Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн орлогодоо сагаж, дэвхцэж болохгүй юм байна гэдгийг ухаарсан болов уу

 

Уул уурхайн орлогодоо сагаж, дэвхцэж болохгүй юм байна гэдгийг эрх баригчид ухаарсан болов уу гэж найдаж байна. Хүн амынх нь цөөнх  хэсгийн амьдрал өсч дэвжиж, иргэд олонхынх  нь амьдрал бахь байдгаасаа дордоод байхад цаасан дээрх өсөлт хэнд ч падлийгүй эд юм байна гэдгийг эрхбиш одоо ойлгоцгоож байгаа биз ээ. Эрхэм та санаж буй бол нэг жилийн өмнө Монгол улсын нэг хүнд ногдох ҮНО бага-дунд, дунджаас дээш орлоготой орнуудын босгыг давж, дунджаас дээш орлоготой орон гэх тодотголтой боллоо гэгдэж байсан. Тэгвэл Дэлхийн банкны мэдээллээр бол наадмын өмнө Монгол улс бага-дунд орлоготой орны ангилалд буцаад шилжсэн байна.

Дэлхийн банкны шинжээч энэ талаар өгүүлэхдээ "Монгол улс яахаараа нэг жил дунджаас дээш орлоготой орны ангилал руу дэвшиж, дараа жил нь бага дунд орлоготой орны ангилалд буцаад орчив? Товчхондоо, тоо юу өгүүлж байна вэ? Эдгээр ангиллууд нь хэн нэгний үзэмж биш бүхэлдээ орлогын түвшинтэй холбоотой албан ёсны статистикт суурилсан байдаг.

Ийм хэдий ч ангиллыг өөрчилсөн нь асуултууд дагуулахгүй байхын аргагүй. 2011 онд Монгол улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй орон байсан ба түүнээс хойш эдийн засаг суларсан хэдий ч 2015 онд эерэг өсөлт гаргасан. Монгол улс яагаад бага-дунд орлоготой орны ангилалд орсныг ойлгохын тулд илүү нарийн зүйлсийг харах хэрэгтэй хэмээн өгүүлжээ. Түүнчлэн "Дэлхийн банкны ангиллын систем нь 1989 оны судалгаанаас анх гарсан ба үүнд аргачлал болон босго бүхий түвшнүүдийг тогтоосон. Жигд нэг хэмжүүрээр харьцуулахын тулд нэг хүнд ногдох ҮНО-ыг сонгосон. Мөн улс орнуудыг хооронд нь харьцуулах боломжтой болгох үүднээс валютын дундаж ханшид суурилсан хөрвүүлэх аргачлалыг сонгосон. Уг босгуудыг ОУВС-ын зээлжих тусгай эрх (SDR)-д багтсан мөнгөн тэмдэгттэй томоохон улсуудын инфляцтай уялдуулан жил бүр шинэчилдэг. Дэлхийн өсөлт инфляцаас ерөнхийдөө илүү өндөр байдаг тул яваандаа олон орон эдгээр босгуудыг давах юм. Ядаж ингэж найдах нь зөв байх. Улс орнуудын тоог хооронд нь харьцуулахын тулд нийтлэг нэг мөнгөн тэмдэгт шаардлагатай байдаг ба ихэнхдээ энэ зорилгоор ам.долларыг ашигладаг. Валютын ханшийн хэлбэлзэл өндөр үед жилийн дундаж ханшийг ашиглан нэг хүнд ногдох ҮНО-ыг ам.доллараар илэрхийлэх нь огцом өөрчлөлт бий болгох тул урт хугацааны дундаж ханшийг ашигладаг. Дэлхийн банкны атлас аргачлал нь гурван жилийн хөдөлгөөний дундаж ханшийг ашигладаг ба ингэхдээ тухайн сонирхож буй улсынхаа, өөрөөр хэлбэл бидний яриад байгаа Монгол улсын, мөн түүнчлэн зээлжих тусгай эрхэд багтсан мөнгөн тэмдэгтэй улсуудын инфляцын түвшинг тооцдог.

Монголын эдийн засаг 2015 онд бага зэрэг өссөн боловч доллараар илэрхийлсэн нэг хүнд ногдох ҮНО буурсан болохыг харуулж өгч байна.  Нэг хүнд ногдох ҮНО 1.3% өссөн боловч 3 жилийн ханшийн хөдөлгөөний дунджид ихээхэн суурилсан Атласын хөрвүүлэх фактор 13%-иар өссөн байна. Ханшийн дунджийг тооцоолохдоо 1,358-ийг 1970 орлуулсан. Үүний үр дүнд Монголын нэг хүнд ногдох ҮНО-ыг долларт шилжүүлбэл дунджаас дээш орлоготой ангилалд тавигддаг босго болох $3,850-т хүрэхгүй байна. Аливаа улс орлогын ангилалд дэвшээд дараа нь доод ангилалдаа буцаж орох нь тэр бүр тохиолдоод байдаггүй боловч зарим оронд тохиолдож байсан. Энэ онд түүхийн эдийн экспортод суурилсан эдийн засагтай долоон улс орон доод ангилалруу буусан бол, гурван улс орон дээш ангилалруу оржээ.

Дэлхийн банк аливаа улсад буцалтгүй тусламж хуваарилах шийдвэр гаргахдаа энэхүү ангиллыг тодорхойлоход ашигладаг статистик үзүүлэлт болох ҮНО-ыг ашигладаг боловч энэхүү хуваарилалтад ангиллыг шууд ашигладаггүй. Гэхдээ хэдий огцом, хүчтэй биш боловч ангиллын босгууд нөлөөлөл үзүүлдэг. (Зээлжих чадвар, бодлого болон институцийн орчин гэх мэт бусад хүчин зүйл мөн нөлөөлнө). Харин зарим байгууллагууд болон хөтөлбөрүүд буцалтгүй тусламж олгохдоо эдгээр ангиллыг шууд ашиглаж болох юм. Одоогийн энэ арга нь ядуурлыг бодитоор хэмжиж чадахгүй, буцалтгүй тусламж үзүүлдэг орнууд ангиллуудыг ашиглан дундаж орлоготой орнуудад бага хуваарилалт хийдэг хэмээн зарим нэг нь шүүмжилдэг нь үнэн.  Дэлхийн банкны судлаачид ангиллын системийг судалж, давуу болон сул талуудыг нь ангилал ашиглагчийн өнцгөөс хянаж үзсэн болно. Одоогийн байдлаар Дэлхийн банк ангиллыг хэрэгтэй гэж үзэн, цаашид жил бүр гаргасан хэвээр байх юм. Хэдийгээр Монгол улс гурван жилийн хугацаанд бага-дундаас дунджаас дээгүүр, дараа нь буцаад бага-дунд орлоготой орон болсон боловч энэхүү хөдөлгөөнөөс үүдэн ОУХА-аас авах хөнгөлөлттэй тусламжийн хэмжээ өөрчлөгдөөгүй юм. Монгол улсын орлогын статистик босгыг давсан эсэхээс үл хамааран Дэлхийн банк нь эдийн засгаа хөгжин цэцэглүүлж, ядуурлыг бууруулж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх Монгол улсын зорилтуудыг хангахад ойрын жилүүдэд түншлэн ажилласан хэвээр байх юм хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Уул уурхайн орлогодоо сагаж, дэвхцэж болохгүй юм байна гэдгийг ухаарсан болов уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани