- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Туул голын тухай хууль санаачлах улс төрийн хүчин хэрэгтэй байна
УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байна. Улс төрийн нам, эвслүүд уламжлал ёсоор өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж, өмнөх шигээ ард олон биднийгээ сайхан амьдруулна гэж амалсан. Их ч олон ажил хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгаж. Гэхдээ энэ дунд нэг зүйлийг бас сануулах хэрэгтэй байна. Тэр энэ нам, эсвэл нь хамаагүй. Төрийн түшээ болж сонгогдсон, одоо сонгогдох бүх хүнд хамаатай нэг зүйл бол Туул голын тухай хууль юм. "Монголын мэдээ” сонин 2012 оноос өмнө энэ санаачилгыг гаргаж, олон гишүүнтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсч байлаа.
"Ганц голд зориулсан хууль гэж юу байдаг юм” хэмээн ярдаглах цөөн хэдэн хүнийг эс тооцвол Улаанбаатар хотынхны ундны усны ганц эх үүсвэр болж байгаа Туулаа хуулиар хамгаалах нь зөв гэдэг дээр санал нийлж байлаа. Бүр зарим нь үүний төлөө ажиллана ч гэж ам өчиг өгч байсан нь ч бий. Гэтэл өнөөдрийг болтол хэрэгжсэн юм алга. Зөвхөн Туул гэлтгүй Улаанбаатар хотын дундуур урсч байгаа Сэлбэ, Дунд голоо ч бид амилуулах цаг болсон. Харамсалтай нь уул уурхай, уусан идсэний хэрүүл хийж байгаад байгаль экологи, ногоон хөгжилд чиглэсэн энэ ажлаа умартчихаж, манай улстөрчид. Тиймээс энэ удаагийн сонгуулиар байгаль орчинд хандсан хууль дүрэм гаргах, ус ундаа сайжруулах, Туул голоо аврах, Сэлбэ, Дунд голоо амилуулах чиглэлд анхаарал тавих улстөрийн хүчин л хэрэгтэй байна. Яахав, зарим нэг нам, эвсэл ус гол, цаашлаад Туулд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэж амалсан байна. Ардчилсан нам гэхэд "Усны үр ашигтай, зохистой хэрэглээг хангах зорилгоор саарал ус ашиглах технологийг дэлгэрүүлнэ.
Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, хур тунадас, гадаргын ус хуримтлуулах хоёроос доошгүй улсын хэмжээний томоохон усан сан байгуулах, гидрогеологийн дунд масштабын зураглалыг газар нутгийн 15 хувьд хийнэ. Нийслэлийн ундны усны хангамжийг сайжруулах зорилгоор Туул гол дээр усан сан байгуулна” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаж. Оргүйгээс дээр гэсэн үг. Тэгвэл МАН ч гэсэн иймэрхүү утгатай заалтуудыг мөрийн хөтөлбөртөө багтааж. Тухайлбал, "Гол, горхи, булаг, шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, гол, мөрний болон хур бороо, цас, мөсний усыг хуримтлуулах сан байгуулж, усан хангамжийг нэмэгдүүлнэ” гэх мэт заалт оруулсан байна билээ. Түүнээс гадна бусад нам эвслийнхэн ч гол ус руу хандсан бодлого гаргана хэмээн мөрийн хөтөлбөртөө оруулж. Хамгийн гол нь аль ч нам, эвсэл нь ялдаг байлаа Туул, Сэлбэ, Дунд голоо сэргээх, амилуулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлээч гэж л хүсэх гээд байгаа юм. Туул голд зориулсан хууль баталсан ч болно. Монголд өч төчнөөн л элий балай хууль байдаг. Гэтэл Туул голоо хамгаалахын төлөө ганц хууль гаргачихад гишүүдээс юу л унав гэж дээ.
Бидэнд ч бас ногоон ирээдүй хэрэгтэй
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд өнгөлж яваа. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг утгаараа агаарын бохирдол ихтэй байдаг байх. Одоохондоо Улаанбаатарын иргэдийн дийлэнх хувь нь гэр хороололд амьдарч, нүүрс түлж байгаа үед бид агаарын бохирдлыг багасгах талаар хэчнээн сайхан яриад нэмэргүй. Дээрээс нь манай дарга нар агаарын бохирдлыг бууруулах ганц арга нь орон сууцжуулах л гээд дайраад байгаа. Гэтэл Хятад улс байгаль орчныг хамгаалж, агаарын бохирдлоо шийдэж байгаа шийдэл нь олон талт байна. Энэ сарын ихээр сэтгүүлчдийн багийн хамт Хятадад айлчлахдаа Өвөрмонголын Бугат хот хэрхэн байгаль орчноо хамгаалж, ногоон ирээдүйд зорьж байгаатай танилцсан юм. Зөвхөн Бугат хотынх ч биш нийт Хятадын хийж, хэрэгжүүлж байгаа ажил ерөнхийдөө ийм чигтэй байгаа гэхэд болно.
Манайхыг бодвол өмнөд хөрш төлөвлөгөөтэйгээр ажлаа урагшлуулж байна. Тэгвэл 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд байгаль орчныг хамгаалах төслийг бүх талаар хэрэгжүүлж байна. Бугат хотынхон гэхэд агаар, голын сав газрын бохирдлыг арилгах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах ажлыг цогцоор нь зохион байгуулж. Тодруулбал, 12 дугаар таван жилийн хүрээнд бохир ус цэвэршүүлэх станц 11-ийг байгуулжээ. Ингэснээр өдөрт 501.5 мянган тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай болж. Зөвхөн нүүрсний болоод хөрсний бохирдолттой тэмцээд зогсохгүй усаа хамгаалах, цэвэршүүлэх тал дээр цогц ажил хийж байна. Энэ нь ногоон ирээдүйг цогцлоохын хажуугаар агаарын бохирдолттой тэмцэх нэг хэлбэр болж байгаа аж.
Хятадын Тяньжин хотын Хайхэ гол гэж байна. Тяньжин хотын төвөөр урсдаг юм билээ. Манай Сэлбэ голыг бодвол том, 1090 км урсдаг гол юм билээ. Гэхдээ Тяньжин хотын төвдөө тус гол руу чиглэсэн мега төслийг хэрэгжүүлснээр нутгийнхан төдийгүй гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг болж. Нөгөө талаар хотын төвдөө том голтой байснаар агаарын бохирдлыг багасгах нэг том хүчин зүйл болдог аж. Тэгвэл манай улс Сэлбэ гол дээр хэрэгжүүлж байсан төслөө үр дүнг үзэх хэрэгтэй байгаа юм. Хайхэ гол том учраас үерлэж, эрэг орчмын айлууд усанд автдаг байсныг далангаар хашсан юм билээ л дээ. Сэлбэ дээр бол бид урсацийг нь нэмэгдүүлэх, цаашлаад орчныг нь сайжруулж, Улаанбаатар хотынхны амар, зугаалах, салхилах газрыг нэгээр нэммээр байна. Цаашлаад агаарын бохидолттой тэмцэхэд ч хэрэгтэй.
Хятадууд байгаль хамгаалах хуулиа ингэж хэрэгжүүлж байна, харин Монголд...
Бид Туул голын тухай хууль санаачилмаар байна гэхээр өөдөөс Байгаль орчны багц хуулийг ярих байх. Уг нь Байгаль орчны багц хуулинд 10-аад хууль багтсан байгаа. Хуучин 30 гаруй хууль байсныг багцалж, шинэчлэн найруулан 10 болгосон юм. Уг нь энэ хуулинд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль багтсан. Гэх мэтээр хуулиудыг задалж бичвэл цаас хүрэлцэхгүй. Хамгийн харамсалтай нь манайд хууль сурталчлах, мэдээлэх ажил орхигдсон. Өнөөдөр Байгаль орчны багц хууль гараад, ямар зөрчил гаргавал яаж торгож, шийтгэх талаар заасан гэдгийг хэдэн хүн мэдэх билээ. Энгийн иргэд мэдэхгүй шүү дээ.
Тэгээд дээрээс нь хяналт гэж байхгүй. Байгаль орчны багц хууль, тэр дундаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжсэн үү. Туул голд машинаа угаасан хэдэн хүнд хариуцлага тооцсон бэ. Туул гол руу бохир усаа шууд асгаж байгаа арьс шир, ноосны үйлдвэрүүдтэй хариуцлага тооцсон бил үү. Бид нэг иймэрхүү л хуультай явж байна. Гэтэл Хятадад Байгаль орчныг хамгаалах хуулиа сайнтар сурталчилж, торгууль шийтгэлээ яс оноодог юм билээ. Байгаль орчин хамгаалах хуулиа сурталчлах тусгай өдөртэй гэж байгаа. Дээрээс нь Байгаль орчны хууль зөрчсөн иргэд болоод аж ахуйн нэгжийн хууль зөрчсөн хэргийг сонин хэвлэлд нийтэлж, олон нийтэд анхааруулга болгодог байх жишээтэй. Тэгвэл Өвөр Монголын хүрээнд 2015 онд 50 мянга гаруй хууль хэрэгжүүлэгчийг томилж, бохир бодис гаргадаг 39582 аж ахуйн нэгжид шалгалт хийж. Улмаар 2032 аж ахуйн нэгжид үйл ажиллагааныхаа доголдлыг сайжруулах санал хүргүүлж, 332 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож.
Мөн өнгөрсөн онд Өвөр Монголд байгаль орчин хамгааллын шинэ хуулийг хэрэгжүүлж, өдрөөр тооцон торгох, хураан битүүмжлэх, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга арга хэмжээ авч, хууль зөрчсөн 369 тохиолдлыг илрүүлсэн тоо баримт байна. Тэр дундаа 28 сэжигтэнд түр хорих шийтгэл оноож, найман хүнийг шүүхэд шилжүүлсэн аж. Мөн Улаанхад, Ордос, Бугат хотууд шинэ хуулийн дагуу 64, 56, 55 хэргийг шийдвэрлэсэн байна. Наад захын жишээ дурьдахад, Өвөр Монголын засаг захиргаа хуулиа ингэж сурталчилж, биелэлтэд нь анхаарч байна. Гэтэл манай тийм юм алга. Нэг л сайхан багц хууль гаргасан, хаана ч байгаа юм бүү мэд. Өнөөдөр Туул голд машинаа хээв нэг угааж байгаа иргэд олон байна. Мэдээж торгож байгаа тохилдол бий л байх. Хэрвээ тийм бол нөхдүүдийг хэдэн төгрөгөөр торгосноо мэдээлдэг болмоор байна. Өнөөдөр Хан-Уул дүүрэг үйлдвэр ихтэй. Арьс шир, ноосны үйлдвэрүүд бохир усаа Туул гол руу шууд цутгаж байгаа. Гэтэл манайхан үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ дайрч болохгүй гэх хэтэрхий нэг талыг барьсан шалтаг тоочоод, торгох, арга хэмжээ авахгүй байсаар л байдаг. Үүнээс болоод Туул гол өмхий усаар урсч байна. Цаашлаад агаар, орчны бохирдлыг улам нэмж байгаа. Тийм байтал Байгаль орчны багц хууль руу чихэж оруулчихаад, Туул голын хамгаалалтыг орхигдуулаад байна. Тиймээс л бид ядаж л өмнөд хөршөөс жишээ авч, тэдэн шиг чанга биш юм гэхэд өөрсөддөө таарахаар аятайхан хууль баталчихмаар байна шүү дээ. Туул голд зориулсан шүү.
Эх сурвалж: mminfo.mn
Пунцагболд
Туул голын тухай хууль санаачлах улс төрийн хүчин хэрэгтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани