- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Арева” энэ хавар дайралтаа эхлүүлэх үү
Мөн Ерөнхий сайд ч өөрөө цөмийн технологийг сурталчилж байна. Эрүүл мэнд, газар тариалан гээд бүхий л зүйлд энэ технологийг ашиглаж байгаа гэсэн. Үнэхээр ч ашиглаж байгаа салбар олон байна аа, байна. Хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ цөмийн технологи гэдгийг цөмийн станц юм уу, их хэмжээгээр уран олборлох, цацрагийн хордлого гээд аюултай асуудлуудаас салгаж ойлгох ёстой гэдгийг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ярьж байна. Тэдний хэлж байгаад үнэний ор бий.
Өнөөдөр Монголд олон компани ураны лиценз эзэмшиж, хайгуулын ажил хийж байна. Тэр дундаас монголчуудад хэдийнэ танил болоод байгаа нь Францын "Арева” групп.
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өрнөөд байгаа асуудал тэднийг монголчуудад нэгэнт танил болгоод байгаа юм.
Хүн үхэхийг хүлээж байна уу
Өнөөдөр яг энэ асуултыг Улаанбадрах сумын иргэд "Арева” группийн удирдлага, "Кожеговь” компанийн хүмүүс болоод Монгол Улсын эрх мэдэлтнүүдээс асууж байгаа юм.
Одоогоос жилийн өмнө Улаанбадрах сумын малчдын мал төллөж, гажигтай төл гарч байсан. Мал үхсэн, уушиг нь устсан энэ тэрийг бол яриад ч хэрэггүй. Тэртээ тэргүй Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Д.Норсүрэн гуайн 20 тугал ураны цацрагаас хордож үхээгүй гэдгийг тогтоочихсон. Мөн бас бус дүгнэлт ч гаргасан байгаа. Бүхэл бүтэн мэргэжилтнүүдийн баг очоод, ямар ч цацраг энэ тэр алга. Мал үхээд, уушиг нь устаж, дотор эрхтэн өвчлөөд, мал гажигтай гараад байгаа нь өөр шалтгаантай. Бүр зарим малчид өөрсдөө малаа хордуулсан гэж дүгнээд байхад тухайн үедээ эсэргүүцээд ямар ч нэмэргүй байлаа. Магадгүй зарим тохиолдолд тэдний зөв ч гэж үзэхээс өөр аргагүй байв.
Гэтэл өнөө жил дахиад л мал гажигтай төл гаргаж эхлэв. Өнгөрсөн жилийнхээс бүр дордсон. Жилийн дотор гарсан ялгаа гэвэл 20 тугал гэнэт үхээгүйд л байна. Түүнээс биш малын уушиг устаж, дотор эрхтэн нь өмхийрч, ялзарч, төл мал гажигтай гарсаар.
Бүр зарим айлын 30 гаруй ямаа ишиглэхэд бараг бүх төл нь үхсэн байгаа юм. Ихэнх нь зулбасан. Азаар ганц нэг ишиг амьд байгаа ч үс нь зулгарч унаад, хөл дээрээ зогсч чадахгүй байгаа гэсэн. Улаан махан зулбадас гарч, агаар амьсгалаад үхээд байгаа гэх. Зургийг нь ч зарим иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл цахим хуудсуудаар тараалаа.
Мөн малчидтай уулзахад, "Кожеговь” компанийг хөөж гаргана, "Арева”-г Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцнэ гэдгээ хэлж байгаа аж. Түүнээс гадна тэд "Мал үхлээ, гажигтай төл гарсаар байна. Одоо хүн үхэх, гажигтай хүүхэд гарахыг хүлээгээд байгаа юм уу” асууж байна. Мэдээж энэ асуултыг төр засгийнхандаа хандаж тавьж байгаа нь ойлгомжтой.
Францын ураны магнат "Арева” монголчуудыг, бидний нүүдэлчин соёл, малчдын амьжиргаа болсон мал сүргийг, нүүж нутагладаг газар нутаг, бэлчээрийг хайрлаж, гамнана гэж юу байх вэ дээ. Тэд хийх ёстой ажлаа хийгээд, авах ёстойгоо аваад л явна. Ард нь хордсон газар, үхсэн мал, өвчилсөн хүн үлдэхгүй гэх баталгаа хаана байна. Манайхан уран хоргүй гээд л байгаа. Мэргэжлийн, албаны нэр томъёо ашиглаж, иргэдийн тархийг угааж байна.
"Арева” компани Дорноговь аймагт хөрөнгө оруулалт хийж, нүдний ч бил үү эмнэлэг барилаа л гэж байсан. Тэд бүхэл бүтэн тосгон байгууллаа ч бүхэл бүтэн сумын, цаашлаад аймгийн газар нутаг ямар нэг байдлаар хордож, уух усгүй, өсгөх малгүй болчихвол яах юм.
Бид энд хэчнээн цэцэрхэж, уран хортой хоргүй, "Арева” технологийн горим алдсан, алдаагүй гээд өч төчнөөн асуулт, хариулт уралдуулж байх зуур мал үхэж, гажигтай төл гарсаар. Хоёр дахь жилдээ дараалж шүү дээ. Өмнө нь огт ийм зүйл болж байгаагүй гэдгийг нутгийн малчид бүгд хэлж байгаа.
Тэд бүгдээрээ нийлж байгаад, малаа хордуулаад, гажигтай төл гаргах арга олоод, "Арева” компани руу дайраад байна гэж баймааргүй юм даа. Тал талдаа бодолцох цаг болсон юм биш үү. Магадгүй дахиад нэг жил болбол гажигтай хүүхэд гарч, хүн үхэх вий дээ.
"Арева” энэ зун олборлолтод анхаарлаа хандуулж магадгүй
Улаанбадрах сумын асуудал улам хүндэрсээр. Малчид гажигтай төлөө харж, үхсэн малаа булж, гадны компанийг зүхэж, нийлж тэмцэхээр ярилцахаас өөрийг хийж чадахгүй байна. Гэтэл "Арева” групп юун Монголоос гарч, ард иргэдийн сэтгэлийг тэнийлгэж, баярыг төрүүлэх. Харин ч эсрэгээрээ энэ жил олборолтоо эхлүүлж магадгүй шинжтэй болоод байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол "Кожеговь” компанийн туслан гүйцэтгэгч "Ордгео” компани тун удахгүй ажилдаа гарах гэж байгаа бололтой. Уг нь энэ сарын 1-ний өдөр Дорноговь руу хамаг юмаа ачаад ажилчид нь гарах сураг байсан ч хойшлоод байгаа.
Хамгийн гол нь Улаанбадрах гэдэг сумын малчид, малтайгаа, газар нутагтайгаа, цаашлаад Дорноговь аймгийн хэмжээнд аюулд орвол яах вэ. Монгол Улсын Засгийн газар тэр үед юу хийж чадах бол. Үнэхээр ураны цацрагаас болоод мал үхээд, гажигтай төл гараад байгаа бол яана вэ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол энэ сарын 6-нд гарах бололтой. Гэхдээ хойшилж ч магадгүй байна. Гэхдээ тэд хэзээ Улаанбадрах сум, Дулаан уулын хээрийн ангид очих нь гол биш. Гол нь "Ордгео” компани өнөө жил олборлолтын өрөм авч гарах гэж байгаад байгаа юм. Өмнө нь хавар анх гарахдаа зөвхөн хайгуулын жижиг өрөм авч гардаг байж. Харин олборлолтын өрмөө намар гаргадаг байсан юм билээ. Тэгвэл энэ жил арай өөр, тодорхой хэлбэл, хайгуул болон олборлолтын өрмөө зэрэг гаргах гэж байгаа юм билээ. Ерөнхийдөө олборлолтдоо арай илүү анхаарал хандуулах гээд байгаа юм уу даа, янз нь. Тэгээд ч "Арева” өмнө нь 2.5 тонн уран олборлоод хадгалчихсан тухай мэдээлэл байгаа. Дээрээс нь "Мон Атом” компанитай хамтарсан компани байгуулчихсан.
Ер нь л хайгуулын ажлаа хийхийн хажуугаар олборлолтоо нэмж, үйл ажиллагаагаа эхлэх цаг нь ирчихсэн болов уу. Тийм уур амьсгалыг ч эрх мэдэлтнүүд гаргаад байгаа. Монгол Францын хамтарсан компани байгууллаа. Цөмийн энерги, технологитой холбоотой өч төчнөөн хурал хуй зохион байгуулж байна. Иргэдэд уран бол ямар ч хоргүй гэдэг ойлголт өгөх ажил өрнөөд эхэлчихсэн. Энэ бүхэн "Арева” компанийн олборлолтоо эхлэх бэлтгэл ажил байж ч болох юм. Яах вэ, тэд олборлоод, манайд цөмийн технологи нэвтрээд, хөгжвөл сайн л байна.
Хамгийн гол нь Улаанбадрах гэдэг сумын малчид, малтайгаа, газар нутагтайгаа, цаашлаад Дорноговь аймгийн хэмжээнд аюулд орвол яах вэ. Монгол Улсын Засгийн газар тэр үед юу хийж чадах бол. Үнэхээр ураны цацрагаас болоод мал үхээд, гажигтай төл гараад байгаа бол яана вэ. Ингэж элдэв янзаар булзааруулж, бултуулж, ямар ч хамаагүй аргаар уран олборлох гэж байгаад олон хүний эрүүл мэнд хохирвол хэн хариуцах вэ гэдэг дээр бид санаа зовох ёстой юм биш үү.
Н.Пунцаг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||