- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Археологийн тайлагдаагүй сонирхолтой олдворууд
Хүн төрөлхтөний бүрэн тайлж чадаагүй түүхийн олон арван олдвор дурсгалууд байдаг. Тийм тайлж чадаагүй олдвороо бид гадаад ертөнц, харь гарагийнхантай холбож түүндээ ч итгэдэг.
Ингээд өнөөгийн шинжлэх ухаанд бүрэн тайлж чадаагүй байгаа сонирхолтой бүтээл олдворуудаас танилцуулъя.
.Войничийн гар бичмэл
Энэ нууц баримт бичиг нь Йелийн их сургуульд хадгалагддаг. Өнөөгийн хүн төрөлхтөний үл мэдэгдэх хэлээр бичигдсэн энэ судрыг одоо хүртэл агуулгыг нь тайлж уншиж чадаагүй байгаа гэнэ. 15-р зуунаас өмнө хэвлэгдсэн гэж үзэж байгаа.Харин сүүлийн үед тайлж унших боломжтой болж байна гэсэн мэдээлэл гарчээ.
Коста-Рикийн чулуун бөмбөлөг
Тамхичин, хар тамхичин Муми
1992 онд Германы судалгаа шинжилгээний баг Египетийн мумигаас кокайн болон тамхины ул мөр илрүүлжээ. Гэтэл энэ ургамал нь тэр үед зөвхөн Америк тивд л ургадаг байжээ. Тэгэхээр эртний Египетчүүд Америк тивтэй холбоотой байсан уу гэсэн асуулт гарч ирсэн байна. Зарим шинжээчид муми дээрх бодисуудаар хожим бохирдсон байх магадлалтай гэж маргадаг байна.
Балтийн тэнгисийн аномали
Дахин харь гарагийн соёл иргэншилтэй холбох олдвор юм. 2011 онд Балтийн тэнгисийн ёроолоос асар том /3-4 м-ийн зузаантай, 60 м-ийн диаметртэй тойрог бүхий/ сансрын хөлөг байж болох чулуужсан олдвор олсон байна. Энэ чулуу 300 м зайд зурвас гарган буусан мэт байдалтай ул мөртэй гэнэ. Энэ талаар эрдэмтэд судалж байгаа гэнэ.
Хятадын анхдугаар эзэн хааны бунхан дахь арми
1974 онд олж илрүүлсэн Хятадын Цинь Ши хуандийн бунханд бүхэл бүтэн арми буюу 8000 цэргийн баримал байсан. Гэхдээ эзэн хааны булш байгаагүй гэнэ.
Пума Пункугийн чулуу
Энэ чулуу бол Өмнөд Америкийн Тиуанакод байгаа эртний барилгын туурь балгасын чулуу юм. Тэр эрт дээр үеийн аймара индианчууд /тэр үеийн дэлхийн ШУ/ чулууны нарийвчлалтай чимхлүүр ажлыг хийх чадваргүй байсанд гол гайхамшиг нь байгаа гэнэ. Тэд яаж ийм нарийн чулуу сийлбэрийн технологийг эзэмшсэн гэдэг нь маргаан дагуулсан хэвээр байна. Эсвэл өөр хүмүүсийн бүтээл үү. Энэ нарийн хийцтэй барилгын чулуудын ихэнх нь боржин, дорит бүтэцтэй гэнэ. Өнөө үед үүнийг алмазан багажаар засч янзалдаг. Бас чулуунууд нь 800 тн жинтэй ч байгаа ажээ. Хамгийн ойр газраас зөөхөд 10 км-ийн хол байгаа юм байна. Өнөө үед ч ийм хүнд эдийг зөөнө гэдэг тун ярвигтай.
Турины даавуу
Турины даавуу бол дэлхийн хамгийн алдартай христийн олдвор ажээ. Энэ нь Хримтийн дүр буусан даавуу юм байна. Яаж даавуун дээр хүний дүрсийг буулгасан нь оньсого. Түүнийг Есүс Христийг оршуулахдаа биеийг боосон гэж үздэг. Шинжээчид тусгай технологийн дагуу хүний биеийн зургийг буулгасан гэж таамаглаж байгаа. Бас он цагийн эрхэнд нарны туяа болоод бусад цацраг идэвхт бодис гэрлийн нөлөөгөөр даавуунд дүрс нь буусан гэж ч үздэг. Шинжээчид энэ зургийг МЭ 33 онд Иерусалимийн хуучин хотын газар хөдлөлтийн дараа гарч ирсэн гэж үздэг.
Агуу Гизагийн пирамид
Египетийн пирамидын талаар хүн бүр их бага хэмжээгээр мэддэг. Товч сануулахад нэг чулууны жин нь дунджаар 6.5 тн. Бүр 9 тн хүртэл жинтэй ч бий. Нийт 2.3 сая ширхэг чулуу бий гэсэн тоог гаргасан байдаг. Тэр 5000 жилийн өмнө тийм хүнд чулууг яаж дөрвөлжлөн засч тэгш хэмтэйгээр өрсөн нь одоо ч маргаантай хэвээр байдаг. Бас ойр хавьд нь чулуу авчихаар газар байхгүй гэж байгаа.
Стоунхэйж
Английн өмнөд хэсэгт байдаг Стоунхейж хэмээгддэг чулуун байгууламж эрдэмтэн судлаачдын маргаантай сэдэв байсаар байна. Энэ зан үйл, тахилгатай холбоотой гэж үзэж байгаа чулуун байгууламжийг яг хэзээ ямар зориулалтаар хэн барьж босгосон нь оньсого хэвээр байгаа. МЭӨ 3000-2000 онуудад барьсан гэж үздэг. 80 см-ийн зузаан, 1-1.5 м өргөн, 2-7м өндөр хавтгай баганан чулуунуудыг яаж бэлтгэж босгосон нь ойлгомжгүй.
Наскагийн элсэн цөл дэх зураг
Перугийн Наска цөлд асар том хэмжээний сонин содон шугам, зураас, зургуудыг 1927 онд онгоцоор дээгүүр нь нисч байгаад санамсаргүй илрүүлсэн. Асар том хэмжээний зураг болохоор газраас зураг гэдгийг нь мэдэх боломжгүй байжээ. Эрт дээр үед онгоцоор нисэх боломжгүй үед яаж тийм нарийн шугам, зургийг /одоо ч харагдаж үлдэх хүртэл/ зурж чадсан юм бол. Бас хэн хэзээ ямар зорилгоор бүтээсэн нь ойлгомжгүй. Зураг дүрсийн урт хэд хэдэн км үргэлжилнэ. Магадгүй Наска хүмүүс нисэх боломжтой байсан ч юм бил үү. Нийт зургууд 500 км.кв талбайг хамардаг. Тэнд янз бүрийн шугам зураас, гурвалжин дүрснээс гадна аалз, лам гөрөөс, сармагчин, загас зэрэг амьтдын дүрсүүд байгаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||