Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.ГАРАМЖАВ: БАЙГАЛИЙН БАЯЛГАА БОЛОВСРУУЛЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛСНЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛЭЭС ГАРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

УИХ-ын 71 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Цэдэнгийн ГАРАМЖАВ "Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт оролцож МУСГЗ сэтгүүлч Ш.Гүрбазартай хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

-Уул уурхайн салбарын хөгжлийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Уул уурхайн салбарыг дэлхий даяар хөгжүүлдэг. Бүх улс орон л өөрийн баялгийг ашигладаг. Төмрөө ашиглаж төмрийн бүтээгдэхүүн хийнэ, зэсээ ашиглана, ховор металлаа ашиглана гээд хүн төрөлхтөн байгалийн баялгаа ашиглаж ирсэн. Монгол Улс маань сүүлийн 20 жилд уул уурхайн салбарыг хөгжүүлсээр ирсэн. 20 жилийн өмнө анх "Алт” хөтөлбөр гэж батлагдсанаас хойш ашигт малтмалаа илүү түлхүү ашиглаж хямралтай эдийн засгаа хүнд байдлаас гаргах бодлогыг анх явуулж эхэлсэн юм. Дэлхий даяар уул уурхайн баялгаа ашиглах бодлого гэж байна. Эхлээд юуг нь ашиглах вэ, улс орны бодлогоор юуг нь нөөцлөж хойч үедээ үлдээх вэ, өнөөдөр гарцаагүй эдийн засгийн эргэлтэд оруулах ашигт малтмал нь юу вэ гэдгээ хүртэл тооцох ёстой. Мөн алт, зэс гээд ашигт малтмалаа түүхийгээр нь гадагш гаргаад байж болохгүй. Боловсруулж гаргавал бүр л ашигтай.

-Бид улс төр хийх, жүжиг хийх гээд л ярьдаг л даа. Тэгвэл уурхай хийх гэдгийг төгс утгаар нь тайлбарлавал?

-Төгс утгаараа энэ бол үйлдвэрлэл. Үйлдвэрлэлийг зарчмын дагуу яг энэ эрин цаг үетэйгээ тохирсон шилдэг арга технологиор байгаль дэлхий, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр хамгийн чухал нь тэнд оршин суугаа ард иргэдийн тайван байдал, амьдралын горимыг алдагдуулахгүйгээр хийх нь хамгийн зөв. Дээр нь хариуцлагатай, бодлоготой хийх ёстой. Энэ байхгүйгээс болж манай улсад уул уурхайн салбарынхны нэр хүнд их унадаг.

-Та дандаа үйлдвэр барих юм. Их сайхан юм гэдэг утгаар нь асууж байна л даа?

-Энэ бол нэг талдаа миний өөрийн зорилготой холбоотой. Зарим хүмүүс ялангуяа залуучууд маань нийгэм болж бүтэхгүй байна, би зорилгогүй болчихлоо гээд ярьдаг. Гэтэл Монголд хийх юм маш их байна. Энэ бүхнээс өөрийн мөн чанартайгаа, мэргэжилтэйгээ уялдуулаад зорилго тавих хэрэгтэй. Ер нь хүн агуу их байж ямар нэг зорилго, үйлсийг бүтээдэггүй юм. Харин хүн эхэлж байж тэр агуу үйлсэд хүрдэг байхгүй юу. Би анх эхлэхдээ юугаа ч мэдэхгүй жаахан охин л байсан. Хүнд зорилго байх хэрэгтэй, дээр нь сайхан сэтгэл болон цуцашгүй хөдөлмөр байх хэрэгтэй.

_MG_6553

-Өнөөдөр манай улсын эдийн засаг уначихлаа. Яагаад вэ?

-Ард иргэдийн амьжиргааны түвшин буураад орлого багассанаар хямрал болж байгаа нь харагдаад байгаа юм. Өмнө нь бас арай ч талх таллаж хувааж авахдаа тулаагүй байсан. Өнгөрсөн дөрвөн жил эдийн засгийн хямрал бол дэлхий даяар явагдсан. Ялангуяа манай улс шиг уул уурхай дээр тшиглэсэн эдийн засагтай улсад нилээд их нөлөөлсөн. Өнгөрсөн 20-иод жил бид нар уул уурхайгаа хөгжүүлж эндээ л гадны хөрөнгө оруулалтыг татаад явж байсан. Тэнд гарсан нэг алдаа бол дотоодынхоо хүч потенциалыг тооцоогүй. Дотоодын компаниудаа дэмжээгүй,  дэмжсэн бодлого ч гаргаагүй харин бүр эсрэгээрээ хууль эрх зүйн тогтворгүй орчин бий болгосон. Энэ бол хямралд орох нэг шалтгаан. Дэлхийн зах зээл дээр манай уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ унаад эхлэхээр тэрнээс хамааралтайгаар манайд эдийн засаг хямарч эхэлсэн л дээ. Нөгөө талдаа, өмнө нь хэлсэн манай улс хууль эрх зүйн орчноо их тогтворгүй байлгах юм. Жишээ нь Ашигт малтмалын тухай хууль гэхэд 2006 онд батлагдсанаасаа хойш 18 удаа өөрчлөгдлөө. 2015 онд дөрвөн удаа, 2016 онд дөрвөн удаа өөрчлөлт орсон. Үнэхээр тогтворгүй. Тэгээд нэг нам гарч ирэхээрээ нөгөө намын явуулж байсан бодлогыг эсэргүүцдэг. Ингэж улс орны хөгжлийг ямар нэг нам эвслийн сонирхолд зохицуулдаг энэ байдал үнэхээр улс орныг хөгжүүлэхгүй байна. Хямрал бас манай улсын хөрөнгө оруулалтын бодлогын ялгавартай байдлаас шууд хамааралтай. Гадаадын хөрөнгө оруулалтаа шүтээд дотоодын хөрөнгө оруулагчдаа хаячихсан. Гэтэл өөрсдөө хууль тогтоомжоо өөрчлөөд эхлэхээр гадаадын хөрөнгө оруулагчдын зарим нь гараад явчихаж байна ш дээ.

-Тэгвэл бидэнд одоо ямар гарц байна вэ?

-Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үг байдаг шүү дээ. Бидний хамгийн том баялаг бол Монгол Улс маань. Эрх чөлөөт, биеэ даасан бүрэн эрхт улс байна гэдэг бол бидний хамгийн том баялаг. Тэгэхээр энэ сайхан Монгол Улсдаа бид төрөө түвшин байлгах хэрэгтэй. Мэдээж дараа нь ард түмнийхээ төлөө үйлчилдэг төр байлгахын төлөө зорино шүү дээ. Манай улсад дотоодын нөөц бололцоо маш их байна. Хамгийн түрүүнд төрөө хараад суух биш өөрийн хийж чадах зүйлээсээ эхлэх ёстой юм. Би юу хийж чадах вэ. Монгол орноо бид нар л авч явах ёстой шүү дээ.

Би бол үйлдвэрлэлийнхээ салбараас  хараад яриад байна л даа. Бид гадаад руу гарч байгаа энэ их валютыг зогсоох, импортоор авч байгаа бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн хийх, жижиг дунд үйлдвэрүүдээсээ эхлээд л үйлдвэрүүд байгуулах нь нэг гарц. Ашигт малтмалаа бол зохистой олборлох ёстой. Бүгдийг нь биш. Өөрөөр хэлбэл тодорхой шаардлагатайг нь ашиглая, олборлосон ашигт малтмалаа боловсруулья. Нүүрсээ боловсруулж нэмүү өртөг шингээе, дулаан цахилгаанаа үйлдвэрлэе. Манай улс цахилгаан дулааны хараат байдлаас гарах бүрэн боломжтой. Яагаад энэ их нүүрстэй орон цахилгаан гаднаас худалдаж авдаг юм бэ. Яагаад энэ их нартай орон тог цахилгаангүй суудаг юм бэ.

Дээр нь бид нар бас усгүй л гэдэг. Гэтэл үгүй. Монгол орны гадаргын усны 90 хувь нь ууршдаг. Яагаад гэвэл манай улс далайн түвшнээс дээш 1300-145 метрийн өндөрт байрладаг. Тэгэхээр зарим хүмүүсийн ярьдаг шиг үйлдвэрлэгчид нь усаа хэрэглээд дуусчихаж байгаа юм биш. Гадаргын усны 90 хувь нь ууршчихаж байгаа юм. Бид усаа ашиглаад цахилгаан станц барих бол хамгийн эко технологи. Ард түмнээ бүр маш хямдхан тогоор хангая л даа. Ийм боломж байгаа ш дээ, үүнийг бид аль эрт хийчих ёстой байсан юм. Газрын тос л гэхэд манайд хангалттай байна. Бид газрын тосны нөөцөөрөө дэлхийд 30 орчимд бичигдэж байна. Яагаад газрын тосоо боловсруулаад үйлдвэр бариад олон зуун ажлын байр бий болгоод эх орноо газрын тосоор хангаж болохгүй гэж. Энэ мэтчилэн үйлдвэрүүдийг жижиг дундаас нь эхлээд томыг нь хүртэл байгуулах боломж байна.

Ингээд бид байгалийн баялгаа боловсруулж ашиглаад үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрэн байна. Энэ мэт эдийн засгийн хямралаас гарах нөхцөл боломж өөрсдийн маань дотор дэлгээстэй байж байна. 

                               

Эх сурвалж: garamjav.mn

Ц.ГАРАМЖАВ: БАЙГАЛИЙН БАЯЛГАА БОЛОВСРУУЛЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛСНЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛЭЭС ГАРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани