- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны хөрөнгө оруулалт 20 хувиар буурчээ
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй ярилцлаа. Тэрбээр газрын тосны салбарт Монголын хамаарал тэлж, хараат байдал хумигдаж буйг онцоллоо.
-ОХУ -ын Санкт Петербург хотод болсон олон улсын эдийн засгийн чуулганд та оролцоод иржээ. Чуулганы үеэр анхаарал татсан сэдэв нь юу байв?
-ОХУ-ын эдийн засгийн 70 хувийг газрын тос, байгалийн хий бүрдүүлдэг. Тиймээс эдгээр түүхий эд гол сэдэв байлаа.
Чуулганд "Total”, "Royal Dutch Shell” зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниуд оролцож, зах зээлийн нөхцөл байдлаа үнэлж, дүгнэсэн. Тэр дундаа газрын тосны үнийг голлон хэлэлцсэн. Тус түүхий эдийн үнэ одоо ч нам дор түвшинд байна. Энэ онд баррель газрын тосыг 50 ам.долларт хэлбэлзэнэ гэсэн таамаг давамгайлж байна. Улмаар 2020 он гэхэд 70-80 ам.долларт хүрэх төлөвтэй.
Газрын тосны үнэ унаснаар дэлхий дахинд 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гацжээ
Ер нь үнэ буурснаар газрын тосны хөрөнгө оруулалт хумигдсан. Үнийн уналтаас үүдэн дэлхий даяар 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гацсан гэх мэдээлэл бий. Бид чуулганд оролцох үеэрээ нефть бүтээгдэхүүний гол түнш "Роснефть” компанийн төлөөлөлтэй уулзаж, ярилцсан. Монгол Улс өнгөрсөн онд нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувь буюу 770 мянган тонныг тус компаниас худалдан авсан.
Үүнээс гадна ОХУ Монголоор дамжуулан урд хөрш руу нефть бүтээгдэхүүн нийлүүлэх туршилт эхлүүлээд байгаа. Энэ оноос эхэлсэн туршилтын тээврийн талаар мөн хойд хөршийнхөнтэй ярилцсан. Өдгөө Улаанбаатар төмөр замтай байгуулах яриа, хэлэлцээ үргэлжилж байгаа юм билээ. Монгол Улс транзит тээврийн урт хугацаатай, үр ашигтай гэрээ байгуулахаар зорьж байна.
-Тэгвэл манай улс газар нутгийнхаа давуу талыг ашиглан транзит тээврээс орлого олох боломж бүрдэж байна гэсэн үг үү?
-Тийм. Транзит тээвэр бол маш сонирхолтой сэдэв. Монгол Улс үүнээс багагүй орлого олно. Одоо дөнгөж эхэлж буй энэ туршилтын тээвэр жигдрэх хэрэгтэй. Хэрэв шатахууны тээврийн хэмжээ гурав, дөрвөн сая тоннд хүрсэн тохиолдолд хүссэн, хүсээгүй хоолой тавих талаар ярьж эхэлнэ. Хоолой тавина гэдэг чинь Монгол мөнгө олно гэсэн үг. Харин бид аюулгүй байдлаа чандлах хэрэгтэй.
Транзит тээврийн хүрээнд энэ онд 2.5 сая тонн бүтээгдэхүүн тээхээр төлөвлөж байна. Одоогоор 200 орчим мянган тонныг тээвэрлээд буй. Мөн ОХУ-ын "Сибур” компани хий дамжуулах санал тавьсан. Энэ хүрээнд Замын-Үүдэд хий шилжүүлж, ачих байгууламж барихаар тохиролцсон. Энэ ажил ирэх намраас эхлэх байх. Мөн "Газпром” компани ч Монголоор дамжуулан БНХА У руу хий нийлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлж байсан.
Өмнө нь манай нефтийн салбар 100 хувь гадаадаас хараат байлаа. Харин одоо Монгол Улсын хамаарал тэлж, хараат байдал нь багасч байна. Энэ нь мэдээж газрын тостой болсон бас транзит тээвэр хийж эхэлсний үр дүн.
-Дэлхийн зах зээлд үнэ буурснаар хөрөнгө оруулалт хумигдсан гэж та ярилаа. Тэгвэл газрын тосноос чамгүй мөнгө олдог Монгол Улсад энэ нь хэрхэн нөлөөлж байна вэ?
-Манай улсын газрын тосны салбар өнгөрсөн онд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Харин энэ онд олборлолтод 310, хайгуулын 69 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр байна. Өмнөх онуудтай харьцуулахад 20 орчим хувиар буурсан. Дэлхий дахинд газрын тосны хөрөнгө оруулалт 27 хувиар буураад байна.
Газрын тосны газраас бусад яамтай хамтран хайгуул, олборлолт хийж буй орон нутагт жил бүрийн дөрөв, тавдугаар сард уулзалт хийдэг. Энэ үеэр байгаль орчин, бүтээн байгуулалтын асуудлаар иргэдийн санал бодлыг сонсдог. Энэ жилийн хувьд сонгуультай холбоотойгоор түр хойшлуулсан.
Манай улсын газрын тосны салбарт гурван их наяд төгрөг эргэлддэг
Манайхан чинь газрын тосны асуудлаар ихээхэн улстөрждөг. Иймд наймдугаар сард уулзахаар төлөвлөж байна. Тэрчлэн сүүлийн үед эрчимжсэн баруун бүсийн хайгуул түр саараад байгаа. Мөн л сонгуультай холбоотой. Харин олборлолт өссөн. Өнгөрсөн онд 1.1 сая тонн газрын тос олборлосон. Энэ онд 1.3 сая тонныг олборлож, 266 тэрбум төгрөг олохоор төлөвлөж байна. Мөн нефть бүтээгдэхүүний албан татвараас 600 гаруй тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх тооцоо бий.
Нефтийн үнийг дотоодод тогтвортой барих бодлого баримталж байна. Бас оны эхээр алс хязгаар нутгуудад шатахуун ы үнийг хямдруулсан. Гэхдээ сүүлийн хоёр сард дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тогтвортой өсөж байна. Иймд татварын сайн нөхцөлийг ашиглан үнийг тогтвортой хадгалж, томоохон савалгаа үүсгэхгүй байхаар ажиллаж байна.
-Тэгвэл үнэ дахин буурахгүй гэсэн үг үү?
-Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом биш ч өсөж байна. Иймд тогтвортой байлгахыг зорино. Үнийн цочироо, савалгаа үүсгэхгүй. Нөгөө талаас импортын нефть бүтээгдэхүүнээс чамгүй хэмжээний татвар авч байгаа. Авсан татвараа эргээд тэтгэвэр, тэтгэмж, цалин хэлбэрээр иргэдэд олгож байна.
Манай газрын тосны салбарт гурван их наяд төгрөг эргэлддэг. Нийт валютын урсгалын 16-18 хувь нь зөвхөн энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулдаг байлаа.
Харин одоо бол газрын тос борлуулаад, олсон мөнгөөрөө нефть худалдан авч байна. Өөрөөр хэлбэл, валютын урсгал өмнө нь зөвхөн худалдаж авахад чиглэдэг байсан бол одоо эргэлддэг болсон.
-Их Британийн BG групп Монгол дахь үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ. Ер нь манайд үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудын байдал ямар байна вэ?
-BG- ийн хувьд одоогоор манай зах зээлээс албан ёсоор гараагүй. Тэгээд ч гарна гэдгээ зарлаад гараад явчихдаг юм биш. Тэр дундаа дэлхийд алдартай BG, "Shell” зэрэг компани үүнд тун хариуцлагатай ханддаг. Тэр утгаар BG групп Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Бид энэ шаардлагыг тавьсан. Тэд ч биелүүлэхээ мэдэгдсэн.
Замын-Үүдэд хий шилжүүлж, ачих байгууламж энэ намраас барина
-Монгол Улсын Хөгжлийн банк ОХУ -ын ВТБ банкнаас нефть бүтээгдэхүүний санхүүжилтэд зориулан зээл авч буй. Энэ зээлийг хэчнээн компанид ямар шалгуураар олгох вэ?
-ОХУ-аас 300 са я ам.долларын зээлийг гурван жилийн хугацаатай авахаар болсон. Эхний хэсэг болох 65 сая ам.доллар нь өнгөрсөн долоо хоногт Монголын талд шилжсэн. Үүнийг НИК, "Магнай Трейд”, "Шунхлай”, "Сод Монгол” компанид олгоно. Шалгуурыг ВТБ банкнаас тавьсан.
Энэ зээлийн эргэн төлөлтийг хэсэгчлэн зургаан сарын хугацаатай хийнэ. Монгол Улсын хувьд намар валютын урсгал эрчимждэг. Хавар буюу гурав, дөрвөн сард саардаг. Иймд валютын урсгал сайн үед зээлийн эргэн төлөлтийг хийнэ. Өмнө нь валютын урсгал саарсан үед шатахууны төлбөр хийхээр ханшид нөлөөлж, савалгаа үүсгэдэг байсан. Энэ байдлыг арилгахын тулд тус санхүүжилтийг татаж байгаа.
-Энэ онд бүтээгдэхүүн хуваах хэдэн гэрээ байгуулах вэ?
-Наадмаас өмнө "Макс Ойл” компанитай Сүхбаатар аймгийн Ар булаг XXIX талбайд байгуулна. Холбогдох тогтоол, шийдвэр нь Засгийн газрын хуралдаанаас гарсан. Бас Эргэл XII талбайн сонгон шалгаруулалт дууссан.Одоо гэрээ хэлэлцээний шатандаа байна.
Г.Байгал
Засгийн газрын мэдээURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||