Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Оюутолгой"-н хөрөнгө оруулалт ДНБ-ийг дэмжинэ

"Оюутолгой"-н хөрөнгө оруулалт ДНБ-ийг дэмжинэ

 

Эрэлт 100 төгрөгөөр нэмэгдэхэд импорт 30-40 төгрөгөөр өсдөг.

Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэгтэй ярилцлаа. Төв банк бодлогын хүүгээ огцом өсгөсөн нь ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн хүндрэлээс сэргийлэх алхам болсныг тэрбээр тодотгов.

-Монголбанк бодлогын хүүг 4.5 нэгжээр өсгөж, 15 хувьд хүргэлээ. Мөнгөний бодлогын шийдвэрийн бодит нөлөө эдийн засагт хэзээнээс мэдрэгдэх бол?

-Монголбанк бодлогын хүүг өсгөсөн тэр өдрөөс нөлөөлж эхэлсэн болов уу. Учир нь энэ тун гэнэтийн шийдвэр байлаа. Төгрөгийн ханш огцом суларсан энэ үед ийм шийдвэр гаргасан нь хүлээлтийг эрс өөрчилсөн. Ер нь бодлогын хүү ихэвчлэн хоёр жил хүртэлх хугацаанаас нөлөөлж эхэлдэг. Иймд Төв банкны шийдвэр цаашид ч нөлөөлнө. Бодлогын хүүг түүхэн дээд түвшинд хүргэсэн нь ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн хүндрэлээс сэргийлэх алхам.

-Инфляци нам дор түвшинд байна. Энэ нь мөнгөний бодлогыг тэлэх боломжийг олгож байна гэж зарим судлаач үздэг. Мөнгөний нийлүүлэлтийг нэмснээр удааширч буй ДНБ-ий өсөлтийг дэмжинэ гэж үзэх эдийн засагчид ч бий. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засгийн өсөлт саарсан энэ үед мөнгөний бодлогыг хумьсан нь зөв, эсэх талаар хэлэлцүүлэг ид өрнөж байна. Хөгжингүй болон хөгжиж буй орны мөнгөний бодлогын ялгаа энд харагддаг. Хэрэв валютын хангалттай нөөцтэй бол эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний бодлогоо тэлж, инфляцийг өсгөж болно. Ийм бодлого хэрэгжүүлсэн орон бол АНУ. 2009 онд болсон хямралын дараа эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд бодлогын хүүгээ огцом бууруулсан. Мөн мөнгөний уламжлалт бус тэлэх бодлого баримталсан. Үүний үр дүнд тус улсын эдийн засаг сэргэж эхлээд байна. Харин одооноос АНУ бодлогын хүүгээ өсгөж эхлээд байна. Хүчирхэг эдийн засагтай улсууд эдийн засгаа өстөл нь мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэх боломжтой.

Хөгжингүй болон хөгжиж буй орны мөнгөний бодлого ялгаатай
Харин манай улс шиг валютын нөөц багатай улс эдийн засгаа сэргэтэл нь мөнгө нийлүүлэх боломжгүй. Учир нь валютын нөөц нь хязгаарлагдмал. Гадаад валютын цэвэр нөөц сөрөг дүнтэй болсон талаар Төв банкны ерөнхийлөгч саяхан мэдээлж байсан. Ийм нөхцөлд эрэлтийг урамшуулж, импортыг дэмжээд байж чадахгүй. Учир нь эрэлт 100 төгрөгөөр нэмэгдэхэд, импорт 30-40 төгрөгөөр өсдөг гэсэн тооцоо бий. Иймд импортын өсөлтийг хазаарласан, төлбөрийн тэнцлийн хүндрэл, ханшийн уналтаас сэргийлсэн арга хэмжээг Төв банк өнгөрсөн долоо хоногт авлаа.

Мөнгөний хатуу бодлогыг зөвхөн Монгол Улс хэрэгжүүлж байгаа юм биш. 2014 онд ОХУ, Казахстан зэрэг улс ийм бодлого баримталсан. 2016 онд Өмнөд Африк зэрэг орон мөн л бодлогын хүүгээ огцом өсгөлөө. Эдгээр улсын валютын орлого нь өсөхгүй байгаа учраас ам.долларын хэрэглээгээ хумьж, импортоо танах зорилгоор мөнгөний бодлогоо чангалж байна. Мөн хөгжиж буй орнууд, тэр дундаа түүхий эдийн экспортод түшиглэсэн эдийн засагтай орнуудын өр, зээлийн хэмжээ өнгөрсөн жилүүдэд өссөн. 2010, 2011 онд түүхий эдийн ханш өсөх хандлагатай байхад хямд үүсвэрээр их хэм-жээний санхүүжилттатсан. Энэ үеийг ч манай улс ашиглаж, хямд хүүтэй бонд, зээлийн санхүүжилт босгосон. Гэтэл одоо хөгжиж буй орнуудын зээлээ төлөх хугацаа ойртож байна. Үүнтэй зэрэгцээд мөнгөн тэмдэгтийн ханш нь огцом сулраад байна. Иймд бодлогын хүүг өсгөж, ханшийн уналтыг зогсоосноор удахгүй төлөх зээлийн төлбөрийг бууруулж чадна. Тухайлбал, улсын төсвөөр жишээ татахад щцарын орлогыг төгророөр тооцдог. Гэхдээ өр, төлбөрөө гадаад валютаар төлнө. Мөнгөн тэмдэгтийн ханш огцом суларвал өрийн дарамт улам нэмэгдэнэ. Иймд энэ удаагийн шийдвэр зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсан.

-ОХУ рублийн ханшийн уналтыг зогсоохын тулд 2014 онд яг ийм арга хэмжээ авч байсан. Гэхдээ голлох валютуудтай харьцах рублийн ханш одоо ч сул хэвээр байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Мэдээж бодлогын хүүг өсгөснөөр эдийн засаг дахь бүх хүндрэлийг шийднэ гэсэн үг биш. Энэ бол богино хугацаанд хүлээлтийг өөрчилсөн, ханшийн сулралыг намжаасан арга хэмжээ. Гэхдээ валютын ханшийн уналт нь зөвхөн бодлогын хүүгээс хамаардаггүй. Төлбөрийн тэнцэл чухал нөлөөтэй. Иймд бодлогын хүүгээр бүгдийг шийднэ гэж ойлгож болохгүй. Нөгөө талаас, төсвийн тэлэх бодлого үргэлжилсээр байвал ханшийн уналт улам даамжирна. Хэдийгээр бодлогын хүүг 15 хувь болгон нэмэгдүүлсэн ч ипотекийн зээл найман хувийн хүүтэй гарсаар байгаа. Тэгэхээр эдийн засагт эрэлтийг дэмжсэн суваг байсаар байна гэсэн үг.

-Макро эдийн засгийн дунд болоод урт хугацаанд тэнцвэрийг хангахын тулд мөнгөний бодлогыг хумьснаа Төв банкнаас тайлбарлаж байсан. Гэхдээ мөнгөний бодлого нь макро эдийн засгийн зөвхөн нэг хэсэг нь. Цаашид энэ тэнцвэрийг хангахын тулд төсвийн бодлогод ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ?

-Төсвийн орлого, зарлага аль аль нь буурчихсан байгаа. Гэхдээ алдагдал нь нэмэгдэж байгаа. Зээл төлөх хугацаа ойртож байгаа нь төсвийн хамгийн том сорилт. Өр, зээлээ төлөх санхүүжилтийг өнөө хэр олоогүй л байна. Сангийн сайдын мэдээллээс харахад төсвийн алдагдал нэмэгдэх төлөвтэй. Мөн эдийн засгийн өсөлт улам саарах нь. Нөгөө талаас, "Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд энэ онд 400 сая, ирэх онд 1.2 тэрбум ам.доллар орж ирэх төлөвтэй байгаа. Гэхдээ өнөө хэр тодорхойгүй байна. "Оюутолгой”-н 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд ирэх онд төлбөрийн тэнцэлд ихээхэн дэмжлэг болно.

-Мөнгөний хатуу бодлого макро эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх бол?

-ДНБ-ий өсөлт энэ оны нэгдүгээр улиралд 3.1, хоёр-дугаар улиралд 1.4 хувьд хүрлээ. Өрхийн орлого бараг 19 хувиар буураад байна. ГэХдээ энэ байдал удаан үргэлжлэх, эсэх нь "Оюутолгой”-н хөрөнгө оруулалтаас хамаарна. Энэ онд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр барилга, худалдаа, үйлчилгээний салбар бага зэрэг сэргэх боломжтой. Улмаар ирэх онд манай улсын ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орж ирвэл үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлнө. "Оюутолгой”-н хөрөнгө оруулалт төлөвлөгөө ёсоор энэ оноос эхэлсэн тохиолдолд ДНБ-ий өсөлт энэ онд өөдрөг байх боломжтой. [ЗГМ]
 
Г.Байгал
"Оюутолгой"-н хөрөнгө оруулалт ДНБ-ийг дэмжинэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани