- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Элс олборлох бичиг баримтаа шалгуулахгүй гэв
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдаад гурван сар шахам хугацаа өнгөрчээ. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм. Хуулийн хүрээнд одоо түгээмэл тархацтай элс, хайрга зэргийн бүсийг тогтоох асуудал яригдаж байна. Иргэний байгууллагуудаас энэ талаар саналаа хэлж, төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ. Ингэхдээ мөн хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс төрийн хяналтын байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтуудыг хийж эхлээд байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, Монголын дуу хоолой зэрэг төрийн бус байгууллагатай хамтран Туул голын сав дагуу элсний ордуудын ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж эхэлжээ. Ирэх тавдугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд тэд хяналт, шалгалтаа явуулж, энэ оны есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 10-ны хороонд тодорхой зөрчлүүдийг арилгасан эсэх дээр гүйцэтгэлийн хяналт тавих юм байна. Өнгөрсөн долоо хоногт НИМХГ-ын геологи, уул уурхайн улсын байцаагч Б.Батсайханы ахалсан тус хэсэг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа элс олборлох аж ахуйн нэгжүүд дээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтанд "Монгол элс”, "Сэрүүн сэлбэ” "Баясгалант өргөө” гэх мэт таван компани хамрагдсан байна.
Налайхаас зүүн тийш эдгээрээс гадна олон компани барилгад ашиглах элс олборлон нийлүүлж байгаа юм. Дээрх таван компани дээр нэлээд зөрчил илэрчээ. Зарим нь байгаль орчны үнэлгээ хийлгээгүй байна. Мөн бичиг баримтгүй, байсан ч шалгуулахгүй гэх хүмүүс тааралдаж байжээ. Хамгийн ноцтой зүйл гэвэл элс олборлох зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй компаниуд нь засмал зам, өндөр хүчдэлийн шонгийн хажуухан талд элсний карейр ажиллуулж байх юм. Түүнчлэн Туул голын эргээс 300 орчим метр зайтай газраас ч элс ухаж зөөж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд хэлж байна. Шалгалтын хэсгийнхэн Налайхаас зүүн тийш орших "Зуун мод”-ын орчимд элс олборлож буй "Баясгалант өргөө” компанийнхантай уулзаад бичиг баримтуудыг нь үзэх гэтэл тэд "Манай даргыг Батбаяр гэдэг. Бид бичиг баримтаа шалгуулахгүй. Түүнтэй ярих гэвэл 99119.. гэсэн дугаар руу нь залгаарай” хэмээн гэдийцгээжээ. Шалгалтаар очсон иргэний байгууллагын төлөөллүүд тэрхүү дугаарт залгасан боловч холбогдох боломжгүй байсан гэнэ. Гэхдээ тэд уг утасны дугаарын эзэн нь УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр гэдгийг төд удалгүй мэджээ. Түүний компанийг цаашид гүнзгийрүүлэн шалгах юм байна.
Б.Отгонбаяр
Eagle.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||