- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бодит өсөлтийг дэмжсэн дотоод цэнэг
Үнэ унасан ч олборлолт тэлсэн нь Монгол Улсын эдийн засаг эхний хагас жилд 1.4 хувиар өсөх гол нөхцөлийг бүрдүүлжээ.
Монголын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 1.4 хувиар тэллээ. Энэ өсөлтийг бүрдүүлэгч, ДНБ-ий орц тус бүрийг авч үзвэл хөдөө аж ахуй, уул уурхайн салбар өссөн. Тэр дундаа уул уурхайн салбар 7.3 хувиар дээшилжээ. Харин боловсруулах аж үйлдвэр, татварын орлого хумигдаж, эдийн засгийн тэлэлтийг доош чангаасан байна.
Монголын эдийн засаг эхний хагас жилд 1.4 хувиар тэллээ
Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ уруудсан. Хэдхэн жилийн өмнө 10 мянган ам.доллар руу цойлж байсан зэсийн ханш өдгөө 5000 ам.доллараас дотогш орсон. Үнийн уналтын хувь хэдийнэ 60 хувийг давчихаад байна. Гэхдээ олборлолт тэлжээ.
Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар алт, зэс, газрын тос зэрэг түүхий эдийн олборлолт 3.2-67.5 хувь дээшилсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тэр дундаа алтны олборлолт болоод орлого нэмэгджээ. Тиймээс үнэ унасан ч олборлолт, экспорт тэлсэн нь эдийн засгийг өсгөсөн байна. Өөрөөр хэлбэл, "ДНБ-ий өсөлтийг хангахуйц борлуулалт хийсэн” гэж Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан ярилаа.
Үүнээс гадна цаг уурын байдал таатай байгаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн. Улмаар хөдөө аж ахуй нь эдийн засгийн өсөлтийг тэтгэжээ. Энэ оны эцэс гэхэд монгол малын тоо толгой дөрвөн саяар өсөх урьдчилсан тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Мөн газар тариалангийн үйлдвэрлэл сэргэх төлөвтэй аж.
Оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 100 гаруй сая ам.доллараар өссөн. Ингэснээр ашгийн хэмжээ 709 сая ам.долларт хүрсэн. Гэхдээ худалдаа хумигдаж, экспорт 9.6, импорт 19 хувиар багасчээ.
Татварын системийн цогц шинэчлэлийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж, урамшууллын тогтолцоо нэвтэрч эхэлсэн.
Гадаад худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 100 гаруй сая ам.доллараар өслөө.
Шинэ хуулийн үр шим ч эхнээсээ гараад эхэлжээ. Тодруулбал, нэмэгдсэн өртгийн албан татварыг (НӨАТ) дотоодын болон импортын бараа, үйлчилгээнд ногдуулдаг. Энэ оны эхний долоон сарын байдлаар 2016.08.16, МЯГМАР ~ №176, 177 (454, 455) МАКРО ЭДИЙН ЗАСАГ хилийн чанадаас Монголыг чиглэх бараа, үйлчилгээний нийлүүлэлт хумигдсан. Үүнээс үүдэн импортын барааны НӨАТ татарчээ. Харин дотоодын бараа, үйлчилгээнд ногдуулсан НӨАТ- ын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өссөн байна.
Өнгөрсөн оны мөн үед 10 их наяд төгрөгийг шүргэж байсан мөнгөний нийлүүлэлт 15 орчим хувиар нэмэгджээ. Ингэснээр M2 мөнгөний нийлүүлэлт 11 их наяд төгрөгийг давжээ. Үүнтэй зэрэгцэн инфляци нам дор хэвээр байна. Хэрэглээний үнийн индекс долдугаар сарын байдлаар зургадугаар сарынхаас 0.6 хувиар буурсан. Харин жилийн дүнгээр 0.9 хувиар өссөн байна.
Үнэ унасан ч олборлолт тэлсэн нь эдийн засгийг өсгөсөн
Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийн энэ оны төлөвийг сайнгүй хэмээх "төлөг” буулгаж байгаа. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй байгууллага ДНБ-ий өсөлт энэ оны эцэст нэг хувиас доошилно гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлсэн юм. Үүний зэрэгцээ шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг хэд хэдэн удаа танаж, өдгөө гурав орчим хувьд хүргээд байна.
Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн өсөлтийн удаашрал зөвхөн манайд бус эх дэлхийг нөмөрч байгааг үүнээс харж болно. Тэр дундаа уул уурхайгаар эдийн засгаа цэнэглэдэг улс орнууд илүүтэй өртөж байна. Тухайлбал, Монгол Улстай адил түүхий эдэд түшиглэсэн эдийн засагтай ОХУ-ын ДНБ энэ оны хоёрдугаар улиралд 0.6 хувиар агшсан. Мөн Казахстаны эдийн засаг энэ хугацаанд 0.1 хувиар өсчээ.
Уул уурхайн түүхий эдийн үнэ уруудаж, Монголыг чиглэх хөрөнгө оруулалт хумигдсан энэ цагт манай улсын эдийн засаг нэг хувийг давсан өсөлт үзүүллээ. Энэ нь гадаад хүчин зүйлээс илүүтэй дотоод нөөц, боломжоор цэнэглэгдсэн өсөлт болохыг шинжээчид хэлж байна.
Г.Байгал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||