- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шаньси муж нүүрс олборлогчдын 60 тэрбум ам.долларын өрийг хойшлуулав
Шаньси муж 400 тэрбум юанийн (60 тэрбум ам.доллар) зээлийн төлбөрийн хугацааг сунгах замаар нүүрс олборлогч тэргүүлэх долоон компанидаа тулгарсан хүндрэлийг гэтлэн давахад дөхөм үзүүлэхээр болов. Хятадын нүүрсэнд түшиглэдэг гол мужийн эрх баригчдын уг арга хэмжээ нь тус улсын олборлох салбарт найдваргүй зээлийн хямрал нүүрлэснийг харуулж байна. Энэ нь тус улсад тодорхой компаниудын зээлийн төлбөрийн хугацааг сунгахаар орон нутгийн эрх баригчдаас банкинд хандаж буй анхны тохиолдол. Мөн тахлын хэмжээнд хүрсэн хэмээн зарим шинжээчийн үздэг найдваргүй зээлийн асуудлыг шийдвэрлэхээр эрх баригчдын авч буй бас нэг шинэ арга хэмжээ болж байна.
Орон нутгийн захиргаадын эрхэлдэг бизнесийн өрийг урт хугацаатай бонд болгон хувиргах ажилд банкуудыг дайчлах үүднээс БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд дөрвөн их наяд юанийн тусгай хөтөлбөр эхлүүлсэн. Мөн банкуудаас компаниудын өрийг үнэт цаас болгон арилжих төлөвлөгөө боловсруулсан талаар Бээжин энэ жил мэдэгдсэн. Хятад орныг түгшээж буй компанийн өрийн асуудал нь ялангуяа Шаньси мужид онцгой хүнд байгаа. Арван жилийн өмнө нүүрс үнэтэй байх үед банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан өндөр хүүтэй зээлээ сүүлийн дөрвөн жилийн үнэ уналтаас шалтгаалан эргүүлэн төлж дийпэхгүй болсон Хятадын хувийн олборлогч компаниуд дампуурлын ирмэгт туллаа. Банк бус санхүүгийн байгууллагын найдваргүй зээлийн хямрал Хятадын нүүрс олборлолтын 25 хувийг эзэлдэг тус мужийг бүхэлд нь хамраад байна.
Хятадын банкны зохицуулах хорооны (ХБЗХ) Шаньси дахь салбар тус мужийн нүүрсний гол долоон компанийн богино хугацаат өрийг дунд болон урт хугацаатай зээл болгон хувиргахыг зөвшөөрсөн талаар төрийн Xinhua агентлаг мэдээлэв. Төрийн мэдлийн уг долоон компанийн хувьцаа даваа гарагт өссөн. Бээжин хүнд байдалд байгаа салбарыг аврахын тулд өрийг үнэт цаас болгон хувиргах тухай эргэцүүлж байгаа тухай Caixin хэмээх бизнесийн нэр хүндтэй сэтгүүлд тайлбарлажээ.
Бонд худалдан авах ажилд хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрүүлэхийн тулд тус мужийн орлогч дарга энэ зун уг долоон компанийн удирдлагын хамт Бээжинд хүрэлцэн очжээ. Хоёр дахин илүү өгөөж бүхий таван жилийн хугацаатай бондыг нэг компани нь тавдугаар сард хөрөнгө оруулагчдад санал болгосон ч нааштай хариу цөөн сонссон.
"Шаньси мужийн хувьд нүүрсний үйлдвэрлэл амин чухал ач холбогдолтой. Ийм ч учраас Засгийн газар асуудлыг шийдвэрлэхэд оролцож байгаа” хэмээн Fitch Ratings-ийн шинжээч Элвин Чен тайлбарлав. Everbright Securities-ийн тооцоогоор Шаньси мужийн нүүрсний гол долоон группийн өр өнгөрсөн оны эцэст 1.18 их наяд юаньд хүрсэн нь тус мужийн 2015 оны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй бараг дүйцэж байна. Fitch Ratings эдгээр компанийн өрийг 1.1 их наяд юаниар тооцсон. Харин богино хугацаат өрийн хэмжээ нь 600 тэрбум юань хэмээн Хятадын мэдээллийн хэрэгслүүд бичдэг.
"Банкууд дэмжиж өгвөл эдгээр групп өрөө хагас хугас төлж магадгүй. Дэмжихгүй бол хугацаа хэтэрч, эргэн төлөгдөх аргагүй болсон найдваргүй өрд тооцохоос аргагүй” хэмээн БМЫ-ийн шинжээч Чэн Шүжинь өгүүлэв.
Шаньси мужийн банкны нийт зээлийн 21 хувь нь дээр дурдсан нүүрсний долоон компанид хамаардаг талаар ХБЗХ-ны Шаньси мужийн салбарын тэргүүн Жан Аныпунь Xinhua агентлагт өгсөн ярилцлагадаа тайлбарласан. Албан ёсны статистикаар бол Хятадын нийт чанаргүй зээлийн хэмжээ гуравдугаар сарын эцэст 4.6 их наяд юань буюу арилжааны банкны нийт зээлийн 1.75 хувь болоод байна. Харин бие даасан шинжээчид уг үзүүлэлтийг 15 хувь болов уу хэмээн
Шаньси муж нүүрс олборлогчдын 60 тэрбум ам.долларын өрийг хойшлуулав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани