Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХАВРЫН СИНДРОМЫН ГОЛ СЭДЭВ УРАН БОЛОХ НЬ

Энэ хаврын гудамжны улс төрийн гол сэдэв нь уран байна гэдгийг саяхан болсон Иргэний нийгмийн байгууллагуудын уулзалтын үеэр оролцогчид нь онцолж байв. "Гал үндэстэн" холбооны Ц.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч үүнийг тодотгосон. Тэрбээр "Улс төрийн тойм" сонины өчигдрийн дугаарт "Гал үндэстэн" холбооны Удирдах зөвлөлийн хурлаас Ц.Мөнхбаяр тэргүүн нь Монгол Улсыг ураны хөнөөлөөс ангижруулах ёстой гэсэн мэдэгдэл гаргасан тухай ярьж, шүлхийн хорио цээрийн дэглэм тавигдахтай хамт тэд Дорноговийн Улаанбадрахад ажиллахаа дуулгаж, ураны эсрэг хийх ажлыг энэ жил маш эрчимтэй хэрэгжүүлнэ хэмээсэн.
Мөн Дундговь, Архангай, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр явж болох, болохгүй бүх зүйлийг ил гаргана. Эдгээр аймгуудын сумд Дорноговь аймгийн Улаанбадрахын араас орж байгаа хэмээсэн байна билээ.
 Тэр ч бүү хэл Улаанбадрахад уранаас үүдсэн асуудал хурцдаж, хүн малгүй ураны хор хөнөөлд нэрвэгдсэн учраас иргэд нь тэмцлийн ямар ч хэлбэрээр босоход бэлэн болсон тухай ярьжээ. Тэгэхээр энэ хавар иргэний хөдөлгөөнийхөн уран гэж ашигт малтмал тойрсон асуудлыг шефлэж авсан төдийгүй энэ сэдвээр хэд хэдэн акц зохион байгуулахаар бэлтгэж буй нь үнэн бололтой. Уг нь уран гэдэг айж цэрвээд, ам хамраа дараад байхаар эд биш юм. Байгаль ээжийн бэлэглэсэн хишиг бусад төрлийн ашигт малтмалаас ялгараад байх зүйлгүй. Олборлох арга технологи, тавих хяналтаараа ялгаатай.
Мөн ашиглах салбар нь алт зэрэг металлаас өөр. Нэг үгээр түүгээр үнэт эдлэл урлаж, гоёж чимж бас гараас гарт дамжуулан арилжиж болохгүй. Уран нь газрын хөрсөнд байдаг, түүний хүдрийг бутлаж нунтаглаад химийн аргаар боловсруулан шар нунтаг гаргаж авдаг. Шар нунтаг нь ойролцоогоор 80 орчим хувийн уран агуулдаг бөгөөд үүнийг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж, хямд төсөр цахилгаан гаргаж авахад хэрэглэдэг. Гэхдээ шар нунтаг болгосон уранаа шуудхан цөмийн реакторт ашиглачихдаг юм биш. Юуны түрүүнд хийн төлөвт шилжүүлж, дараа нь баяжуулж байж эрчим хүч гаргаж авах боломжтой болдог бөгөөд 170 тонн нүүрс шатааж байж гаргах эрчим хүчийг нэг кг баяжуулсан уранаас авч чадна. Нэг үгээр эдийн засгийн ач холбогдлын хувьд нүүрстэй зүйрлэхээргүй баялаг.
Гэхдээ нүүрс шиг шуудхан ухаж аваад шулуухан шатаагаад ашиглачихдаг ч юм биш. Хамгийн гол нь буруу ашиглавал өгөх ашгаасаа учруулах хор нөхөөл нь аймшигтай. Ураны цацраг идэвхжил эдийн засгийн үр  ашгаас илүү хор
хөнөөлийг хүн, амьтан, ургамал гээд амьтай голтой бүхэнд учруулж болно гэдэг л өнөө цагт хүмүүсийг айлгах том менежмент болж хувираад буй юм.
Байгалийн уран өөрөө бол тун ялихгүй хэмжээний цацраг идэвхтэй.
Гэхдээ түүний дотор байнгын урвал задрал явагдаж, уран, тори, радийн цацраг идэвхт изотопууд, мөн хром, хар тугалга, марганец молибден зэрэг хүнд металл тасралтгүй ялгарч байдаг. Харин газрын гүнд орших огт хөндөөгүй ураны орд орчин тойрондоо хор хөнөөл үзүүлээд байдаггүй. Орд руу гүний ус нэвчиж цааш гадагшилсныг хүн, мал унданд хэрэглэчихгүй л бол ураны цацрагт хордоно гэж айгаад байх аюулгүйг эрдэмтэн судлаачид хэлж ярьдаг. Гол аюул олборлож эхлэхэд л гарна.
Өөрөөр хэлбэл, олборлох явцад ураны дотоод дахь тэнцвэрт байдал алдагдаж, урвал задралын явц нь идэвхжиж, цацрагийн хүч нэмэгдэж гадагш алдагдах аюул нүүрлэдэг. Ураны задралын явцад үүсдэг цацраг идэвхт хийг үнэр, өнгөөр нь ч юм уу таних боломжгүй учраас тусгай багажаар л илрүүлнэ.
Тийм болохоор хэдий хэр хэмжээгээр алдагдав, хэр их хор хөнөөл учруулах бол гэдгийг авсаархан тогтоочихно гэж саналтгүй.
Гэхдээ энэ бүгдийг тоочиж, хүмүүсийг айлган түүгээр нь зарим нэг нь улс төр хийгээд байх нъ Монголын хувьд лав ямар ч ашиггүй. Нэгэнт бид уул уурхайгаар хөгжлийн гарцаа тодорхойлж буй бол ураны салбарт ч өөрийн гэсэн боддоготой, стратегитэй байх ёстой. Түүнээс уран гэж юу болохыг ч төдий л сайн ойлгохгүй, бүр огт танихгүй хэрнээ "Хадны мангаа" хэмээн бусдыг айлгаж буй сайн дурынхны үгээр энэ салбарын үйл ажиллагааг зохицуулж болохгуй юм.
Манай улс ураны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог гэдгээрээ хөрөнгө оруулагчдын анхаарлыг чамгүй их татдаг нь үнэн. Монголд ойролцоогоор 1.4 сая тонн уран бийг хайгуулын судалгаагаар тогтоосон гэдэг. Тиймээс гадны улс орнууд хэн нь түрүүлж Монголын баялагт эзэн суух вэ гэсэн өрсөлдөөнийг өөр хоорондоо хийж нэг үгээр биднийг оролцуулалгүйгээр асуудлыг шийдчих гэсэн санаархал байгааг үгүйсгэх аргагүй үйл явдлууд ч болж байсан. Хамгийн том хийгээд тод жишээг Канадын "Хан Ресурс" үзүүлсэн. Тэд Монгольш уранаар мөнгө босгоод зогсохгүй. эзэнд нь хэлэлгүй худалдчихсан байснаас үүдсэн маргаан өнөөг хүртэл Олон улсын арбитрын шүүхэд яваа.
Одоогийн Орос тухайн үеийн ЗХУ 1951 онд Монголтой гэрээ байгуулсан ч нэлээд хэдэн жилийн дараа буюу 1989 оноос Мардайн ураны ордыг адбан ёсоор ашиглаж эхэлсэн. Гэхдээ ердөө долоон жилийн дараа уурхайгаа хаагаад нутаг буцчихсан юм билээ. Үүнийгээ тухайн үед дэлхийн зах зээл дээрх ураны үнэ ханштай холбоотой байсан хэмээн тайлбарладаг. "Олборлох зардлын хаана ч хүрэхгүй үнээр зарах нь ашиггүйгээс
хаасан" хэмээн ах нар хэлж байсан гэдэг юм. Үнэндээ ч 1980 оны эцсээс 1990 оны эхэн хүртэл нэг фунт уран 8-10 ам.доллар байсан нь тэднийг ийм шийдвэр гарахад нөлөөлсөн гэдэг ч одоо бол ирээдүйгээ хараагүй яарч хөдөлсөндөө харамсдаг бололтой. Тиймдээ ч ямар ч хамаагүй үнээр Монголын ураны салбарт Хятад, Канад, Францаас түрүүлж хөл тавих том зорилготой гэдэг юм. Энэ бүгд мэдээж ураны зах зээлээс гадна хэрэглээнээс хамаарч буй нь тодорхой.
Нэг үе ураны ханш хаданд гарсан. 2006 оноос өсч нэг фунт буюу 450 грамм орчим нь 40 гаруй ам.долларын үнэ хүрч байснаа ердөө жилийн дараа 140 "ногоон" болж чангарсан байдаг. Одоо бол хамаагүй хямдарсан. Хамгийн сүүлийн мэдээгээр нэг фунт ураны шар нунтаг 34.8 ам.доллар байгаа бөгеөд энэ нь сарын өмнөхөөс бараг нэг доллараар буурсан үзүүлэлт гэнэ. Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж буйгаар унтаа байгаа ураны зах зээл удахгүй сэрнэ. Энэ жилдээ ханш нь 41 ам.доллараас давж гарахгүй ч хоёр жилийн дараа гэхэд байдал огт өөр болно гэсэн өөдрөг дүр зураг байгаа гэнэ.
"Хойд хөрш хэдийгээр ураны чамлахааргүй нөөцтэй, өөрөөсөө гадна АНУ зэрэг томчуудад илүүчлээд байдаг" гэх ч "Түүхий эдийн нөөцөө цөлмөж дуусгалгүй ойр байгаагаар нь
Монголынхыг эхлээд" гэсэн бодлого барьж байгаа гэдэг юм. Чухам энэ шалтгааны улмаас монголчуудыг уранаас "жигшээх" тархи угаалтыг ах нар анхааралтай ажиглаж, бас боломж олдвол санхүүжүүлчих санаатай байдаг гэдгийг байгаль хамгаалах чиглэлээр мэргэшиж, уул уурхайн компаниудтай "тулж ажилладаг" танил минь дуулгаж байсан. Мөн ДорноговийнУлаанбадрахад айлын тугалнууд арав хориороо үхсэн нь гадныхны явуулга гэх хүн ч таарч байна. Нэг үгээр иймэрхүү байдлаар асуудлыг шийдэж байсан тохиолдол өөр бусад оронд ч гарсан гэдэг юм билээ. Ул мухрыг нь олж, уранаас хордов уу гэдгийг тогтоохын тулд Монголын Засгийн газар хэдэн арван саяар нь мөнгө зарсан.
Эцэст нь уран биш ээ, селени гэдэг бодисоос хордож тугалнууд үхжээ хэмээсэн ч үүнд нь итгэж үнэмших хүн цөөн хэвээрээ л байгаа. Чухам үүнийг иргэний хөдөлгеөнийхөн ашиглахаар энэ хаврын улс төрийн "синдромын гол сэдвийнхээ нэгээр ураныг тодруулаад буй аж. Уг нь манайд Цөмийн энергийн газар гэж яг энэ асуудлыг хариуцсан том агентлаг бий ч мэргэжлийн талаасаа дорвитойхон тайлбарлаад цацрагаар айлгах менежментийн эсрэг дорвитойхон дуугарчих хүч үгүй бололтой.


Өдрийн шуудан
ХАВРЫН СИНДРОМЫН ГОЛ СЭДЭВ УРАН БОЛОХ НЬ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани