- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Багануур" ХК хоёрдогч зах зээлд гарна
Төсөөллийн хугацаанд компани нийт 20 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар тооцолсон байна.
2020 он гэхэд 28 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
Монголын хөрөнгийн биржийн индекс энэ сар гарсаар 0.94 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Харин зах зээлийн үнэлгээ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 3.11 хувиар буурсан байна. Хөрөнгийн бирж сүүлийн таван хоногт өдөрт дунджаар 87.8 сая төгрөгийн гүйлгээ хийв. Энэ нь арилжааны идэвх сэргэж байгааг илтгэнэ. Учир нь, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн сард эрс буураад байсан юм.
Тэгвэл шинэ сар гарсаар хөрөнгийн зах зээлд эерэг тоонууд ажиглагдах болсон. Энэ нь арилжаанд оролцох цаг болсныг илэрхийлнэ. Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах У ИХ, Засгийн газрын тогтоолын дагуу "Багануур” хувьцаат компанийн нэмж гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг даваа гарагт албан ёсоор нээлээ. Анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нээлтийн арга хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч М.Болор, "Багануур” хувьцаат компани гүйцэтгэх захирал М.Отгонбаяр болон андеррайтер компанийн төлөөлөл оролцсон юм. "Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр "Бидний хувьд гурван жилийн өмнөөс бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Анхдагч зах зээлийн арилжаанаас гадна хоёрдогч зах зээлийн арилжааг манайх сонирхож байгаа. Энэ утгаараа суурь бичиг баримтаа олон улсын түвшинд боловсруулсан” хэмээн онцоллоо.
Анхдагч зах зээлийн арилжааг нээснээр төрийн өмч давамгайлсан хувьцаат компани олон нийтийн засаглалтай болж байна. Тус компани хөрөнгийн зах зээлээс 26.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. Төвийн бүсийн эрчим хүчний системийн дулааны цахилгаан станцуудын
» Компанийн нэмж гаргаж буй хувьцааны нийтэд санал болгох үнийг 2650 төгрөгөөр тогтоосон байна.
»"Багануур" хувьцаат компани 2021 оноос өмнөх жилийн цэвэр ашгийн 10 хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар төлөвлөжээ.
» Хөрөнгийн бирж сүүлийн таван хоногт өдөрт дунджаар 87.8 сая төгрөгийн гүйлгээ хийв.
»"Багануур" хувьцаат компани 2021 оноос өмнөх жилийн цэвэр ашгийн 10 хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар төлөвлөжээ.
» Хөрөнгийн бирж сүүлийн таван хоногт өдөрт дунджаар 87.8 сая төгрөгийн гүйлгээ хийв.
нүүрсний хэрэглээний 63 хувийг "Багануур” хувьцаат компани хангадаг. Тус компанийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдөр болж өндөрлөх юм.
Төрийн эзэмшлийн 75 хувийг 51 хувиас доошгүй хэмжээнд нэмэлтээр хувьцаа гаргаж буй. Энэ хүрээнд нийт 69.8 сая ширхэг хувьцааг зах зээлд гаргаж байгаа билээ. Компанийн нэмж гаргаж буй хувьцааг нийтэд санал болгох үнийг 2650 төгрөгөөр тогтоосон. Олон нийтээс татан төвлөрүүлэх Дээрх хөрөнгөөр нэн шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмжийг худалдан авч үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг хангах аж.
"Багануур” хувьцаат компани үйл ажиллйгаагаа өргожүүлэн, шинээр ашиглалтад орсон "Амгалан” дулааны станц, 2017-2018 онд ашиглалтад орох Дулааны V цахилгаан станц, Багануурын цахилгаан станц зэрэг компаниудад нүүрс нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Нүүрс олборлох, борлуулах, боловсруулах чиглэлээр ажилладаг "Багануур”-ын хувьд зах зээлийн үнэлгээ 51.8 тэрбум төгрөг. Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн 52 долоо хоногийн нэгж хувьцааны дундаж ханш 2638 төгрөгөөр үнэлэгдсэн байна.
"Багануур” хувьцаат компанийн андеррайтераар ажилласан "Ти Ди Би Капитал ҮЦК” компани уг нэмэлт хувьцаа гаргах ажилд дөрвөн сарын хугацааг зарцуулсан аж. "Багануур” хувьцаат компани "Эрнст энд Янг Монголия Аудит” компанитай аудитын гэрээ байгуулан ажилласан байна. "Багануур” хувьцаат компанид тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлт хийгдэж, нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор компанийн үйл ажиллагааны өртөг буурч, цаашид тогтворжих хандлагатай байна. Борлуулсан бүтээгдэхүүний өртөгт эзлэх голлох зардлууд нь хөрс тээвэрлэлт, нүүрс бутлалт, ачилт, засвар үйлчилгээ болон өрөмдлөг тэсэлгээ эзэлж байгаа юм. Тэгэхээр шинэчлэлийн үр дүнд үйлдвэрлэлийн үр ашиггүй зардал буурах аж. Энэ нь компани дунд хугацаанд алдагдалгүй, улмаар ашигтай ажиллах боломжийг нээх нь. 2020 он гэхэд компанийн санхүүгийн үр дүнгийн үзүүлэлт сайжирч, 28 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаар хүлээгдэж байгаа аж. Энэ нь цэвэр ашгийн ес орчим хувь болох бөгөөд цаашид цэвэр ашгийн борлуулалтын орлогод эзлэх хувь тасралтгүй нэмэгдэж 17 орчим хувьд хүрэхээр байна.
"Багануур” хувьцаат компани нь 2020 оноос ашигтай ажиллаж эхлэхээр таамаглаж байгаа бөгөөд 2021 оноос эхлэн өмнөх жилийн цэвэр ашгийн 10 хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар төлөвлөжээ. Төсөөллийн хугацаанд компани нийт 20 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг Хуваарилахаар тооцоолсон байна. [ЗГМ]
"Багануур" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна
"Багануур" ХК хоёрдогч зах зээлд гарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани