Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Монголын геологийн холбоо" 2014-2019 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний төсөл

"Монголын геологийн холбоо" 2014-2019 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний төсөлI БҮЛЭГ. МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Монголын геологийн холбоо нь Монгол Улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, бүх төрлийн геологийн судалгааг эрчимжүүлэх, геологичдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, салбарын ажиллагчдын нэгдмэл ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 1996 онд байгуулагдсан мэргэжлийн ууган холбоодын нэг юм.
 
Монголын геологийн холбоо (цаашид "МГХ" гэх)-ноос нийт геологич болон салбарын ажиллагчдын дунд 2013 оны IV улиралд хийсэн санал асуулгад нийт 500 гаруй хүн оролцлоо. Санал асуулгад оролцогчдын 40 гаруй хувь нь хувийн хэвшилд, 25 хувь нь төрийн болон боловсрол, шинжлэх ухааны байгууллагад, 15 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажиллагчид байна. Мөн 30 гаруй хувь нь салбарт 20-иос дээш жил ажилласан ахмад үеийнхэн, мөн 30 гаруй хувь нь 5 хүртэлх жил ажиллаж байгаа залуу геологич оролцсон нь геологийн салбарын үе үеийн төлөөллийн санал бодлыг тусгаж чадсан судалгаа боллоо.
 
Энэхүү санал асуулгад оролцсон хүмүүсийн 60 гаруй хувь нь МГХ-ны өнөөгийн үйл ажиллагаанд "дунд-муу" гэсэн үнэлэлт өгсөн бөгөөд 70 гаруй хувь нь МГХ-г цогцоор нь шинэчлэхийг дэмжсэн байна.
 
МГХ-г шинэчилэн зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс холбооны өнөөгийн байдалд эрсдэлийн 5\Л/ОТ дүн шинжилгээ хийж үзэхэд МГХ өөрөө идэвх санаачилга муу байгаагаас үүдэлтэй дараах сул тал, хүндрэл бэрхшээл бий болсон нь тодорхой харагдаж байна. Үүнд:
•  Удирдлагын бүтэц оновчтой бус, Удирдах зөвлөл идэвх санаачилга муу,
•  Өөрийн байргүй, байнгын ажиллагаатай ажлын алба байхгүй,
•    Гишүүнчлэлийн бүртгэл, бүтэц шинэчилэгдээгүй удсан, тодорхой гишүүнчлэл байхгүйтэй адил,
• Гишүүдэд өгөх өгөөж огт байхгүй,
•  Орлогын эх үүсвэр хязгаарлагдмал, санхүүгийн хуримтлал, аж ахуйн бааз суурь огт бүрдээгүй,
•  Үйл ажиллагаагаа сурталчилдаггүй, олон нийттэй харилцах тогтмол ажиллагаатай цахим хуудас, сонин, сэтгүүл байхгүй,
• Үйл ажиллагааны чиглэл, зорилго тодорхой бус, нийт геологичдыг хамарсан тогтмол үйл ажиллагаа байхгүй зэрэг болно.
 
Мөн дээрх эрсдэлийн дүн шинжилгээгээр МГХ-г цаашид хөгжүүлэх боломж, давуу талууд байгааг товчоор тодорхойлсон юм. Үүнд:
• Монгол Улсын эдийн засгийн чадавхи болон Геологийн судалгааны ажлын санхүүжилт өсөх хандлагатай байгаа,
•  Геологийн салбар дахь анхны мэргэжлийн төрийн бус байгууллага бөгөөд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа,
•  Геологийн салбарт санхүүгийн чадамжтай томоохон үндэсний компаниуд бий болж байгаа ба салбарын ажиллагчдын дундаж цалин харьцангуй өндөр,
• Шинжлэх ухаан, болбвсрол, үйлдвэрлэл гэх мэт геологийн салбарыг бүхэлд нь хамрах бүрэн боломжтой,
•  Олон улсын байгууллагад гишүүнчлэлтэй, гадаад харилцааг ашиглах боломжтой гэх мэтээр дүгнэсэн болно.
Өнөөдрийн байдлаар МГХ-ны үйл ажиллагаа нь дунд, урт хугацааны зорилт, календарьчилсан ажлын төлөвлөгөө, жил улирлын төсөвгүй явагдаж байна. Зөвхөн цаг үеийн асуудлыг шийдэхдээ 10 хүрэхгүй гишүүн байгууллагын татвар, хандиваар оршин тогтнож байгаа нь МГХ-ны үйл ажиллагаа зогсонги байдалд орсныг харуулж байна. Иймд МГХ-г шинэчилэх ажлын хэсгээс дараах стратеги төлөвлөгөөг боловсрууллаа.
 
II БҮЛЭГ. МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ 2014-2019 ОНЫ ХӨГЖЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ ТУНХАГ
Байгаль дэлхийгээ судлан шинжилж танин мэдсэнээр Эх орноороо бахархах, хайрлан хамгаалах, хүн ба байгалийн зохистой харилцааг үндэс болгож Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулахад мэдлэг мэргэжил, иргэний оролцоогоо нэмэгдүүлэхэд бидний нэгдэл оршино.
 
ЭРХЭМ ЗОРИЛГО:
1.  Монголын геологийн шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийг дэлхийн тэргүүлэгч орнуудын жишигт хүргэх,
2. Монголын геологийн холбоо нь геологичид, геологийн салбарын ажилтан ажиллагчид, гишүүдийнхээ дуу хоолойг нэгтгэж чадсан, үндэсний хэмжээний, байнгын үйл ажиллагаатай олон нийтийн байгууллага байх,
3. Олон нийтийг соён гэгээрүүлэгч байж, олон улсад танигдсан, нэр хүнд, бааз суурь бүхий, хараат бус, мэргэжлийн холбоо болох.
 
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ:
• Холбоо, түүний үйл ажиллагаа нь хараат бус, ашгийн бус байна.
• Хуулийг дээдлэн аливаа улс төр, шашны үйл ажиллагаанаас ангид байна.
•  Гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг хүндэтгэсэн дотоод ардчилалтай байна.
• Холбооны үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, гишүүддээ тэгш үйлчлэх ба нийт гишүүн оролцох бололцоог хангана.
•  Холбоо нь хараат бус дотоод хяналттай байна.
•  Гишүүд болон олон нийтийг үндэслэлтэй, үнэн бодит, шинжлэхухаанч мэдээлэл, мэдлэгээр хангана.
 
 
•  Гишүүдийнхээ мэргэжил, мэдлэгээ байнга дээшлүүлэх, бусдаас суралцах, мэдээлэл солилцох боломжоор хангах.
•        Холбоо нь геологийн салбарын харилцапн талуудыг холбох гүүр байх.
•        Үйл ажиллагаандаа уламжлал, шинэчилэлийг хослуулна.
 
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ:
1.  Монголын геологийн холбооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг цогцоор нь шинэчилэх, байнгын ажиллагаатай болгох
2. Монгол Улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах, шинжлэх ухааны байгууллага, судлаачдад дэмжлэг үзүүлэх
3. Монголын геологийн холбооны гишүүддээ чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд үе шаттай зохион байгуулах, тогтмолжуулах
4.  Төрийн захиргааны байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх
5.  Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжтэй болгох
 
III БҮЛЭГ. МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНООС 2014-2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
 
1. МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦОГЦООР НЬ ШИНЭЧИЛЭХ, БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОХ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
1.1.    Байнгын ажиллагаатай бүтцийг 2014 онд бий болгоно.
1.1.1.2014 оны I улиралд багтаан МГХ-ны ээлжит Их хурлыг хуралдуулж МГХ-ны 2014-2019 оны хөгжлийн стратеги төлөвлөгөө, МГХ-ны шинэчилэн найруулсан дүрмийн төслийг батлана.
1.1.2.Гүйцэтгэх удирдлага, захиргааны ажилтан, мэдээллийн ажилтан гэсэн 3 ажилтантай байнгын ажиллагаа бүхий захиргааг 2014 оны II улиралд багтаан байгуулна.
1.2.    Монголын геологийн холбоо нь 2016 онд өөрийн байртай болно.
1.2.1.Холбоо 2014 оноос эхлэн байнгын үйл ажиллагаагаа явуулах байр түрээслэх
1.2.2.2014 оны III улиралд багтаан МГХ-ны шинэ байрны төсөл, төсөв зохиож Удирдах зөвлөлийн хурлаар батлуулж нэн даруй хэрэгжүүлж эхэлнэ.
1.2.3.2016 он гэхэд өөрийн байртай болж МГХ-ны үйл ажиллагааг өргөжүүлнэ.

1.3. Монголын геологийн холбооны байнгын гишүүний тоог 2019 он гэхэд 650-д хүргэнэ.
1.3.1.Жил бүрийн эцэст геологийн салбарын ажиллагчдын судалгаа хийж байнгын гишүүдийн тоо, дараагийн жилд шинээр гишүүн элсүүлэх элсүүлэх зорилтыг тодорхойлж гишүүнчлэлийн хөтөлбөр гаргаж ажиллана.
1.3.2. МГХ-ноос хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах бүртээ шинэ гишүүдийн бүртгэлийг тогтмол хийж ажиллана.
1.3.3.2019 он гэхэд гадаад гишүүний тоог 50-д хүргэнэ
1.4.' Үндэсний болон гадаадын байгууллага, аж ахуйн нэгжийг МГХ-ны гишүүнээр элсүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж 2019 он гэхэд 75-аас багагүй аж ахуйн нэгж, байгууллагын гишүүнчлэлтэй болно.
1.5.    2015 оноос эхлэн МГХ-ны салбар нэгж, холбоодыг томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тулгуурлан Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод зэрэг хотуудад байгуулах боломжийг судлан, зарим нэг салбарыг байгуулна.
1.6.    МГХ-ны 20 жилийн ойг 2016 онд тэмдэглэн өнгөрүүлнэ.
1.6.1. "Монголын геологийн холбоо-20 жил" түүхэн замналын ном хэвлүүлнэ
1.6.2. "Монголын геологийн холбоо-20 жил" эрдэм шинжилгээний хурал, сургалт, хээрийн аялал зохион байгуулна.
 
2. МОНГОЛ УЛСАД ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ, СУРТАЛЧЛАХ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГА, СУДЛААЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
2.1.    шинжилгээний хурал зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажилд МГХ-ноос дэмжлэг үзүүлэх
2.1.1.2014  оноос эхлэн залуу судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурлыг 2 жилд
1 удаа тогтмол зохион байгуулна.
2.1.2.2015  оноос эхлэн үндэсний судлаач, эрдэмтдийн судалгааны үр дүнгээр 2 жилд 1 удаа эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулна.
2.1.3. Бүс нутагт хийж байгаа геологийн судалгаа, зураглалын ажлын төслийг нэгтгэсэн хээрийн онол практикийн зөвлөлгөөнийг 2015 оноос эхлэн жил бүр зохион байгуулна.
2.1.4. Монголын геологийн холбооны нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2016 оноос эхлэн 4 жилд 1 удаа зохион байгуулна.
2.2.    Геологийн судалгааны шилдэг бүтээлд олгох Монголын геологийн холбооны нэрэмжит шагнал, урамшууллыг бий болгоно. Эдгээр шагнал нь Диплом, Хүндэтгэлийн тэмдэг, мөнгөн урамшуулалтай байна.
2.2.1. Монголын геологийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан щинжлэх ухааны бүтээлд
2  жил тутам академич Б.Лувсанданзангийн нэрэмжит "Очир-Эрдэнэ" шагналыг 2015 оноос эхлэн олгоно.
2.2.2. Орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачиллыг ашигласан геологийн судалгааны шинэлэг бүтээл, инновацид 2 жил тутам Монгол
 Улсын анхны геологич, доктор Ж.Дүгэрсүрэнгийн нэрэмжит "Алтан Алх" шагналыг 2014 оноос эхлэн олгоно.
2.2.3. Улсын төсвийн санхүүжилттэй геологийн судалгааны шилдэг бүтээлд (төсөлд) жил бүр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Тогтохын нэрэмжит "Есөн Эрдэнэ" шагнал олгоно.
2.2.4. Оны эрэл, хайгуулын шилдэг бүтээлд жил бүр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжавын нэрэмжит "Эрдэнэсийн хишиг" шагнал олгоно.
2.2.5. Геологийн судалгааны шилдэг ном, сурах бичигт 2014 оноос эхлэн хоёр жил тутам академич О.Төмөртогоогийн нэрэмжит "Оюун түлхүүр" шагналыг 2014 оноос эхлэн олгоно.
2.3.    Монголын геологийн холбооноос эрхлэн гаргадаг "МопдоПап Оеозаепйз^з" сэтгүүлийг 2015 оноос эхлэн жилд 2 удаа, "МопдоПап Оео1оду Ви1-1еИп" номыг англи, монгол хэлээр жил бүр хэвлэн гаргана.
2.4.    Монголын геологийн холбооноос уралдаан зарлах, эсвэл захиалаххэлбэрээр 2014 оноос эхлэн жилд 1-3 ном хэвлүүлнэ.
2.5.    Монголын геологийн холбоо дэргэдээ Геологийн салбарын түүхийн музейг 2014 оноос байгуулж эхлэнэ.
2.6.    2017 он гэхэд сургалт, семинар, бүтээлийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, хурал, туршлага солилцох уулзалтыг сар бүр олон чиглэлээр, тогтмол зохион байгуулдаг болно.
2.7.    Монголын үндэсний геологийн албыг байгуулахад салбарын ажилтан ажиллагчдын санаа бодлыг тусгах, хөгжингүй орнуудын туршлагыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана.
 
3. МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮДДЭЭ ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨН ХҮРЭЭНД ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТОГТМОЛЖУУЛАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1. Гишүүдийн санаачилга, сонирхолд тулгуурлан сайн дурын клубууд байгуулагдах нөхцөл, бололцоог бүрдүүлнэ. Кпуб бүр жилд олон нийтийн арга хэмжээг 1-2 удаа зохион байгуулж байна. Үүнд:
3.1.1. Гишүүдийн онцлогоос хамаарч "Ахмад гишүүдийн", "Эмэгтэй гишүүдийн", "Залуу геологичдын", "Оюутан гишүүдийн" гэх мэт,
3.1.2.  Мэргэжил тус бүрээр "Геофизикийн", "Гидрогеологийн", "Өрөмдлөгийн", "Хайгуулчдын", "Палеонтологийн", "Газрын тосны", "Регионал геологийн", "Стрүктүр геологийн", "Минералогийн" гэх мэт,
3.1.3. Хобби, сонирхолд тулгуурласан "Гэрэл зурагсонирхогчдын", "Эрдэс чулуу цуглуулагчдын", "Археологийн олдвор цуглуулагчдын" "Явган аяллын", "Гар бөмбөг сонирхогчдын", "Уран зураг сонирхогчдын" гэх мэт...
3.2.    МГХ-ны үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг багтаасан "Монголын геологийн холбоо" нэртэй долоо хоногтутмын цахим, улирал тутмын хэвлэмэл сэтгүүлийг 2014 оны IV улирлаас эхлэн бэлтгэн гаргана.
3.3.    МГХ-ны дэргэд гишүүд, олон нийтэд үйлчлэх геологийн мэдээллийн цахим санг байгуулах ажлыг 2015 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлнэ.
3.3.1.Холбооны гишүүд, ахмад геологич, судлаачдын хадгали* буй хуучин ба ховор ном бүтээл, тайлан, хэвлэмэл мэдээллийг цахим хэлбэрт оруулж МГХ-ны дэргэд "Цахим мэдээллийн сан" бий болгосноор гишүүдийн мэдээллээ солилцох бололцоог бүрдүүлнэ.
3.3.2. МГХ-ноос эрхлэн гаргасан гишүүдийн бүтээл, герлогийн судалгааны цахим мэдээллийн санг 2016 он гэхэд олон улсын жишигт нийцсэн цахим дэлгүүрийн хэлбэрт шилжүүлнэ.
3.4.    Ашигт малтмалын орд, хүдрийн талбайн геологийн тогтоцтой танилцах аялалыг 2015 оноос эхлэн жил бүр (1-3 удаа) зохион байгуулна.
3.5.    МГХ-ны цахим хуудсыг ашиглаж гишүүн байгууллага болон хувь гишүүдийг судалгааны ажилд зуучлах цахим бирж ажиллуулна.
3.6.    Монгол Улсын хууль тогтоомж, төрийн захиргааны байгууллагын бодлого шийдвэр, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг цагтухай бүрт нь нийт гишүүн, геологичдод хүргэх, тодорхой асуудлаар гишүүдийн санал, хүсэлтийг багцлан төрийн зохих байгууллагад хүргэж байх топголцоог 2014 онд багтаан бий болгоно.
 
4. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, НИЙГЭМД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.    МҮОНРТ болон бусад продакшн, студитэй хамтран геологийн салбарыг олон нийтэд таниулсан дэлгэцийн бүтээлийг 2016 оноос эхлэн хийнэ.
4.1.1. Монголын геологийн салбарын хөгжлийн түүх, ололт амжилт, геологич хүний амьдрал, ажил үйлс, монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан 2 ангит бүрэн хэмжээний уран сайхны киног продюсерлэж бүтээнэ.
4.1.2. Монгол орны геологийн тогтоц, өвөрмөц онцлогийг харуулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал баримтат кино бүтээнэ.
4.2.    Холбоо нь дэргэдээ "Сэтгүүлчдийн", "Хуульчдын", "Эдийн засагчдын" гэх мэт сайн дурын клубууд байгуулж сонирхсон сэдэв, шаардлагатай асуудлаар 2014 оноос эхлэн жилд 1-2 удаа сургалт явуулна.
4.3.    Өдөр тутмын сонин, сэтгүүл, телевизтэй хамтын ажиллагаагаа 2015 оноос эхлэн тогтмолжуулна. Геологичдын цуврал хөрөг нийтлэл, цэнгээнт болон танин мэдэхүйн нэвтрүүлгийг улирал тутам бэлтгэж олон нийтэд хүргэнэ.
4.4.    Төрийн байгууллагын зарим үйлчилгээг холбооноос эрхлэн гүйцэтгэх боломжийг судлан санал тавих, геологийн судалгааны төсөл санаачлах, геологийн судалгааны төслийн сонгон шалгаруулалтад оролцох арга хэлбэрийг эрэлхийлнэ.
4.5.   Үндэсний геологийн албаны үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх ба 2017 оноос эхлэн жил тутам судалгааны нэгээс доошгүй төсөл санаачилж хамтарч ажиллана.
4.6.    Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт газар судлал, геологийн талаар хичээл оруулах боломжийг судлан хөтөлбөр зохиож зохих байгууллагад санал дэвшүүлж ажиллана. Хувийн хэвшлийн зарим сургуультай хамтран ажиллаж 2017 оноос геологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах анги бий болгоно.
 
5. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ҮР ӨГӨӨЖТЭЙ БОЛГОХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
5.1.    МГХ-голон улсын Геологийн холбоодын гишүүн болгох, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох, Монгол Улсад 5 жил тутам тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.
5.2.    Гадаад улсын Геологийн холбоодтой хамтын ажиллагаа тогтоож бүс нутгийн, тивийн болон дэлхийн хэмжээний судалгааны төсөл, хөтөлбөрт МГХ өөрөө болон гишүүдээ хамруулах, хамтран ажилллах.
5.2.1.Холбооны гишүүдийн боловсруулсан судалгааны төсөл, хөтөлбөрийг гадаадын байгууллага, компаниудад сурталчлах, хөрөнгө оруулах болон хамтран ажиллах сонирхолтой байгууллага, компани, судлаачидтай холбох ажлыг байнга явуулна. 2016 он гэхэд гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжих судалгааны 1-2 төслийг хэрэгжүүлэх зорилт тавьж байна.
5.3.    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй геологийн чиглэлийн мэргэжлийн бусад холбоотой хамтран ажиллах ба 2017 оноос эхлэн жилд 1 -ээс доошгүй арга хэмжээг хамтран зохион байгуулна.
 
IV БҮЛЭГ. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МЕНЕЖМЕНТИЙН ХҮРЭЭ
МГХ-ны ээлжит их хурлын хугацаатай уялдуулж 5 жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан бөгөөдугтөлөвлөгөөгхолбооны их хурлаар хэлэлцэж батална. Их хурлаас сонгогдсон холбооны Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийн хугацаанд хийх ажлын үндсэн удирдамж нь энэхүү стратеги төлөвлөгөө байна.
 
МГХ-ны Дүрмийг цогцоор нь шинэчилэх, улмаар холбооны удирдлагын бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн хуваарийг оновчтой шийдэх, байнгын ажиллагаатай гүйцэтгэх удирдлагын багийг бий болгох нь энэхүү стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх угтвар нөхцөл юм.
 
Шинэчилэн найруулсан дүрмийн дагуу байгуулсан Холбооны удирдлагын нөөц, чадавхийг аль болохоор бүрэн дүүрэн, үр ашигтай ашиглах, ажил үүргийн уялдаа холбоог бат бөх байлгах үүднээс стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил үүргийн хуваарийг дараах байдлаар тогтоолоо.
Ерөнхийлөгч:
• Стратеги төлөвлөгөөг сурталчлах,
•  Удирдах зөвлөлийн хурлаар стратеги төлөвлөгөөний төлөвлөлт, хэрэгжилтийг тоггмол хэлэлцүүлэх
 
Удирдах зөвлөл, түүний гишүүд:
• МГХ-ны жил, улирлын ажлын нарийвчилсан төлөвлөгөөг энэхүү стратеги төлөвлөгөөнд үндэслэн гаргах, хэрэгжилтийг дүгнэх,
• Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн боломжийг бүрдүүлэх, стратеги төлөвлөгөөний III бүлгийн 1.4-д заасан байгууллага, аж ахуйн нэгжийг МГХ-ны гишүүнээр элсүүлэх, холбооны орлогын гол эх үүсвэрийг бүрдүүлэх,
•  Нэг удаа хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг удирдан, зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, нарийвчилсан төсөл, төлөвлөгөөг батлах, санхүүжүүлэх эх үүсвэр, хандив цуглуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
Гүйцэтгэх удирдлагын баг нь стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээх ба захиргааны ажиллагчдын ажил үүргийн хуваарийг дараах хүснэгтүүдэд харууллаа.
 
V БҮЛЭГ. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХҮРЭЭ
МГХ-ны Хяналтын зөвлөл нь стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах бөгөөд жилд хоёр удаа хэлэлцэж стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт өгнө. Мөн түүнчлэн Зөвлөхүүдийн зөвлөл, гишүүд стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, холбооны Их хурал үнэлэлт өгнө.
 
Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хийсэн хяналтын зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг гишүүд, олон нийтэд нээлттэй байлгах үүргийг Тамгын газар хүлээнэ.
 
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛСАН:
Ажлын хэсгийн ахлагч: Э.Батмөнх, "Магма Майнз" компанийн захирал, геологич Ажлын хэсгийн зөвлөх: Д.Санжаадорж, ахмад геологич, магистр Гишүүд: 3. Ган-Очир, "Блүү Скай Минералс" компанийн захирал, эдийн засагч М.Тодбилэг, "Золотон" компанийн захирал, геологич, доктор Ч.Төмөрчөдөр, "Гурванталст" компанийн захирал, геологич Т.Оюунчимэг, ШУА-ын ГЭБХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор А.Цолмон, ТСКМО компанийн геологич, магистр Ө.Бүрэнжаргал, ШУТИС-ийн ГГТС-ийн багш, доктор М.Буяннэмэх, МУИС-ийн оюутан, Geoleader клубын дарга
 
"Монголын геологийн холбоо" 2014-2019 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний төсөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани