- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Итгэл өдөөх АЛТ
"Найдвараа бүү алд. Түүнд гялалзах боломж бий”. Итгэм төрүүлэм ийм үгийг алтны ханш савласан сүүлийн хэдэн өдөр шинжээчид хэлж, хөрөнгө оруулагчдыг тайвшруулав. АНУ-ын шинээр ажилд орсон иргэдийн тоо өнгөрсөн долоо хоногт ил болж, шинжээчдийн таамгийг давлаа. Уг нь эдийн засагчид өнгөрсөн сард 180 мянган америк хүн ажилтай болсон гэж таамаглаж байв. Гэтэл энэ даруу таамгаас даруй 70 мянгаар илүү дүн гарах нь тэр. Энэ нь ажилгүйдлийг мөнгөний бодлогынхоо нэг луужин болгодог АНУ-д сайн мэдээ. Бас хэт зөөлөн мөнгөний бодлогоо хумих эерэг дохио болов.
Хэрэв манай гарагийн хамгийн том эдийн засаг мөнгөний бодлогоо өөрчилж, жишиг хүүгээ танавал дэлхийн хамгийн түгээмэл валютын ханш өснө. Ингэснээр ам.доллартай урвуу, бидний амьдралтай нягт хамааралтай алтны үнэ уруудах төлөвтэй. Тиймээс ажилд орсон америкчуудын тоо алтны ханш долоон өдрийн доод цэгт хүргэхэд шууд нөлөөлөв. Америкийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл ил болсон энэ сарын 4-нд шар металлын ханш 2.6 хувиар урууджээ. Улмаар хоёр жилийн дээд цэгт хүрч, 1400 ам.долларыг шүргэж байсан шар металлын ханш 1300 ам.долларт дэнжигнэв.
Гэхдээ лхагва гарагт алтны спот ханш эргэн сэргэлээ. Хэдийгээр ханш цөөнгүй хоног дараалан уруудсан ч, 1300 ам.доллараас буугаагүй юм. Бас АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ энэ оны эцэс гэхэд өсгөх магадлал өндөр байгаа ч алтны ханш он гарсаар 20 гаруй хувиар чангараад байна. Цаашид ч өсөх өөдрөг төлөвтэй. Шар металлын ханш чангарч, энэ оны эцэс гэхэд 1500 ам.доллар хүрнэ гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Мөн "зөгнөл”-өө хамгаалах хэд хэдэн үндэслэлийг ч хэлж байгаа.
Эдгээр үндэслэлийн эхэнд геополитикийн эрсдэл эрэм-бэлэгдэж байна. Исламын улс
Алтны ханш өнөөгийн үнээс өсөх төлөв давамгайлж байна
бүлэглэл, Их Британийн "салан тусгаарлалт” зэрэг томоохон эрсдэл дэлхийн хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын нэг алтны үнийг өсгөх төлөвтэй. Мөн улам бүр удааширч буй манай гарагийн эдийн засгийн өсөлт алтны үнийг өдөөнө. Дэлхийн эдийн засаг сулрах тусам алтны ханш чангардаг зүй тогтол бий. Сонирхолтой нь, эдгээр эрсдэл дунд алдарт тэрбумтан »Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болох, эсэх нь хүртэл багтчихсан байгаа. Ингээд бодохоор алтны ханшийг өдөөх хүчин зүйл мундахгүй. Өөрөөр хэлбэл, энэ онд алт биднээс лав л нүүр буруулахгүй нь.
Тэгвэл ирэх онуудад шар металлын ханшийн мурий хааш чиглэх бол. Үүнийг он цагийн дарааллаар хүргэе. Үүнээс урьтаад, энэ оны эхний хагаст алтны ханш гэнэт цойлж, огцом өссөнийг уншигч танд эргэн сануулья. Шинжээчдийн дийлэнх нь 2016 оны эхэн үед алтны үнэ 1100-1200 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглаж байв. Гэтэл үнэ гэнэт өсөж, 1300 ам.долларыг давсан байна. Харин энэ болон ирэх улиралд өнөөгийн үнээс өсөх төлөв давамгайлж байна. Зарим шинжээч оны хоёрдугаар хагаст шар металлын ханш 1400 ам.долларт хүрнэ гэж таамаглав. Бас үүнээс 100 ам.долларын ахиу дүнг хэлэх экспертүүд ч байна.
Олон улсын санхүүгийн үйлчилгээний "Goldman Sachs” байгууллага энэ онд алтны ханш 1300 эсвэл 1280, үгүй бол 1250 ам.долларт хүрнэ гэсэн таамаг дэвшүүлэв. Харин "Commery bank” үүнээс 50 ам.доллараар ахиу үнээр төсөөлсөн бол "Natixis”-ийн төлөвөөр ирэх хоёр сарын хугацаанд алтны ханш 1450 ам.долларт хүрэх аж.
Тэгвэл энэ онд ингэж гялалзаж буй алтны ханш ирэх онд улам ч чангарах таамаг байна. Шинжээчид алтны хувьд ирэх он ч ид шидийн жил байх болно гэж төсөөлж байгаа. 2017 онд алтны үнэ цойлж 2400 ам.долларт хүрнэ. Улмаар 2018 онд 3200, 2019 онд 4000, 2020 онд 5000 ам.долларт хүрнэ гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, "Credit Suisse” болон "RBC Capiral Market" ирэх онд 1500, "АВN АМRО” 1450 ам.долларын үнийн "төлөг” буулгажээ.
Эдгээрийг нэгтгээд үзвэл энэ оны эхний хагаст итгэл алдаагүй алт ирэх жилүүдэд ч бидний олимпийн гол найдвар болох төлөвтэй. Монгол Улс энэ онд алтны салбараас 173 тэрбум төгрөг олохоор төсөвтөө суулгасан. Ингэхдээ 23.6 тонн алтыг унцийг нь 1156 ам.доллараар борлуулна гэж тооцсон. Тэгвэл шаргал металлын одоогийн үнэ нь төсөвт суулгаснаас даруй 200 ам.доллараар ахиу байна. Бас нэгэн өөдрөг мэдээ дуулгахад Монголбанкны алтны нөөц энэ оны эхний хагаст өмнөх оны үеэс 72 хувиар өсөж 6.5 тоннд хүрчээ. [ЗГМ]
Г.Байгал /Засгийн газрын мэдээ/
Итгэл өдөөх АЛТ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани