- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос, байгалийн хийн талаар ОУ-ын семинар болно
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын Эдийн засгийн Комисс болон Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай хамтран "Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилал” сэдэвт Олон улсын сургалт семинарыг Улаанбаатар хотод 2016 оны 08 дугаар сарын 16-аас 19-ний өдрүүдийн хооронд зохион байгуулах гэж байна.
Семинарт Ази, Африк, Америк, Европын (Австри, Франц, Герман, Аргентин, Камерун, Чад, Ардчилсан Конго, Эквадор, Египет, Этиоп, Гана, Индонез, Иордан, Мадагаскар, Малави, Малайз, Мали, Мексик, Нигери, Пакистан, Филиппин, Шри-Ланка, Тайланд, Турк, Уганда, Танзани, Вьетнам, Замби) 29 орчим орны 50 орчим мэргэжилтнүүд оролцоно.
Төв Азийн хэмжээнд Монгол орны нутагт дэвсгэр нь нүүрс, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт зэрэг энергийн түүхий эд, ашигт малтмалын хуримтлалын геологийн таатай орчинтой бөгөөд арвин их нөөцтэй болохыг манай геологчид нэгэнт судлан тогтоогоод байгаа билээ. Өнөөдөр Монгол Улс 40 орчим тэрбум тонн нүүрс, 332,8 орчим сая тонн газрын тос, 180 орчим мянган тонн ураны геологийн нөөцтэй болохыг тогтоогоод байна. Үүнээс зөвхөн 2015 онд 24 орчим сая тонн нүүрс, 1,2 орчим сая тонн газрын тос олборлосон байна.
Дээрх тоон үзүүлэлтийг Монгол Улсад мөрдөж ирсэн нөөц, баялгийн уламжлалт ангилалаар хүлээн авсан байдаг бөгөөд энэ ангилалыг 2015 онд шинэчлэн батлаад байгаа юм. Харин Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр "Үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагатай хамтран ашигт малтмалын баялаг, ордын нөөц, хайгуулын ажлын үр дүнг нийтэд нээлттэй тайлагнах журмыг батлах”-аар заасны дагуу Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хороо (CRIRSCO)-ны загварт суурилсан хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг нээлттэй тайлагнах Монгол Улсын заавар (MRC-Code) гарган хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү сургалт-семинараар Энергийн түүхий эдийн тухай ойлголтыг тодруулж, UNFC-2009 буюу "Энергийн болон хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн НҮБ-ийн хүрээний ангилал (НҮБХ-2009)”-ыг болон ОУАЭА-аас гаргадаг "Улаан ном-2015” -ын талаар дэлгэрэнгүй тайлбарлана.
Хурлын үеэр дээрх ангилалыг тодорхой жишээгээр харьцуулсан илтгэлүүд, тухайлбал Монголын Геологи Уул Уурхайн Институтаас Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн "МRC-Code” ба түүний НҮБХ-2009 -тэй уялдаа, Монголын Уул Уурхайн Корпорациас "Ухаа худагийн коксжих нүүрсний ордын нөөцөд НҮБХ-2009 ангилалыг хэрэглэх нь”, Кожеговь ХХК-аас "Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалын стандартыг Зөөвч-Овоо, Дулаан уулын ордод хэрэглэх нь”, мөн "НҮБХ-2009 ангилалыг Гурванбулаг ураны ордод хэрэглэх нь” гэх зэрэг сэдвээр илтгэл тавигдана.
Монгол Улсад энэ чиглэлийн Олон улсын сургалт семинар анх удаа зохион байгуулагдаж байгаа нь НҮБХ-ний цацраг идэвхт, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилалын практик хэрэглэгээг тодорхой болгох, КРИРСКО, Газрын тосны гэх зэрэг бусад нөөцийн ангилалын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой төдийгүй Олон Улсын энэ салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагаа, холбоо хэлхээ бий болгох боломжтой юм.
Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт бүхий Монголын ашигт малтмалын ордуудад НҮБ-ын 2009 оны нөөцийн ангилал хэрхэн дүйн нийцэж байгааг хэлэлцэн, дүгнэснээр манай Геологи, Уул уурхайн салбар ямар хэмжээнд хүрсэнийг харуулсан ач холбогдол өндөртэй арга хэмжээ болно.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИСС
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||