Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Судлаач Ш.Батцэнгэл: Засаг иргэдийн бага орлоготойг далимдуулж сонгуулийн хожоо авах гэж байна

Судлаач Ш.Батцэнгэл: Засаг иргэдийн бага орлоготойг далимдуулж сонгуулийн хожоо авах гэж байна

 

"Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн 1,072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлаар болон эдийн засгийн цаашдын төлвийн талаар СЭЗДС-ийн санхүүгийн тэнхимийн багш, судлаач Ш.Батцэнгэлтэй ярилцлаа. 

-Засгийн газраас хувьцааны талаарх энэ шийдвэрийг танилцуулахад хэрхэн хүлээж авсан бэ? гэдгээс яриагаа эхэлье.     

-Хувьцааны талаарх энэ шийдвэрийг эдийн засаг судлаачид шүүмжлэлтэй талаас нь харж байгаа. Учир нь хувьцаа гэж чухам юу вэ? гэдэг асуултаас авч үзвэл хувьцаа гэдэг бол хөрөнгө орлогын нэхэмжлэлийг хэлдэг. Гэтэл "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйлдвэрлэж, олборлох гэж буй газрын доорх нүүрс нь аж ахуйн эргэлтэд ороод борлуулалт болоогүй байгаа баялаг шүү дээ. Энэ баялгийг нэхэмжлэнэ гэдэг бол тэр орд газар нь эргэлтэд орох эсэх нь тодорхойгүй байгаа нөхцөлд хэлбэр төдий зүйлийг хувьцаа гэж олгоод, тэр хувьцааг нь буцаж авч хүмүүст мөнгө тарааж буй хэлбэр юм. Тэгэхээр үүний сөрөг үр дагавар нь нэгдүгээрт, хувьцааг тараая гэдэг асуудлыг хэзээ шийдсэн болон энэ тараасан хувьцаагаа буцаж худалдаж авна гэсэн шийдвэрийг хэзээ гаргасан бэ? гэдэг асуудал байгаа. Гэтэл үүнийг саяхан гаргачихаж байгаа юм. Тэгэхээр сонгуулийн сурталчилгааны энэ үед хувьцааг худалдаж авна гэдэг нь цаанаа өөрөө Монгол улс урт болон дунд, богино хугацааны нэгдсэн харилцан шүтэлцээ үгүй, зорилгогүй байгаагын илрэл. Аль стратеги, аль тактикийнх нь нэг хэсэг юм бэ, энэ асуудал байхгүй байгаа юм. Хоёрдугаарт, 1072 хувьцааны нэг хэсгийг худалдаж авна гэдэг бол өөрөө сонгуулийн хуулийг бараг зөрчсөнтэй адил зүйл юм.

-Хувьцааг худалдаж авснаар цаашдаа ямар үр дагавар гарах вэ?

-Хувьцааг иргэдээс худалдаж авахад ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй болно. Энэ мөнгийг гаргавал нийгэм дээр хэд хэдэн бодит үр дүн гарна. Тухайлбал, эдийн засагт мөнгөний нийлүүлэлт өснө /инфляци болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтийг савалгаатай болгох талтай/ юм. Засаг сая маш бага орлоготой байгаа иргэдийн чадавхийг далимдуулж сонгуулийн хожоо авч, түүгээрээ эдийн засагт сөрөг үр дагавартай, маш боломжгүй гэж хэлж болохоор шийдвэрийг гаргачихлаа шүү дээ.    

-Аливаа зүйл хоёр талтай байдагчлан сөрөг, боломжгүй зүйл их байгаа ч үүнээс эерэг зүйл харагдаж байгаа юу?

-Монголынхоо эдийн засгийн тасралтгүй эргэлдэж буй энэ цикл дээр эерэг болон сөрөг талыг буулгаад үзэхэд яг одоо манай улсын хувьд сөрөг тал нь хамаагүй их давамгайлж байна. Үүнийг хэдэн зүйлээр тайлбарлавал, манай улсад иргэн хүн тогтвортой орлоготой байх тухай бид дандаа ярьж байгаа. Үүний нэг давуу тал нь өнөөдөр мөнгөгүй байсан Дорж мөнгөтэй болж байгаа юм. Гэтэл тэр мөнгөөр тухайн хүн юу хийх вэ? Энэ нь нэг үгээр бол хяналтаа алдсан зарлагын өсөлт юм. Иргэдийн орлого өссөнөөр бизнесийн байгууллагуудын орлого тодорхой хэмжээнд өснө. Гэхдээ тухайн бизнесийн байгууллагууд эргээд хөрөнгө оруулалт хийдэггүйд гол нь байгаа юм.

-Засгийн газраас саяхан гаргасан "Сайн хувьцаа арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 311 дугаар тогтоол”-ыг харахад энэ нь зах зээлийг хэр өөрчлөх зүйл вэ?

-Энэхүү арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 1.65 их наяд төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргана гэсэн тогтоол гарсан. Энэ нь төсөв 870 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай үед дахиад 1.65 их наяд төгрөгийг гаргана гэдэг маш эрсдэлтэй зүйл. Тавдугаар сарын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр мөнгөн хөрөнгө харилцах дансны тоон дотор 750 сая долларын үлдэгдэл 850 тэрбум төгрөг харагдсан. Түүнээс энэ сард эхнээсээ зарцуулаад эхэлсэн байгаа юм.  

-Арилжааны банкууд хувьцааны мөнгийг иргэдэд дамжуулж олгож байгаад ямар байр суурьтай байна вэ?

-Арилжааны банк бол санхүүгийн зуучлагч байгууллагын хувьд тодорхой хэмжээний шимтгэл авах нөхцлөөр ажиллаж байгаа. Үүнээс зөрчилдөөнтэй зүйл харагдахгүй л байна.  

-Статистикаас харахад банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Энэ талаар?

-Энэ нь манай улсын ДНБ-ийг бий болгож буй үйлдвэрлэгч, хувь хүн, өрх гэрүүдийн орлого хуваарилалт маш эрс тэс байгаатай холбоотой юм. Учир нь бизнесийн байгууллагуудын харьцангуй цөөн тооны хүмүүс нь бизнесээ амжилттай эрхлээд явж байна. Гэтэл маш олон бизнес эрхлэгчид, хувь хүн, өрх гэрүүд зээл авсан. Энэ зээлийг буцаж төлөх асуудал гарахад орлого, баялаг, худалдан авалт, борлуулалтын хувьд төдийлэн найдвартай биш байгаа хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэдгээрийн орлого эдийн засгийн энэ өсөлтийг эзэлж байгаа ч гэсэн масстай харьцуулахад цөөн хэсэг хүмүүс баялгийг шууд хуваарилаад авсантай шууд холбоотой юм.   

-Ерөнхийдөө манай улсын эдийн засгийн дүр зургийг харахад хэр эрүүл байдалтай байна вэ?

-Сүүлийн жилүүдэд олон тулгууртай эдийн засаг гээд яриад байгаачлан манай улс төдийлэн олон тулгууртай болж амжаагүй байна. Энэ оны тавдугаар сарын статистик мэдээллээс харахад бидний уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрлэл харьцангуй бага байна. Хөгжиж буй орнуудад аж үйлдвэрийн боловсруулах салбарын үйлдвэрлэл давамгайлдаг жишигтэй байдаг. Энэ нь бүтэц талаасаа харвал хэд хэдэн анхаарах зүйлүүд бий. Бүтцээ сайжруулж, бүтээгдэхүүнээ жигд үйлдвэрлэж байж тухайн улсын эдийн засаг тогтвортой найдвартай байх юм. Мэдээж гадаад худалдаа талаасаа эерэг сайн талууд байгаа мэт боловч бараа эргэлт буурсан байгаа нь сайн зүйл биш. Гэтэл саяхан гаргасан 20 хувийн бонд бол хадгаламжийн үнээс өндөр байгаа юм. Энэ тохиолдолд хүмүүс мөнгөн хадгаламж гэхээсээ илүүтэй бонд худалдаж авах сонирхолтой байна. Бонд худалдаж авч байгаа тохиолдолд банкинд олгож буй зээлийн хүүнээс бага боловч чухамхүү энэ бондийг гаргаснаар эдийн засагт хэрхэн нөлөөлж, ямар эх үүсвэрээс гаргаж байгаа талаар тодорхой мэдээлээч гэж Засгийн газарт хэлмээр байгаа юм.  

Ярилцсанд баярлалаа.    

        Г.Хулан 

Эх сурвалж: www.TODAY.mn
Судлаач Ш.Батцэнгэл: Засаг иргэдийн бага орлоготойг далимдуулж сонгуулийн хожоо авах гэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани