Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн “дайсан” түйрэн Азийнх уу, Монголынх уу

 

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа байгалийн энэхүү үзэгдлийг эрдэмтэд хичээнгүйлэн судалж байна. Түйрэнгээс болж электрон бараа үйлдвэрлэгч томоохон компаниуд ч хохирол амсч байсан удаатай. Энэхүү гамшигт үзэгдлийн талаар Монгол, Хятад, Япон зэрэг таван орны 50 гаруй эрдэмтэн судлаачид Улаанбаатарт чуулж, санал бодлоо солилцож байна. Судлаачдын яриагаар 1960 оноос хойш Монгол орны шороон шуурганы давтамж гурав дахин ихэссэн ажээ. Ялангуяа говийн бүс нутаг, Их нууруудын хотгорт хамгийн их давтамжтай байдаг. Эдгээр бүс нутагт жилд 30-аас дээш хоног шороон шуургатай байдаг гэдгийг судлаачид тогтоосон байна.

 

Шар шороон шуурга буюу түйрэн цунами, хар салхи шиг асар их аюул учруулаагүй ч эрдэмтдийн анхаарлын төвд байсаар иржээ. Харагдах хор нөлөө нь бага ч эдийн засгийн тооцоо хийхэд хар салхинаас дутахгүй хохирол учруулж байгаа. Хүчтэй салхи, шуурга газрын суларсан хөрсийг 1.6 км өндөрт хөөргөж чаддаг. Түйрэн Өвөрмонгол, Шинжаанаас улбаатайг эрдэмтэд тогтоожээ. Бүр тодруулбал, Монгол, Хятадын нутаг дахь говиос дэгддэг юм байна.

 

Түйрэнг яг хаанаас дэгдээд байгааг тогтоох гэж эрдэмтэд их маргалддаг гэнэ. Яг үнэндээ Монгол, Хятадаас л дэгдээд байгаа гэвэл өрөөсгөл болохыг ч тэд хэлж байна. Сахарын цөлөөс ч эхтэй байхыг үгүйсгэхийн аргагүй шүү дээ. Тэр ч байтугай Иран, Пакистан, Энэтхэг, Хятадын шуурга Номхон далайд түйрэн дэгдээдэг гэсэн яриа байдаг. Нэршлийн хувьд ч тогтоогүй гэж ойлгож болох ажээ. Хятадын, эсвэл Монголынх гэж тодотгох нь буруу гэдэг дээр эрдэмтэн, судлаачдын олонхи нь санал нилээд байна. Тэгээд ярилцаад түйрэнг Азийнх гэж нэрлэхээр тогтжээ.

 

Ер нь шар шороон шуурга өнгөрсөн зуунд буюу 1950-иад оны үед жилд дунджаар таван удаа болдог байв. Харин өнөөдөр давтамж нь хэд дахин нэмэгдэж, зарим жилд гуч гаруй удаа шуурч байгаа. Шороон шуурганаар шороо, элсний том ширхэгтэй нь ойрхон хийсч, жижиг нарийн ширхэгтэй нь 1-3 км-ийн өндөрт дэгдэн хуй салхи хэлбэрээр хэдэн мянган км зам туулж Америкт ч хүрч байна.

 

Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойг, Японд, улмаар Номхон далайг "гатлан” Канад, Хойд Америкг ч хүрч, аж үйлдвэрийн бүсээс элдэв төрлийн хорт бодис хамж хаа сайгүй тарааж байна. Энэ бол аюул. Хүчтэй шуурга хөрсний үржил шимт хэсгийг хийсгэх, хөрс элэгдэх, элс нүүхэд нөлөөлөхөөс гадна цацрагийн балансад тодорхой өөрчлөлт оруулдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон.

Түйрэнгийн талаар эртний түүхэн сурвалжид ч бичсэн байдаг. МЭӨ 524 онд Египетийн Сива хэмээх газар Персийн хунтайж хоёрдугаар Камбисесийн арми түйрэнд өртөж сүйрсэн гухай бичжээ. Ийм түүх олон бий. Өнгөрсөн зуунд л гэхэд 1935 онд Америкт "Хар баасан гариг” нэртэй түйрэн дэгдсэн байдаг. Калифорни мужид дэгдсэн түйрэн 26.8 м/сек хурдалж, 300 мянган тонн газрын хөрсийг тэнгэрт босгосон түүхтэй.

 

Соёл иргэншил бий болохоос өмнө нь ч түйрэн байсан, хойшид ч байх нь тодорхой. Нөгөө талаар Төв Азид байгаль цаг уурын болон хүний нөлөөгөөр их хэмжээний газар цөлжсөн юм. Үүнд ган, хуурайшилт, уур амьсгалын дулаарал зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлдөг ч хүний буруутай үйл ажиллагаа гол нөлөө үзүүлсэн гэдэг. Ялангуяа хөрсний эвдрэл багагүй сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь хөдөө аж ахуйн буруу төлөвлөлт, уул уурхайн салбарт хоцрогдсон технологи хэрэглэх, гар аргаар алт олборлох зэрэг олон шалтгаантай холбоотой. Монгол, Хятадын тодорхой бүс нутагт л гэхэд сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй нэмэгдэж байна.

 

Үнэн хэрэгтээ говийн хөрс ч өнгөн хэсэгтээ түйрэн дэгдээчихээргүй хатуу байдаг. Харин дээрх олон учир шалтгааны нөлөөгөөр хөрс суларсны улмаас хүчтэй салхи дэгдэх үед жижиг ширхэг бүхий шар шороо агаарт дэгдэж түйрэн үүсгэдэг. Агаарт дэгдсэн шар шороо амархан бууцаггүй, ингээд түйрэн нэг нутгаас нөгөө рүү нүүсээр хэдэн зуун мянган км хол газарт очдог ажээ.

 

Түйрэн электрон бараа үйлдвэрлэгчдэд их хохирол учруулдаг. Ялангуяа гар утас, компьютерийн үйлдвэрлэлд нарийн ширхэгт тоосонцор маш их хохиролтой. Хэдийгээр компаниуд хамгаалалтын тусгай орчин бүрдүүлдэг ч нарийн ширхэгтэй тоосонцроос төгс хамгаалж чадахгүй л байна. Энд олон сая долларын алдагдал учирдаг ажээ.

 

Түйрэн хүний эрүүл мэндэд ямар хортой талаар эрдэмтэд хичээнгүйлэн судалж байна. Шар шороон шуурга, тэр дундаа хумхын тоос хүний биед хамгийн их хор хөнөөлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ. Тэгэхээр жилд хэд хэдэн удаа тохиож байгаа түйрэн олон сая хүний эрүүл мэндийг хохироож байгаа нь ойлгомжтой . Өнөөдөр дэлхий дээр агаарын бохирдлоос болж жилд хоёр сая орчим хүн нас бардаг. Үүний бараг тал хувь нь тоосжилтоос болж байгаа аймшигтай тоо бий. Ер нь агаарт дэгдсэн тэр их хэмжээний нунтаг шороогоор амьсгалж байгаагаас болж хамгийн түрүүнд хүний элэгний үйл ажиллагаа мууддаг гэдгийг сулдаачид хэлдэг. Ийм л аймшиггай үзэгдэлтэй бид нүүр тулаад байгаа ч огт тоохгүй явна.

 

Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Эдийн засгийн “дайсан” түйрэн Азийнх уу, Монголынх уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани