Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бид уламжлалт судалгааны аргуудыг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг

Бид уламжлалт судалгааны аргуудыг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг"ДашМагИнж" ХХК-ны Захирал Б.Дашбаатартай ярилцлаа.
-Танай компани Монголын уул уурхайн геофизикийн салбарт идэвхтэй үйл ажмллагаа явуулж буй компаниудын нэг билээ. Та компанийхаа болон өерийнхөө талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Геологи, уул уурхайн мэдээ" сонины уншигчидтай мэндчилж байгаадаа баяртай байна. Би ТИС-ийг ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизикч мэргэжлээр төгссөнөөс хойш 10 гаруй жил геологи хайгуулын салбарт ажиллаж байна. Сургуулиа төгсөөд геофизикийн судалгааны Геомастер Инженеринг ХХК-д долоон жил ажилласан. Тухайн үед Геомастер Инженеринг нь байгуулагдаад удаагүй манай цөөхөн хэдэн компанийн нэг байсан бөгөөд барууны хөрөнгө оруулагч хайгуулын компаниуд монголд дөнгөж орж ирж байсан үе таарсан юм.
 
2002 оноос тус компанид миний үеийн хэдэн залуу гар нийлэн баг болж ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үедээ AngloGold Ashanti, Asia Gold, Batu Mining, Boroo Gold, Centerra Gold, Tethys Mining, Erdene Mongol, Gallant Minerals, IUC, Solomon Resources, Portress Minerals, QGX Mongolia, Xanadu Mines зэрэг барууны компаниудын хайгуулын төслүүд, томоохон орд, илрэлүүд дээр хайгуул, судалгааны ажил хийж алдаж, онож, мэргэжлийн талаасаа гадна тэдгээрийн зохион байгуулалт, сахилга бат, ер нь шинэ стандартад суралцаж эхэлсэн дээ.
 
Энэ бол барууныхан ид орж ирсэн, манай улсын хайгуулын шинэ үе шат эхэлж байсан цаг учраас бидний үеийнхэн бас их азтай хүмүүс. 1990-доны сүүлээр оюутан байхад танилцах дадлагаас өөр дадлага хийх ч газар олддоггүй байсан бидэнд том боломж олдож цаг наргүй хөдөлмөрлөж, суралцаж, тэр хэрээрээ ч их хариуцлага үүрдэг байлаа. Эндээс эхэлсэн залуучууд одоо бүгдээрээ салбартаа амжилттай ажиллаж явна. Манай Э.Ганзориг Эрдэнэ Монгол ХХК-д, Н.Дашням Геосигнал ХХК-д, Д.Отгонбаяр Занаду Майнз ХХК-д, Н.Мөнхжаргал, Ц.Залуухүү нар АНУ-д МУ\/Н Сео-зигуеуз нэртэй компанид, Г.Жамъян-Иш бид хоёр өөр, өөрсдийн геофизикийн компаниа байгуулан дотооддоо болон хилийн чанадад ажиллаж, амьдарч байна. Хэдий дээр өгүүлсэн таатай үе гол нь юм шиг боловч манай Ч.Ганбаатар захирлын бидэнд үүрүүлж байсан үүрэг, хариуцлага болон гүйцэд судлагдаагүй байсан уудам нутаг, газар шорооныхоо буянаар бид өдий зэрэгтэй явна. Тухайн үед захиалагчид ердөө чанартай анхдагч дата шаарддаг, эцсийн боловсруулалтыг зөвхөн гадаад мэргэжилтнүүд "хийдэг байсан үе л дээ. Гэхдээ тэр үед бид нар ч бас тэдний үүргийг гүйцэтгэж болох юм гэж дор бүрнээ мөрөөддөг байлаа.
 
Миний хувьд 2008 оноос ДашМагИнж ХХК-иа байгуулан барууны багаж, төхөөрөмж програм хангамж ашиглах, хамгийн гол нь эцсийн тайлан боловсруулалтыг өөрсдөө хийж хайгуул, уул уурхайн компаниудад геофизикийн баталгаат мэдээлэл, үр дүнтэй үйлчилгээг чанартай үзүүлэх зорилготойгоор өөрийн баг байгуулан ажиллаж эхэлсэн. Тэгээд ч дотоодын хайгуулын компаниуд олноор байгуулагдаж, захиалагчид зөвхөн анхдагч мэдээлэл биш ажлын тайлан шаардаж эхэлсэн болохоор манай геофизикийн үйлчилгээний компаниудын хувьд бараг тэр үеэс эцсийн тайлан боловсруулалтын ажилд барууны стандартын дагуу бие дааж идэвхтэй оролцдог болсон болов уу. Тэдгээр шаардлагыг хангах зорилгоор цаг алдалгүй компаниа байгуулсан нь одоо харахад эртдээгүй шийдвэр байжээ. Ингээд геофизикч Ц.Сугар бид хоёр анхны захиалгаа аваад ажилдаа гарах гэж догдолж явсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна.
 
Геофизикийн үйлчилгээний хувьд уул уурхай гэхээсээ хайгуулын шатанд голлон оролцдог, өөрөөр хэлбэл ашиглалт эхлээгүй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнуудад эзэмшигчдийнх нь хүсэлтээр судалгааны ажлууд хийж өгдөг. Тийм болохоор геофизикийн үйлчилгээ нь геологи хайгуулын салбарт багтдаг гэж ойлгох нь зөв байх.
 
-Чанартай сайн багаж тоног төхөөрөмж ажлын амжилтанд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Танай хамт олон сүүлийн үеийн ямар, ямар тоног төхөөрөмж дээр ажиллаж байна.
-Манай компанийн хувьд янз бүрийн шинэлэг хайгуулын аргачлал гэхээсээ илүүтэй уламжлалт судалгааны аргуудыг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг. Дээр хэлснээр уламжлалт аргууд маань хоцрогдох болоогүй, хэмжилтийн мэдээллийг улам гүнзгий орж тайлбарлах шаардлага цаашид ч байсаар л байх болно. Салбар маань шинэ шатанд гарсан өнгөрсөн 10 гаруй жилийн эхний үед монгол компаниуд шинээр авсан багаж, төхөөрөмжөө ихэвчлэн танилцуулдаг, сурталчилдаг байсан бол миний анзаарсанаар одоо захиалагчдын хамгийн их сонирхдог, тэдэнд танилцуулдаг болсон зүйл нь ажлын эцсийн үр дүн, аргачлалуудыг бодит жишээгээр, шинэлэг санаагаар тайлбарлан харуулах явдал болсон болов уу гэж бодож байна. Сонирхуулж хэлэхэд, манай компани талбайн соронзон зураглал, цахилгаан хайгуул, автомашины гамма спектрометрийн зураглал, хүндийн хүчний зураглал гэсэн уламжлалт 4 геофизикийн аргачлалаар үйл ажиллагаагаа явуулдаг. Бүтэц, зохион байгуулал-тын хувьд соронзон хайгуу-лын 3 баг, цахилгаан хайгуулын 3 баг, авто гаммаспектрометрийн зураглалын 1 баг, хүндийн хүчний судалгааны 3-4 баг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зэрэг судалгааны ажлуудыг явуулах боломжтой, 2009-2011 онуудад үйлдвэрлэгдсэн харьцангуй шинэ багаж, төхөөрөмж ашигладаг. Эдгээрт хэрэглэгддэг багаж, төхөөрөмжүүдийг манай хайгуулчид бүгдээрээ мэднэ.
 
-Танайхан хүний нөөцийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж ирэв. Инженер техникийн ажилчдаа хэрхэн бэлтгэдэг вэ?
-Геофизикийн хээрийн судалгааны ажлууд бол ер нь нилээд хүнд нөхцөлд явагддаг. Тийм болохоор тэнд ажилладаг багийн гишүүдэд мэргэжил, боловсролоос дутахгүй тавигддаг хамгийн чухал шаардлагууд бол хээр хөдөө хүнд нөхцөлд олон хоногоор ажиллах тэсвэр, хатуужил, хамтдаа нэг тогооноос хоол идэж байгаагийн хувьд баг болж ажиллах чадвар, мөн хувийн сахилга бат, суурь хүмүүжил зэрэг юм. Хайгуулын талбайнууд дамжаад ажил нь үргэлжилдэг онцлогоос болж хөндлөнгийн хүн харахад Монгол орныхоо өнцөг булан бүрд байгалийн сайхныг үзээд зугаалж явдаг юм шиг байдаг боловч тухайн аялалын ард манай багууд байгаль, цаг агаар, орон нутгийн онцлог гэх мэт багагүй бэрхшээл туулж зорьсон ажлаа амжилттай дуусгадаг. Тийм болохоор шалгуур даах дадлага, туршлагатай туслах ажилчид, операторуудыг чухалчлан авч үздэг. Инженер,техникийн ажилтнуудын хувьд бусад компаниудын жишгээр ТИС, МУИС-ийн геофизикийн ангийг төгссөн залуучууд ихэвчлэн ажилладаг, мөн тууштай ажиллаж итгэл даасан залуучуудыг үндсэн ажилтнаар бэлтгэж авсаар ирсэн. Мөн суурин боловсруулалтын ажилд дадлага туршлагатай геологич, геофизикчдийг гэрээгээр оролцуулж, тухайн судалгааны ажилтай холбогдолтой мэдээллүүдийг нэгтгэн, эцсийн тайланг бэлдэж гаргадаг.
 
-Үүсгэн байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд та хамт олныхоо хийсэн геофизикийн томоохон ажлуудаас дурдана уу? Геофизикийн ажлын сонгон шалгаруулалтад орохдоо захиалагчдад зориулж ярих дуртай хамгийн гол сэдэв бол хийсэн ажлуудаа нүүр бардам танилцуулах явдал юм. Байгуулагдсанаас хойш өнгөрсөн жилүүдэд манай хамт олон нийтдээ 100 гаруй хайгуулын болон ашиглалтын шатанд байгаа
төслүүдэд оролцжээ. Энд давхардаж ажилласан төслүүдийг багтаавал үүнээс ч илүү тоо гарах байх. Гүйцэтгэсэн томоохон ажлуудаас товч дурьдвал газрын тосны хайгуулын Матад-ХХ, Төхөм-Х (хойд), Цайдам-ХХ\/1 зэрэг талбайнуудад хүндийн хүчний судалгааны ажлыг манай хамт олон бие даан гүйцэтгэсэн. Бусад хайгуулын төслүүдийн тухайд бүгдийг нь тоочиж барахгүй учраас аргачлал тус бүрээс амжилттай ажилласан төслүүд, хамтран ажилласан мэргэжилтнүүдииг дурдах нь тохиромжтой болов уу. Ер нь захиалагч талаас тавигдсан геологийн даалгаваруудыг шийдэхэд хоёр талын мэргэжилтнүүд хоорондоо маш сайн ойлголцож, геофизикийн аргачлалуудыг оновчтой сонгон хэрэглэх явдал их чухал.
 
Жишээ нь, Хөхдэлийн газрын ховор элемэнт, литийн ордын хайгуулын шатанд геологич, доктор О.Чулууны зааварчилгаа, төлөвлөгөөний дагуу авто гаммаспектрийн зураглалыг амжилттай хийсэн. Соронзон хайгуулын хувьд олон төслүүд бий ч Хүрэнчулуут, Худагбайшинт зэрэг төмрийн хүдрийн томоохон орд, илрэлүүдийн хайгуул судалгаанд тус аргачлалыг амжилттай ашиглаж, мэргэшсэн геологич Ч.Төмөрчөдөр, Э.Батмөнх нартай нягт хамтран ажиллаж байв. Ер нь соронзон зураглал болон цахилгаан хайгуулын ажлууд нь бараг бүх төрлийн ашигт малтмалын эрэл, хайгуулын судалгаанд өргөн хэрэглэгддэг. Цахилгаан хайгуулын арга нь хүдрийн ашигт малтмалын судалгаанд голлох үүрэгтэй байдаг ч, тогтмол гүйдлийн эсэргүүцлийн аргуудыг ашиглан сүүлийн жилүүдэд пермийн болон юрагийн чулуун нүүрсний хайгуул судалгаанд захиалагч талаас тавигдсан геологийн даалгаваруудыг амжилттай шийдэж ирсэн. Геологич Б.Бат-Үнэн, геофизикч Д.Отгонбаяр зэрэг турш-лагатай мэргэжилтнүүд алт, зэсийн порфирийн хүдэржилт, чулуун нүүрсний хайгуул судалгааны төслүүдэд мөн хамтран ажиллаж байлаа.
 
-Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хэцүүхэн байдалд байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Та мэргэжлийн хүний хувьд цаашид юун дээр анхаараасай гэж бодож явдаг вэ?
-Энэ сэдэв сүүлийн үед дээр, дооргүй яригдаж байна. Сая зохион байгуулагдсан "Round ир-2014" чуулга уулзалт дээр МГХ-оос цаашид хийхээр төлөвлөж буй салбарын шинэчлэлиин талаарх маш тодорхой илтгэл тавьж байсан. Яг л хайгуулчид бидний дотроо бодож, хүсэж явдаг асуудлуудыг шат дараалан шийдэж, арга хэмжээнүүд авах юм байна гэж ойлгосон. Миний хувьд хэлэхэд, орон нутгийн ер нь нийт ард иргэдэд зориулсан таниулга, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлуудыг яаралтай хийж эхлэх нь хамгийн чухал гэж боддог. Бидний ажлын тухай мэдээлэлгүйгээс, мөн зарим нэг хариуцлагагүй компаниудын балгаа манай салбарыг нийтээр нь буруу ойлгох явдал түгээмэл байна. Жижиг гэлтгүй иймэрхүү асуудлуудыг анхаарах нь салбарын цаашдын хөгжилд хэрэгтэй болов уу. Дээд, дунд түвшинд нааштай шийдвэр гаргаад байдаг, яг хайгуулын талбайд очиход ямар ч хууль, дүрмэнд захирагдахгүй орон нутгийн удирдлага, иргэд л угтдаг. Хайгуулын шатны ажлууд зайлшгүй гадаадын хөрөнгө оруулалттай явагддаг, энэ хэрээр манай улсын эдийн засагт голлох үүрэгтэй салбар юмаа гэдгийг маш сайн ойлгуулж өгөх нь чухал байхаа. Ер нь тэгээд геологи хайгуул, уул уурхайн салбар үлгэр жишээ хөгжих нь зөвхөн хайгуулчид бидэнд биш нийт ард түмэнд хэрэгтэй шүү дээ.
 
-Компанийн үйл ажиллагаандаа баримталдаг зарчмуудаас хэлнэ үү?
-Манай хамт олны баримталдаг гол зарчмууд нь судалгааны ажлуудыг захиалагчдаас тавих шаардлагын дагуу гүйцэтгэдэг ба Монгол улсын холбогдох хууль тогтоомжууд, төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүрэм, журмуудыг мөрдлөг болгон ажилладаг. Хайгуулын багууд геофизикийн хээрийн судалгааны ажлуудыг байгальорчинд сөрөг нөлөөгүй, сахилга бат, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны өндөр зохион байгуулалттайгаар гүйцэтгэж, орон нутгийн удирдлага, ард иргэдийг хүндэтгэн, хуулийн хүрээнд хамтарч ажилладаг. Мөн ерөөсөө алдаж болохгүйгээс гадна цаг үеийн аливаа шинэлэг өөрчлөлтөд компанийн ажилтан бүр бэлэн байхыг хичээх хэрэгтэй байдаг.
 
-Өнгөрсөн он жилүүдэд гадны болон дотоодын ямар ямар компануудтай хамтран ажиллаж байсан бэ?
-Манай компани өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын 40 гаруй компанийн захиалгат ажлуудыг гэрээгээр гүйцэтгэсэн байдаг. Байнгын хамтарч ажилладаг компаниудаас товч дурьдахад, Интра говь гоулд ХХК-ийн Энгэрхудаг, Дуутын ухаа, Хоньчийн тал зэрэг төслүүд, Алтай гоулд ХХК-ийн хайгуулын төслүүд, мөн Букорп ХХК-ийн Хөтөлцагаан, Угтаал, Өнөхөх зэрэг, 5(3 групп-ийн Дэвтэр, Мөрөн, Худагбайшинт, Цагаанчулуут зэрэг төслүүд, Мега майнз ХХК-ийн төмрийн болон нүүрсний хайгуулын төслүүд гээд нэрлээд байвал нилээд урт жагсаалт болно. Эдгээрээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай Tethys Mining, Hunnu Resources,Peabody Winsqay Resources, Petromatad, Сансрын геологи хайгуул, Temuujin mining зэрэг олон компаниудыг дурдахад таатай байна. Манай хайгуулын багууд эдгээр захиалагчдын хүсэлтээр чулуун нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, массив сульфидын болон зэс порфирын ордын талбайн болон гүний судалгаанд голчлон оролцсон байдаг.
 
 
Д.Оюумаа
 
Бид уламжлалт судалгааны аргуудыг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани