Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Австралийг айлгасан үер Mонгол нүүрсийг “моод”-нд оруулж магадгүй нь

Австралийг айлгасан үер Mонгол нүүрсийг “моод”-нд оруулж магадгүй нь

 

Герман, Франц, Австрийг айлгасан их үер Австралийг сандаргаж байна. Европыг хамарсан энэ зуны үер гамшгийн хэмжээнд хүрснийг Парисаас харж болно. Сена мөрөн эргээ даван үерлэж, найман мянга гаруй оршин суугч онцгой байдлынханд ханджээ.

Цаг уурчид өнгөрсөн тавдугаар сарыг Францын хэмжээнд сүүлийн 150 жил тохиолдоогүй их хур тунадастай үе хэмээн онцолсон бол Сиднейн түүхэнд сүүлийн 100 жил тохиогоогүй үерийн гамшиг тохиосон гэж Австралийн Онцгой байдлын яам мэдээлсэн юм. Эндээс харахад Австралийн үер 2011 оных шиг гамшгийн хэмжээнд хүрч мэдэх юм. Өнгөрсөн бямба гаригаас эхэлж орсон бороо ням гаригийн үүрээс ширүүсч үргэлжлэн орсоор байгаа юм. Үерт Канберра болон баруун Сидней хотууд илүүтэй өртжээ. Үерт автсан Куйнслэнд, Шинэ Өмнөд Уэйлс гэхэд л Австралийн уул уурхайн гол бүс. Энд Австралийн нүүрсний хамгийн том 29 уурхай оршдог. Австралийн сайн чанарын коксжих нүүрс Куйнслэнд мужийн Bowen басейн, Cla­rense Moreton басейн болон Шинэ Өмнөд Уэйлс мужийн баруун хэсэгт тархсан байдаг юм.

Австралийн коксжих нүүрс олборлолтын гол бүс нутагт хүчтэй үер болсон нь дэлхийн зах зээл дээр шалдаа унасан нүүрсний үнэд нөлөөлж мэдэх нь гэсэн таамаг хөвөрч эхэллээ. Сая дурдсан газруудад 2010, 2011 онд үер болоход уурхайнууд нь хаагдаж байсан юм.

Дэлхийн нүүрсний экспортын нийлүүлэлтийн наяас дээш хувийг Индонези, Австрали, ОХУ, АНУ, Колумби, Өмнөд Африк гэсэн зургаан улс хангадаг. Гэхдээ манай улсын нүүрсээ зардаг Хятадын зах зээлийн гол тоглогч Австрали. Эрчим хүчний нүүрсний зах зээлийг Атлантын болон Номхон далайн бүс гэж ангилдаг бол Таван толгойгоос урд хөрш рүү экспортолдог коксжих нүүрсний зах зээл ганц том нийлүүлэгчтэй. Тэр нь Австрали. Коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ толгой цохидог Австрали 2011 онд үерт автахад манай нүүрс хаданд гарсан нь ийм учиртай. Дэлхийн коксжих нүүрсний хэрэглээний тал хувийг энэ тив хангадаг. Таван толгойн ордын нийт нөөц нь 6.4 тэрбум тонн, үүнээс 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрс юм.

АВСТРАЛИЙН КОКСЖИХ НҮҮРСЭНД ҮЕРЭЭС ӨӨР АСУУДАЛ Ч БАЙНА

Үерээс өөр зовлон ч Австралийн нүүрсний салбарт тулгараад байна. Энэтхэгийн "Адани майнинг” нүүрсний нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигддэг Кармайклын бүтээн байгуулалтаас гарч магадгүй байдал үүсчээ. Австралийн Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр удаан хугацаанд сунжирч маргаан дагуулсан энэ ордыг хөдөлгөх шийдвэрийг гаргасан юм. Зургаан жилийн өмнө эхэлж байсан Кармайклын төсөл 16 тэрбум австрали доллар буюу, 12 тэрбум ам.долларын өртөгтэй. Энэ уурхайгаас жилдээ 60 сая тонн нүүрсийг Энэтхэг болон бусад орнууд руу гаргах боломжтой гэсэн аварга тоо дуулддаг. Кармайклын бүтээн байгуулалтыг төдийгөөс өдий хүртэл шүүмжилсээр ирсэн хүмүүсийн эсэргүүцэл ширүүссэн нь хөрөнгө оруулагчийг айлгасан гэх мэдээлэл цацагдаж байна. Даарин дээр давс гэгчээр нүүрсний зах зээл тааруухан байгаа гэсэн шалтгаанаар "Glencore” Тахмур дахь уурхайгаа хаана гэж төлөвлөснөө зарлаад байгаа юм.

МОНГОЛЫН ЭКСПОРТЫГ ОГЦОМ ӨСГӨСӨН ХОРИГ

Монгол нүүрс моодонд орох өөр нэг том шалтгаан нь БНХАУ Хойд Солонгосоос нүүрс авахаа багасгасан шийдвэр. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-д хориг тавих тухай 27 дугаар тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Энэ тогтоолыг БНХАУ дэмжиж байгаа юм. Урд хөрш Хойд Солонгосоос авах нүүрснийхээ хэмжээг хоёр сарын өмнөөс эрс багасгасан нь ийм учиртай. Гуравдугаар сард 2.1 сая тонныг авсан бол дөрөвдүгээр сард 1.53 сая тонныг импортолсон. Хойд Солонгосоос дөрөвдүгээр сард Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ 1.53 сая тонн болсон нь гуравдугаар сарынхаас 35 хувь, өмнөх оны мөн үеэс 20.5 хувь буурсан дүн гэсэн мэдээг Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргаад буй. Манай нүүрсний экспорт ганцхан сарын дотор 1.98 саяас гурван сая тоннд хүрч огцом өссөн нь энэ шийдвэртэй холбоотой. Хятадад экспортолсон өмнөх оны мөн үеийнхээс 34.7 хувиар өснө гэдэг бол яах аргагүй онцолж хэлэхээр статистик. Ямартай ч Хойд Солонгосын дэглэмийн эсрэг урд хөршийн худалдааны хатуу хориг манай улсын нүүрсний экспортод эерэг нөлөө үзүүлээд эхэлчихлээ.

Хятадад хамгийн том нүүрс нийлүүлэгч Австралийн нүүрсний экспорт ч буурсан дүнтэй гарсан байна. Австралийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлт нь 5.74 сая тонн. Өмнөх оноосоо 12.9 хувиар буурчээ.

КОКСЖИХ НҮҮРС, ВИНОГ НЬ ДЭЛХИЙ АНДАХГҮЙ

Коксжих нүүрсний экспортын дэлхийн захын гол тоглогч Австрали зургаан муж, хоёр бүсэд хуваагддаг. Нийслэл хот нь Канберра. Уул уурхайн орд олонтой Викториа муж нь Австралийн зүүн өмнөд хэсэгт байрладаг. Мужийн нийслэл нь Мельбурн. Энэ мужийн цаг агаар баруун болон зүүн хэсгээрээ халуувтар. Бага зэрэг хувьсамтгай цаг агаартай гэж цаг уурчид онцолдог. Уул уурхайн гол бүс гэгддэг Куйнслэнд муж Австралийн зүүн умард зүгийн захаар байрладаг. Үзэсгэлэнт байгалиараа жуулчдын сонирхлыг татдаг газрын нэг юм байна. Уур амьсгалын хувьд халуун, чийглэг. Австраличууд амьжиргааны түвшнээрээ дэлхийд дээгүүрт ордог. 180 гаруй орны хүмүүс суурьшин амьдардаг энэ улсын зургаан хүн тутмын нэг нь гаднаас ирсэн, гадаадад төрсөн хүмүүс байдаг. Газар зүйн хувьд дэлхий дээрх хамгийн том арал бөгөөд хамгийн жижиг тив. Газар нутгийн хэмжээгээрээ Орос, Канад, Хятад, Америк, Бразилийн дараа дэлхийн хамгийн том улсуудын жагсаалтад зургаад бичигддэг. Номхон далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн. Бүр тодруулбал, баруун талаараа Энэтхэгийн далайтай, хойд талаараа Тимор, Арафура, Коралийн тэнгисүүдтэй, зүүн ба өмнөд хэсгээрээ Номхон далай болон Тасманийн тэнгистэй хиллэдэг. Далай дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг гэдэг дүгнэлт далайтай ойрхон улсуудад илүү хамаатай. Номхон далайд Эль нино, Ла нина гэсэн цаг уурын хоёр үзэгдэл үүсдэг гэж цаг уурчид онцолдог. Эль ниногийнх нь үед улс орнуудад ган гачиг болох эрсдэл үүсдэг, харин Ла нинагийн үед хур ихтэй, үерийн эрсдэл өндөр хэмээдэг. Эль нино дуусч Ла нина эхэлж байгаа нь Австралийн хувьд тийм ч сайн мэдээ биш. Энэ улсын экспортын гол бүтээгдэхүүн уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамаарагддаг. Өмнөд, баруун Австралийг виноны эх орон гэдэг. Виноны зах зээл дээр Франц, АНУ-ын дараа дэлхийд гуравт жагсдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний хувьд өмнө дурдсанчлан коксжих нүүрсний дэлхийн гол нийлүүлэгч.

АВСТРАЛИЙН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ

Австралийн олон улсын нүүрсний зах зээл дээр хамгийн том экспортлогч байсан үе нь 2011 он хүртэл үргэлжилсэн байдаг. Харин 2011 оноос хойш Индонези бүх төрлийн нүүрсний экспортоороо тэргүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч коксжих нүүрсээрээ бол өнөөдөр ч голлох тоглогч хэвээрээ. Азийн дийлэнх зах зээлд ойрхон байршилтай, нүүрсний их нөөцтэй гэх мэт давуу талууд бий. Австралийн хувьд нүүрсний экспорт төмрийн хүдрийн дараа ордог. Цаг агаарын өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай байдаг нь Австралийн нүүрсний салбарын эмзэг тал. Таван жилийн өмнө Куйнслэнд муж үерт автахад Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт тасарч байсныг өмнө дурдсан. Үүнээс болж гангийн үйлдвэрт ашигладаг нүүрсний үнэ 330 ам.доллар хүрч "галзуурч” байв. Австралийн коксжих нүүрсний экспорт 2018-2019 он гэхэд 195 сая тоннд хүрнэ гэсэн таамаг бий. Төмөр зам, боомтын хүчин чадал дутмаг байгаа нь нүүрсний экспортод нь саад болдог гэдэг. Боомтод ирсэн нүүрс түгжрэх нь энгийн л үзэгдэл, манайхаар бол Таван толгойн нүүрс ачсан машинууд Хятадын хил дээр дугаарладаг шиг асуудал үүсдэг бололтой. Гэхдээ дэд бүтцээ сайжруулах олон төсөл хэрэгжүүлж байгаа, эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлсэн мэдээлэл бий.

АВСТРАЛИЙН ӨРСӨЛДӨГЧ МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ

Монголын хувьд Австралитай өрсөлдөх боломж уг нь бий. Коксжих нүүрсний том нөөцтэй орд нь Хятадын хилд ойрхон байрлана гэдэг бол том давуу тал. Гэхдээ нүүрсээ тээвэрлэх зардал нь хэтэрхий өндөр, шороон замаар автомашинаар зөөдөг гэсэн болхидуу тээвэртэй учраас дэлхийн зах зээлээс өчнөөн хямд үнээр коксжих нүүрсээ зарахаас аргагүйд хүрдэг. Төмөр зам тавьчихвал коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ Хятадын зах зээлд дажгүй тоглоод байх боломжтой. Австрали шиг байсхийгээд үер болно гэх зовлон байх биш. Төмөр замтай болж, нүүрсээ хямдхан тээвэрлээд эхэлбэл нүүрснээсээ тогтвортой ашиг олоод амар жимэр амьдрах уг нь тийм ч толгой өвтгөсөн асуудал биш. Австрали үерт автсан 2011 онд Хятадын коксжих нүүрсний импортод Таван толгойн нүүрсний эзлэх хувь бүр 40 давж байсан удаатай.


 
Австралийг айлгасан үер Mонгол нүүрсийг “моод”-нд оруулж магадгүй нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани