- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын шимийг сорогч цөлжилт
Говийн нэгэн малчин ингэж ярилаа. "Манай энэ хавийн элсний нүүдэл улам л ихсээд байх юм. Хоёр жилийн өмнө дэрсний ёроолд тогтсон элсийг хэмжиж үзэхэд гурван хуруу зузаан байсан. Харин өнөөдөр дөрвөн хуруу болчихож. Яадаг юм билээ дээ. Зундаа зусдаг газрын маань булаг ширгэчихлээ. Бас ойролцоох гол нь сайр болоод арваад жил боллоо. Дахиж устай болсонгүй” хэмээн санаа алдав. Энэ бол цөлжилтийн бодит жишээ.
Цөлжилт! Эл долоон үсгийн цаана орчлонгийн хамаг амьтан, ургамал хүн зоны ирээдүй багтаж байгаа. Цөлжилт цаг минут тутамд эх дэлхийгээ хайрлах дохио өгч буй. Энэхүү анхааруулгыг бид тоолгүй орхиж болохгүй. Цөлжилтөөс үүдэн гол мөрөн ширгэж, газрын эвдрэл улам нэмэгдсээр байна. Хэдхэн хоногийн өмнө судлаачид, холбогдох мэргэжлийн хүмүүс цөлжилтийн талаар хэлэлцлээ.
Заган ойг бортгонд ургуулж, жил бүр 20 га талбайг ойжуулаад байна
Тэдний судалгаанаас харахад манай орны нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртжээ. 11 аймгийн газар нутаг цөлжилтөд нэрвэгдэхэд ойрхон байгаа аж. Аймгуудын цөлжилтийн үнэлгээний зураг дээр тэмдэглэснээр Өвөрхангай аймгийн хэмжээнд нутгийн 9.04 хувь нь цөлжилттэй болсноос 43.53 нь хүчтэй, 2.38 хувь нь нэн хүчтэй цөлжсөн байна.
Булган аймгийн хэмжээнд нутгийн Баянзүрх дүүрэгт орших Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр Засгийн газрын 270 дугаар тогтоолоор шийдвэрлэжээ. Тогтоолд тус газрын эрдэм шинжилгээний ажилтнуудыг хаана байлгах, тухайн байранд хадгалагдаж буй дэлхийд данстай эртний ховор ургамал, амьтан, чулууг хаана, хэрхэн шилжүүлэн хадгалах асуудлыг тусгаагүй байна.
Тус байрны подвальд Палеонтологийн музей байрладаг бөгөөд олон жилийн настай олдворууд эвдэрч хэмхрэх эрсдэлтэй учир нүүлгэн шилжүүлэх боломжгүй гэж тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд хэллээ. "Шинжлэх ухаанаа аварья” түр хорооныхон лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр товлоод байсан ч түр хугацаагаар хойшлуулсан юм.
Бид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахаар ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатартай холбогдож лавлалаа. Тэрбээр "Би ЗГХЭГ- ын даргатай уулзаад саяхан ирлээ. Гаргасан тогтоолоо буцааж цуцлах юм шиг байна. Тиймээс бид энэ талаар дуулиан шуугиан болгохгүй байхаар шийдсэн. Энэ бол эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа асуудал.
Засгийн газар арай ч хэдэн эрдэмтдээ гудамжинд гаргачихгүй байх” гэлээ. 48.57 хувь нь цөлжсөн. Үүний 4.26 хувь нь хүчтэй цөлжсөн гэсэн ангилалд багтжээ. Харин Архангай аймгийн хэмжээнд нутгийн 56.26 хувь нь цөлжөөд байгаагийн 0.8 нь хүчтэй гэсэн ангилалд багтаж байна.
Мөн Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ, Цагааннуур сумын нутгийн зарим хэсэгт цөлжилт ажиглагдсан нь судаачдын анхаарлыг татаж буй. Учир нь хангайн бүс хүчтэй цөлжвөл үнэхээр гамшиг хэмээн судлаачид дүгнэж байгаа юм. Манай улс 2010 онд нийт нутгийн цөлжилтийн зураглалыг гаргаснаас хойш дахин шинэчилж амжаагүй байна.
Гэхдээ Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн шинэ судалгааг эхлүүлсэн бөгөөд энэ оны сүүлчээр тус зураглалыг дахин гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг газар бас хамрагдсан. Эрдэмтдийн тооцооллоор говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртсөн байна.
12 САЯ ГА ГАЗАР АШИГЛАЛТААС ГАРЧЭЭ
Дэлхий дахинд ч цөлжилт эрчимжиж буйг НҮБ онцлов. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ган гачиг, цөлжилт явагдаж, хөдөө аж ахуйн газар нутгийн 50 гаруй хувь нь доройтжээ. Түүнчлэн жил бүр 12 сая га газар тариалангийн газар ашиглалтаас гарч байгаа аж. Ийн хөрсний үржил шимийн бууралтын шууд нөлөөгөөр ирэх 25 жилд 800 сая хүн хүнс, тэжээлийн дутагдалд орох тооцоо бий.
Цаашид дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өсөх магадлалтай гэдгийг эрдэмтэд тооцоолжээ. Цөлжилтийн улмаас дэлхийн эдийн засагт жилд 42 тэрбум ам.долларын хохирол учирч байна. Иймд цөлжилтийг сааруулах урт хугацааны шийдэл олохгүй бол бүс нутгийн тогтвортой байдалд аюул заналхийлж болзошгүйг НҮБ анхаарууллаа. Зургадугаар сарын 17-нд Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна.
Тус өдрийг дэлхий нийтээрээ "Эх дэлхийгээ хамгаалъя, эвдэрсэн газрыг нөхөн сэргээе, олон нийтийг оролцуулъя” уриатайгаар тэмдэглэхийг НҮБ уриалж байгаа юм. Хэрэв тогтвортой байдлын зорилтыг оновчтой хэрэгжүүлж чадвал жилд наад зах нь 12 сая га талхлагдсан газрыг нөхөн сэргээж чадна гэдгийг олон улсын байгууллага үзэж буй юм.
ЭЛСНИЙ НҮҮДЛИЙГ ЗОГСООХ ШИЙДЭЛ
Уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн нөлөөнөөс 887 гол горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром хатсан гэсэн судалгаа гарсан. Иймээс элсний нүүдлийг зогсоох, зарим булаг шандыг сэргээх ажлуудыг Цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа. Заган ойг бортгонд ургуулж, жил бүр 20 га талбайг ойжуулаад байна.
Эрдэмтдийн тооцооллоор говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртсөн байна
Түүнчлэн төв суурин газрыг элсний нүүлтээс хамгаалах хаалт, хашлага хийжээ. Өмнөговь аймагт л гэхэд элсний нүүдлийг сааруулах зорилгоор чулуун, торон, шавран механик хамгаалалт тавьсан байна. Харин Дорноговь аймагт механик хамгаалалтыг сүрэл болон торон хэлбэртэйгээр хийж тавьжээ.
Энэ нь 2014 оны байдлаар хүний нөлөөнд ихээхэн өртсөн боловч хайлас зурвас хэлбэртэй үлдсэн бөгөөд 0.5-1 метрийн өндөртэй элсний хуримтлал үүсгэн ургаж буйг доктор А.Хауланбек цөлжилттэй тэмцэх семинарын үеэр сонирхуулсан юм. Мөн ховор болон ховордож буй мод, сөөгийн тарьц суулгаж, ургуулах туршилт хийж байгаа гэдгийг ч дуулгалаа.
ШОРООН ШУУРГАТАЙ ӨДРИЙН ТОО НЭМЭГДЭВ
Жуулчдын зорьж очдог Элсэн тасархайн манхан элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах, байгалийн нуурыг нөхөн сэргээх зэрэг технологийн туршилт судалгааг хийж эхэлжээ. Ховор мод, сөөгийг хүлэмж болон ил талбай зэрэг хувилбараар тарьж ургуулахад усалгааны дөрвөн төхөөрөмж ашиглаж байгаа юм байна.
Цөлжилтийн улмаас шороон шуурганы тоо нэмэгдэж буй аж. Монгол орны говийн бүс нутагт шороон шуурга гол төлөв хавар буюу 3-5 дугаар сард ажиглагддаг болохыг энэ судалгааны явцад баталгаажуулсан байна. Шороон шуургатай өдрийн олон жилийн дунджийг Сайншанд, Замын-Үүд станц сар бүрээр гаргаж харьцуулж үзэхэд, наймдугаар сараас хоёрдугаар сарыг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд станцын орчимд тохиолдох шороон шуурганы тоо Дорноговь аймгийн Сайншанд орчмынхоос хоёр дахин их, харин 3-7 дугаар саруудад гурав дахин их байжээ.
ЯМААГАА ӨСГӨСНИЙ ГОР
Монгол орны хувьд цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйл нь бэлчээрийн даац хэтэрсэн явдал. Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн газрын тайлан мэдээнд дурдсанаар бэлчээрийн даац 32.5 хувиар буюу 16 сая хонин толгойгоор хэтэрчихээд байна. Ямааны тоо огцом өсч, нийт сүргийн 46 хувийг эзлэх болсон нь бэлчээрийн талхагдлын гол шалтгаан болов.
Сүүлийн үед бэлчээрийг зөв зохистой ашиглах, менежменттэй байх зэргээр олон асуудлыг хөндөх болсон. Харамсалтай нь, манай малчид тоож байгаа юм үнэндээ алга. Өрхийн орлогынх нь гол цөмийг бүрдүүлэгч ноолуурын үнэ өндөр байгаа цагт малчид ямааныхаа тоо толгойг бууруулахыг хүсэхгүй.
Иймээс л цөлжилтөөс хамгаалахад бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар малчдад мэдлэг олгох шаардлага тулгарч буй. Цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийн нэгдүгээр шатны хэрэгжилт өнгөрсөн жилээр дуусгавар болсон. Харин өдгөө 2016-2020 он хүртэлх хугацаанд хоёрдугаар шатны ажил эхэлж байна. Энэ хугацаанд хийх ажил их байгааг Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Банзрагч онцолж байгаа юм.
Б.Гандолгор
ЭЦСИЙН ШИЙДВЭР ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙНА ГЭВ
Баянзүрх дүүрэгт орших Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр Засгийн газрын 270 дугаар тогтоолоор шийдвэрлэжээ. Тогтоолд тус газрын эрдэм шинжилгээний ажилтнуудыг хаана байлгах, тухайн байранд хадгалагдаж буй дэлхийд данстай эртний ховор ургамал, амьтан, чулууг хаана, хэрхэн шилжүүлэн хадгалах асуудлыг тусгаагүй байна.
Тус байрны подвальд Палеонтологийн музей байрладаг бөгөөд олон жилийн настай олдворууд эвдэрч хэмхрэх эрсдэлтэй учир нүүлгэн шилжүүлэх боломжгүй гэж тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд хэллээ. "Шинжлэх ухаанаа аварья” түр хорооныхон лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр товлоод байсан ч түр хугацаагаар хойшлуулсан юм.
NEWБид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахаар ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатартай холбогдож лавлалаа. Тэрбээр "Би ЗГХЭГ- ын даргатай уулзаад саяхан ирлээ. Гаргасан тогтоолоо буцааж цуцлах юм шиг байна. Тиймээс бид энэ талаар дуулиан шуугиан болгохгүй байхаар шийдсэн. Энэ бол эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа асуудал. Засгийн газар арай ч хэдэн эрдэмтдээ гудамжинд гаргачихгүй байх” гэлээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||