- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Туен Нгуен: Монгол Улс баялгаа үнэ цэнэтэй болгох боломжтой. Гол нь улс төр, бизнес хоёрыг салгах ёстой
Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн Суурин төлөөлөгч Туен Нгуентэй ярилцлаа.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Тантай компанийн засаглал, мөн ОУСК-ийн Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар ярилцах хүсэлтэй байна. Ер нь компанийн засаглал гэдэг нь яг ямар ойлголт вэ. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Манай үйл ажиллагааг сонирхож буйд баярлалаа. Компанийн засаглалын тухайд маш олон төрлийн тодорхойлолт байдаг. Байгууллага болгон л өөр өөрөөр тодорхойлдог. Харин энэ бүгд ерөнхий гурван зүйл дээр зангидагддаг. Энэ нь ил тод тунгалаг байдал, ажлаа тайлагнаж хариуцлага хүлээх, гурав дахь нь үнэ цэнэ бүтээх үйл явц юм.Яагаад гэвэл эцсийн дүндээ хувийн ч бай, улсын ч бай компани нь хувьцаа эзэмшигчиддээ үнэ цэнэ бүтээж өгөх гол үүрэгтэй. Сүүлийн үед төрийн эзэмшлийн компаниудад энэ нь маш чухлаар тавигдах болсон. Учир нь ийм компанийн эцсийн хувьцаа эзэмшигч нь олон нийт, иргэд байдаг. Тэдний өмнө төрийн өмчит компаниуд үүрэг хүлээж буй учраас компанийн засаглал гэдэг ойлголт нь зөвхөн хувийн салбарт хамаатай ойлголт биш юм.
-Тэгэхээр хувьцаа эзэмшигчиддээ үнэ цэнийг бүтээж өгөхийн тулд компаниуд яах ёстой вэ?
-Компаниуд мэргэжлийн төвшинд өндөр ур чадвартайгаар тодорхой үйл ажиллагаагаа зохицуулах маш нарийн боловсруулсан код, хэм хэмжээний дагуу ажиллах ёстой. Ингэж ажиллаж байж л эцсийн үнэ цэнийг өсгөж, хувьцаа эзэмшигчиддээ хүргэж байдаг юм. ОУСК-ийн тухайд байгуулагдаад 60-аад жил болж байна. Энэ бүх хугацаанд компанийн засаглалыг маш их анхаарч ирсэн. Монголд л гэхэд анх оффисоо 1990-ээд онд байгуулж байлаа. Харин 2000 оноос хойш компанийн засаглалыг Монголд дэлгэрүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж эхэлсэн. Тэр бол Монголд хувийн салбар дөнгөж үүсээд удаагүй байсан үе л дээ. Тиймээс бид маш олон түнштэйгээ ярилцаад компанийн засаглалын талаар янз бүрийн код гаргаж, бичиг баримтыг хамтарч боловсруулсан.
Бидний хувьд "Эрдэнэс Монгол” компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр үнэлгээ хийгээд оношилгоо гаргасан. 33 зүйлтэй зөвлөмж өгсөн. Тэрний гол чиглэл бол компанийн засаглалын хэм хэмжээг маш нарийн тодорхойлж өгсөн
Зарим нь хуулийн төвшинд ч батлагдсан. Ялангуяа банкуудтай сайн ажилласан. "Голомт”, "Хас", "Хаан" банктай хамтарч ажиллаж байсан бол хамгийн сүүлд"Эрдэнэс Монгол”-ын компанийн засаглалын кодыг сайжруулах, компанийн засаглалын соёлыг бий болгох чиглэлд үр ашигтай хамтарч ажиллаж байна. Энэ бүхний эцсийн үр дүн нь мэдээж хариуцлагын тогтолцоо, ил тунгалаг байдал, хувьцаа эзэмшигчдэд очих үнэ цэнийг бүтээх зорилготой.
-Монголын аж ахуйн нэгжүүд компанийн засаглалаа сайжруулснаар ямар үр дүнгүүд гарч байна вэ?
-Маш тодорхой үр дүнг хэлэхийн тулд хоёр жишээ дурдаж болж байна. Анх компанийн засаглалын талаар хөндөж тавьж байх үед Дэлхийн банкнаас гаргасан цөөнх хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад Монгол Улс 20-д жагсаж байсан. Одоо энэ үзүүлэлтээр дэлхийд 8-д жагсч байна. Энэ бол маш том урагшаа алхжээ гэсэн үг. Нөгөө нь бидний хамтарч ажилласан банкууд компанийн засаглалаа сайжруулснаар нэмэлт санхүүжилт татах ажлыг амжилттай хийж чадсан. 400 гаруй сая ам.долларын хөрөнгийг амжилттай босгосон. Энэ бол компанийн засаглалаа сайжруулснаар нэмэгдсэн санхүүгийн боломж. Маш том эерэг үр дүн.
-Манай төрийн эзэмшлийн компаниудын ихэнх нь алдагдалтай ажилладаг. Өөрийн гэсэн хөрөнгөтэй ийм компаниуд алдагдалтай ажиллаж байгаагийн цаад шалтгаан нь юу вэ?
-Зөвхөн Монголын төрийн компаниуд алдагдалтай ажиллаад байгаа юм биш ээ. Үр ашиггүй байдал дэлхий даяар нийтлэг байдаг. Хятадаар жишээ авахад төрийн эзэмшлийн компаниудынх нь алдагдал хувийн компаниудаасаа хоёр дахин илүү байдаг. Ийм үр ашиггүй байгаа нь цаанаа олон шалтгаантай. Зарим нь төрийн зохисгүй улс төрийн оролцооноос болдог. Үүнээс болж компанийн зорилго нь тодорхойгүй болох нь бий. Зарим төрийн эзэмшлийн компанид эсрэгээрээ маш олон зорилт байдаг. Эдийн засгийн, нийгмийн, улс төрийн гээд олон зорилттой болчихсон. Аль зорилт нь хамгийн чухал вэ гэдэг нь ойлгомжгүй. Иймээс л урагшаа ахих боломж нь хумигддаг.
Өөр нэг шалтгаан гэвэл төр нь улсын эзэмшлийн компаниа өрсөлдөөнөөс хамгаалчихдаг. Дотоодын хувийн салбарын болон гадаад өрсөлдөөнөөс хамгаалчихдаг. Үүнээс болж вакум орчинд орчихсон компани нь зах зээл дээр өрсөлдөх чадваргүй болж бүтээгдэхүүн нь ч өрсөлдөөнд унаад байгаа. Энэ бол ерөнхий шалтгаанууд. Монголд ч ийм шалтгаанууд байгаа. Дээр нь үйл ажиллагаа явуулж алдагдалтай ажиллаж байгаа төрийн эзэмшлийн компаниудаас гадна улсын мэдлийн баялгууд байна. Уул уурхай, дэд бүтцийн гээд янз бүрийн хөрөнгүүд байна. Эдгээр дээр мэргэжлийн чадварлаг боловсон хүчин ажиллаж шийдэл гаргаагүйгээс болоод үнэ цэнийг нь нэмэгдүүлж чаддаггүй. Эдийн засгийн эргэлтэд оруулалгүй унтаа байдалд байлгадаг нь "Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг шиг болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгөө эргэлтэд оруулахгүй унтаа байдалд байлгах нь нэг төрлийн алдаа. Хэрэв зөв ашиглаад эргэлтэд оруулж, хөрөнгө оруулагч хайх, шийдлийг нь боловсруулах мэргэжлийн боловсон хүчин ажиллаад явбал энэ бүхнийг ашиглах боломжтой. Сул орхигдсон өмч, үнэ цэнэтэй хөрөнгүүд Монголд байгаад л байна шүү дээ.
-Боловсон хүчний талаар та ярилаа. Монголд бол улс төрийн шалтгаанаар, сонгуулийн мөчлөгөөр л солигдож байдаг. Энэ нь компаниуддаа муу нөлөө үзүүлэх нь ойлгомжтой биз дээ?
-Улс төрийн засаглал, компанийн засаглал гэдэг хоёр тусдаа. Үүнийг салгаж, зааглах ёстой. Монгол Улс бол амжилттай, үлгэр жишээ ардчилсан орны нэг. АНУ, Австрали, Их Британи улстай адилхан ардчилсан тогтолцоотой нь сайн зүйл. Гэхдээ төрийн эзэмшлийн компаниудын хувьд хэдий улс эзэмшиж байгаа ч тэнд компанийн засаглалыг л хэрэглэх ёстой. Компанийг удирдаж байгаа хүмүүс нь маш хариуцлагатай, ил тунгалагаар компанийн урт хугацааны стратеги төлөвлөлтийг боловсруулж, тэрийгээ хөгжүүлж, бүх төлөвлөлтөө маш нарийн арилжааны зарчимд хийх ёстой. Тэгж л эцсийн дүндээ хувьцаа эзэмшигчиддээ үнэ цэнэ бүтээж өгнө.Компани дээр хувьцаа эзэмшигч нь нэг хүн байна уу, иргэд бүгдээрээ байна уу хамаагүй. Гол нь компанийн ашиг өсч байх ёстой. Тухайн компанийн үйл ажиллагааны цаана улсын хэмжээний стратегийн орд байна уу, жижиг төсөл байна уу ялгаагүй. Гол нь үр өгөөжөө өгч, эргэлтэд орж байх ёстой. Тэгж байж өгөөж нь хувьцаа эзэмшигчиддээ хүрнэ. Ингэхийн тулд компаниуд нь компанийн засаглалын дагуу арилжааны зарчимд суурилсан мэргэжлийн багаар удирдуулж ажиллах ёстой. Улс төрийн засаглалд тавигддаг шаардлага шалгуур нь компанийн засаглалд тавигддаг шаардлага шалгуураас тэс өөр ойлголт. Үүнийг л маш сайн мөрдөх ёстой юм.
-Тэгвэл төрийн эзэмшлийн компаниудад мэргэжлийн баг ажиллах ёстой юм байна. Өмнө нь бол манайд шууд л албан тушаалын томилгоо хийж хэнийг ч хамаагүй томилчихдог байсан л даа.
-Хуучин тогтолцооны үед бол төвлөрсөн төлөвлөгөөгөөр хангамж, нийлүүлэлтийг удирдах гэж оролддог байсан. Тэр үед компаниудад ил тунгалаг байдал, хариуцлагын тогтолцоо, үнэ цэнэ бүтээх гэдэг үүрэг байгаагүй. Одоо бол Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжчихсэн. Зах зээлийн эдийн засгийн хамгийн гол түлхүүр дүрмүүд нь өрсөлдөөн, үр ашгийг сайжруулах гэсэн хоёр л зүйл байдаг. Хэдий төрийн өмчийг захирч байгаа, улсын нийт иргэдийн хөрөнгө бүхий улсын эзэмшлийн компани боловч тэнд компанийн засаглал, зах зээлийн зарчмыг мөрдүүлэх хэрэгтэй.
Жишээ хэлбэл, "Эрдэнэс Монгол”-ын Б.Бямбасайхан бол гадаадын хөрөнгө санхүү, дэд бүтцийн салбарт ажиллаж байсан маш их туршлагатай мэргэжлийн гүйцэтгэх захирал. Энэ хүнийг авчирснаар гарсан том ахиц нь "Рио Тинто”-той Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийг амжилттай дуусгаж чадсан явдал.
Тэгж үр ашгийг сайжруулж, өрсөлдөөнийг давж гарах чадвартай болгох хэрэгтэй.Иймийн тулд маш мундаг, чадварлаг боловсон хүчин ажиллах ёстой юм. Гол нь улс төрийн засаглалд тавигдаж байгаа шаардлага шалгуур, компанийн засаглалд тавигдаж байгаа шаардлага шалгуурууд нь тусдаа гэдгийг санах хэрэгтэй. Дахин хэлэхэд, хувийн салбарт ч адилхан, төрийн эзэмшлийн компаниудын хувьд мөрдөгдөх гол зорилго бол эцсийн хувьцаа эзэмшигчдийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх. Энэ зарчмаа баримтлаад төр нь компаниудын үр ашгийг дээшлүүлэх, мэргэжлийн удирдлагыг бэхжүүлж компанийн засаглалын дагуу ажиллуулбал үр дүн гарна.
-Та арилжааны банкуутай хамтарч ажиллаад гарсан үр дүнгийн талаар түрүүн ярьсан. Тэгвэл Монголд анх удаа төрийн эзэмшлийн "Эрдэнэс Монгол” компанийнхан та бүхнээр компанийн засаглалыг сайжруулах, менежментийн чадавхиа бэхжүүлэх зорилгоор үнэлгээ хийлгэсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-ОУСК, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк хамтраад энэ үнэлгээг хийсэн. Монгол Улсын төрийн эзэмшлийн компанид анх удаа хийсэн л дээ. Энэ нь нэг талаас Оюутолгой төсөлтэй холбогдож хийгдсэн. Яагаад гэвэл "Эрдэнэс Монгол” маш том шинэчлэлийг эхлүүлж байна. Үүнийг нь дэмжих үүднээс хийсэн гэж хэлж болно. "Эрдэнэс Монгол” одоохондоо уул уурхайн том хөрөнгүүдийг улсын өмнөөс эзэмшиж захиран зарцуулж байгаа. Цаашдаа зөвхөн уул уурхайн бус дэд бүтэц, эрчим хүч гээд бусад салбарт улсын өмнөөс ажиллах том компани болно. Ийм алсын хараатай явж байгаа. Үүнийг дэмжиж, зөв суурь анхнаас нь тавихын тулд компанийн засаглалын үнэлгээг хийсэн.
-Оюутолгойтой холбогдуулж хийсэн гэлээ. Тэр нь...?
-"Эрдэнэ Монгол” бол Оюутолгойн Засгийн газрын хувийг өмнөөс нь эзэмшдэг. ОУСК бол Оюутолгойн хөрөнгө оруулагчдын нэг. Тиймээс үр дүнтэй, мэргэжлийн төвшинд удирдах чадвартай байна уу. Ялангуяа удирдлагын төвшинд хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх асуудлаар үнэлгээ хийж, заавар зөвлөгөө өгсөн. Оюутолгой бол гадаадын хөрөнгө оруулагч, Засгийн газрын аль алиных нь хувьд ашигтай байх шийдэл хувилбараар явах ёстой. Ийм учраас үнэлгээ хийхэд хамтарч ажилласан.
-Монголд тохирох компанийн засаглалыг сайжруулах тухай бэлэн туршлага байна уу?
-Улсын мэдлийн хөрөнгийг захиран зарцуулах янз бүрийн хувилбар байдаг. Монголд хамгийн их танигдсан нь "Темасек” гээд Сингапурын хувилбар байна. Бас Вьетнамын, Хятадын маш олон төрийн эзэмшлийн компанийн хувилбарууд байгаа л даа. Бидний хувьд "Эрдэнэс Монгол” компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр үнэлгээ хийгээд оношилгоо гаргасан. 33 зүйлтэй зөвлөмж өгсөн. Тэрний гол чиглэл бол компанийн засаглалын хэм хэмжээг маш нарийн тодорхойлж өгсөн. Компанийн засаглалын төвшинд Засгийн газар ямар үүрэгтэй байх, ТУЗ нь ямар үүрэгтэй байх юм бэ гээд л.Хяналтын хэмжээнд ямар үүрэгтэй байх, менежмент буюу гүйцэтгэх удирдлагын төвшинд ямар чиг үүрэгтэй байх юм. Энэ бүх чиг үүргийн хуваарь, зааг ялгааг гаргаж, мэргэжлийн төвшинд арилжааны үр ашигтай удирдах тийм боломжийг хангахын тулд яах ёстойг зөвлөсөн. Тухайлбал, хараат бус байдлыг хангахын тулд Засгийн газар нь ямар хэм хэмжээнд оролцох, ТУЗ-д нь ямар хүмүүс байх вэ гээд л нарийн үнэлгээ хийсэн.
-"Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилготой техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг Азийн хөгжлийн банк (АХБ)-тай байгуулсан. Энэ төслөөс гарах үр дүнг Та юу гэж харж байна вэ?
-"Эрдэнэс Монгол” болон охин компаниудынх нь үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр АХБ болон бид дэмжиж байгаа. Энэ бол шинэчлэлийн багцын нэг хэсэг. Бас л адилхан компаниудын ил тод байдлыг сайжруулах, үр ашгийг сайжруулах замаар алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Ер нь бол зөвхөн улсын өмчит үйлдвэр гэлтгүй хувийн салбарт ч өрсөлдөөн байнга байдаг. Өдөр болгон өрсөлдөөн өрнөдөг. Өдөр болгон л үр ашгаа сайжруулах, ашигт ажиллагаагаа сайжруулахын тулд байнгын шинэчлэл хийж байнга ёстой юм. Тэгэхгүй бол компаниуд ашиггүй болчихдог.
Төрийн өмчит салбар ч гэсэн энэ шинэчлэлийг хийж байх ёстой. Үүний нэг хэлбэр нь хийгдэж байгаа. Ингэсний үр дүнд одоо бол улсын үйлдвэрийн газруудын алдагдлыг иргэдийн татаасаар хаадаг. Гэтэл эргээд татвараар орлого нь нэмэгдээд ногдол ашиг хуваарилаад эхлэх юм бол аажимдаа иргэддээ ашиг өгдөг үр өгөөжтэй компани болно. Ер нь бол мэргэжлийн төвшинд ил тод, нээлттэй байдлыг сайжруулаад, хариуцлагын тогтолцоог бүрдүүлээд мэргэжлийн төвшинд удирдлагаар хангаж, үнэ цэнэ бүтээх чиглэл рүү хандуулчихвал аяндаа хөрөнгө оруулагчид дэмжээд ороод ирнэ. Өөрөөр хэлбэл, компаниуд улам өргөжиж, улам ашигтай ажиллах нөхцөлүүд бүрдэнэ. Энэ бол бидний хүлээж байгаа үр дүн.
Өрсөлдөөний тухай нэг санаа нэмэхэд, компаниуд өмчийн эзэн хамаагүй бүгд л санхүүжилтийн төлөө өрсөлдөж байдаг. Сайн түнш, хөрөнгө оруулагч олохын төлөө өрсөлдөж байдаг. Орон зайн төлөө, авъяасын төлөө өрсөлдөж байдаг. Мундаг мэргэжлийн боловсон хүчин хайж, шинэ санааны төлөө өрсөлддөг. Ийм байнгын өрсөлдөөнд төрийн өмчит болон хувийн өмчит гэж ялгалгүй компаниуд оролцож байдаг. Нэг жишээ дурдахад, Швед төмөр замын компанийнхаа өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд хувийн компанид тавьдаг тэр бүх шалгуур шаардлагыг хэрэглэж эхэлсэн. Эргээд тухайн компани нь хувийн компаниудтай өрсөлдөх учраас тэр шалгуур нь байхад өрсөлдөх чадвар нь илүү сайжирч байдаг. Дэлхийн ерөнхий хандлагыг харах юм бол хуучин төрийн хүнд суртал компаниудыг удирдаад дандаа татаасаар явдаг байснаа больж төр нь хувийн менежментийн арга барилыг ашиглах болсон.
-Сайн засаглалтай, чадварлаг менежментийн баг мэдээж амжилтад хүрнэ. Тэр амжилтыг хэмжиж болох уу. Тухайлбал, танай үнэлгээний дагуу засаглалаа сайжруулахад ямар үр дүн гарах вэ. Хугацаа хэлж болох уу?
-Мэдээж ид шидийн юм шиг нэг л өдөр бүх юм сайн болчихгүй. Бид "Эрдэнэс Монгол”-ын компанийн засаглалыг сайжруулах ажил нь шат шатаар сайжрах үйл явц гэж харж байгаа. Нэгэнт үнэлгээ хийж байгаа нь өөрөө маш том хүсэл зориг, эрмэлзлэл. Компанийн хувьд жанжин шугам нь байна гэсэн үг. Энэ бол эерэг тэмдэг. Хоёрт, аажим аажмаар сайжрах байх. Мэдээж тодорхой үр дүнгүүд гарна. Бусад компанитай ажилласан жишээнээс харахад компанийн засаглалаа сайжруулсан компаниудад гаднын санхүүжилт сайн олддог. Санхүүжилтийн өртөг нь бас бага байдаг. Гуравт, компанийн үнэлгээ, үнэ цэнэ нь өсөөд явчихдаг. Нэр хүнд гээд олон талын тодорхой давуу талууд бий болж ирдэг л дээ. Энэ бол бидний ажилласан бүх компанийн туршлагаас харагддаг. Удахгүй "Эрдэнэс Монгол” дээр үр дүн нь харагдах байх. Жишээ хэлбэл, "Эрдэнэс Монгол”-ын Б.Бямбасайхан бол гадаадын хөрөнгө санхүү, дэд бүтцийн салбарт ажиллаж байсан маш их туршлагатай мэргэжлийн гүйцэтгэх захирал. Энэ хүнийг авчирснаар гарсан том ахиц нь "Рио Тинто”-той Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийг амжилттай дуусгаж чадсан явдал. Энд зөвхөн гаднын хөрөнгө оруулагч биш Монголын тал гээд аль аль нь харилцан ашигтай хэлцэлд хүрч чадсан. Үүний үр дүнд гаднын 20 орчим хөрөнгө оруулагч дэмжээд хөрөнгө оруулахаар шийдсэн. Ажил нь ч эхлээд явж байна. Энэ бол мэргэжлийн боловсон хүчин ажиллуулахын маш том давуу тал, бодитой жишээ.
-Та ярилцлагадаа өрсөлдөөний хандлагын талаар ярьсан. Манай улсын хувьд ямархуу дүр зураг харагдаж байна вэ. Бид тодорхой алхмууд хийсээр байгааг энд хэлэх гэсэн юм. УИХ-аас Хүнийн хөгжил сангийн тухай хуульд заасан "Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүдийг төрийн байгууллагын төлөөллөөс томилон, хараат бус гишүүнгүй байх” гэсэн зохицуулалтыг өөрчилж Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийг бүрдүүлэхээр өөрчлөлт оруулсан. Компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр явуулж буй эдгээр ажлын талаар Танай үнэлгээнд хэрхэн туссан бэ?
-Санал нэг байна. Монголын зах зээл өөрөө хоёр том их гүрний дунд байдаг. Том том уурхайгаас хамааралтай. Уурхай давамгайлсан зах зээлийн эдийн засагтай. Нөгөө талаас нь харвал Монгол бол хурдан өөрчлөгдөх чадвартай эдийн засаг юм. 10-аадхан жилийн өмнө Монголд компанийн засаглал гэж ярихад огт мэддэггүй байсан. Одоо бол Компанийн тухай хуультай болчихсон, компанийн засаглалын кодекс гэж гарсан. Банкууд дээр компанийн засаглалын дүрэм журам бий боллоо. Өөрөөр хэлбэл,компанийн засаглалын маш олон алхмууд хийгдсэн. Хүсэл эрмэлзлэл нь бүрдчих юм бол Монгол маш хурдан өөрчлөгдөж чаддаг. Гэтэл Хятад шиг том эдийн засагт бол жаахан өөрчлөлт хийх гэж нүсэр юм болдог. Гэтэл Монгол бол өөрчлөлтийг хүсэл зориг нь байвал дор нь хийж, бүх төвшиндөө хэрэгжүүлэх чадвар ихтэй. Тэгэхээр өрсөлдөх чадварын төлөө Монгол явж байгаа гэж хэлж болно.
Г.АНАР
Эх сурвалж: Еagle.mn
Эх сурвалжийн линк: http://eagle.mn/r/15462
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||