Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хар алтны бараан төлөв

Хар алтны бараан төлөв

 

Уулга алдахаа ч больж дээ. Уналтад бараг дөжирчихөж. Уруудаж л, савлаж л байдаг ханш гэсэн шиг харьцангуй тайван байна. Арга ч үгүй биз. Сүүлийн жилүүдэд газрын тосны ханш олон ч удаа савлаж, даажигнасан даа.

 

Өчигдөр ч бас уруудав. Лхагва гарагийн байдлаар "West Texas Intermediate" төрлийн газрын тосны ханш 40 ам.доллараас доош хэвээр. Энэ нь сүүлийн таван сар орчмын ёроолын цэг. Харин "Brent"-ийн үнэ арайхийн 40 ам.долларт дэнжигнэж байна. Үүний гол "буруутан” нь Саудын Араб. Тус улс Азид нийлүүлэх газрын тосны ханшаа буулгасан нь дэлхийн жишиг үнийг ч унагаж дөнгөв. Бас АНУ-д газрын тос олборлож буй цооногийн тоо таван долоо хоног дараалан өссөн. Нийлүүлэлт тэлэх хүлээлт WTI-ийн үнийг буулгалаа.

Гэхдээ газрын тосны үнэ 20 ам.доллар болж, шалдаа бууж байсан хоёрдугаар сарыг бодоход өдгөө харьцангуй "томоотой” байгааг хэлэх хэрэгтэй. Үүгээр ч зогсохгүй үнэ нь үл ялиг дээшилсэн. Энэ оны эхний улиралд 34 ам.долларт хэлбэлзэж байсан баррель нефтийн үнэ өдгөө 40 ам.долларт хүрчихээд байгаа. Гэвч цагтаа 100 ам.доллар болтлоо "оргилж” байсан газрын тосны ханш хоёр дахин буураад даруй жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ханш өндийж болох байсныг үгүйсгэхгүй.

 

Газрын тосны ханшийн богино хугацааны төлөв тодорхойгүй
Гэвч улс орнуудын ашиг сонирхлууд ханшийг тас "атгачихаад”, тавихгүй байгааг шинжээчид хэлдэг.
Тэгвэл ханш нам дор түвшинд хадгалагдахад нөлөөлсөн хоригоо энэ оны эхээр цуцалсан. Сүүлийн дөрвөн жил хоригт хүлэгдээд байсан Иран улс үүний дараа газрын тосоо дэлхийн зах зээлд цутгаж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн ОПЕК-ийн орнууд олборлолтоо тэлж, нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн. Ингэснээр нийлүүлэлтийн илүүдэл улам дэврэв.

 

Гэхдээ энэ хугацаанд Кувейт зэрэг улсад олборлогч компаниудын ажилчид ажил хаялт зарлаж, зарим улсад түймэр, үер зэрэг байгалийн гамшиг тохиолдсон. Мөн олборлогч болон газрын тосны нийлүүлэлт дайран өнгөрдөг улсуудад геополитикийн эрсдэл нүүрлэсэн. Энэ нь ханшийг үе үехэн өсгөж байсныг сануулах нь зүйтэй.

 

Харамсалтай нь, зах зээлд хальсан илүүдлийг бууруулахын тулд гарцаа танах сонирхолтой нэг ч олборлогч байсангүй. Харин ч гарцаа тэлэх, зах зээлээ хадгалж, өсгөхөөр тэмүүлж байв. Уг нь газрын тос олборлогчид энэ оны эхний хагаст хэд хэдэн удаа уулзсан. Энэ үеэр ойлголцож, салбар дахь хөрөнгө оруулалт хумигджээ. Хувиар илэрхийлбэл, 27 хувиар буурсан байна. Үнэ газардсанаас хойш дэлхий даяар 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гацсан гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, энэ салбарт төдий хэмжээний мөнгөн урсгал зогсчээ. Хэдийгээр улс орнууд гарцаа танахгүй хэмээн "гүрийж” байгаа ч үйлдвэрлэлийг тасралтгүй үргэлжлүүлэх учиртай хөрөнгө оруулалт буурчихаад байна.

Жилдээ нэг сая гаруй тонн газрын тос олборлодог Монгол Улсын хөрөнгө оруулалт буурсан. Өнгөрсөн онд манай газрын тосны салбарт 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ нь 2014 оныхоос 20 хувиар буурсан дүн. Харин энэ онд олборлолтод 310, хайгуулд 69 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй болохыг Газрын тосны газраас мэдээлсэн юм. Мөн ойрын хугацаанд Сүхбаатар аймгийн Ар булаг XXIX болон Эргэл XII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж. Манай улоын газрын тосны салбарын өнөөгийн өнгө ийм байна.

 

Харин дэлхийн зах зээл рүү өнгийвөл олборлогч компаниудын санхүүгийн байдал сайнгүй хэвээр. Санхүүгийн хоёрдугаар улирлын тайлан өдгөө эхнээсээ олон нийтэд ил болж байна. Өнгөрсөн баасан гарагт газрын тос болон байгалийн хийн салбарын тэргүүлэгчдийн нэг "Exxon Mobil” компани санхүүгийн тайлангаа танилцуулсан. Тус компанийн ашиг өнгөрсөн улиралд 60 хувиар буурчээ.Мөн алдарт "Chevron” компани хоёрдугаар улиралд 1.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Үүний шалтгаан нь мэдээж үнийн уналт.

Газрын тосны зах зээлийг хүндрэлд хөтөлж буй ханшийн талаарх таамгийг шинжээчид» Хар алт 2016 онд 50 "ногоон"-д хэлбэлзэнэ.
» WTI-ийн ханш 40 ам.доллараас доошлов.
»"Brent'-ийн үнэ 41 ам.долларт хэлбэлзэж байна.
» Манай газрын тосны салбарт өнгөрсөн онд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ.
» Нефтийн хөрөнгө оруулалт 2014 оныхоос 20 хувиар буурав.

 

Энэ бүрээр тайлбарлаж байна. Учир нь сүүлийн нэг жилийн хугацаанд ханшийн төлөв цөөнгүй өөрчлөгдөж байгаа юм. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн үнийн төлөвийг уншигч танд танилцуулъя. Сар гаруйн өмнө ОХУ-ын Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн чуулган болж, газрын тосыг голлон хэлэлцсэн. Энэ үеэр баррель хар алт 2016 онд 50 "ногоон”-д хэлбэлзэнэ гэсэн таамгийг түлхүү дэвшүүлжээ. Харин ханш 2020 он гэхэд 70-80 ам.долларт хүрэх төлөвтэй аж.

 

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө танилцуулсан "Goldman Sachs”-ийн таамгаар нефтийн үнэ 2017 оны дунд үе хүртэл 45-50 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байна. Гэхдээ ойрын хугацаанд ханш хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй, тун ярвигтай байгааг тус байгууллага тайландаа дурджээ. Үүнээс гадна Дэлхийн банк өнгөрсөн долоо хоногт газрын тосны ханшийн төлөвөө шинэчилсэн. Сонирхолтой нь, тус байгууллагаас энэ оны ханшийн төлөвөө хоёр ам.доллараар өсгөж, 43 ам.долларт хүргэжээ.

[ЗГМ]

 

Г.Байгал

Хар алтны бараан төлөв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани