- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадад эрчим хүчний нүүрсний үнэ өслөө
Бээжин үйлдвэрлэлээ хумьсан нь үнийг дээшлүүлж, арилжаанд оролцогчид төөрөгдөлд орлоо.
Макро арилжааны нэгдүгээр дүрэм нь "Холбооны нөөцийг бүү сөр” гэдэг бол таваарын арилжаанд "Бээжинтэй бүү тэмц” гэсэн дүрэм гарч ирэв. Хятадад илүүдэл үйлдвэрлэлийг танах зорилгоор ажлын өдрийг тав болгох шийдвэр гарсны дараа зах зээл дээшилж эхэлсэн нь нүүрсний арилжаалагчдын хувьд нээлт болжээ. Гуравдугаар сард уг бодлогыг зарласнаас хойш дулааны нүүрсний үнэ 20 хувиар өсөж, Хятадын арилжаачид далайгаар ирэх барааг харуулдах буюу байгаа нөөцийг шавхах болсон байна.
Glencore, Rio Tinto гэх мэт компаниудын ашгийн эх үүсвэр болох цахилгаан үйлдвэрлэдэг дулааны нүүрсний үнэ дахиад нэг жил өсөхгүй хэмээж байсан арилжаачдыг үнийн өсөлт төөрөгдүүлж орхив. Бээжингийн захирамж түүнчлэн Хятадын нүүрсний импорт энэ жил өнгөрсөн оны 140 сая тонноос доошлох байх гэсэн таамгийг эвдлээ. Macquarie фирмийн таваарын шинжээч Колин Хамилтон "Дулааны нүүрс дээшиллээ. Манайх бусад шинжээчдийн адилаар Хятадын Засгийн газрын эсрэг тоглоод хэрэггүй гэдгийг анхааруулж байсан. Хятад улс нүүрсний томоохон импортлогч тул үнэ тогтоох нь гарцаагүй” хэмээсэн юм.
Хятадын тал олон жил нүүрсний үнийг тогтворжуулахыг чармайсан авч саяын арга хэмжээ л анх удаа өргөн зах зээлд шууд нөлөө үзүүлсэн байна. Уурхайнууд голдуу 24 цагаар, бүтэн долоо хоног ажилладаг байсан. Азийн нүүрсний стандартыг тогтоодог Австралийн Ньюкасл боомтоос ачдаг нүүрс нэгдүгээр сарын доод хэмжээнээс 25 хувь өсож, үнэ нь 61 ам.доллар/тонн боллоо. Бусад маркийн нүүрснүүд мөн адил өссөн боловч 2008 оны дээд хэмжээ болох 200 ам.доллараас хамаагүй доогуур байгаа.
Шинжээчдийн тооцоогоор Хятадын дотоод дахь нүүрс гаргалт өнгөрсөн оны тавдугаар сарынхаас 10-15 хувь буурсан гэсэн албан мэдээ гарсан тул импорг нэмэгдэх магадлалтай. Wood Mackenzie зөвлөх комнанмйн нүүрсний шинжээч Энди Робертс "Хятад улс үйлдвэрлэлээ танах төлөвлөгөө зарлахаас өмнө бид далайгаар ирэх импортын хэмжээ энэ жил 110 сая тонн болтлоо унана гэж тооцож байсан. Гэтэл одоо 140 сая тонн буюу түүнээс дээш гарах төлөвтэй харагдаж байна” хэмээн дүгнэв. Шинжээчид мөн дотоодын үйлдвэрлэлээ танах бодлого Хятадад зундаа халсны улмаас цахилгааны хэрэглзэ нэмэгдэх үйл явцтай давхацсаныг тэмдэглэсэн байна.
Morgan Stanley Хятадад нүүрснээс гаргадаг эрчим хүчний үйлдвэрлэл сараас сард таван хувь өсөлттэй байгааг дурдаад, өсөлт долоо, наймдугаар сард үргэлжилнэ хэмээн таамаглажээ. Morgan Stanley -ийн шинжээч Том Прайс "Эрэлтийн өсөлт нийлүүлэлтийн хомсдолтой хавсарснаас агуулахын нөөцийг ашиглахад хүрсэн” гэв. Дэлхийн хэмжээнд үнийн уналтын улмаас үйлдвэрлэгчид өөр салбар руу хандах болсон тул дулааны нүүрсний үйлдвэрлэл жил гаруй хугацаанд багассаар ирсэн билээ.
Гэвч жилдээ сая сая тонн нүүрс арилжаалдаг худалдаачид үнэ сэргэснийг зөвхөн Хятадын шийдвэрээр тайлбарлах боломжгүй гэж үзэж байна. Америк долларын сул ханш болон газрын тосны үнэ мөн нөлөөлсөн гэж тооцсон аж. Өөр нэг хүчин зүйл бол хоёрдогч зах зээл юм. Үйлдвэрлэгч худалдах опционоо банкинд байршуулж, зах зээлд гаргадаг ба хамгаалагдсан байршил гэдэг ийм арилжаа үнэ унасан ч ашигтай хэвээр байдаг. Гэвч үнэ өссөн тул энэ арга хэрэгжихээ болив. Үйлдвэрлэгчид үнийн өсөлтийн улмаас фючерсээс алдагдал хүдээх болсон тул байдлаа сайжруулахын тулд фючерсээ оуцаан худалдан авахад хүрчээ. Энэ нь мөн зах зээл дэх арилжааны үнийг өсгөжээ. Түүнчлэн Citigroup-ийн шинжээчид Эл Нино хар салхи Австрали, Индонезид аадар бороо авчирвал тонн нүүрсний үнэ 90 ам.долларт хүрч магадгүй хэмээн таамаглаж байна.
Нил Хюм
Засгийн газрын мэдээ сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||