Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Палеонтологи, геологийн салбараас Монголыг хасуулах 270 дугаар тогтоол

Палеонтологи, геологийн салбараас Монголыг хасуулах 270 дугаар тогтоолӨнгөрсөн нэгдүгээр сард хүрээлэнгийнхэн газраа 25 жилээр эзэмших гэрчилгээг авчээ. Хууль журмаар бол 2041 он хүртэл эзэмших эрхтэй газрыг Засгийн газар булааж авснаас өөрцгүй тогтоолыг баталжээ.

Өөрийн хүүхдийг өрөөлийнхөөс ялгаварлаж, эрх ямбатай байлгахын тулд юу ч хийхээс буцдаггүй хойд ээжүүд байдаг даа. Манай Засгийн газар сар хүрэхгүйн өмнө яг ийм "ааш” гаргаж, нэгэн тогтоол баталчихаж. Тэр нь явж, явж дэлхийн шинжлэх ухааны салбараас Монголынхоо нэрийг хасуулах аюул дагуулж мэдэхээр байна.

Засгийн газар өнгөрсөн сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай”, "Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсны нэг нь 270 дугаар тогтоол юм.

Тус тогтоолд "... Шинжлэх ухааны академийн харьяа Палеонтологи, геологийн хүрээлэнгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 63-т байрлах хавсралтад дурдсан албан конторын барилга байгууламжийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт балансаас балансад шилжүүлсүгэй” гэжээ. Энэ тогтоолд хүрээлэнгийн ажилтнууд, хамгийн гол нь дэлхийд хосгүй үнэт олдворуудыг хэрхэх талаар нэг ч үсэг дурдаагүй нь шинжлэх ухааны салбарынхны бухимдал, зэвүүцлийг хүргээд байна.

Прокурорын байгууллагад барилга шилжүүлснийг буруутгах гэсэнгүй. Засгийн газар нэг байгууллагыг харж үзэхдээ нөгөө байгууллагыг зольсон шийдвэр гаргачихаад даруй 20 хоножээ. Нийслэл, дүүрэг, аймаг бүрт прокурорын газрууд ажиллаж байхад Палеонтологи, геологийн хүрээлэн Монголд ганц. Тэгээд зогсохгүй дэлхийн палеонтологи, геологийн салбарт Монгол Улс нөлөө бүхий.

Манай улс палеонтологи, геологийн салбараар дэлхийд нэрээ таниулах эх суурь нь 100 орчим жилийн өмнөх Судар бичгийн хүрээлэнгээс тавигдсан түүхтэй. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд эхний 20-т жагсдаг Монгол Улс геологийн шинжлэх ухааны онолын цөөнгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой обьектуудыг олноор агуулдаг.

Зөвхөн манай орны хэмжээнд гэхэд Палео-Азийн, Монголагнуурын, палео-тетис зэрэг эртний далайн үүсэл, хувьсал болон хөгжлийн зүй тогтлыг илрүүлэх боломжтой гэж үздэг. Төв Азийн эртний шим ертөнцийн үүсэл, хөгжлийн түүхийг гэрчлэх палентологийн хосгүй олдворт газрууд оршдогоос гадна олон төрлийн хүдрийн ордоор баялаг ТөвАзийн металлогенийн бүслүүрүүд Монголоор дамжин өнгөрдөг юм байна.

Монголын геологийн судлалын гол ололтууд 1950-иад оноос эхэлж өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж, геологийн зураглал, ашигт малтмалын эрлийн ажлын шинжлэх ухааны үндэслэл болсоор байна.

Тэгвэл энэхүү ололтын үндэс суурь тавигдаж, монгол эрдэмтэд ур ухаанаа уралдуулан ажиллаж байгаа талбар болох байрыг 1975 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Палеонтологи, геологийн хүрээлэнд эзэмшүүлж байж. Түүнээс хойш газрын татвараа хуулийн дагуу төлж, үл хөдлөх хөрөнгийг ашиглаж иржээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн нэгдүгээр сард хүрээлэнгийнхэн газраа 25 жилээр эзэмших гэрчилгээг авчээ. Хууль журмаар бол 2041 он хүртэл эзэмших эрхтэй газрыг Засгийн газар булааж авснаас өөрцгүй тогтоолыг баталжээ.

Дэлхийн аль ч орон шинжлэх ухааны салбараа хөгжүүлж, дэмжиж байж улс өөрөө даган хөгжих үндэс болох учиртай. Харин манайд эсрэгээрээ хэрэгжиж байгааг хүрээлэнгийн мэргэжилтнүүд онцолж байна. Тэд "Палеонтологи, геологийн хүрээлэн Монголын геологийн хөгжлийн тулгуур болсон геологийн тогтоц, түүний гарал үүсэл, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалдаг шинжлэх ухааны томоохон салбарын нэг.

ШУА-ийн харьяанд орсон цагаас манай улсын нутаг дэвсгэрт хийгдсэн өргөн хүрээний ажлуудын үр дүнд Монголын болон олон улсын хамтарсан экспедицүүд, эрдэм шинжилгээний хурлууд, олон арван бүтээл туурвисаар байгаа. Манай орны палеонтологи, геологийн судалгааны хамгийн үнэт олдвор, ном, тайлан, зураг хадгалагддаг. Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа Монголын палеонтологи, геологийн салбарын хөгжлийн түүх, түүний шинжлэх ухааны ач холбогдлыг бодолцоогүй бололтой.

Шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олдворуудыг хаашаа зөө гэж, бидний хаана ажилла гэж энэ шийдвэрийг гаргасныг асуумаар байна” гэв. "Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооны дарга, доктор Т.Баясгалан " Хүрээлэнгийн ажил улсын төсвөөс хамаардаггүй, гадаад, дотоодын хандивлагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагсдын хөрөнгө оруулалтаар хийгддэг.

Монголын палеонтологи, геологийн салбарын олдворууд дэлхийд данстай. Монголын шинжлэх ухааны нүүр царай болсон байгууллага. Жил бүр палеонтологийн шугамаар хэдэн зуун сая төгрөг орж ирдэг. Тэрбум ч хүрнэ. Үндсэндээ манай хүрээлэн улсын төсөвт тээг дараа байхгүй. Хүрээлэнгийн байранд маш олон үл хөдөлгөж болох олдвор байгаа. Цаашид шинжлэх ухааны нүүр царай болсон салбар дэмжиж хөгжүүлнэ үү гэхээс унагаж болохгүй” гэсэн юм.

Төрийн байгууллагын нэг хэсэг нь байртай болж, нөгөө нь гудамжинд гарсан энэ шийдвэрийг зөвхөн хүрээлэнгийн ажилтнуудаас гадна салбарын сайд ч эсэргүүцэж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж байжээ.

Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ЗГХЭГын дарга С.Баярцогтод хандаж санал хүргүүлсэн байна. Тус саналд "... Палеонтологи, геологийн хүрээлэнд геологийн салбар бүхэлдээ, мөн палеонтологийн салбарын урьд кембр-палеозойн судалгааны хэсэг, мезо-кайнозон нуур усны амьтан ургамлын хэсгийн 48 судлаач ажилладаг.

Түүнээс гадна хүрээлэнгийн региональ геологи ба тектоникийн лаборатори, магматизм ба металл огений лаборатори, шлиф хийх, дээж бутлах цехийн геологийн судалгааны багаж төхөөрөмжөөс эхлээд Монгол орны эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтдын, геологийн суурь судалгааны боловсруулагдаагүй чулуун дээжийн сан хөмрөг, агуулах зэрэг судалгааны анхдагч болон эталон материал хадгалагддаг учраас нүүлгэн шилжүүлэх боломжгүй...” гэжээ.

Монгол Улс палеонтологийн олдвороор дэлхийд эхний гуравт ордог, үлэг гүрвэлийн хамгийн их олдвортой бүс нутаг. Тиймдээ ч олон улсын анхааралд өртөж, тэр хэрээр зарим нь гадагшаа алдагдсаар байгаа билээ. АНУ-аас үлэг гүрвэлийн олдвороо буцааж авах ажил үргэлжилж байгаа энэ үед БНСУ руу ч олон тооны үлэг гүрвэлийн олдвор гаргасан хэргийг манай хууль, хяналтын байгууллагууд шалгаж байна.

Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох шүүхийн шийдвэр гараад байхад одоо ч ажил хэрэг болоогүй байна. Гэтэл одоо энэ салбарын мэргэжилтэн, олон арван жилийн турш хөлс хөдөлмөрөө шингээн олсон үнэт олдворуудыг гудамжин  гаргах шийдвэрийг Засгийн газар гаргачихлаа

Б.Энхзаяа

Зууны мэдээ
Палеонтологи, геологийн салбараас Монголыг хасуулах 270 дугаар тогтоол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани