- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ирэх сард солигдоно
Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Армандо Торресийг томилохоор болсон байна. Тэрбээр наймдугаар сарын нэгнээс ажлаа хүлээн авах хүлээлттэй байна.
Ямар ч байсан гүний уурхайн ажил эхэлж байгаа энэ үед томилгоо хийгдэж байгаагаараа анхаарал татаж байна. Томилгоо нь "Rio Tinto” группийн шинэ Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийн бүтцийн шинэчлэлийн хүрээнд хийж байгаа томилгоонуудын сүүлийн жишээ боллоо гэж олон улсын хэвлэл мэдээллүүд мэдээлжээ. Харин дотоод эх сурвалжийн өгсөн мэдээллээр шинэ Гүйцэтгэх захирал далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг удирдан явуулах аж.
Шинэ Гүйцэтгэх захирал Армандо Торрес нь "Rio Tinto”-ийн хөнгөн цагааны салбар нэгж болох "Rio Tinto Alcan”-д олон жил удирдах алба хашжээ. Сүүлийн байдлаар "Rio”-ийн Австрали дахь хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийг хариуцан ажиллаж байсан юм. Хөнгөн цагаан нь зэсийн нэгэн адилаар "Rio Tinto”-ийн анхаарч байгаа үндсэн түүхий эдийн нэг. Мөн энэ удаагийн томилгоо зөвхөн Монголтой холбогдоогүй, "Rio Tinto”-ийн Автсрали дахь төмрийн хүдрийн бизнест өөрчлөлт орно гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Үүнээс гадна өнгөрсөн онд "Оюу толгой” ХХК үйл ажиллагаа шинэ дээд түвшинд гарч, 1.63 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. Мөн экспортоо эхлүүлээд дөнгөж гурав дахь жилдээ шилдэг татвар төлөгч болсон. Татварын хэмжээ хагас их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Одоогийн байдлаар ханш унасан ч гэсэн тус компанийн үйлдвэрлэл эрчимтэй явагдсан хэвээр байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар 436.6 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оноос 90 орчим мянган тонноор илүү үзүүлэлт болж байгаа юм.
Д.Хаш-Эрдэнэ
Bloomberg TV MongoliaURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||