Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлын мэдээ

"Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлын мэдээ Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлаар энэ сард геологи уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон хүргье.
Уул уурхайн Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 188 ажлын хэсэг байгууллагдан ажилласнаас ЭЭ Ажлын хэсэг зорилгоо хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 89 Ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар байгуулагдсан 69, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 9, бусад яамтай хамтарсан 11 Ажлын хэсэг ажиллаж байна.
 
Хөрөнгө оруулалтын урсгал Монгол руу чиглэлээ
Жил бүрийн 3 дугаар сард Канад улсын Торонто хотод зохион байгууллагддаг "Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-үзэсгэлэн"-д манай улс 2006 оноос оролцож эхэлсэн. Энэ жил Уул уурхайн сайдаар ахлуулсан төлөөлөгчид оролцсон.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад Улсын Байгалийн нөөцийн сайд Жо Оливер, Канад Улсын Гадаадхудалдааны сайд Эд Фаст нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
 
Уулзалтын үеэр Монгол болон Канад нь байгаль, цаг уур, нийгмийн тогтолцоо, хуулийн засаглал, арвин ихбайгалийн баялаг, эдийн засгийн тулгуур салбарын хувьд уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг нь нийтлэг төсөөтэй талуудтай.эдгээр нь 2 орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хүчин зүйлс гэдгийг санал нэгтэй онцлон тэмдэглэсэн.
 
Канадын талаас Монгол, Канадын хооронд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Монголын талаас дээрх хэлэлцээрийг байгуулах асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, хамтарч ажиллахаа хэлсэн.
Уулуурхайн еайдД.ГанхуягМонгол, Канадын Засгийн газар хороондын дугуй ширээний ээлжит уулзалтыг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн
 
2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллагдсан Монгол-Канадын Эрдэс баялгийн салбар дахв хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг "Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын хөгжил, Монгол, Канадын хамтын ажиллагаа" сэдвээр илтгэл тавьсан. Уул уурхайн сайд илтгэлдээ "Монгол улс дахь хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарын эрхзүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой болсон. Монгол орон эрдэс баялаг арвинтай, дэлхийд эхний 5-д орох хэмжээний том зах зээл бүхий 2 хөрштэй, татварын харьцангуй таатай орчинтой. Хэрэв бид өмнө нь алдаж байсан бол дахин тийм алдааг давтахгүй" гэдгийг онцлон танилцуулсан. "Бизнесийн хамгийн таатай орчинтой-Монгол Улс" гэсэн мессежийг хөрөнгө оруулагчдад хүргэсэн.
 
Энэ арга хэмжээнд хоёр талын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаас нийт 120 орчим хүн оролцсон.
Хөрөнгө оруулдгчдын зүгээс Монголын хөрөнгө оруулалтын орчин таатай болж байгаа талаар ярьж байсан. Тухайлбал Канадын байгалийн нөөцийн сайд Жо Оливер "Монгол улс хөгжлийнхөө зөв замаар явж байгаа, Канад Улс Монгол Улстай харилцах харилцааг чухалчилж үздэг" гэсэн бол, Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал асан Камерон Макрэй "Монголын уул уурхайн салбар зөв зам дээрээ гарч ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчид ямар ч эргэлзээгүй монголд хөрөнгө оруулах цаг" гэж, мөн манайд хамгийн анх хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж байгаа Канадын "Сентерра гоулд" компанийн санхүү эрхэлсэн захирал "Монголын уул уурхайн салбарт итгэх итгэл сэргэж байна. Бид Гацууртын ордод 50 сая ам.долларын хөрөнгө оруулсан, цаашид 270-320 сая ам.долларын хөрөнгө нэмж оруулахад бэлэн байна"гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.
 
Роснефть компани Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх саналтай байна
Уул урхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Роснефть компанийн зүгээс, Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд, тогтвортой үнээр нийлүүлэх, тоо хэмжээг нь нэмэгдуүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан дээрх бүтээгдэхүүнийгхролойгоор нийлүүлэх боломжийг судлах тухай ч тэмдэглэсэн. Мөн Хөшигтийн хөндийд баригдах рлон улсын нисэх буудалд агуулах барих, онгоцны шатахуун нийлүүлэх, Монгол Улсад нефть хайх, энэ салбарт хамтран ажиллах зэрэг асуудлыг сонирхож байгаагаа илэрхийлсэн.
 
Харин манай талаас, энэ онд 1.0 сая тонн хүртэл хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахаар өмнө тохирсоноо баталгаажуулсан. Мөн ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсан үйл ажиллагааг дахин сэргээх, Асгатын мөнгөний ордыг ашиглах бие даасан Монгол, Оросын хамтарсан компани байгуулах, улмаар технологийн туршилт болон технологийн сонголт хийх ажлыг эрчимжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас стратегийн орд дээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг "Эрдэнэс МГЛ" ХХК-д нэгтгэн корпорацийн хэлбэрээр зохион байгуулж ажиллуулах, компанийн засаглалыг сайжруулж, бие даасан хараат бус мэргэжлийн удирдлагаар хангах, яваандаа нээлттэй компанийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн монголын талын төрийн өмчийн төлөөллийг "Эрдэнэс МГЛ" ХХК хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж тавьсан.
 
Түүхий газрын тосны экспорт хэвийн үргэлжлүүлж байна
БХГ-т Тосон-Уул ХIХ,талбайд (Дорнад аймаг, Матад сум) байрлах газрын түүхий тосыг цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн экспортын тос ачих хэсэгт 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гал гарсан.
 
Гал гарсан шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Газрын тосны ачилт хийлгэн эгнэн зогссон 10 машины баруун захаас 3 дахь машинд гал гарч дэлбэрэлт үүсэн улмаар бусад машинууд ээлж дараалан шатсан. Энэ үед ачилтын шахуургыг хааж, ТД-1 олборлолтын ил байгууламжийн цахилгааныг бүрэн салгасанаар тос хадгалах савнуудыг дэлбэрэлтээс хамгаалж чадсан. Галын ослоор БНХАУ-ын эзэмшлийн экспортын тосны тээвэрлэлтийн нийт 8 машин шатсан. Энэ үед эдгээр машинуудад нийт 80 орчим тонн тос ачигдсан байсан. Мөн ажил үүргээ гүйцэтгэж явсан БНХАУ-ын харьяат 2 мэргэжилтэн амь насаа харамсалтайгаар алдсан.
 
Та-1 олборлолтын ил байгууламжийн ачилтын хэсэг галд өртсөн. Харин бусад хэсэг болох түүхий тос цэвэршүүлэх, хадгалах хэсэг, ус шахалтын хэсэг, бохир ус цэвэршүүлэх хэсэг, түүхий тос буулгах хэсэг, 110 кВт-ын дэд станц, перфораци, шингэн хагалбарын шингэнг цэвэршүүлэх сан зэрэг болон ойр орчмын барилга, байгаль орчинд ямар нэгэн осол аюул учраагүй.
 
Галын ослоос үүдсэн эвдрэл гэмтлийн тухайд засвар үйлчилгээнд шаардлагатай бараа материал, ажиллах хүчнийг БНХАУ-аас богино хугацаанд оруулж ирэн сэргээн босголтын ажлыг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хийж дуусгасан. Одоогоор Тосон-Уул XIX талбай дахь Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн ачилтын хэсэг бүрэн засварлагдсан БНХАУ-руу түүхий тосны экспортыг хэвийн үргэлжлүүлж эхлээд байна.
 

Нүүрсийг элс ашиглан хуурай аргаар угаах / баяжуулах/ туршилтын явцыг танилцуулав

Өнгөрсөн оны 9 дүгээр сард нүүрсийг элсээр баяжуулах технологийн туршилт хийлгэхээр Таван толгойн ордоос 2 тонн нүүснийг Японы Нагата инженеринг компанид явуулсан тухай Та бүхэнд мэдээллэж байсан. Энэхүү туршилтын явц, үр дүнгийн талаар японы төлөөлөгчид энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатарт ирж танилцуулав. Бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх үүднээс 2 төрлийн баяжуулалтын технологи /элсээр баяжуулах болон агаарын чичиргээт ширээ/-ийг хослуулан хэрэглэсэн байна. Туршилтын дүнгээс харахад, элсээр баяжуулах технологиор 10-35 мм, агаарын чичиргээт щирээгээр 0.5-10 мм ширхэглэг бүхий нүүрсийг тус тус ангилан ялгаж байна. Гарц нь 9.2 хувийн үнслэгтэй нөхцлөөр 86.6 хувь, хэрэв үнслэгийг 10 хувьд хүргэвэл 89.3 хувь болохоор байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Энэ технологийн онцлог нь "дусал ч" ус хэрэглэхгүй, ашиглалтын зардал харьцангуй бага гэдгээрээ давуу талтай болохыг японы мэргэжилтнүүд тэмдэглэж байв.
 
Туршилтыг цаашид үргэлжлүүлнэ. 0.5 мм-ээс бага хэмжээний ширхэглэг бүхий нунтаг нүүрсийг хэрхэн ашиглах, монголын элсний нарийвчилсан судалгаа хийх, улмаар бага оврын хагас үйлдвэрлэлийн зориулалт бүхий туршилтын үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлэх зэрэг асуудлууд шийдлээ хүлээж байна.
 

Уул уурхайн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний Үйлдвэрлэл, татварын орлогын гүйцэтгэл

2014 оны эхний 2 сарын байдлаар авч үзвэл, зэсийн үйлдвэрлэл 146.6 мян.тн буюу 71.2 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 523.9 тн. буюу 108.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин нүүрсний үйлдвэрлэл 5.7 сая.тн буюу 44 хувьтай, 2014 он гарсаар нийтдээ 2.8 сая тонн нүүрс олборлож, 3.6 сая тонныг борлуулсан. Үүний 2.1 сая тонныг нь экспортод гаргасан нь өмнөх онтой харьцуулахад 23 хувиар ессөн үзүүлэлт байна. Ер нь манай улс энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байна.
 
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаас хойш Монгол банкинд тушаасан алтны хэмжээг өмнөх онтой харьцуулж үзвэл.
 
2013 оны 2 дугаар сард 506 кг байсан бол 2014 оны хоёрдугаар сарын байдлаар 1.320 кг болж 2.6 дахин нэмэгдсэн байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл алтны худалдаанд ил тод байдлыг хангах зорилго бүхий батлагдан гарснаас хойш Монгол банкинд тушаасан алтны хэмжээг өмнөх онтой харьцуулж үзвэл, 2 сарын хугацаанд тушаасан алтны хэмжээ 2.6 дахин нэмэгдсэн байна.                           «
 
Төмрийн олборлолт 340 мян.тн буюу 26.1 хувьтай, цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 18.1 мян.тн буюу 123.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээ 1,020.4 мян.баррель буюу 104.6 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 47.2 тэрбум төгрөг буюу 163.8 хувьтай байна.
 

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар нийт 6.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 124.5 хувьтай байна. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 5.1 тэрбум төгрөг буюу 122.8 хувь, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 550.0 сая төгрөг буюу 250 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 389.0 сая төгрөг буюу 81.8 хувьтай байна.
Газрын тосны газар нийт 47.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 163.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
 

"Дулаан хар" уурхайн баяжуулах үйлдвэр нээлтээ хийлээ

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр Уул уурхайн сайд тус аймгийн Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалганы "Дулаан хар"-ын уурхайн баяжуулах үйлдвэрийн наэлтэд оролцов. Энэхүү баяжуулах үйлдвэрийг тусгай зөвшөөрлийг эзэмшигч БНХАУ-ын Чи Хуа группын"Юүшэнгминг" ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд, жилд 300 мянган тонн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Энэ утгаараа Баруун бүс дэх хамгийн томд тооцогдох үйлдвэр болж байгаа юм байна. Ил, далд уурхай баяжуулах үйлдвэрт нийт 700 орчим хүн ажлын байртай болно. Тус баяжуулах үйлдвэр энэ онд 84 мянган тн хүдэр боловсруулж, 50 тэрбум төгрөгийн борлуулалт хийх юм. Энэхүү үйлдвэр нь 2016 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх бөгөөд жилдээ 300 мянган тн хүдэр боловсруулж одоогийн ханшаар 170 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ гэсэн тооцоо бий.
 
Уул уурхайн сайд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Асгатын мөнгөний уурхайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дахь удаагийн хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан. Монголын талын эзэмшил 51 хувь, Оросын талын эзэмшил 49 хувийг хадгалах замаар хамтарсан компани байгуулах асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ.
 
Энэ ордод геологийн хайгуул сайн хийгдсэн. Хоёр орны Засгийн газрын төвшинд энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шийдвэр гарсан. Одоо технологийн туршилт хийж, технологио сонгох, хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах ажлууд үлдсэн. Шинэчлэлийн Засгийн газар томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг идэвхжүүлж байгаа юм.

 Экспортонд гаргаж буй нүүрсний гэрээний үнээс АМНАТ тооцохоор болсон

Нүүрсний экспортод тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албан дээр төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд 7 хоног бүрийн мягмар гаригт хуралдаж байна. 2014 оны 3 дугаар сарын11-ний өдрийн хуралдаанаар экспортын нүүрсэнд жишиг үнэ топгоож Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНӨТ/ тооцож авдаг тогтолцоог өөрчлөхөөр шийдвэрлэсэн.
 
2014 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад зах зээлд борлуулж буй нүүрснээс АМНАТ-ийг гэрээний үнийн дүнгээр тооцож авах журмыг баталж гаргалаа. Уг журмыг 2014 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодит арга хэмжээ боллоо гэж нүүрс экспортлогчид талархан хүлээн авлаа.
Түүнчлэн нүүрсний экспортыг дэмжих чиглэлээр:
Хилийн боомтын тухай хууль батлагдсан. Энэ хууль ирэх сарын 01-нээс мөрдөгдөж эхэлнэ. Хоёр улсын хилийн боомтын хүнд суртлыг багасгасан.
 
Тухайлбал:
- Шинээр 8 авто зам ашиглалтад оруулж, 12 урсгалаар нэвтрүүлдэг болсон. Ингэснээр өдөрт 1500 машин нэвтэрч байна.
-  Нэг цонхны үйлчилгээ: Гаалийн тухай хуулиар хил, гааль дээр шаарддаг 11-13 төрлийн бичиг баримтыг 2-4 болгож цөөлсөн бол Мэргэжлийн хяналтын тухай хуулийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм.
-  Ганц мод, Гашуун сухайт боомт цайны цагийн завсарлагаагүй болгож 24 цагаар ажиллаж байгаа
-  Ачаа тээврийн жолооч нарын виз, бүртгэлийг цахимжуулах, хурууны хээгээр хил нэвтрэх
-  Хятадын талын орон нутгийн шинж чанартай төлбөр хураамжуудыг багасгах
-  Байгаль орчинг хамгаалах, шилжүүлэн ачилтын зардлыг бууруулах хүрээнд гүний гааль ажиллуулж эхэлсэн ("ЭТПХХК дээр хэрэгжүүлж эхэлсэн)

Уул ажлын тайлангийн талаарх мэдээ

2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Ашиглалтын 1329 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байснаас "Уулын ажлын төлөвлөгөө, тайлан хянан зөвшөөрөх журам"-ын дагуу 283 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн 2013 оны уулын ажлын төлөвлөгөө, 230 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн 2012 оны уулын ажлын тайланг хүлээн авсан байна.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 2013 уулын ажлын 208 тайланг цахим хэлбэрээр ирүүлснээс 83 тайланг хүлээн авч танилцсан. Мөн 2013 онд 194 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 2013 онд үйл ажиллагаа явуулаагүй талаар албан бичгээр мэдэгдээд байна.
2013 оны уулын ажлын төлөвлөлтийг тайлантай харьцуулан үзвэл:
-Төмрийн хүдэр олборлолт 55,5 хувь
- Гянтболд 51,4 хувийн биелэлттэй
- Хайлуур жонш 73.3 хувь
Зэсийн баяжмал, молибдений баяжмал, алт, цайрын баяжмал тус бүрийн олборлолт төлөвлөлтөөс давж биеэлсэн үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд нийт 2905 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

Улсын хэмжээнд 2014 оны гуравдугаар сарын байдлаар нийт 2905 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1304 тусгай зөвшөөрөл, хайгуулын 1601 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.5 хувийг эзэлж байна.
 
Уул уурхайн яам
"Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлын мэдээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани