- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алт "асах" жил
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, алдарт тэрбумтан Дональд Трамп алтны ханшид нөлөөлнө гэвэл та итгэх үү? Инээд хүрмээр, итгэхэд бэрх ийм таамгийг "Bank of America Merrill Lynch ”-ийн түүхий эдийн ахлах шинжээч Франциско Бланш "Вloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ирэх саруудад АНУ-ын улс төрийн гол хүчин Бүгд найрамдах болон Ардчилсан намын нэр дэвшигчид мэтгэлцэнэ. Энэ үеэр Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй Д.Трамп Х.Клинтоныг илүүрхвэл алтны ханш дээшлэх нь. Өөрөөр хэлбэл, алтны үнэ магнагт гарахад Америкийн үл хөдлөх хөрөнгийн магнатын оролцоо багагүй байх аж.
Шар металлын ханш өдгөө гурван жилийн дээд цэгт тулаад буй. Өнгөрсөн сарын 23-нд Их Британичуудын дийлэнх нь Европын холбоог орхихоор шийдсэн. Үүнээс нэг өдрийн дараа алтны ханш бараг таван хувиар чангарсан юм. Ингэснээр энэ оныг угаас өнгөлөг угтсан алтны ханшийн өсөлтийг улам өдөөсөн. Олон улсын зах зээлд унци алт 1300 ам.долларт хүрч, сүүлийн гурав орчим жилийн дундаж үнийг эвдсэн. Он гарсаар ханш нь 30 орчим хувиар чангараад байна. Тэгвэл зах зээлийг зургаан сараар ухраая. Шинэ оны бос- гон дээр шинжээчид алтны ханшийн төлөвийг шил шилээ даран танилцуулсан юм.
Алтны экспортын орлого тавдугаар сарын байдлаар 205 сая ам.долларт хүрэв
Тэдний дийлэнх нь алт энэ онд 1000-1100 ам.долларт хүрнэ гэсэн даруухан таамаг дэвшүүлж байлаа. Тэр ч бүү хэл, үүнээс өмнөх таамгийг ухвал үнэ унана гэсэн бүүдгэр төлөв ч бий. Тэгвэл лхагва гарагийн 15.00 цагийн байдлаар шаргал металлын спот ханш 1330 ам.долларт хүрчээ. Энэ нь шинжээчдийн таамгаас даруй 20 гаруй хувиар ахиу үнэ.
Ахиад ч энэ үнэ өсөх төлөвтэй байна.
Алтны ханш улам "асна” гэж шинжээчид таамаглаж байгаа. Ассаар, ассаар 1500 ам.долларт хүрнэ гэсэн таамгийг "DBS GROUP Holdings”-ийн экспертүүд дэвшүүлэв. Тэд энэ хэт өөдрөг таамгаа батлахын тулд хэд хэдэн ралтгаан тоочсон. Үүнд мэдээж алтны ханшийг "өсгөсөн” Вretexit цаашид ч нөлөөлөх төлөвтэй. Үүнээс дутахгүйгээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн шар металлын ханшид давхар нөлөө үзүүлэх аж. Мөн алтны үнэд хүчтэй нөлөөлдөг Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэрийг ч мартаж болохгүй. Тус банк
бодлогын хүүъийн шийдвэр түр хойшлуулаадАайгаа
Тэрчлэн дэлхий дахинд геополитикийн эрсдэл газар авч байгаа. Өнгөрсөн долоо хоногт Францад террорист халдлага, Туркт төрийн эрхийг авах оролдлого болсон. Эдгээр эрсдэл нь зах зээлийг шоконд оруулж, хөрөнгө оруулагчдыг багагүй сандаргаж байна. Мэдээж энэ нь алтны ханшийг ч амсхийх чөлөөгүй өсгөж буй.
Тиймээс ч экспертүүд алттай л бол алзахгүй гэсэн төлөв танилцуулж байна. Хэрэв тийм бол бид ч газардахгүй нь. Учир нь Монгол Улс энэ онд алтны салбараас 173 тэрбум төгрөг олохоор 2016 оны төсөвтөө суулгасан. Тодруулбал, 23.6 тонн алтыг унцийг нь 1156 ам.доллараар борлуулна гэж тооцжээ. Тэгвэл шар метал- лын одоогийн үнэ нь төсөвт суулгаснаас даруй 184 ам.дол- лараар ахиу байна.
Тэрчлэн Монгол Улс энэ оны эхний хагасын байдлаар 7.1 тонн алт экспортолсон байна. Хилийн чанадад борлуулсан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 76 хувиар өсчээ. Ингэснээр үнэт чулуу, металл, алтны экспортоос олох орлого 122 сая ам.доллараар өссөн болохыг Бүртгэл, статистикийн ерөнхий газраас мягмар гарагт мэдээлэв.
Шар металлын үнэ төсөвт суулгаснаас 184ам.доллараар ахиу байна
Тавдугаар сарын байдлаар алтны экспортын орлого 205 сая ам.долларт хүрсэн талаар Төв банкнаас
танилцуулдаг тавдугаар сарын гадаад худалдааны тоймд дурджээ. Ам.долларын ханш дунджаар 2000 төгрөгтэй тэнцэж байгаа гэж тооцвол алтны экспортоос 400 гаруй тэрбум төгрөг олчихоод байна, Монгол Улс. Цаашид ч өснө. Дээрээс нь үнэ чангарна. Үнийн өсөлт дээшилсээр тэнгэрт тулчихдаггүй юм аа гэхэд лав л уруудахгүй. Тэгэхээр алтны үнэ ч, орлого ч шинжээчдийн таамаг, бидний төлөвлөснөөс өндөр байх төлөвтэй.
Гэхдээ баярлах бас болоогүй. Учир нь алтны "асах” хуга- цаа хязгаартай. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд болно. Энэ сонгуулийн үр дүн нь алт гялалзах, эсэхэд шууд нөлөөлнө. Мөн сонгуулийн дараа Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулах өндөр магадлалтай. Хэрэв Америкийн Төв банк бодлогын хүүгээ хөндөж, бүр өсгөж орхивол тэр үед азын тэнгэр алтыг орхиж магадгүй. Харин тэр хүртэл алтнаас орлого олдог бид тайван нойрсож болох нь ээ.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин Г.Байгал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||