- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хувьцаа: С.Эрдэнэ та боловсон дээрэмд оролцохгүй гэсэн биз дээ!
УИХ дахь АН-ын бүлгийг ахлахаар болсон С.Эрдэнэ гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жил сайдаар ажилласан билээ. Сонирхолтой нь тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг асуудал дээр байр суурь нь 360 градус эргэсэн байх юм. Тэр нь юу гэхээр иргэдээс "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авахыг боловсон дээрэм гэж үзэж байгаагаа хэвлэлээр дамжуулан хэлж ярьдаг байсан тэрбээр сая сонгуулийн өмнө Засгийн газар иргэдээс хувьцааг нь худалдаж авах үйл ажиллагаа явуулахад сайдын хувиар үйл хэргээрээ оролцож байгаа харагдсан билээ. Ингээд илүү олныг нуршилгүйгээр С.Эрдэнэ юу өгүүлж байсныг эргэн сануулъя.
2012 оны 12 сарын 26-нд news.mn news.mn сайтад "С.Эрдэнэ: Дээрмийн ажиллагаа явуулахгүй” гэсэн гарчигтай тодруулга нийтлэгдсэн байдаг. Тэрхүү тодруулгад сэтгүүлчийн зүгээс С.Эрдэнэд хандаж "-Хувьцаагаа мөнгөжүүлж нэг сая төгрөгийн мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан иргэд олон бий. Тэдэнд мөнгийг нь хэзээнээс олгох юм бэ?” гэсэн асуулт тавьсан байдаг. Харин С.Эрдэнэ:
-Энэ мөнгийг Шинэчлэлийн Засгийн газар олгохгүй, түрүүчийн Засгийн газрын бодлогыг буруу гэж дүгнэж байгаа. Ялангуяа би гишүүн байхдаа түрүүчийн Засгийн газрын сая төгрөгөөр хувьцаа худалдаж авахыг боловсон дээрэм гэж нэрлэж байсан. Тиймээс боловсон дээрмийн ажиллагааг бид зогсооно. Та бүхэн мэднэ. Хөрөнгийн бирж дээр хувьцааг эрэлт нийлүүлэлтээр тодорхойлдог болохоос биш манайх шиг Засгийн газар нь хувьцааны үнийг тогтоодог улс байхгүй. Хувьцаа бол арилжааны хэрэгсэл шүү дээ. 1990 онд цэнхэр ягаан тасалбарыг тухайн үеийн нөхдүүдийн зохион байгуулалттайгаар хийсэн ажиллагаагаар шил архи, гарын савангаар дээрэмдээд авсан. Түүний уршгаар цөөн тооны нөхдүүд хагартлаа баяжаад дийлэнх нь хувьцааны үр дүнг үзэж чадаагүй. Ухаа худаг Энержи ресурсын нэгж хувьцааны үнэ хамгийн багадаа 4000 төгрөг байгаа. Тэгэхээр нэг хүнд ногдох 1072 ширхэг хувьцаа чинь хэрвээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргаад хамгийн бага үнээр тооцоход дөрвөн сая төгрөг, дөрвөн ам бүлтэй айлын хувьцаа 16 сая төгрөг болно. Гэтэл үүнийг дөрөвхөн сая төгрөгөөр авах гэж байсан. Энэ бол дээрмийн үйл ажиллагаа. Энэ бол иргэдээр дамжуулж Тавантолгойг булааж авах гэсэн бодлого. Тийм учраас ийм бусармаг ажиллагаа явуулахгүй. Харин энэ Засгийн газраас хийх гэж байгаа ажил бол Тавантолгойн IPO-г яаралтай хийж хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй. Хувьцаа арилжаанд ороод ирэхээд хувьцааны үнэ зах зээлийн жамаар тогтоно. Тэр үед нь зах зээлийн жамаар хөрөнгийн биржийн үйл ажиллагаагаар дамжуулж иргэд өөрсдөө хувьцаагаа борлуулах ажиллагаанд орох нь илүү өгөөжтэй.” хэмээн хэлж байсан байх юм.
Тэгвэл С.Эрдэнэ гишүүн сонгуулийн өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөрхэвлэлийнхэнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хувиар мэдээлэл хийх үеэрээ "Иргэд хувьцаагаа худалдахын тулд өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж, маягт бөглөн, гарын үсэг зурах учиртай. Хувьцаагаа зарах хүсэлт гаргаснаас нь хойш долоо хоногийн дараа тухайн иргэний дансанд мөнгийг нь шилжүүлнэ. 1072 хувьцааны 30 хувийнх нь үнэ болох 300 мянгыг иргэдэд гурав хуваан олгоно.” хэмээн өөрийнхөө амаар хэлсэн байдаг.
Тэгэхээр түүний энэ мэт зөрүүтэй байр сууриас үзэхэд С.Эрдэнэ гэж хүн нэгэн цагт боловсон дээрэм гэж үзэж явсан зүйлээ хүлээн зөвшөөрсөн байгаа харагдана. Чухам тэгээд байр сууриа өөрөө илэрхийлнэ биз дээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||