- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
З.Энхболд: “Оюутолгой” Риогийн зээлийг төлж байгаа болохоос Монголын зээлийг төлөхгүй
АН-ын дарга асан З.Энхболд өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ "Санхүүгийн салбарын хүндрэл цоо шинэ зүйл биш. Бид өмнө нь ч энэ талаар олон удаа ярьж байсан” гэв. Үнэхээр ч сонгуулийн өмнө шинэ Ерөнхий сайд хамгийн азгүй нь гэдэг яриа гарсан байв.
Сангийн сайдын танилцуулснаар манай эдийн засгийн бүхий л үзүүлэлт хасахтай байна. Ирэх дөрвөн жилд ч олигтой сэхэх шинж одоогоор алга байна.
Тэгвэл өмнөх эрх баригчид Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ. Монгол Улс бизнест эргэн ирлээ хэмээн дуулиантай мэдэгдэж, 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэх сайхан мэдээг түгээсэн. Энэ онд үүний хэдэн хувийг хэзээ хийн, эдийн засгийг өөд нь татах бол гэсэн эерэг хүлээлт үүсээд байв.
Гэтэл АН-ын дарга асан З.Энхболд "Оюутолгой компани Риогийн зээлийг төлж байгаа болохоос Монголын зээлийг төлөхгүй. Анхнаасаа гэрээ нь тийм. Манайд орж ирэх нэг тэрбум ам.доллар бий. Тэр нь гүний уурхайн ажил хэлбэрээр л орж ирнэ” гэв.
Тэгвэл "Оюутолгой” компани толгой компани болох Рио Тинтод ямар хэмжээний өртэй вэ?
"Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг Туркойз Хилл, 34 хувийг Монголын Засгийн газар төрийн өмчит "Эрдэнэс Оюутолгой” компаниар дамжуулан эзэмшдэг. Тус компани Рио Тинто группээс 7 тэрбум ам.долларын зээл авсан байжээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд манай Засгийн газар Оюутолгой төсөлд хөрөнгө оруулаагүй. Бүх зардлыг өмнөөс нь Туркойз Хилл болон Рио Тинто хариуцан гаргасаар ирсэн. Иймд дээрх 7 тэрбумын 4.1 тэрбумыг төлж, одоо 2.9 тэрбум ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа юм байна. Дэлхийн томоохон 22 банк, санхүүгийн байгууллагаас өнгөрсөн арван хоёрдугаар сард босгосон, 4.4 тэрбум ам.доллараас дээрх зээлийг төлжээ.
Уул уурхайн эдийн засагч Ч.Эрдэнэдалай "Ер нь хөрөнгө оруулагчид хайгуул, уурхай барих зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулдаг. Оюутолгойд оруулсан энэ хөрөнгө оруулалтыг тус компани бага зардлаар босгосон санхүүжилтээр эргэн төллөө. Энэ нь уул уурхайн компаниудад хэвийн үзэгдэл. Туркойз Хилл хувьцааны санхүүжилтээр Оюутолгойд хөрөнгө оруулсаар ирсэн. Харин одоо Оюутолгойн үйл ажиллагаа жигдэрсэн тул санхүүгийн байгууллагуудаас 4 тэрбум ам.доллар зээллээ. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн нэг төрлөөс нөгөө рүү шилжиж байна" гэж тайлбарлав.
Дубайн гэрээнд тусгаснаар (дөрөв дэх хуудас) далд уурхайн бүтээн байгуулалт долоон жил үргэлжилнэ. Нийт 9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг 7 жилийн турш дараах хуваариар хийх юм.
Эхний жил - 1.1 тэрбум ам.доллар
Хоёр дахь жил - 1.3 тэрбум ам.доллар
Гурав дахь жил - 1.2 тэрбум ам.доллар
Дөрөв дэх жил - 1.3 тэрбум ам.доллар
Тав дахь жил - 1.4 тэрбум ам.доллар
Зургаа дахь жил - 1.3 тэрбум ам.доллар
Долоо дахь жил - 1.3 тэрбум ам.доллар
Гэхдээ эдгээр дүн таамаглал гэдгийг дурдах хэрэгтэй. Манай улсад энэ онд орж ирэх 1.1 тэрбум ам.долларын задаргааг харвал,
Хөрөнгийн зардал |
0.4 сая ам.доллар |
Далд уурхайн барилгын хөрөнгө оруулалт |
0.3 сая ам.доллар |
Урсгал хөрөнгө оруулалт |
0.1 сая ам.доллар |
НӨАТ болон хөрөнгийн бусад татвар |
0 |
Монголд заруулах шууд зарлага (ойролцоогоор тооцоолсон) |
1.1 сая ам.доллар |
Үйл ажиллагааны урсгал зардал |
0.6 сая ам.доллар |
Хөрөнгийн зардал |
0.2 сая ам.доллар |
Монгол Улсын Засгийн газарт шууд төлөх дүн |
0.3 сая ам.доллар |
Өнгөрсөн хугацаанд "Оюутолгой” компанийн гаргасан дундаж зардал, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг дээр үндэслэн дээрх тооцоог гаргажээ. Мөн 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс бус далд уурхайн барилгын ажил эхлэх огнооноос эхлэн дээрх зарцуулалтыг хийх юм.
Төгсөлд нь "Оюу толгой” компанийн 2016 оны эхний хагас жилийн тайланг танилцуулъя. Тус компани зургаадугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болсон хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа шинэчлэн гаргасан юм.
ОЮУТОЛГОЙН ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
- 126 сая ам.долларын татвар, хураамж төлж,
- 136 сая ам.долларын үндэсний худалдан авалт хйисэн.
- 2016 оны зургаадугаар сард Жэкобс Инженеринг Групптэй гүний уурхайн бүтээн байгуулалтын инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн гэрээ байгуулсан.
- 2, 5 дугаар босоо амны нэвтрэлт, гүний уурхайн бүтээн байгуулалт, барилга угсралт, засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх гэрээт компаниуд уурхайн талбар руу хүн хүч, материал техникээ зөөвөрлөх ажил үргэлжилж байна.
- 2 дугаар улиралд 329.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон нь өмнөх улирлаас 22 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь алтны борлуулалт багассантай голчлон холбоотой.
- 2016 оны 2 дугаар улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105,000 орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй дүйцэж байв.
- Зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга тус тус буурч, 6 дугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой.
- Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувь буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас мөн шалтгаалав.
- Энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй байлаа.
- 2016 онд "Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.
Гэрэл зургийг: MPA.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||