Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нам цохиулсан Монгол дахин сэргэхийн тулд...

Нам цохиулсан Монгол дахин сэргэхийн тулд...Бизнес, эдийн засгийн мэдээллийн "CNBC” телевизийн цахим хуудсанд Д.Киссигийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.
 
Ердөө хоёрхон жилийн өмнө жил бүр найм орчим хувь өсдөг эрчимтэй хөгжих эдийн засагтай Монгол Улс жаргалтай нь аргагүй налайж байлаа. Харин уул уурхайн бүтээгдэхүүний үнэ навс унаснаар эдийн засгийн өсөлт нь бараг зогссон их гутралын өнөө үед зарим хүн далд үнэт эрдэнийг анзааралгүй алдаж болзошгүй тухай ярих болжээ. 
 
Монголын зээлжих зэрэглэлийг эрсдэлтэй гэж үзэх болсон бөгөөд нам цохиулсан эдийн засаг нь өрөнд дарагдаад байгаа билээ. Хэдий тийм ч тус улс нүүрс, алт зэрэг байгалийн баялгийн асар их нөөцтэй. ОУВС-гийн тоо баримтаас харахад тус улс Чили, Перу болон Австралийн хамт дэлхийн байгалийн баялаг хамгийн ихтэй эдийн засаг бүхий орны нэг ажээ.
 
Гэвч энэ онцлог нь эдийн засгийг нь гүн хямралаас сэргийлж чадаагүй бөгөөд 2016 онд тус улсын эдийн засгийн өсөлт нэг хувьд ч хүрэхээргүй төлөвтэйн дээр өрийн хэмжээ 2012-2015 оны хооронд 11.5 ам.доллараас бараг 23 тэрбум ам.долларт хүрэн бараг хоёр дахин өссөн аж.
 
"Standard Life Investments”-ийн Лондон дахь хөгжиж буй орнуудын зах зээлийг судалдаг эдийн засагч Н.Жакье "CNBC”-д ярилцлага өгөхдөө, "Монголын макро эдийн засгийн бодлого сүүлийн жилүүдэд тааруухан байсан учир тус улсын өрийн хэмжээ хурдан нэмэгдэхэд хүрсэн” гэсэн юм. 
 
Тэрээр цааш нь ярихдаа, "Иймээс ч Монгол Улс өдгөө хамгийн их өртэй эдийн засгуудын нэг болж хувирсан бөгөөд үүнээс үүдэн сүүлийн хоёрхон жилийн дотор зээлийн зэрэглэлийг нь хэд хэдэн удаа бууруулсан юм” гэж байлаа.
 
Уул уурхайн салбар нь амьсгаа хураах дөхсөн ч тус улсын шинэ Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нь сонирхох хөрөнгө оруулагчдыг зоригжуулан урин даллаж байна.  Монголд үсрэнгүй хөгжиж байсан барилгын салбар хумигдах болсон эдийн засгаа даган мөн л зогсонги байдалд оржээ.
 
Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нэлээд хөрөнгө оруулан идэвхтэй ажиллаж буй "Asia Pacific Investment Partners”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Кашелл хэлснээр, саяхнаас тус улсын өндөр зэрэглэлийн жижиглэн худалдааны болон орон сууцны үл хөдлөх хөрөнгийн үнэ болон эрэлт хэрэгцээ дахин сэргэх болжээ.
 
Л.Кашелл, "Тус улс дахь бизнесийн хамгийн их сонирхол татахуйц шинэ салбар бол орон сууцны зах зээл. Орон сууцны түрээсээр дунджаар 8.7 хувийн ашиг олох боломжтой. Илүү сайн чармайвал ашиг 12 хувьд ч хүрнэ” гэж ярьсан юм. 
 
Тэрээр нэмж хэлэхдээ, Монголын нийслэл Улаанбаатарт гадаадын мэргэжилтэн, албан хаагчид ихээр ирж ажиллах болсноор үл хөдлөх хөрөнгийн бизнес өсөх болжээ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд Улаанбаатарт хямд төсөр орон сууц ихээр баригдсан тул гадаадын мэргэжилтнүүдийн шаардлага хангасан түрээсийн орон сууц дэндүү хязгаарлагдмал хэвээр байгаа аж.
 
Л.Кашелл, "Богино болон дунд хугацаанд гадаадынхны түрээсийн орон сууцны үнэ өснө” гэж дүгнэсэн юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийг Говь дахь Оюутолгойн аварга том уул уурхайн төсөл болон гадаадын хөрөнгө оруулалт аажмаар эргэн нэмэгдэх болсон явдал тэтгэж байгаа аж. (Дэлхийн банкны баримтаас харахад 2011 онд 4.7 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн жил 195 сая ам.доллар хүртэл огцом буурчээ.)
 
"Дээд зэрэглэлийн орон сууцыг бараг тэр чигт нь гадаадынхан түрээслэдэг бөгөөд Оюутолгойн төслийн хоёрдугаар шатны гэрээг байгуулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт эргэн орж ирснээр ойрын хэдэн жилд гадаадын мэргэжилтнүүдийн тоо маш ихээр огцом нэмэгдэхээр байна” гэж Л.Кашелл хэлсэн юм.
 
Тус улсын өсөлтийг түүнчлэн зэс, алтны олборлолтоо нэмэгдүүлж буй уул уурхайн салбар ч хангаж болохоор. Монголын Засгийн газар байгалийн баялгийн хууль бус олборлолттой байдгаараа тэмцэж буй энэ үед "Рио Тинто” саяхан тус улсын зэсийн олборлолтод 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмж оруулахаа зарласан билээ.
 
Дээр нь тус улс ОХУ-ын "VTB” банктай 300 сая ам.долларын экспортын санхүүжилтийн зээлийн гэрээ байгуулаад байна. Эдгээр гэрээнүүд тус улсад гадаадын хөрөнгө оруулалтыг улам ихээр өдөөж болох юм.
 
Гэхдээ  "Standard Life Investments”-ийн Н.Жакьегийн тэмдэглэснээр, тус улсын уул уурхайн салбар "Рио Тинто” болон Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгж зэрэг олон улсын томоохон уул уурхайн компаниудын хүчээр хөгжиж байгаа бөгөөд Хятадын эдийн засгийн эрэлт хэрэгцээ цаашид улам бүр багасвал дөнгөж эхэлж буй уул уурхайн салбарын сэргэлтийг зогсоож мэдэх ажээ.
 
 
Б.БАРС
Эх сурвалж: Зууны мэдээ


Нам цохиулсан Монгол дахин сэргэхийн тулд...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани