Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ирээдүйд зэсийн салбарыг технологи өөрчилнө

Ирээдүйд зэсийн салбарыг технологи өөрчилнө

 

"Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа. Хятадын зах зээл дэх илүүдэл хэр хурдан шавхагдахаас зэсийн үнэ шалтгаална гэдгийг тэрбээр онцлов.

 

-"Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйг ажлаас нь чөлөөлж, Армандо Торресыг шинээр томиллоо. Энэ өөрчлөлт "Rio Tinto” группийн бүтцийн шинэчлэлийн нэг хэсэг үү. Бидэнд нөлөө үзүүлэх үү?

-Дэлхий даяар эрчим хүчний нүүрснээс татгалзахыг уриалж байна. Ийм учраас "Rio Tinto” групп нүүрсний салбараа цомхотгож байж болно. Тиймээс зэсийн төслүүдээ нүүрснээс салгаж, алмаастай нэгтгэж байна. Улмаар зэс, алмаасны групп байгуулж, цөөнгүй өөрчлөлт хийж буйн нэг нь энэ.

"Rio Tinto’’-гийн алмаасны салбар нь гүний уурхайн олборлолтын чиглэлээр мэргэшсэн, арвин туршлагатай. Энэ туршлагаа "Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт, олборлолтод ашиглахын тулд бүтцийн өөрчлөлт хийсэн гэж ойлгож болохоор байна. Армандо Торрес хэмээх Бразил гаралтай эрхмийг "Оюутолгой”-н гүйцэтгэх захирлаар (Инновацийн салбарыг давхар хариуцна) томиллоо.

Тэрбээр Австралид хөнгөн цагааны төсөл удирдаж байсан. Нэлээн туршлагатай. Шинэ удирдлагын багийн үйл ажиллагаа хоёр сарын хугацаанд жигдэрнэ.

Өдгөө "Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт хариуцсан захирлаар ажиллаж буй Марко Пирэс бас Бразил хүн. Тэгэхээр "Оюутолгой”-н удирдлагын бүтэц их өвөрмөц болж байна. Өөрөөр хэлбэл, энэ төслийн цаашдын хөгжил, өргөжилтөд хоёр бразил эрхэм онцгой үүрэгтэй ажиллахаар болсон нь бас л сонин тохиолдол. Бразил улс өөрөө хөгжлийн тодорхой үе шатыг туулж яваа. 

Гэхдээ уул уурхайд түшиглэн эдийн засгаа төрөлжүүлэхээр зорьж буй улс. Тэр утгаар манай улстай ижил төстэй.

Ялангуяа уул уурхайн ханган нийлүүлэлтээр дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх арвин туршлагатай. Тиймээс Дэлхийн банкнаас тус улсыг энэ чиглэлээрх загвар орнуудын нэг гэж тодорхойлсон байдаг. 

Ийм улсын иргэд Монгол Улсад ажиллах болсон нь давуу талтай гэж бодож байна. Ингэснээр Монгол шиг хөгжиж буй орны онцлогийг илүү сайн ойлгож, уул уурхайгаар дамжуулан бусад салбарт ажлын байр нэмэгдүүлж, орон нутгийн ханган нийлүүлэлтийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх болов уу.

-"Rio Tinto’’-гийн шинэ гүйцэтгэх захирал Ж.С.Жак ажлаа хүлээн авснаас хойш бүтцийн шинэчлэлийг зоригтой хийж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг "Rio Tinto” группийн өмнөөс хариулж, үйл ажиллагааг нь үнэлж дүгнэмээргүй байна.

Гэхдээ хөндлөнгийн байр сууриа илэрхийлэхэд дэлхийн уул уурхайн салбар бүхэлдээ хямралтай байгаа энэ үед "Rio Tinto” шинэ гүйцэтгэх захиралтай болж, шинэ эрч хүчээр ажиллаж эхэллээ.

Уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг "Rio Tinto” группийн өмнөөс хариулж, үйл ажиллагааг нь үнэлж дүгнэмээргүй байна. 

 

Мэдээж, Ж.С.Жак залуу хүний хувьд шинэ зорилт дэвшүүлсэн байгаа.

Үүндээ хүрэхийн тулд шинэ бүтэц, шинэ багаар ажиллах болов уу. Жан Себастьян Жак бол Монголыг маш сайн мэднэ. Өмнө нь Зэсийн группийг хариуцан ажиллаж байхдаа "Оюутолгой”-н зардлын хэтрэлт, гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой хэлэлцээрт оролцож байсан.

Өмнө нь хэлсэнчлэн, уул уурхайн салбар бүхэлдээ хүнд байна. Зарим шинэ төсөл зогсоод эхэллээ. Уул уурхайн түүхий эдийн үнийн төлөв ч харилцан адилгүй байна. Энэ бүхнийг харгалзан үзэж, зардлаа хэмнэж, цомхон бүтцээр ажиллахаар зорьж байгаа байх. 

Миний ойлгосноор "Rio Tinto” группийн хувьд зэсийн салбарын ач холбогдол өсөж байгаа юм билээ. Тэр утгаар зэсийн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмж байна. Өмнө нь тус групп түлхүү төмөр болон нүүрсний салбарт төвлөрдөг байсан. Одоо энэ бүтцээ өөрчилж байна.

-Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт сүүлийн нэг жилд биет хэмжээгээр тэлсэн ч орлого нь буурлаа. Үнийн уналтыг нөхөхийн тулд ямар бодлого баримтлах вэ?

-Түүхий эдийн үнэ унасан ч, үүнийг биет хэмжээгээ нэмэгдүүлэх замаар орлогоо нөхөж, төсөвт хүндрэл учруулахгүй байхыг хичээж байна. Сүүлийн хоёр жилд манай уул уурхайн бүтээгдэхүүний экспорт биет хэмжээгээрээ тэлсэн.

 Гэхдээ л оргил үедээ эргэн очоогүй байна. Зэсийн ханш сул хэвээр. Үүний шалтгааныг Хятад Улсын зах зээл дэх илүүдэл нөөцтэй холбон тайлбарлаж болно. Хятадын нийлүүлэлтийн илүүдэл ирэх оны эцэс гэхэд арилна гэж таамаглаж байна. Ингэснээр үнэ өсөх байх.

Манай улсын зэсийн үйлдвэрлэлийн гарц сүүлийн хоёр жилд 40 хувиар өссөн. Энэ бол боломжийн өсөлт. Ингэснээр бид зах зээлээ хадгалж үлдэнэ. Бас энэ амаргүй үед зах зээлээ тэлснээр үнэ өсөхөд алдагдлаа нөхөх боломжтой. 

Хятадын нийлүүлэлтийн илүүдэл ирэх оны эцэс гэхэд арилна гэж таамаглаж байна.

 

Хамгийн чухал нь Монгол Улс зах зээлд эзлэх байр сууриа тасралтгүй хамгаалж, өсгөж чадаж байна.

Гол нь зардлаа танах, ахиу бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээмжээ дээшлүүлэхэд манай үйлдвэрлэгчид анхаарч байгаа. Цаашид үнийн уналтыг нөхөхийн тулд боломжит хэмжээгээр экспортоо тэлнэ. Гэхдээ тээвэрлэлтийн хүчин чадал саад болсоор байгаа.

-Тэгвэл экспортын биет хэмжээг ойрын хугацаанд тэлэх ямар арга зам байна вэ?

-Манай үйлдвэрлэгчид Хятадын тэр дундаа тус улсын хойд зах зээлд голлон бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Манай улсын дэд бүтцийн хүчин чадал ч ийм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд хүргэж байна. Гарц буюу шийдэл нь төмөр зам.

Тухайлбал, "Оюутолгой” компани гэхэд бүтээгдэхүүнээ өндөр өртөгтэй, ачааны автомашинаар тээвэрлэдэг. Бас хил нэвтрүүлж буй боомт нь орон нутгийн статустай. Ажиллах цаг, нэвтрүүлэх хүчин чадал нь бага. Иймд зарим боомтоо яаралтай олон улсын статустай болгох шаардлагатай.

-Улсын төсөвт жин дардаг зэсийн ханшийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?

-Урт хугацаанд бол өөдрөгөөр харж байна. Ингэж үнэлэх хэд хэдэн шалтгаан бий.

Хятадын баруун хойд хэсэг нь харьцангуй хөгжил сул. Бүтээн байгуулалт шаардлагатай бүс нутаг. Цаашид энэ бүсийг чиглэсэн хөрөнгө оруулалт өсөх төлөвтэй байна. Нөгөө талаас, Хятад улс хилийн чанадыг чиглэсэн томоохон хөтөлбөрүүд санаачилсан. 

Тухайлбал, ОХУ, Монгол Улстай Эдийн засгийн коридор байгуулахаар төлөвлөж байгаа. Бас Дундад Азийн орнууд болон бусад улсыг хамарсан "Шинэ торгоны зам”, "Нэг зам, нэг бүс” зэрэг томоохон санаачилга байна. 

Энэ хүрээнд авто болон төмөр зам, томоохон цахилгаан станцууд барих хүлээлттэй. Үүнээс үүдэн зэсийн хэрэглээ өснө. Тийм учраас урт хугацаанд зэсийн ханшийг эергээр харж байна. Харин богино хугацаанд Хятадын зах зээл дэх илүүдэл хэр хурдан шавхагдахаас зэсийн үнэ шалтгаална.

-Зэсийн үнийн төлөв дунд болон богино хугацаанд сөрөг байгаа. Он гарсаар ханш 4,500-4,900 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ ханш ёроолын цэг мөн үү. Эсвэл дахиад уруудах болов уу?

-Шуудхан хэлэхэд хэцүү. Гэхдээ ёроолын цэг байгаасай гэж хүсэж байна. Учир нь түүхий эдэд түшиглэсэн ОХУ, Бразил, Перу, Индонез зэрэг улсын эдийн засаг сайнгүй байна.

Тиймээс энэ улсууд бидэнд шиг бодлого баримталж байна. Түүхий эдийн экспортынхоо биет хэмжээг өсгөж байна. Хэрэв эдгээр өрсөлдөгч улс тоо, хэмжээгээ өсгөөд байвал одоогийн үнийг ёроолын цэг гэж хэлэхэд хэцүү. Харин эдгээр орны тэвчээр нь хязгаартаа тулж, томоохон төслүүд нь зогсвол өнөөгийн үнэ нь ёроолын цэг.

Мөн зэсийн эрэлт өснө гэж найдаж байна. Миний дээр хэлсэн шалтгаанууд үүнд нөлөөлнө. Үүнээс гадна Хятад тэргүүтэй Азийн орнууд ногоон эдийн засгийг дэмжихээр үүрэг,  амлалт авчихаад байгаа. Энэ чиглэлд ч чамгүй санаачилга гаргаж байна. Тиймээс цахилгаан хөдөлгүүртэй автомашин, нар, салхины эрчим хүчийг нэмэгдүүлэхэд нэлээд хөрөнгө оруулалт хийх төлөвтэй.

Тухайлбал, Хятадын 13 дахь таван жилийн төлөвлөгөөнөөс харахад, зэсийн эрэлт нэмэгдэхээр байна. Учир нь сэргээгдэх эрчим хүчинд суурилсан автомашин, цахилгаан станцад зэсийг илүү их хэмжээгээр ашигладаг. Гэхдээ ойрын 1-2 жилд зэсийн зах зээлд дорвитой өөрчлөлт гарахгүй болов уу гэж бодож байна.

-"Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд сүүлийн үед ямар ажил хийж байгаа вэ?

-Гүний уурхайн 1,300-1,500 метрийн гүнд том хонгилууд барьж байна. Энэ сүлжээгээ цаашид ч өргөтгөнө. Бас баяжуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмж, конвейерийн систем бий болгож, газрын гүнээс хүдрийн биет гаргаж ирэх бүтээн байгуулалт хийнэ. 

Эдгээр ажилд мэргэжлийн зөвлөгөө өгөх компаниудыг сонгон шалгаруулаад, ажилд нь оруулаад байгаа. Энэ нь мэдээж асар том хэмжээний бүтээн байгуулалт. Тиймээс энэ чиглэлээр бараа материал нийлүүлэх, барьж угсрах компаниудыг сонгон шалгаруулаад байна.

Ажил нь хэдийн эхэлсэн. Тэрчлэн ил уурхайд ажиллаж байсан зарим ажилчныг далд уурхайд шилжүүлэх, мөн шинээр ажиллах хүч нэмж авч байгаа. Өнөөдрийн байдлаар 700 орчим хүнийг шинээр ажилд аваад байгаа. Энэ ондоо багтаад 1,000-д хүргэнэ гэсэн төлөвлөгөө бий.

-Шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Үүнд манай түнш, хөрөнгө оруулагчдын хандлага хэр байгаа вэ?

-Шинэ Засгийн газрын бодлогыг сонирхож байгаа байх. Гэхдээ "Оюутолгой” одоо цэвэр бизнесийн төсөл болсон. Тиймээс улс төрийн аль нэг нам ялах нь тийм ч чухал биш. Гол нь хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд явах нь чухал.

 "Оюутолгой”-н Монголын эдийн засаг, төсөвт үзүүлж буй нөлөө их. Аль ч Засгийн газар "Оюутолгой”-той цэвэр бизнесийн, арилжааны зарчмаар ажиллах нь зүйтэй болов уу. Товчхондоо, Монголын Засгийн газар болон "Rio Tinto” групп одоо нэг завин дээр сууж, нэг хувь заяатай болсон.

-Үнийн уналтаас үүдэн уул уурхайн салбар өөрчлөгдөж байна. Компаниуд нэгдэн нийлж, амаргүй үеийг хамтран туулж байна. Үүнээс гадна онцлох өөрчлөлт, хөдөлгөөн юу байна вэ?

-Томоохон компаниуд хамтран төсөл хэрэгжүүлж байна. Бие даан хөрөнгө оруулахаасаа илүү хамтрах хандлагатай байна. Түүхий эдийн үнэ өндөр байхад уул уурхайн компаниуд бүх төсөл рүү хошуурч, бие даан хэрэгжүүлэхээр зорьдог байлаа. Одоо маш хянуур, үнэхээр ашигтай гэсэн төслүүдийг сонгодог болж. Тэрчлэн урт хугацаанд ашигтай төслүүдийг том компаниуд хамтран хэрэгжүүлж, санхүүгийн зардал, эрсдэлээ хувааж байна.

Хэдийгээр өндөр өртөгтэй ч инновацид маш их хөрөнгө хаяж байна. Газрын гүнд тэсэлгээ хийж, түүнийгээ маш өндөр зардлаар өргөн гаргаж, бутлан, тээрэмдээд, түүнийгээ химийн урвалаар оруулж, дахин боловсруулаад хилийн чанадад нийлүүлдэг байсан.

Тэгвэл одоо илүү хялбар, хямд аргаар зэс, алтыг ялгаж авдаг болж байна. 

Тухайлбал, бактерийн гэх мэт уламжлалт бус аргаар ялгадаг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаад эхэллээ. Томоохон компаниуд ч туршиж байна. Магадгүй 20-30 жилийн дараа бидний ашиглаж буй арга, аргачлал хуучирч, цоо шинэ технологи нэвтрэхийг үгүйсгэхгүй. 

Дэлхийн бизнесийн арга, аргачлал хэтрүүлэгтэй хэлэхэд гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. 

Зэсийн салбарын үйл ажиллагаа яаж өөрчлөгдөхийг таамаглахад бэрх байна. Өмнө нь геологийн хайгуулыг маш өндөр зардлаар хийдэг байсан бол одоо соронзон долгион гүйлгээд л сканддаг технологи нэвтрэх гэж байна.

Тэгээд ч дэлхийн даяар зэсийн ил аргаар олборлох боломжтой орд уурхайн тоо цөөрч байна. Тэгэхээр илүү нарийн технологи үйлдвэрлэлд нэвтрэх болно. Манай "Эрдэнэт үйлдвэр”, "Оюутолгой”-н зэсийн хүдрийн агуулга 1.2-2 хувь. Үүнээс бага бол эдийн засгийн үр ашиггүй гээд хаячихдаг.

Гэтэл одоо үүнээс бага агуулгатай хүдрийг эргэлтэд оруулах технологи гараад ирж байна. Эдийн засгийн үр ашиггүй гээд орхигдсон ордууд эргээд үнэ цэнэтэй болох бүрэн боломжтой. Хаягдал овоолгоос нь гэхэд тохирох технологи ашиглан катодын зэс үйлдвэрлэдэг шүү дээ. Энэ мэт ирээдүйд зэсийн салбарыг технологи өөрчлөхөөр байна. Бид ч ирээдүйнхээ төлөө үүнээс хоцорч боломгүй.


 
http://www.ikon.mn/n/sxq
Ирээдүйд зэсийн салбарыг технологи өөрчилнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани