Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АН-ынхны “Чалко”-гийн гэрээг шал дордуулсан түүх

АН-ынхны “Чалко”-гийн гэрээг шал дордуулсан түүх

Эрх баригчид олон улсын чанартай гэрээ хэлэлцээр, түүнээс үүдэн гарах үр дагаврыг зөв тооцоолдог байх учиртай. Гэтэл Оюутолгой, Тавантолгой, "Чалко”-гийн гэрээ зэргийг хэрхэн үргэлжлүүлснийг харвал АН-ынханд том төсөл авч явах туршлага, чадвар огт алга. Өнөөдөр эдийн засаг сөхөрчихөөд байгаагийн гол зангилаа магадгүй энд байж болох. Засгийн эрх авсан нам хоёр толгойн гэрээг амжилттай үргэлжлүүлж, монголчууд ашиг хүртэх боломжийг нээсэн бол, хэдийнэ хийгдсэн "Чалко”-гийн гэрээг илүү сайжруулж чаддаггүй юм гэхэд тэг зогсолт хийлгэчихээгүй бол өнөөдөр байдал арай өөр байх байлаа. Гэтэл эрх баригч АН-ынханд бяд дутсан. Төрийн тууштай бодлого ч дутсан. Уул уурхай, газрын баялагтаа түшиглэж амьдардаг манай улсын хувьд дээр дурдсан томоохон төслүүдийг хөдөлгөх нь Монголын төрд төдийгүй ард иргэдэд тун хэрэгтэй хувилбар. Тиймээс ч томоохон төслүүдийн хувь заяа хэрхэн эргэхийг хүн бүр чих тавин чагнадаг. Харин 2012 оноос хойш томоохон төслүүдийн талаар чихэнд чимэгтэй ганц ч мэдээлэл дуулдсангүй. Харамсалтай нь бүр шал дордуулав.
Иргэд төрийн эрхийг хэнд, ямар намд бариулахаа шийдэх чухал сонголт хийх гэж буй энэ цаг үед том төслүүд, тэр дундаа иргэн бүрийн хишиг хүртсэн "Чалко”-гийн гэрээний хувь заяаг эрх баригчид хэрхэн эргүүлснийг тоймлон хүргэе.
Мэдээллийн эхэнд манай улс өнөөдрийн байдлаар урд хөрш рүү нүүрс тээвэрлэлтээ зогсоосон хэвээр байгааг дуулгая. Үндсэндээ тэг зогсолт хийсэн. Энэ нь "Чалко”-д төлөх өрийн үлдэгдлээс хугаслаагүй байгаа л гэсэн үг. Уг нь Тавантолгойн хоёр дахь шатны гэрээг АН-ынхан хийж, улам сайжруулна гэсэн ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээч болчихоод буй. Хоёр дахь шатны хэлэлцээр явсан ч юмгүй, манай улс нүүрсээ гаргасан ч юмгүй, таг гацсан байдалтай байна. Уг нь АН-ынхан засгийн эрхэнд гарахаас өмнө гэрээ хэвийн үргэлжилж манай улс төлөх өрөө хугасласаар байсан юм.
Манай улс 2011 онд Хятадын "Чалко” компаниас нүүрсээрээ төлөх гэрээтэйгээр 350 сая ам.долларыг зээлсэн байдаг. Харин энэ өрийг 2014 онд төлж дуусахаар тооцоолж байсан ч нүүрс олборлолт саатсанаар хугацаа хойшлоод байгаа юм. Ингэснээр манай улс "Чалко”-д зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний торгууль төлж буй. Харин хугацаа хэтрүүлсний торгуульд сард нэг сая ам.доллар төлж байгааг албаныхан хэлдэг. Гэхдээ үүний 50 хувь нь зээлийн хүү, 50 хувь нь хугацаа хэтрүүлсний торгууль юм билээ. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой” компанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбат "Чалко”- гоос авсан 350 сая ам.доллар өөрөө хүүтэй мөнгө. Энэ хүү нь өнгөрсөн хугацаанд нугалагдаад хоёр дахин өссөн.
Түүнчлэн дээрээс нь торгууль бодогдоод яваа. Тэгэхээр одоо үлдэгдэл нь 133 сая ам.доллар” гэх мэдээллийг жилийн өмнө өгч байлаа. Харин энэ үлдэгдлийн хэмжээ өнөөдөр ч хэвээрээ байна. Түүнчлэн хэдийгээр өрөө дарах хэмжээний нүүрсийг манай улс гаргасан ч хугацаа хойшлох тусам зээлийн хүү, алдангид ийнхүү их хэмжээний нүүрсээ "зүгээр” гаргаж байна гэж хэлж болохоор байна.
Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын хооронд байгуулах гэрээ сунжрах тусам "Чалко”-д төлөх өрийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Тавантолгойн хэлэлцээрийн шатанд "Чалко”-д төлөх өрийг хөрөнгө оруулагчид барагдуулахаар заасан ч өрийн хэмжээ нэмэгдэх тусам Засгийн газар алдагдал хүлээж байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын 268 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой”-н өр төлбөрийг хөрөнгө оруулагчид барагдуулах нөхцөлтэй. Энэ дагуу "Чалко” компаниас нүүрсээрээ төлөхөөр урьдчилж авсан 350 сая ам.долларын үлдэгдэл 130 гаруй сая ам.долларыг хүү төлбөрийнх нь хамт хөрөнгө оруулагчид төлж барагдуулах үүрэгтэй.
Гэтэл АН-ынхан энэ гэрээг сайжруулах нэрээр зогсоосон учраас манайх ганцхан сарын хугацаанд энгийнээр бодоход л хэд хэдэн цэцэрлэг юм уу сургууль барих хэмжээний хөрөнгө буюу хоёр тэрбум орчим төгрөгийг "Чалко”-д хүү болгож төлж байна. Хэрвээ хэлэлцээр энэ хэвээр зогсонги байдалтай, бид хүүгийн төлбөрөө төлсөөр байвал үндсэн зээлээ төлснөөс хэд дахин их алдагдал хүлээж магадгүй нөхцөл байдал үүсэх нь тодорхой болсон.
Энэ гэрээг анх байгуулахад манай улс нүүрснийхээ тонн тутмыг 70 ам.доллараар "Чалко”-д нийлүүлэхээр тохиролцоод байсан юм. Гэвч өмнөх Засгийн газрын үед уг гэрээнд өөрчлөлт оруулснаар бүр муутгасан байдаг. Тодруулбал, 70 ам.доллараар бодож өгч байсан нүүрсний тонн тутмыг 35 ам.доллар болгон нэг дахин бууруулсан. Ингэснээр мэдээж манай улс "Чалко”-д төлөх нүүрснийхээ хэмжээг ихэсгэж, өрөө төлж дуусах хугацаа улам сунжирсан гэвэл хилс болохгүй. Өнөөдрийн байдлаар бид 220-иод сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нүүрснийг "Чалко”-д нийлүүлчихээд байгаа.
Харин үлдсэн 133 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нүүрсийг нийлүүлснээр гэрээ дуусгавар болох юм. Уг нь гэрээнд зааснаар нэг сая тонн нүүрс нийлүүлсний дараагаар заавал нүүрс гэлтгүй бэлэн мөнгөөр зээлээ төлөх заалт туссан байгаа аж. Гэтэл "Чалко” зөвхөн нүүрс авна, бэлэн мөнгө авахгүй гэж байгаа нь асуудал болоод байгаа аж. Ийнхүү АН засгийн эрх авсан даруйдаа Чалкогийн гэрээг зогсоосон нь хөдөлшгүй үнэн. Энэ талаар Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд "Энэ Засгийн газар "Чалко”-гийн гэрээг дахин ярина гээд ачилтыг нь хэдэн сараар зогсоосон. Үр дүнд нь зээл нь буураагүй. Тэр үед үнэ ханш нь ч бас гайгүй байсан байх. "Чалко”-гийн гэрээг маргааны сэдэв болгосон хохирлыг тооцож үзсэн үү” хэмээн АН-ынхнаас ам асууж байсан удаатай. Үнэхээр л АН-ынхан "Чалко”-гийн гэрээг зогсоож, хэрүүлийн алим болгосноор үр дүн тэг дүнтэй байсаар сонгуулийн жил дуусч байна.

Эх сурвалж:

АН-ынхны “Чалко”-гийн гэрээг шал дордуулсан түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани