- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадын түр өсөлт металлын ханшийг сэргээлээ
Хятадын аж үйлдвэрийн идэвхжил шинжээч, судалгааны байгууллагууд таамаглаж байснаас өндөр байгааг илтгэсэн тайлан мэдээний дараа голлох металлуудын ханш даваа гарагт цойллоо. Эдийн засгийн өсөлтийг тэтгэх аж үйлдвэрийн гарц өндөр байгаа нь энэ онд чухал түүхий эдүүдийн үнэ сэргэхэд тулах цэг болохыг харуулж байна.
Зэсийн үнэ нэг долоо хоногийн дээд түвшинд хүрч нэмэгдсэн бол зэвэрдэггүй гангийн нэгэн орц болох никелийн ханш нэг хувиар өсөж, арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Түүнчлэн төмрийн хүдрийн фьючерс Хятадад л гэхэд дөрвөн хувиар нэмэгдлээ.
Хятадын эдийн засгийн төлөвтэй нягт уялдаатай байдаг металлуудын ханш тус улсын Засгийн газар эдийн засгаа тэтгэх зээлийн хэмжээг нэмэгдүүлснээр өсөөд байна. Үүний үр дүнд Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд 6.7 хувьд хүрэв.
Гэхдээ шинжээчдийн харж буйгаар цаашид эдийн засгийг өдөөх алхам үргэлжилснээр үлдсэн таван сарын хугацаанд Хятадын үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн эрэлт тогтворжиж, үнэд нөлөөлөх аж. Соmmerzbank-ны шинжээчид "Өнөө өглөө тохиосон зах зээлийн голлох оролцогчдын ханшийн хэлбэлзэл Хятадын эдийн засгаа өдөөх арга хэмжээнд дулдуйдсан өөрчлөлт” хэмээв.
Caixin сэтгүүлээс танилцуулсан Хятадын үйлдвэрлэлийн салбарын индекс зургадугаар сард 48.6-аас 50.6 болж өссөнөөс 2015 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр цэгт хүрэв. Энэхүү өсөлт шинжээчдийн таамгаар 48.8 хувьтай байсан юм. Зээлийн хэмжээ нэмэгдсэнээс үзүүлэх нөлөө цаг хугацааны хувьд хойшилж, нөлөөллийн хувьд тэлэх тусам бодит эдийн засагт тэжээл болно гэдгийг Capital Economics мэргэжилтнүүд онцлов.
Лондоны металлын бирж дээр никелийн үнэ он гарсаар 21 хувиар өсөж, тонн нь 10,760 ам.доллар болсон бол зэсийн ханш таван хувь нэмэгдэж, тонн нь 4,928 ам.долларт хүрээд буй. Харин ган бүрдэг цайр 39.4 хувиар цойлсон байна.
Төмрийн хүдэр, гангийн фьючерс ханш ч мөн Хятадад дээшлээд буй. Dalian-ы таваарын бирж дээр түгээмэл арилждаг төмрийн хүдрийн фьючерс ханш даваа гарагт дөрвөн хувиар нэмэгдэж, тонн нь 486.5 юань хүрснээр сүүлийн гурван сар гаруй хугацаанд тохиосон хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй Anglo American, BHP Billiton болон Rio Tinto зэрэг уул уурхайн томоохон олборлогчийн хувьцааны ханш даваа гарагт FTSE 100 индексийн "цэнхэр чип”-ний хувьцаануудын дунд хамгийн сайн үзүүлэлттэй нь байлаа.
Гэхдээ даваа гарагт ил болсон зарим өгөгдлөөр эдийн засгийг өдөөх арга хэмжээ хор уршигтай байж магадгүй аж. Албан ёсны үйлдвэрлэлийн индекс долдугаар сард өмнөх сарын 50-иас 49.9 хувь болж буурсан байна. Уг үзүүлэлт 50-иас дээш байвал үйлдвэрлэл нэмэгдсэн хэмээн үздэг. Тэгвэл Австрали, Шинэ Зеландын АNZ банкны шинжээчид бодит үл хөдлөх хөрөнгийн салбар тэлнэ хэмээн харжээ.
Хенри Сандерсон /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/
Хятадын түр өсөлт металлын ханшийг сэргээлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани