- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гарц олъё
Уналтад орсон хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрхзүйн орчноо хамгийн түрүүнд сайжруулах ёстой гэж бүгд үзэж байв. Энэ ч үүднээсээ 2014 оныг хөрөнгө оруулалтын жил байлгах зорилго тавин УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталсан. Гэтэл он гараад л олон улсын томоохон компаниудын хөрөнгө оруулалтын их урсгал Монголыг чиглэх мэтээр тооцоологдож байсан төсөөлөл яг бодит амьдрал дээр гацаанд орж бүр 54 хувиар буурчихлаа.
Одоо бид яах ёстой вэ. Хөрөнгө оруулалтын хамгийн гол зангилаа нь мэдээж уул уурхай. Тэр дундаа Оюутолгой. Харамсалтай нь 2014 онд гарч болох эрсдэлийн нэгд тооцогдоод байсан хөрөнгө оруулалтын урсгалыг татах гол шалтгаан болох Оюутолгойн далд уурхайтай холбоотой муу мэдээлэл хэдхэн хоногийн өмнө дахин гарлаа. Энэ нь 2013 онд үүсээд байсан тус салбарын хүндхэн байдал энэ онд ч үргэлжилнэ гэдгийг баталсан юм.
"Turquoise Hill Resources”-ийн гаргасан тэрхүү муу мэдээг товчоор хэлбэл тус компани Оюутолгойн асуудлаар Монголын Засгийн газартай тохиролцоонд хүрэхэд дор хаяж 4 сар шаардагдана гэсэн юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойтой холбоотой асуудалд одоо Засгийн газрын зүгээс авах ямарч арга хэмжээ байхгүй, бүх зүйл хөрөнгө оруулагчаас шалтгаална гэсэн мэдээллийг хийсэн ч хаврын чуулганы хугацаанд шийднэ гэсэн амлалтыг өгчихсөн. Тэгэхээр Ерөнхий сайдын хэлсэнчлэн бүх зүйл хөрөнгө оруулагч талаас шалтгаалж байгаа юм бол энэ асуудал хамгийн наад талдаа наймдугаар сар гэхэд шийдэгдэх боломжтой болж байна.
Мэдээж сөрөг хүчний байр суурь чухал. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос энэ тухай асуухад, тэрбээр "Ер нь бол Тавантолгой, Оюутолгой гэсэн том төслүүд цаашид хэрэгжих хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эрх баригчдын зүгээс хийж байгаа зөв санал санаачилгыг манай нам үргэлж дэмжиж ирсэн. Эдгээр төслүүдэд цаашид ч хориг тавихгүй. Хэрэгжиж байж л манай улсад орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэж, эдийн засагт нөлөө үзүүлнэ” гэсэн юм. Мөн МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ "Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх, ойрын хугацаанд хүндрэлээс гарахын тулд Оюутолгой, Тавантолгой зэрэг стртатегийн ач холбогдол бүхий эдийн засгийн томоохо төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд намууд хамтарч ажиллах шаардлагатай” гэв.
Түүнээс гадна хөрөнгө оруулалтын асуудлаар зарим судлаач, мэргэжилтнүүд дүгнэхдээ үр ашгийг нь бодох ёстойг онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл Оюутолгойн хөрөнгө оруулалт анхнаасаа үр ашиггүй явж ирсэн бөгөөд "Рио Тинто”-гийн гаргасан, анхны хөрөнгө оруулалтын хэмжээг шалтгаангүйгээр хэд дахин өсгөсөн хувилбар нь эдийн засгийг аврах биш харин ч өрөнд оруулах үйл ажиллагаа аж. Тиймээс Засгийн газар ямар ч тохиолдолд Рио Тинто компани д зээлийн баталгаа гаргаж өгөхгүй байх хэрэгтэй юм.
Олон мөнгөтэй тоглогчид Монголын зах зээлд тоглохыг хүсч байгаа. Тиймээс хэн хэндээ ашигтай тоглолт хийхийн тулд хамгийн түрүүнд Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр том нөөц, бололцоогоо зөв байдлаар ашиглах бодлогыг Монголын төр баримтлах шаардлагатай. Засгийн газар, эрх баригчид сөрөг хүчнийхээ хэлсэн хамтарч ажиллах гэсэн үгийг ч ач холбогдол өгөн бодох ёстой болов уу.
Мөн ганц далд уурхайн олборлолтыг хүлээн зүгээр суух биш ил уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийж ажиллаж болно. Хүч чадлыг оновчлох, бүтээгдэхүүний чанарыг жигдрүүлэх, хөрөнгө зардлыг багасгах, одоо хэтрээд байгаа асар их зардлын учрыг олох, эцэст нь зэс хайлуулах үйлдвэр байгуулах гээд олон асуудлыг авч үзэх хэрэгтэй.
Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдтэл бид хүндэрсэн эдийн засгаа "амьсгаатай” байлгах боломж, гарах гарцыг эрэлхийлэх хэрэгтэй. Ингэхийн тулд зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа хөдөө, аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай хослуулж, төрөлжсөн эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Тэр тусмаа хэсэгхэн хугацаанд явагдаад өнгөрөх ч зүйл биш учраас заавал хөгжүүлэх шаардлагатай.
С.Санчир
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||