Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсийг 30 ам.доллараас 1500 ам.долларт хүргэх боломж

Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улс Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт УИХ-ын дарга багагүй найдлага тавьж байна. Хямдхан приус авах, чацарганын жүүсээ элдэв татваргүй Японы зах зээлд гаргах энэ тэр бол наад захын асуудал, өчнөөн тэрбум тоннын нөөцтэй нүүрсээ наран улсынхны тусламжтайгаар үнэд хүргэх нь Монголын хувьд том зорилго болжээ гэсэн дүгнэлтийг УИХ-ын даргын хэлсэн үгнээс хийж болохоор байв. Хэлэлцээр хэрэгжсэнээр Японы өндөр технологийг нэвтрүүлэх боломж нээгдэж байгаа. Монгол нүүрсний арвин их нөөцтэй, Япон нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах өндөр технологиудтай. Энэ давуу талуудаа нэгтгэх сонирхлыг хоёр тал харилцан илэрхийлээд эхэлчихэж. Японы технологийг нэвтрүүлж, нүүрснээсээ эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болчихвол 30 ам.доллараар биш 1500 ам.доллараар зарах гарц нээгдэнэ гэж байгаа. Гэхдээ энэ боломж яг хэзээ ажил болохыг хэлэхэд эрт байна. Ямартай ч УИХ-ын даргын Япон улсад хийсэн айлчлалын үеэр энэ талаар эхний яриа хөөрөөнүүд өрнөжээ. Монголын цэвэр нүүрсний технологи хэрэгжүүлж байгаа төслүүдэд Японы оролцоог хангах асуудал яригдсан гэнэ. Манай улсын тухайд "Цэцэнс майнинг энд Энержи”, "Монголын Алт”, "Багануур Энержи” зэрэг хэд хэдэн компани нүүрс шингэрүүлэх, нүүрснээс шингэн түлш гаргаж авах төслүүдийг эхлүүлээд байгаа юм.

 

Эхний ээлжинд хоёр улсын хамтарсан судалгааны баг оны сүүлээр ажиллаж эхлэх бололтой. Юуны өмнө нүүрсийг хийжүүлнэ, хийгээр ажилладаг цахилгаан станцын бүтээн байгуулалт өрнүүлнэ, нүүрсийг хийжүүлэх явцад гарсан дагалдах элементүүдийг ашиглаж нүүрс химийн үйлдвэр байгуулна гэсэн зураг гарчээ. Япончууд хэрийн зүйлд яаран шийдвэр гаргадаггүй улс. Уул уурхай, тэр дундаа нүүрсний салбараа зөв хөгжүүлж, том төслүүдээ улс төрийн элдэв нөлөөгүй хэрэгжүүлээд эхэлбэл нүүрсээ үнэд хүргэх төлөвлөгөө хэрэгжих магадлалтай.

"Эрдэнэс метан” компанийн гүйцэтгэх захирал Г.Ёндонгомбо "Хүмүүс анх нүүрсийг шатаах зорилгоор л олборлож эхэлсэн. Эхлээд ахуйд, дараа нь аж үйлдвэрт. Нүүрс байгаагүйсэн бол аж үйлдвэрийн хувьсгал ч болохгүй байсан. XIX зуунд тээвэрт маш ихээр хэрэглэж эхэлсэн.

1960 онд нүүрсний станцууд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн талыг эзэлж байсан. Гэтэл 1970 онд дөнгөж гуравны нэгийг эзлэх болсон. Нүүрс газрын тос, хийнд шахагдаж эхэлсэн хэрэг. Гэхдээ химийн болон металлургийн үйлдвэрлэлийн үнэт түүхий эд гэдгээрээ нүүрсний үнэ цэн хэзээ ч унаагүй өнөөг хүрсэн. Өнөөдөр нийт олборлож байгаа нүүрсний дөрөвний нэгийг кокс-химийн үйлдвэрлэл ашигладаг” хэмээн ярилаа.

Нүүрсийг 950-1050°С халуунд хүчилтөрөгчгүйгээр халаахад задрал явагдаж кокс хэмээх хатуу бодис, коксын хий хэмээх дэгдэмтгий бодис үүсдэг аж. Нүүрсний жингийн 75-78 хувь нь кокс болдог гэнэ. Үүнийг металлургийн үйлдвэрт ширэм хайлуулахад хэрэглэдэг юм байна. Үлдсэн 25 хувь нь коксын хий болж усны ууртай хамт өтгөрч нүүрсний давирхай болон давирхайт ус болдог байна.

Нүүрсний давирхай нь нүүрсний жингийн 3-4 хувийг эзлэх бөгөөд органик бодисуудын маш нарийн холимог гэж химичид онцолдог.

Энэ холимгоос өнөөдрийн байдлаар эрдэмтэд дөнгөж 60 хувийг нь таньжээ. Тодруулж хэлбэл, эрдэмтэд 500 бодисыг таньж чадсан аж. Эдгээрээс одоохондоо нафталин, антрацен, фенантрен, фенолууд, нүүрсний тос зэргийг боловсруулж байна.

Нүүрсний жингийн 12 хүртэлх хувийг эзэлдэг давирхайт уснаас аммиак, фенолууд, пиридини зэргийг гаргаж авдаг. Эндээс бас кумароны давирхайг гаргаж лак, будаг, линолеум, резин үйлдвэрлэхэд хэрэглэдэг юм байна.

Мөн нүүрсийг хийжүүлж нийлэг хий сингаз гаргадаг байна. Энэ хий нь түлш гэдэг утгаараа байгаль орчинд ээлтэй, химийн аж үйлдвэр, нийлэг байгалийн хий, нийлэг шингэн түлшний үйлдвэрлэлийн түүхий эд гэдэг утгаараа бүр ч илүү ач холбогдолтой эд гэнэ.

Нүүрснээс бас хиймэл графит буюу бал чулууг гаргадаг аж. Даралт, халууны орчин бүрдүүлж чадвал хиймэл алмаз ч болгож болдог байна.

Дэлхийн улс орнууд чулуун нүүрснээс ванадий, германий, галлий, молибден, цайр, хар тугалга зэрэг ховор металл, түүнчлэн хүхрийг ч асар ихээр гарган авч байна. Товчхондоо нүүрсийг боловсруулж 400 гаруй бодис гарган авдаг юм байна. Эдгээр бодисууд нь нүүрснээсээ 20-25 дахин өндөр үнэтэйгээр зах зээлд нийлүүлэгддэг аж.

Манай улс нүүрсний 173 тэрбум тонн нөөцтэй гэсэн статистик бий. Нийт нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог гэх жагсаалт ч дуулддаг. Нүүрсний нийт нөөцийн ихэнх нь зах зээлд үнэд хүрдэггүй хүрэн нүүрс гэж геологичид ярьдаг. Тэгэхээр үнэ хүрэхгүй хүрэн нүүрснээсээ дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаалагддаг бүтээгдэхүүнийг Японы өндөр технологийг ашиглан гаргаж эхэлбэл мэдээж худалдан авагчид бэлэн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нүүрснээс татгалзаж эхэлсэн нь цаанаа учиртай. Нүүрсийг шатаахад хийн болон хатуу байдалтай асар их хорт хаягдлууд ялгардаг юм.

Тиймээс ихэнх оронд нүүрс шатаахтай холбоотой хатуу чанга дүрэм, журам, норм хэрэгжүүлдэг. Алсдаа нүүрсээ биш нүүрснээс гаргаж авсан өндөр чанарын бүтээгдэхүүнүүдийн эрэлт өснө гэдэг нь эндээс төвөггүй харагдаж байна.

Доктор Б.Пүрэвсүрэн нүүрсний хэтийн төлөвийн талаарх саналдаа "Таван толгойн нүүрсийг баяжуулах ба коксжуулах үйлдвэр байгуулагдсанаар нүүрсний баяжмал болон коксыг цаашид дахин гүн боловсруулалтад оруулна. Тухайлбал, баяжмалаас идэвхжүүлсэн нүүрс, коксыг төмрийн хүдрийг боловсруулж төмөр, коксыг шохойтой хольж хайлуулан кальцын карбид үйлдвэрлэх үйлдвэрүүдийг харилцан уялдаатай хөгжүүлэх боломжтой. Кальцигийн карбидыг үйлдвэрлэснээр ацетиленийг гарган авах боломж нээгдэнэ. Ингэснээр полимер химийн аж үйлдвэрийг жинхэнэ ёсоор хөгжүүлэх эх суурь тавигдах юм.

Үр дүнд нь нүүрсний гүнзгий боловсруулалтын эцсийн бүтээгдэхүүн болох орчин үеийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй нийлэг полимерууд болох поливинилхлорид, поливинилацетат, поливинилийн спиртийг үйлдвэрлэснээр төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүнүүд, органик лак, будаг, цавуу, нийлэг мяндас болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээгээ хангах хэтийн сайхан төлөв бий” гэж онцолсон нь бий.


 
Нүүрсийг 30 ам.доллараас 1500 ам.долларт хүргэх боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани