Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны салбарын шинэ үе

Монголын эдийн засагт алтны салбар томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тэр тусмаа сүүлийн хоёр жилийн хугацаанд алтны эзлэх "жин” улам нэмэгдэв. Энэ хэрээр нөлөө нь тэлсээр байна. Нүүрс, зэсийн үнэ хямдарч байгаа энэ үед ханш нь дэлхийн зах зээлд өсөж байгаа эрэлттэй металлын нэг бол алт. Төсөвт бүрдүүлэх орлого ч өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Экспортыг тэргүүлж байсан дийлэнх эрдэс түүхий эдийн үнэ тогтвортой бус байгаа бол алт өөдрөг төлөвөө хадгалсан хэвээр. 

Алт тушаалтын дүн 10 жилийн өмнөх үеийг эвдэнэ 

"Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас алтны олборлолт өсөж, Монголбанкинд тушаасан уг металлын хэмжээ 15 тонныг давж байлаа. Улмаар 2006 оноос алт, зэсэнд 68 хувийн татвар ногдуулж эхэлснээс хойш тушаалт эрс багассан түүх бий.

Зарим бүтэгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль тухайн үед хэрэгжих болсноор алтны албан ёсны тушаалт алга болж, далд хэлбэрт шилжсэн гэдэг. Энэ үеэс тус салбар дахь хариуцлагагүй уул уурхай газар авч, алт дагасан үймээн идэвхжсэн гэж үздэг.

Манай улсын хувьд алт валютын нөөцөө бүрдүүлэх гол хэрэгсэл болж ирсэн. Тус салбар экспортын орлогын 9.1, үндэсний валютын нөөцийн 40 хувийг одоогоор бүрдүүлж байна. Дэлхийн зах зээлийн үнэ өндөр байхад буюу 2007 онд манай улсын алтны олборлолт жилд 17.5 тонн хүрч байсан. Үүнээс хойш буурсаар 2011 онд 5.7 тонн болтлоо уруудсан дүнтэй. Эрх зүйн орчны зохицуулалт өөрчлөгдсөн нь улмаар алтны олборлолт гурав дахин буурахад хүргэсэн юм. Тодорхой хэлбэл, 68 хувийн татвар авдаг болсон үе.

  •  Манай улсын хувьд алт валютын нөөцөө бүрдүүлэх гол хэрэгсэл болж ирсэн.
  •  Алтны салбар экспортын орлогын 9.1, үндэсний валютын нөөцийн 40 хувийг бүрдүүлдэг.
  •  Монголбанк энэ онд 20 тонн алт худалдан авах урьдчилсан хүлээлттэй байна.

Харин 2012 оноос эхлэн алтны үйлдвэрлэл сэргэж эхэлсэн. Учир нь УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр Монголбанкинд аж ахуйн нэгж, иргэдийн тушааж буй алтны хэмжээ нэмэгдэх болсон. Төв банкны тухайд өнгөрсөн онд дотоодын аж ахуйн нэгж болон иргэдийн гар дээрээс 15.1 тоныг худалдан авсан статистик үзүүлэлт бий. Энэ нь 2010 оны худалдан авалтын дүнтэй харьцуулахад долоо дахин өндөр үзүүлэлт аж.

Монголбанк өнгөрсөн онд 13 тонн алт гадагшаа экспортолж, шууд мөнгөн дүнгээр 420 сая орчим ам.доллараар валютын нөөцийг зузаалав. Энэ жилийн хувьд алт тушаалтын дүн 10 жилийн өмнөх үеийг эвдэх хандлага өндөр байна. Төв банкны гадаад валютын албан нөөц тайлант улирлын эцсийн байдлаар 1.5 тэрбум ам.доллар буюу сүүлийн гурван сарын дунджаар тооцсон импортын долоон сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа юм. Валютын нөөцөө нэмэгдүүлэхэд хуулийн өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэсэн гэж салбарын яамнаас мэдэгдэж буй.

Эрдэс баялгийн эдийн засагч, судлаач Д.Галсандорж дээрх нөхцөл байдлыг дүгнэн "Дотоодын алтны салбарын шинэ үе эхэлж байна” хэмээн тэмдэглэв. Монголбанк 10 жилийн өмнө 15 тонн алт худалдан авч байсныг дээр дурдсан. Тэгвэл энэ онд 20 тонныг худалдан авах урьдчилсан таамаг гаргажээ. Энэ таамаг нь өнөөгийн нөхцөлд бүрэн боломжтой хэмээн тус банкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатар батлав.

Нүүрс, зэс, төмрийн хүдрийн олборлолт удааширч, экспорт саарч байгаа энэ үед алтны олборлолт нэмэгдэж, алт тушаалт даруй сэргээд байгаа нь энэ. Тиймээс тус салбарынхан хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь нууц биш ээ. Төв банкинд хандаж алт тушаах иргэд, аж ахуйн нэгжийн тоо давхардсан тоогоор нийтдээ 4000 руу хэдийнэ дөхсөн. Тэр тусмаа иргэдийн алт тушаалт давхардсан тоогоор хоёр дахин өсөөд байгаа.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, судлаач Г.Баттулга "Урт нэртэй хууль хэрэгжихгүй удааширч байгаагаас алтны аж ахуйн нэгжүүд хууль бусаар олборлолт явуулж, бичил уурхайчдын үйл ажиллагаа улам идэвхжих байдал давамгайлж байна” гэв. Улсын хэмжээнд одоогоор 80 гаруй компани, аж ахуйн нэгж алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олборлолт оны хоёрдугаар хагасаас эрчимжсэн аж.

Эдийн засгийн харилцааны гол баталгаа болсон шаргал металл үнэ цэнэтэй хэвээр байгаа юм. Чөлөөтэй хөрвөх чадвартай валют учраас алтны экспорт манай улсын хувьд одоогийн байдлаар гадаад валютын нөөц бүрдүүлэх нэг чухал эх үүсвэр болдог. Олон улсад алтны үнийн талаар судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэх 10 банк, санхүүгийн байгууллагын судалгаа, тайланд суурилан 2015-2025 оны алтны үнийн төсөөллийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Д.Төгөлдөр, Г.Баттулга нар хийжээ.

Алт тушаалт энэ онд өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдэх хүлээлттэй байна

Эндээс харахад, дэлхийн зах зээл дээрх алтны үнэ 2017 оноос эхлэн тогтвортой өсөх хандлагатай. Тодруулбал, ирэх 10 жилийн хугацаанд унци алт 1191-1350 ам.доллар байх төлөв ажиглагдаж байгааг судлаачид онцолжээ. Манай улсын хувьд алтны тушаалтын хэмжээ 15.5-30 тонны хооронд байх нь.

Тэгэхээр одоогийн хэмжээ хоёр дахин өсөхөөр байгаа биз. Алт олборлолт, тушаалтын хэмжээ болон дэлхийн зах зээлийн үнийн тогтвортой өсөлтийн үр дүнд орлого 2018 онд 789.2 сая ам.доллар байх төлөв гарчээ. Өнгөрсөн онтой харьцуулахад алтны тушаалтын орлого 2018 онд 35.9, 2020 онд 46.8 хувиар өсөх төсөөлөл хийгджээ. Харин манай улс экспортолсон алтны дийлэнхийг Канад болон Их Британи эзэлж байгаа юм.

Ирэх 10 жилийн хугацаанд алтны экспортын хэмжээ 15.8- 40 тонны хооронд хэлбэлзэх төлөвтэй. Өөрөөр хэлбэл, олборлолт эрчимжиж, экспорт нэмэгдэх нь. Экспортын хэмжээ 2017-2018, 2021-2022 онд буурахаар байгаа нь "Оюутолгой” компанийн алтны олборлолт багасахтай холбоотой аж. "Оюутолгой”-н алтны экспорт нь нийт экспортын 19-55 хувийг эзэлдэг юм байна.

Монголын алтны салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 6.5 хувийг бүрдүүлдэг. Төв, Сэлэнгэ болон Өмнөговь аймагт алтны томоохон орд газар, уурхайнууд голдуу байрлаж байна. Мөн олборлолтын дийлэнхийг Сэлэнгэ болон Төв, Өвөрхангай, Булган болон Баяхонгор зэрэг зургаан аймгийн нутгаас олборлож байгаа аж. Ерөнхийдөө Монголын алтны салбарт гарч буй дүр зураг тун өөдрөг хүлээлттэй байна.

Уул уурхайн яамнаас "Эрдэс баялгийн бирж” байгуулахаар төлөвлөсөн ч өнөөг хүртэл уг ажиллаж эхлээгүй л байна. Уг нь энэ ажил алтны бирж байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэх эхлэл хэмээн салбарынхан үзэж байна. Биржийн дэд бүтцэд лаборатори, агуулах, арилжааны төв, тээвэр, брокер, хэрэглэгч, бичил уурхайчин гэсэн оролцоонд түшиглэх аж.

Гол зорилго нь үнийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх давуу талтай. Гэхдээ одоогоор төслийн хэмжээнд яваа бөгөөд ажил хэрэг болгох үлдээд байна. Алтны тушаалт цаашид нэмэгдэх хүлээлттэй байгаа нь дотоодын валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хэрээр ам.долларын ханш нам түвшинд тогтвортой байх боломж бүрдэх эерэг төсөөлөл үүнээс харагдаж байна.  

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ
Алтны салбарын шинэ үе
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани