- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хувьцааг арилжааны банкаар зарж болох уу?
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргаж иргэдийн эзэмшлийн 1072 хувьцааны 30 хувийг арилжааны банкаар дамжуулан худалдан авах шийдвэр гаргасан. Энэ долоо хоногоос эхлүүлсэн эхний ээлжийн төлбөр төлөгджээ. Харин энэ бүгд Монгол Улсын хуулийн дагуу хийгдсэн үү.
"Компанийн тухай хууль”-иар хувьцаа гэдэг нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлоно гэж заасан байдаг. Тиймээс та аль нэг компанийн хувьцаа эзэмшигч болсноор ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлдэг.
Тийм учраас хувьцаа эзэмшигчийн эрхийг хуулиар зохицуулдаг. Энэхүү зохицуулалтыг "Компанийн тухай хууль”-ийн 3.3 дахь заалтад тодорхой зааж өгсөн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хувьцаа эзэмшигчийн эрх үүрэгтэй холбоотой аливаа асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэсэн үг. Аливаа этгээд, үүнд Засгийн газар ч орно, хуулиас гадуур шинэ дэг журам зохицуулалтыг хийж болохгүй гэсэн санаа юм.
Харин компанийн хувьцааг худалдах, худалдан авах харилцааг мөн хуулиар зохицуулдаг. Энэхүү харилцаа нь "Компанийн тухай хууль”, "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, "Иргэний хууль” болон "Нотариатын тухай хууль”-иар зохицуулагдана. Компанийн хувьцааг ерөнхийдөө хоёр аргаар худалдана.
1-рт, Хөрөнгийн биржээр буюу Санхүүгийн зохицуулах хороо болон тухайн биржийн бүртгэлд бүртгэгдсэн хувьцааг зах зээлийн өрсөлдөөний зарчмаар худалддаг. Энэ үед хувьцааны ханш нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар тогтоно. Компанийн засаглал сайжирч, борлуулалт өсч, эсвэл зардлаа бууруулж чадсан үед хувьцааны үнэ өсдөг, ногдол ашиг хуваарилдаг. Тийм учраас хувьцааны үнэ нь өдөр бүр өөрчлөгддөг.
Хөрөнгийн биржид бүртгэгдээгүй хувьцааг арилжих нь мөн хуулиар зохицуулагддаг. Хувьцаа гэдэг нь таны өмч тул хувьцаатай холбоотой эрхийг зөвхөн хуулиар хязгаарлана гэж Монгол Улсын Үндсэн Хуулинд зааж өгсөн байдаг. Тийм учраас та өөрийн хувьцаагаа зарах эсэх, зарлаа гэхэд хэдэн төгрөгөөр зарах эсэхээ өөрөө шийднэ гэсэн үг.
Мөн хувьцаатай холбоотой бэлэглэх, өв залгамжлуулах, барьцаалах зэрэг эрхийг хуулиас гадуур хэн ч хязгаарлах эрхгүй. Иргэний тухай хуулийн дагуу өөрийн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ худалдах-худалдан авах гэрээ байгуулах бөгөөд гэрээний үнийг хэлэлцэн тохиролцоно гэж заасан байдаг. Мөн Нотариатын тухай хуулийн дагуу хувьцааг худалдах- худалдан авах гэрээг нотариатчаар гэрчлүүлнэ гэж заасан байдаг.
Монгол Улсын Засгийн газар иргэдийн эзэмшилд байсан 1072 хувьцааны 30 хувийг арилжааны банкаар шууд худалдан авч буй үед дараах хуулийн зөрчлүүд харагдаж байна. Үүнд,
- Үндсэн хууль болон бусад хуулиас гадуур хувьцаатай холбоотой бэлэглэх, өв залгамжлуулах, барьцаалах эрхийг хаасан
- Хувьцааг Иргэний хуулийн дагуу худалдаххудалдан авах гэрээгээр биш маягтаар арилжаа хийсэн
- Хувьцааны үнийг хоёр тал хэлэлцэн тохиролцоогүй
- Хувьцааг худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй
Мөн арилжааны банкууд нь үнэт цаасны арилжаа буюу брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд үүнийг Банкны тухай хуулийн 7.1 дэх заалтаар хориглодог юм.
Зууны мэдээURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||