- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нөхөн сэргээлтийг тухайн газар нутгийнхаа онцлогт тохируулан хийх хэрэгтэй
Дэлхийн түвшний мэргэжлийн нөхөн сэргээлтийн байгууллага болох БНСУ-ЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛАГИЙН ЯАМНЫ харьяа засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын "Миреко" байгууллагын орлогч дарга Ён Гю Хүн-тай ярилцлаа.
-Та байгууллагынхаа талаар товч танилцуулна уу?
Манай байгууллага анх 2010 онд Монгол улсад төлөөлөгчийн газраа байгуулсан. Биологийн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн Монголын төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Койкатай хамтран засгийн газрын буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.-Сүүлийн үед нөхөн сэргээлтийн асуудал уул уурхайн салбарт нэн тэргүүнд тавигдах болсон энэ үед танай байгууллага ямар компаниудтай хамтран
ажиллаж байна вэ?Манай байгууллага УУЯ, МХЕГ, АМГ, ГТГ, БОНХЯам, Багануур ХК, "Энержи ресурс"ХХК, Эрдэнэт ХХК зэрэг яам тамгын газар, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахын сацуу Петро-Чайна, Петро-Матад зэрэг байгууллагуудад зөвлөхийн үйлчилгээ үзүүлж ажиллаж байв.
-Солонгос улсдаа тэргүүлэгч байгууллагын хувьд Монголд нөхөн сэргээлтийн сургалт зохион байгуулж байв уу?
Манай байгууллага удирдах, гүйцэтгэх түвшний сургалт зохион байгуулдаг. Сургалтуудаа Солонгос улсад хэд хэдэн удаа зохион байгууллаа. Мөн МХЕГ-аас хөдөө орон нутагт зохион байгуулагддаг сургалт семинаруудуудад хамтран оролцож байсан. Мөн БОНХЯ-аас нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдэд сургалт явуулахад манай байгууллага хамтран оролцож байсан.-Монгол орны хувьд уул уурхайд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийхэд юуг анхаарвал зохих хэрэгтэй гэж та үздэг вэ?
Нөхөн сэргээлт хийх гэж буй тухайн газар нутгийнхаа онцлогт тохируулан хийх хэрэгтэй л дээ. Тухайлбал хөрсний онцлогийг маш их анхаарч үзэх хэрэгтэй байдаг. Нөхөн сэргээлт хийхээсээ өмнө заавал хөрсний шинжилгээ хийлгэх ёстой. Мөн ургамлын төрлийг зөв сонгох хэрэгтэй. Монгол орон хуурай уур амьсгалтай боловч нэг бороо орохдоо их хэмжээгээр ордог учир ургамлыг борооны усанд урсахаас сэргийлэн ус зайлуулах сувгууд их хэмжээгээр барьж байгуулбал зүйтэй.-Мэргэжлийн хүний нүдээр харахад Монгол улсын нөхөн сэргээлт ямар түвшинд явж байна вэ? Цаашид юун дээр анхаарвал зүйтэй юм бол?
Ерөнхийдөө уул уурхайгаас үүсэх хор хохирлыг 6-7 төрөл болгон ангилдаг. Солонгост 1980-аад оны эхээр биологийн нөхөн сэргээлтэд их ач холбогдол өгч энэ төрлийн нөхөн сэргээлт их хийдэг байсан. Монголын хувьд биологийн нөхөн сэргээлт эхний түвшинд явж байна гэж үзэж болно. Ер нь биологийн нөхөн сэргээлтииг их хийдэг ургамал их тариалдаг. Хүмүүс байгаль орчинд
их анхаарах болсон учраас цаашдаа зөвхөн биологийн нөхөн сэргээлт хийх
биш хүн, малын эрүүл мэндэд тустайгаар яаж нөхөн сэргээлт хийх хэрэгтэй
вэ гэсэн талруугаа анхаарах нь зүйтэй болов уу гэж бодож байна.Нөхөн сэргээлтийн төрлийг даган тоног төхөөрөмжүүд өөр өөр байдаг. Койкатай хамтарсан төслийн хувьд 302 уурхайн нэгж талбар дээр бохирдлын судалгаа явуулж, ямар уурхай дээр нэн түрүүнд нөхөн сэргээлт хийх ёстой байна вэ гэсэн дэс дарааллыг тогтоосон байгаа. Улсаас системтэйгээр нөхөн сэргээлт хийх нь зүйтэй болов уу.
-Танай байгууллагын цаашдын зорилго юу вэ?
Монгол улсын хувьд эдийн засгийн гол хөшүүрэг нь уул уурхайн салбар. Өнөөгийн байдлаар уул уурхайг олборлоод хэрхэн яаж ашиглах вэ гэдэг тал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлээд нөхөн сэргээх асуудал орхигдсон байгаа. Тийм учраас олборлолт, ашиглалттай хамтаар нөхөн сэргээлтийг хийгээд явдаг байгаль орчинд ээлтэйгээр уул уурхайг ашиглах, энэ тал дээр манай байгууллага бодлогын болон хууль эрх зүйн орчинд тусламж дэмжлэг үзүүлэх, Солонгосын техник технологийг нэвтрүүлэх, дэвшилтэт техник технологитой Солонгос компаниудыг оруулж ирэх, Монголын энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудыг техник технологиор хангах, өндөр түвшинд нөхөн сэргээлтээ бие дааж хийх тал дээр үйл ажиллагаа явуулж, дэмжлэг үзүүлэх нь бидний зорилго юм.-Нэмж тодруулж хэлэх зүйл байна уу?
Уурхай ашиглах явцад хүнд металлууд их ялгардаг. Ялгарч буй хүнд металлууд хүрээлэн буй орчин, мал амьтнаар дамжин хүний биед хортой нөлөөлөл үзүүлдэг. Тийм учраас хүний эрүүл мэндийн тал дээр анхаарах хэрэгтэй санагддаг. Энэталаасанхаарч нөхөн сэргээлт хийх нь зүйтэй болов уу. Олборлолт хийгдэж уурхай хаагдсаны дараа нөхөн сэргээлт хийвэл асар их зардал гарна, мөн байгаль орчинд үзүүлэх хор хохирол нь ч их байдаг учраас ашиглалт олборлолтоо зэрэгцүүлээд нөхөн сэргээлтээ хийвэл улсад ч ард иргэдэд ч тухайн компанидаачашигтай байдаг. Ярилцсанд баярлалаа.Т.Туяацэцэг
Нөхөн сэргээлтийг тухайн газар нутгийнхаа онцлогт тохируулан хийх хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани