- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрс, гангийн илүүдэл танах зорилт ахиц муутай байна
Нүүрс болон гангийн салбарын илүүдлийг танах үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд Бээжин орон нутгийн удирдлага, төрийн өмчит компаниудад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлээд байна. Харамсалтай нь энэхүү зорилтын биелэлт олон мужид туйлын хангалтгүй байгаа аж.
Энэ оны эцэс гэхэд гангийн үйлдвэрлэлээ 45, нүүрсний олборлолтоо 250 сая тонноор буулгахад тулгарах хүндхэн шалгуурыг хамт даван туулах орон нутгийн удирдлага олдохгүй байгаагаас Бээжин ганцаардахад хүрчээ.
Долдугаар сарын төгсгөлийн байдлаар тус улсын танах ёстой гангийн үйлдвэрлэл 47, нүүрснийх 38 хувийн биелэлттэй байна. Гэтэл зарим мужид дөнгөж 10 хувь байгааг Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын дэд тэргүүн Лиан Вэйлиан баасан гарагт мэдэгджээ.
Хятадын Засгийн газар зах зээлийн эрэлтээс давсан нийлүүлэлтээ танаж, түүхий эдийн уг хоёр салбараа хяналтдаа авахаар тэмцэж байгаагийн нэг шалтгаан нь Европын комисс тус улсыг зах зээлийн эдийн засагтай мөн эсэх тухай шийдвэр юм. Хятадын хямд үнэтэй бүтээгдэхүүнүүд бусад орны зах зээлд гарсаар байх аваас тус улсыг зах зээлийн эдийн засагтай улс гэж тооцох боломж улам бүр хумигдана. Ган үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хилийн чанадад хямд үнэтэй нийлүүлэх боломж олгосноороо Засгийн газар өнгөрсөн жил уг түүхий эдийн үнэ унахад нөлөөлсөн хэмээн өрнийн хүчнүүд Хятадыг буруутгаад байгаа юм. Үүний дараа хямд үнэтэй түүхий эдийн экспортыг тойрсон хэд хэдэн хяналт шалгалт өрнөсөн билээ.
Энэ оны эцэс гэхэд зорилтоо биелүүлж чадна гэсэн итгэл Засгийн газарт байгааг ноён Лиан хэлээд орон нутаг, компаниуд амалснаа биелүүлж чадахгүй бол хариуцлага хүлээнэ гэдгийг нэмж хэлэв.
Зах зээлийн тэнцвэр зүй тогтлын дагуу явагдаж, түүхий эдийн хямд үнэ нь аяндаа өрнөөс өндийхөө больсон компаниуд олборлолтоо буулгахаас аргагүйд хүргэнэ. Гэсэн хэдий ч Засгийн газрын оролцоо бохир мөнгө угаах хэрэгсэл болохоос зайлсхийхэд чухал гэдгийг ноён Лиан онцолжээ. "Үйлдвэрлэлээ бууруулах үйл явцын хүрээнд компаниуд ажилчдаа дахин хуваарилах, өрийн бүтцээ өөрчлөх зэрэг олон асуудал тулгарч байгаа. Хэрэв бид зөвхөн зах зээлээс шалтгаалдаг байсан бол компаниуд үйлдвэрлэлээ бууруулахыг хүсэхгүй байсан байж магадгүй” хэмээсэн байна.
Засгийн газрын зорилтыг биелүүлэхэд ахиц дэвшил гаргасан орон нутаг, компаниудыг урамшуулах 100 тэрбум юанийн багцаас 30.7 тэрбум юань буюу 4.62 тэрбум ам.долларыг зохих эздэд нь өгснийг тэрбээр мөн мэдэгджээ.
Гарцаа бууруулахад чиглэсэн бодитой ажлууд болон үүрэг амлалтаа биелүүлээгүйгээс үүрэх хариуцлагын талаар "үүрэг амлалтын товхимол” гээчид гарын үсэг зурж, нэгдэхийг орон нутгийн удирдлагуудаас Засгийн газар шаарджээ.
Ерөнхий сайд Ли Көчян өнгөрсөн мягмар гарагт тусгай ажиглалтын хяналт гээчийг танилцуулсан. Үүндээ улс даяар хууль бус ямарваа үйл ажиллагаанд үнэрч нохой мэт байж, үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх аливаа оролдлогоос урьдчилан сэргийлэхийг үүрэг болгож, зорилтоо биелүүлэхэд нэгэн жигд ахиц гаргаж чадахгүй байгаад хариу арга хэмжээ авахаар болсон байна.
Оны эхээр гангийн үнэ өссөнөөр Хятадын зарим үйлдвэрлэгч бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлж эхэлсэн. Гангийн нөөцийн хэмжээ эрс буурч, барилгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор уг металлын эрэлт нэмэгдээд байсан юм. Шанхайн Kallanish Commodities өгөгдлийн шинжээч Томас Гутиррез "Хятадын орон нутгийн зарим удирдлага гангийн бодит түвшин өндөр байгаад үнэхээр цочролд орсон. Учир нь оны сүүлээс гангийн гарцыг багасгана гэсэн хүлээлттэй байсан бөгөөд салбар тогтворжиж магадгүй хэмээн найдсан” хэмээв.
Кристиан Шефёрд
Нүүрс, гангийн илүүдэл танах зорилт ахиц муутай байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани