Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ашигт малтмалын уналтыг хөдөө аж ахуйгаар нөхнө

Ашигт малтмалын уналтыг хөдөө аж ахуйгаар нөхнөУлстөржилтгүй, ямар нэгэн сонгуулийн уриа, зорилго агуулаагүй судалгаанд түшиглэсэн эрдэм шинжилгээний хурал баасан гарагт болов. "Эдийн засгийн шинэ нөхцөл: Онол ба бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын судалгаа болгоныг энэ үеэр оролцогчид хоорондоо хэлэлцэн, санал солилцож байсан юм. Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциум, Монголбанк болон МУИС хамтран зохион байгуулсан тус арга хэмжээ судалгааны үр дүнг онцолдог.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал гурав дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ үеэр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааг танилцуулав. Тус судалгааг ЖАЙКА судалгааны баг боловсруулжээ. Судалгааны ажлыг өнгөрсөн онд эхэлсэн байна. Уг судалгаанд хөдөө аж ахуй болон уул уурхай, аялал жуулчлалын таван бүс нутгийг хамруулсан байна.

Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнх хувийг уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилгын салбар эзэлж буй. Нөгөө талаас аж үйлдвэрийн салбарын борлуулалтын бүтцийг харахад, уул уурхай 60 хувийг эзэлж байгаа бол үлдсэн 30 хувийг үйлдвэрлэл, 10 хувийг эрчим хүчний салбар бүрдүүлж байгааг дээрх судалгаанд иш татжээ.

Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалт үргэлжлэн буурах төлөвтэй байна 

Судалгааны тайланд Монгол Улс эдийн засгийн тогтворгүй бүтцийг бий болгосон гэж дүгнэсэн байна. Энэхүү эмзэг байдал нь эргээд сорилт, бэрхшээл дагуулж байгааг дурджээ. Манай улсын экспортын 90 хувь нь ашигт малтмал, импортын 90 хувь нь БНХАУ-аас хамаарч байгаа нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт, нүүрсний үнийн огцом уналтаас эдийн засгийн байдал 2014 оноос хүндэрсэн. Энэ нь ил тод бус хөрөнгө оруулалтын орчин, БНХАУ-ын эдийн засгийн уналт болон ашигт малтмалын үнэ буурсантай холбоотой гэж тайлбарлажээ.

Манай улсын хувьд төлбөрийн тэнцэл алдагдал ихтэй, төсвийн орлогын тасалдал нэмэгдсэн тул тогтвортой байдлын бодлого баримталж байгааг онцолсон байна. Банкны салбарын чанаргүй зээл нэмэгдэж, эдийн засаг нөхцөл байдал эрсдэл ихтэй байгааг "Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа”-нд тодотгожээ. Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны таамгаар урт хугацаанд "Оюутолгой” зэрэг уул уурхайн хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн экспортод түшиглэсэн эдийн засгийн хөгжил, орлогын түвшин нэмэгдэх боломжтойг өгүүлсэн байна.

Дунд хугацаанд гадаад зээлийн санхүүгийн эрсдэл их, эдийн засаг, санхүүгийн нөхцөл хүндрэлтэй тул гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг уг судалгаанд онцолжээ.

Эрдэс баялаг болон нүүрсний зах зээлийн үнийн уналт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд саад болж байгааг дурдаад ямар гарц, боломж байгааг тодотгож өгсөн байна. Судалгааны ирээдүйн таамаглалд "Ашигт малтмалын уналтыг хөдөө аж ахуйн салбар нөхөх бололцоотой тул хөгжлийг дэмжих бодлого баримтлах хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал гурван салбар хуралдаанаар бүтэн өдрийн турш үргэлжилсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар болон Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциумын захирал Ч.Хашчулуун нар оролцов. Энэ үеэр Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн хандлагын талаар өөр нэг судалгааг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Алтанцэцэг танилцуулав.

"Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгаанаас харахад, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад иргэдийн орлого муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь буурч, хэвийн гэж хариулсан хувь өссөн байна. Ирэх хагас жилд өрхийн орлого өснө гэсэн хүлээлт давамгайлж байгааг уг судалгаанд иш татжээ. Харин удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалт үргэлжлэн буурах төлөвтэй байна. Орон сууцны үнэ буурна гэсэн хүлээлт үүсээд байгааг "Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгаанд дурджээ.

Судалгаа, бас дахин судалгааг хэлэлцүүлсэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд "Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу "Монгол Улсын зэсийн салбарын өрсөлдөх чадвар ба эдийн засгийн бодлого” сэдэвт сонирхолтой итгэл хэлэлцүүлж, оролцогчдын асуултад хариулт өгөв.

Хурлын эхний хэсэгт илтгэгчээр оролцсон Монгол банкны ерөнхий эдийн засагч С.Болд "Бага, тогтвортой инфляци, санхүүгийн тогтвортой байдал гэсэн суурь үзүүлэлтүүдэд тулгуурласан төлбөрийн тэнцлийн эерэг байдал, алдагдалгүй төсөв болон улсын тогтвортой өрийн харилцан уялдаатай байдал бол өнөөгийн эдийн засгийн шинэ тэнцвэр” хэмээн онцоллоо. Судалгаанд суурилсан бодлогын шийдвэр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэртэй болохыг бүгд л хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл энэ удаагийн олон улсын хурал энэ ойлголтыг улам бататгав.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ
Ашигт малтмалын уналтыг хөдөө аж ахуйгаар нөхнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани