухтай амрах байрууд болон цаг агаарын хүнд нөхцөлд, цас ихтэй байх үед чөлөөт цаг өнгөрүүлэх хэсгүүдээс бүрдэнэ. Бүх өрөө тасалгаанд цахилгаан халаагуур болон агааржуулагч байрлуулсан. Өнөөдрийн байдлаар уурхайн ажилчдын байр нь 365 хүртэлх хүний багтаамжтай.
http://www.boroogold.mn/?page_id=80&lang=mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||