Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр ба оффшор бүс

 
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр ба оффшор бүсҮүний зэрэгцээ БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын-хэ 2016 оны тавдугаар сард Хойд Солонгостой дотно харилцаатай бөгөөд тус улстай пуужин болон цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх тал дээр хамтран ажилладаг гэсэн хардлагад байнга өртдөг Иранд анх удаа албан ёсны айлчлал хийж, Хойд Солонгосын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд туслахыг хүссэн байна. 
 
Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Пак Гын-Хэтэй хийсэн уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ "Солонгосын хойгт цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг Иран улс эсэргүүцдэг” гэж мэдэгдэв.
 
Зургаан талт хэлэлцээний хэлэлцэх үндсэн асуудал нь юун дээр төвлөрөх вэ гэдэг нь өнөөдөр хүртэл тун ойлгомжгүй байгаа юм. Зургаан талт хэлэлцээ сэргэсэн тохиолдолд хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудал лав биш юм.
 
Урагштай байж болохуйц гарц бол хоёр Солонгосын өндөр албаны төлөөлөгчид эхний ээлжинд, дараа нь Хойд Солонгос-АНУ хоёр vis-a-vis-ийн зарчмаар асуудлыг хэлэлцвэл энэ нь боломжтой гарц байх магадлал өндөр юм. 
 
2016 оны нэгдүгээр сарын 27-нд Бээжинд БНХАУ-ын Гадаад гэргийн сайд Ван Ий АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзах үеэр АНУ, БНАСАУ шууд яриа хэлэлцээ явуулахыг уриалсан юм. БНАСАУ дөрөв дэх удаагийн цөмийн туршилтандаа дулдуйдан 2016 оны нэгдүгээр сарын 11-нд АНУ-тай энхийн гэрээ байгуулах санал дэвшүүлсэн ч АНУ-ын зүгээс энхийн гэрээ байгуулахын тулд Пёньян эхлээд цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоох шаардлага тавьсан юм. 
 
2005 онд Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын байгууллага одоогийн залуу удирдагчийн эцэг Ким Жон-илийн Макаогийн оффшор дахь Banco Delta Asia банкны 50 дансанд тараан байрлуулсан 25 сая ам.долларыг илрүүлэн тэдгээр дансыг хаахыг БНХАУ-д шаардаж байсан бөгөөд удалгүй тэрхүү мөнгийг царцаасан юм. 
 
Үүний хариуд Умард Солонгос холын тусгалтай пуужин хөөргөж, 2006 онд анхны цөмийн туршилтаа хийж байжээ. 2008 оны хоёрдугаар сард Ий Мён-пак Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсны дараа АНУ, БНСУ-ын тусгай албадын хамтран явуулсан эрчимтэй ажиллагааны үр дүнд гол нь оффшор бүс болох БНХАУ-ын тусгай муж Макао болон Лихтенштейн, Люксембург, Австри, Швей-царь, Сингапур, Карибын тэнгисийн банкуудад гадаадын иргэний өөр өөр нэрээр, мөн гадаадын компанийн өөр өөр нэрээр 200 гаруй дансанд байршуулсан, эх сурвалж нь зэвсэг, мансууруулах бодис, хар тамхины хууль бус наймаа, хуурамч мөнгө солилуулах, тамхи, ликорын худалдаанаас олсон 4 орчим тэрбум ам.долларыг илрүүлсэн талаарх тагнуулын болон дипломат эх сурвалжийг үндэслэн 2013 оны гуравдугаар сарын 12-нд Өмнөд Солонгосын төв хэвлэл "Chosun Ilbo” (The Korea Herald) сонин мэдээлсэн юм. 
 
Тэдгээр нууц дансуудын ард Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Жон-үн байгаа нь тодорхой болсон бөгөөд зарим данс нь түүний эцэг Ким Жон-илийг амьд сэрүүн байх үед нээсэн ажээ.
 
Ким Жон-Илийн хамгийн ойрын итгэлтэй туслах, түүний далайн чанад дахь хууль бус ажиллагааг санхүүжүүлдэг нууц сангийн ерөнхий менежерээр олон жил ажилласан Жонь Ил-чунь (Jon Il-chun) Хойд Солонгосоос дүрэвсэн бөгөөд тэрээр мэдэгдэхдээ Пёнъянаас ОХУ дахь Хойд Солонгосын ЭСЯ-нд их хэмжээний хуурамч мөнгийг шилжүүлж байсан хийгээд 2008 онд Орост 30 сая ам.доллартай тэнцэх хуурамч мөнгийг эргэлтэд оруулж угаасан тухай нотлосон байна. 
 
Тэрээр цааш нь Хойд Солонгосын төрийн агентлаг Оросын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хамтарч хилийн чанадад Ким Жон-илийн нууц сангийн халхавчаар санхүүгийн янз бүрийн ажиллагаа явуулж их хэмжээний хуурамч мөнгө угаадаг болохыг мэдэгдсэн юм.
 
Урьд нь АНУ-ын хоригт орсон Хойд Солонгосын халхавч компани болох Daedong Credit Bank, түүний гүйцэтгэх захирал Ким Чол-сам, хамтрагч Британий иргэн Negil Cowie нарын мэдээлэл 2016 оны дөрөвдүгээр сард Панамын баримт бичгүүдэд ил болсон билээ.
 
Хойд Солонгос хууль бус бизнес, оффшор бүсийг төрийн хэмжээнд дэмждэг аж.
 
Эцэст нь судалгаагаар Өмнөд Солонгост Хойд Солонгостой энхтайвнаар нэгдэх хүсэлтэй иргэдийн тоо зогсолтгүй буурч тодруулбал, хойд нутагт төрсөн, ах дүү, садан төрлийн хэлхээ холбоотой бүхэл бүтэн үе нэгэнт дуусч байгаа ажээ. 
 
Өөрөөр хэлбэл тэдгээрийг нэгтгэж байсан гол хэлхээс үгүй болов. Эдүгээ хоёр Солонгосыг бүх талаараа хоёр өөр улс, үндэстэн гэж хэлж болно. Ер нь нэгдэх үйл явцын яриа хэлцэл XXI зууны туршид үргэлжилж магадгүй.
 
Д.УЛАМБАЯР
 
/Доктор, профессор, ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал/
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр ба оффшор бүс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани